Зар мэдээ:
0-255
Duudlagaar buh turliin haalga tsooj seip mashin ongoilgoj tulhuur taaruulna.Burged haalganii gol solino.99049884
бүх төрлийн машин онгойлгож түлхүүр хийнэ.99049884 чиптэй удирдлагатай түлхүүр тааруулна
ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ Whatsapp: +33682540237 Би бүх зээлдэгчдэд 5000 $ -аас 30,000,000 долларын зээлийг 3% -ийн APR-д өгдөг. Зээлээр салбараар - Бизнесийн зээл 48 / цаг - Арилжааны зээл
БЗД, 16р хороо, Офицеруудын ордны зүүн талд ОФИЦЕР ТАУН-д дараах байрнууд байна. 2 өрөө A -501 44.30м2 1 өрөө E1-606 33.50м2 2 өрөө M -1410 42.20м2 1 өрөө F -406 33.50м2 2 өрөө H -408 46.00м2 2019оны 2-улиралд ашмглалт
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Х Ө Р Ө Г

2005 онд "Хөрөг" өгүүллэгээрээ "Утгын чимэг"-т  М.Эрдэнэбат зохиолч түрүүлж байлаа. Амралтын өдрүүдэд унших нэг нь уншиг гэж бодов. Энэ жил сүүлийн 10-т үлдсэн байна. 

Х Ө Р Ө Г

Ламзав өвгөн нас ная шахаж, тэр хэрээр ааш зан гэж авахын аргагүй ярдаг болов. Үргэлж л хэдэн зээтэйгээ аар саархан зүйлээр хэрүүл, хэл ам хийж хүргэнийхээ аргыг барна. Зарим үед Насанбатын тэвчээр алдарч
-Чи энэ зөнөсөн эцэгтээ хэлж байгаач. Яах гээд хэдэн хүүхдийн минь тэвчээрийг барж байдаг юм. Яахаараа миний хэдэн хүүхэд өөрийнхөө гэр оронд хүн шиг байж болдоггүй хэрэг вэ. Лайтай юм зүгээр гэж эхнэртээ хуйсагнана. 
-Миний муу эцгийг үргэлж л ад шоо үзэж байдгаа болиоч. Чамд жаахан ч гэсэн хүний үнэр гэж алга уу. Яршиг зүгээр. Нэртэйгээр нь гудамжинд хөөгөөд гаргачихгүй юу. Яахав дээ, хөгшин хүн, хүүхэд хоёр адилхан юм хойно. Эд тэгэсгээд учраа олчихдог юм. Хөгшин хонины насгүй болсон амьтныг чи битгий ад үз. Өөрийнхөө эцгийг байсан бол чи яасан ч ингэхгүй дээ гэсэн хариу тавина.
Ийм л нэгэн үдэш Ламзав өвгөн хүүхэд дээр хүүхэд болж өнөө хэрүүлээ хийж сууна.
-Хөөе, Монхоо? Чи наад сувгаа соль. Би мэдээ сонсмоор байна. Одоо л энэ бие ийм болж та нар муусайн нусгайнуудтай хэрүүл хийж суугаа болохоос өвөө нь цагтаа цалгиж явсан эр шүү. Намайг зүгээр, улс орон энэ тэр гэх нь ч хаашаа юм, олон түмэн мэднэ гайгүй. Өтөлсөн болохоос үхээгүй байна. Аль тэр мэдээ гаргаад аль гэсээр зурагтын удирдлага салган авч сая амарлаа. Өвгөн зурагтын мэдээнээс үүдэн тэр оройжингоо хөөрцөглөлөө. 
-Дээр үед миний зургийг зурж байсан охин цаана чинь үзэсгэлэнгээ гаргасан байна. Энд лав миний тэр зураг тавигдсан бий дээ. Маргааш очиж үздэг хэрэг. Та хоёр надтай хамт явах уу? гэж хүргэн, хүүхэн хоёроосоо асуув. Охин нь:
-За аав шал дэмий юманд хөөрөх юм. Таны тэр зураг одоо байдаг ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдэх вэ дээ. Бид хоёрт таныг дагаж явах зав хаанаас байхав дээ. 
-Байж л таараа, байхгүй яадаг юм хэмээн уцаарлаад "Ёстой нэг сайхан зураг байдаг юм. Би бүр гуйгаад гуйгаад авч дийлээгүй юм. Бүр "Урлагийн бүтээл" гээд өгөөгүй санагдаж байна. Нэг үзэх юмсан гэж бодоод л байх болсон юм. Тийм сайхан зургийг ч алга болгоно гэж байхгүй шүү. Та нар ч ер нь хөгшин хүнийг үхсэн хүн шиг л бодох юм даа. Ганцаараа л явахаас" гэсээр чимээ намдав. 
Үзэсгэлэнгийн танхим цаанаа л нэг аядуухан агаад нам гүм. Хүмүүс ганц хоёроороо зураг сонирхон үзэж шивэр авир хийнэ. Энэ танхимд чанга ярьж, бүр хашгирч яагаад болохгүй гэж. Гэвч хэн ч тийм ааш авир гаргадаггүйд л урлагийн ихэмсэг нандин чанар, амин сүнс нь оршин байх шиг өвгөнд санагджээ. Ламзав амьсгаагаа дарж хэсэг зогсоод эргэн тойрноо ажиглав. Эгнүүлэн өлгөсөн тэр олон зураг дотор өөрийнх нь хөрөг зураг байгаа гэж итгэхэд бэрх. Байхгүй бол ... гэсэн өөдгүй бодол зурсхын орж ирээд тэр дорхноо замхран алга болов. Өвгөнийг анзаарсан ганц нэг хүн "Энэ хөгшин энд юу хийж явна" гэсэн байртай хөлөөс нь толгой хүртэл цоо ширтэнэ. Ламзавт энэ бүхнийг анхаарах сөхөө ч байсангүй, нөгөө зургаа хайж эхэллээ. Үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ваартай цэцэг, шанаагаа тулсан бүсгүй, эртний баатар, сүрэг чоно гээд ер байхгүй ч юм алга. Заримыг нь зурсан гэхэд ч итгэхэд бэрх тун сайхан урлажээ.
Өвгөн зураг бүхний өмнө очиж уулга алдан өөрийнхөө зургийг хайсаар байлаа. Гэтэл хоёр гараа энгэртээ зөрүүлэн хуйлаатай цаас барьсан дэгжин залуугийн шимтэн үзэж буй зургийг зэрэгцэн харвал ашгүй өөрийнх нь зураг яах аргагүй мөн байлаа. Өвгөн баярласандаа уулга алдаж
-Миний зураг энд байна, яах аргагүй мөн байна гэж тодоос тод хэлээд зургийн дор бичсэн тайлбарыг уншихаар дөхөж очив. "Хөрөг, гуаш" гэсэн хоёр үгийг тодоор бичсэнээс бус Ламзав гэсэн нэр тэнд байсангүй. Өвгөн бүр гайхаж хоцров. Миний зургийн дор яахаараа миний нэр байдаггүй билээ хэмээн хэн нэгнээс асуухаар эргэн тойрноо харвал түүнийг анзаарч байгаа хүн нэг ч алга. Харин ч бүр саяхан л энэ зургийг шимтэн үзэж зогссон залуу хархүү өөр тийшээ алга болжээ. Өвгөнийг хэн ч тоосонгүйд бухимдаж тэр залуугийн араас очин
-Хөөе муу нусгай минь. Сая чиний нүдээ унагачих гэж үзээд байсан зургийн чинь эзэн би байна. Чи сайн хар. Цагтаа би чинь ийм сайхан залуу явлаа хэмээн хэлье гэсэн боловч хөл нь хөдөлж, ам нь эвлэж өгсөнгүй. Өвгөн зургаа харж баахан зогсоод бага зэрэг тайвширлаа. "Үнэхээр л би ийм залуу байсан даа. Үгүй тэр нүд хөмсөг, мөр цээжийг нь ээ. Миний нүднээс хүмүүс их айдаг байж билээ. Одоо даанч тэр үеийн Ламзаваас өчүүхэн ч юм үлдсэнгүй шив дээ" хэмээн бодож хөнгөхөн шүүрс алдлаа. Тэрээр цааш нь "Миний нэрийг яагаад тавьчихаагүй юм бол. Нэрийг маань мартсан байх. Аль эсвэл аль хэдийнэ үхсэн гэж бодсон хэрэг, тэрнээс зайлахгүй" гэж өөрийнхөө бодлыг батлав. Ер нь энэ зураачийг олж нэрээ тавиулья байз хэмээн бодож зургийнхаа хажуугаас холдлоо. Өвгөн тэртээ буланд зогсч буй охины дэргэд очиж,
-Хүүхээ, энэ зураач хаана байгаа бол? гэвэл
-Мандарваа багш нээлтээс хойш ирээгүй. Үзэсгэлэнгээ буулгах үеэр л ирж магадгүй. Бие нь тааруухан байдаг юм хэмээн дуржигнуулав.
"Бие нь муу байгаа гэнэ, аргагүй дээ одоо бас л нас нь ахиа биз" хэмээн өвгөн бодохдоо нэрээ тавиулах ч бүр өнгөрлөө хэмээн урам нь хугарав.
Өвгөн гадаа гарч хэсэг зогслоо. Намрын шаргал нар таатайяа ээж, урьхан хонгор салхи сэвэлзэн үлээгээд өвгөний сэтгэлийг сэргээхийг оролдох мэт. Сая үзсэн зурагнаас үүдэн ид гялалзаж явсан залуу зандан үе нь, гал цог нь буурсан ч гэлээ насандаа баймгүй хараа сайтай нүднийх нь өмнүүр өнгөт зурагт үзэх мэт жирэлзэн харагдаад болсонгүй. Энэ бүхнийг бодох тусам өвгөний арга барагдаж байв. "Энэ хүүхдүүд намайг яаж танихав дээ. Харин ойр дотно явсан мэддэг хүмүүстээ энэ зургийг үзүүлэх юмсан." гэж туйлын ихээр хүсэв. Гэвч түүнийг таньдаг хүн одоо цөөрчээ. Заримынх нь сураг гаралгүй удаж байгаа болохоор байгаа гэж итгэхэд бэрх. Гэнэт өвгөний толгойд энүүхэн хажуу байранд Жавынх байгаа санагдав. Мань хүнийг дагуулан ирж зургаа үзүүлэхээр шийдэв. Байрных нь гадаа ирээд сураглавал өөд болоод долоо ч хоноогүй байгаа гэнэ. Ахиад л өвгөний дотор давчдав.
Шууд харихаар шийдээд алхаж явтал бүр эртний танил Борхүүхэний цонх нүдэнд нь туслаа. Хэдхэн хоногийн өмнө тэр хоёр баахан хуучилсан юмсанж. Тэднийхээр оров. Ойрноос түүний бие муудаад хүн танихаа байсан тухай хүүхдүүд нь ярив. Өвгөн тэднийд утга учиргүй орсон шигээ хурдхан гарлаа. 
Одтой тэнгэрээс од шүүрч мэдэхээр омголон залуу Ламзавын тэртээ дөчөөд жилийн өмнө зуруулсан зургийг таних хүн бараг үгүй болжээ. 
Тэр оройдоо өвгөний даралт ихэсч бие нь муудлаа. Ухаан санаа нь орж гарна. Зарим үед ухаан санаа нь цэлсхийн цэлмэхэд тэрээр насан туршдаа юунд тийм сэтгэл хангалуун амьдарснаа ердөө ч ойлгосонгүй. 

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2018-01-26
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 0
Евро EU 2 0
ОХУ RUS 43.3 0.4
БНХАУ CHN 380 7
Япон JPN 22 0.2
БНСУ SKOR 2.22 -0.02
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.