Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989

харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах

Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Хулман чихт шар

Хулман чихт шар

БАТСҮХ       6Өмнөговийн Баянцагааны өвөрт өглөө эртийн догшин жавар хайр найргүй нүднэ.

"Эс хайрлахын аргагүй ертөнц" цувралаас
Өмнөговийн Баянцагааны өвөрт өглөө эртийн догшин жавар хайр найргүй нүднэ. Уул, үүлний завсарт наран авхай цухуйхтай зэрэгцэн цас будрах аядаж хуйсалзана. Хаврын тэнгэрийн араншин энэ. Сэрэвгэр хүрэн хадны энгэрт хорогдон ойр, холыг дурандаж суутал зүүн урд руу орших халзан хөх дошны дээгүүр бяцхан улаан хоншоор, хоёр шар нүд, толботой шаргал толгой цухуйв аа. Тэрхэн зуур тийм том толгой, хавтгай нүүртэй муур байх билүү гэж бодогдохуйц мануул санаанд буув. Мануултай тааралдахгүй уджээ.

Морь сайтай, хийморьтой яваадаа бэлэгшээв. Яндан дурантай аппарат минь элбэг татчихаар газарт таарсанд нэн их олзуурхав. Гэхдээ дөрвөн хөллөж урагшаа таван алхам давшаад босоо хадны завсараар өнгийж аппаратаа хөл дээр нь зоож авлаа. Нөгөөдөх чинь зөөлхөн бөгөөд намбалаг гишгэлсээр эргэж зогтусав.

Яндан дуранд минь татагдсан хоёр том шар нүднээс цочирлоо. Хүүхэн хараа нь цагираг хэлбэртэй, нэл тас хар өнгөтэй. Цаанаа л нэг догшин ааштай, махчины араншинтай нь илт. Богино хөлтэй, бандгар биетэй, сахлаг бөгөөд урт үстэй. Жижигхэн хулман чихээ үслэг шанаандаа нуучихсан гэлтэй.

 Түүний шинжлэх ухааны нэр нь Felis manul. Амьтан судлаач герман эрдэмтэн Питер Паллас 1776 онд тийн нэрлэжээ. Мanul гэдэг нь монгол нэр. Учир нь мань эрдэмтэн 1771-1776 онд Байгал нуур, улмаар Алтайн нуруугаар судалгаа хийж явсан түүхтэй. Хожим нь дээрх нэрийг Otocolobus болгосон нь эртний грек хэлээр хулман чихт гэсэн утгатай аж.Махчины араншин
Тэр чимээ чагнаж сэртэлзэв. Тэгснээ бэсрэгхэн дэрсний араар орж биеэ хурааж нугдайлаа. Өөрийгөө нууж буй царай нь тэр. Нуугдах авъяастай, хуурах зальтай амьтан. Хярсан мануул "нүүрэндээ хатсан аргал барьчихаад" хүний нүднээс нуугдсан гэж итгэдэг тухай ардын домог байдаг. НуугдахуйМануул гол төлөв үүр, үдшийн бүрийгээр л ангуучилдаг. Үлийн цагаан оготно, чичүүл, огодой, барагчин, зурам, шишүүхэй зэрэг жижиг хөхтөн амьтад болоод тарваганы мөндөл, туулайн бүжин, ятуу, жижиг шувууд ч барьж зооглодог.

Чингэхдээ эдгээр амьтны нүх, үүрийг бараадан хярж отдог, барьдаг аж. Харин болхи удаан гүйдэлтэй учраас давшиж хөөх, зайлж зугтахдаа муу гэнэ. Нохой, чоно, бүргэд мэт дайсандаа хөөгдвөл дорхноо тарваганы нүх, хад чулууны завсарт шурган нуугдаж л амь гардаг аргатай.МяраахуйНөгөөдөх чинь тун ч удалгүй мяраах шинжтэй бандагнаж эхлэв. Би түүнийг дагуулан шагайж аппаратны товчоо дарж суухдаа мань эр юунд зорьсныг ойлгох нь тэр. Тэрүүхэнд нэг үхэр огодой шөвөлзөж харагдав. Тэр л ходоодных нь хорхойг гижигдсэн хэрэг.Дэлдэн борГэвч огодой бөндгөсхийн бултаж одлоо. Тэр дэлдэн бор мануулын савраас чингэж зайлав. Би ч бас сатаарч нөгөөдөхөө алдчихлаа. Түүний хойноос мөшгөн гэтсээр цувраа хадан дээгүүр сэм өнгийвөл бараа ч алга.

Гэхдээ үнэр танар авч, чимээ анир сонсч үргээгүй болохоор холдоогүй гэдэгт би итгэлтэй байв. Тэгээд хад чулуу, ганга жалга, нүх дош бүрийг нэгжин дурандаж байтал арсгар хадны өврийн сүүдэрт хярчихсан харагдлаа. Мань эр олзоо сахин отож байгаа бололтой. Өглөөний зоогоо барих бэлтгэлээ хийж байгаа нь тэр шүүдээ. Би ч нөгөөдөхөө онилж овоо хэд дараад сэтгэл ханалаа.Отох урлагЧоно олоод харчих санаатай гэлдэрч явсан минийд биед мануул ийнхүү таарч бөөн аз тохиов. Нөгөөх жавар хүзүү, толгойг нэвт шувт ороолгож суух аргагүй боллоо. Тэртээ талын энгэрт цөөн хар сүүлт, ганц үнэгний бараа торолзоно. Би ч хээрийн отог руугаа сэмхэн зүглэв. Мануул хярсан чигтээ үлдлээ. Энэ мануул бандгар зузаан харагдсан болохоор ньовоо махлаг, тарган амьтан гэж би төсөөлсөн юм. Гэтэл өтгөн сахлаг үс, урт хялгасанд нь хамаг учир байдаг гэнэ. Ялангуяа гэдэс нь биеийнх нь бусад хэсгээс хоёр дахин урт үстэй байдаг аж. Харин үнэн хэрэгтээбие нь 60 см, сүүл нь 25 см урт, 3.6 орчим кг жинтэй аж. Гэрийн муурын дайтай л гэсэн үг.

Тэд 6-10 насалдаг. Ороо нийллэгт 2-3 дугаар сард орж,хээлээ 60-аад хоног тээж, 3-6 ногоолой төрүүлдэг. Ногоолой нь 4 сар хүрмэгцээ эхтэйгээ цуг ангуулчилж, 6 сартайдаа нас бие гүйцэж, 10 сартайдаа үржилд ордог гэнэ.Зарим эрдэмтдийн таамаг дүгнэлтээр бол мануул нь цоохор ирвэсийн холын хамаатан байх магадлалтай аж.Манай Хөвсгөл, Архангай, Завхан, Говь-алтай, Төв аймгийн нутагт элбэг,Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын тал,Алтайн цаад говь, Өмнийн говьд ховор үзэгдэнэ. ОХУ, Армен,Иран, Казахстан, Узбекистан, Афганистан, Пакистан,Тажикистан, Хятад, Энэтхэг ба Киргизстанд тархасан байдаг. Харин Монгол л хамгийн олон мануултай гэсэндүгнэлт ч байдаг аж. Мануул нь Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо(IUCN)-ны улаан номны "ховор" гэсэн зэрэглэлд багтдаг.

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенц(CITES)-ийн II хавсралтанд бүртгэгдсэн дэлхийн ховор амьтан юм.Манайхан арьсаар нь гоёж зиндаархах, мөн эрхтэн болоод өөхийг нь ардын эмнэлэгт ашиглах гэж үй олноор намнадаг. Үүнээс гадна үлийн цагаан огтоныг устгах хоронд тэд бас өртөж багагүй сүйрдэг. Гэтэл мануул чинь үлийн цагааны эрлэг нь шүү дээ. Үлийн цагааныг цөөлье гэвэл мануулаа намнах хэрэггүй мэт. Дэлхий даяар хамгаалж байхад манайд устгаж байдгийг хачирхахаас өөр аргагүй. Ер нь мийнхэн овгийн ирвэс, шилүүс, мануулын хувьд унаган байршил, эзэмшил нутгаа хүмүүний түрэмгий үйл ажиллагаа, уул уурхайн харалган бодлого, мал сүргийн огцом өсөлтөд нэврэгдэн алдсаар"дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу"-гийн зовлон зүдгүүрийг туулж улам цөөрсөөр буйд зүрх шимширнэ. Эдгээр гайхамшигт амьтдыг сүйрлээс аврах, хайрлах, хамгаалах үйлсэд нийтээрээ оролцохыг уриалъя. Эс тэгвээс тэд үүрд сөнөж одох цондонтой.  

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2018-01-26
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 0
Евро EU 2 0
ОХУ RUS 43.3 0.4
БНХАУ CHN 380 7
Япон JPN 22 0.2
БНСУ SKOR 2.22 -0.02
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.