Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Их гүрний жижиг хөрш байх, жижиг улсын том удирдагч явахын зовлон нэг

Наполеон Бонапартын нэг үг байдаг юм. "Аливаа төрийн гадаад бодлого нь газарзүйн байрлалдаа захирагддаг" гэж. Юутай үнэн болохыг монголчууд бид мэдэж, мэдэрч амьдардаг. Байрлалдаа захирагддаг тийм орнуудыг дэлхий нийтэд "түгжигдмэл" улс гэдэг. Монгол Улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэг ба дөрөвдүгээрт орох хоёр их хөршийнхөө тохой дор "сөөм" газраар хавчуулагдан оршдог ч, түгжигдмэл улс биш билээ. Харин хөршүүдээсээ ч илүү нээлттэй, эрх чөлөөт улс.

Геополитикийн чиглэлээр мэргэшсэн зарим судлаач "Газарзүйн байрлалын хувьд Монгол бол улс төрийн болон эдийн засгийн ардчилал тогтох магадлал хамгийн багатай улс" гэж дүгнэсэн нь бас бий. Гэтэл Монголд өнөөдөр улс төрийн ардчилал ялсан, эдийн засгийн ардчилал тогтож яваа. Тэгэхээр Наполеон Бонапартын дээрх үгийг ч, геополитикийн том судлаачдын дүгнэлтийг ч бодитой эвдэж, үгүйсгэж яваа цорын ганц улс нь Монгол байж ч магадгүй юм.1990 оны ардчилсан хувьсгалаар Монголд улс төрийн ардчилал тогтсон. Харин 2009 онд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, уг төслийг барууны хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносны бодит баталгаа болсон юм. Хоёр хөршөө давж гуравдагч ертөнцийн том хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулж чадсан нь манай улсын гадаад бодлого газарзүйн байрлалдаа захирагддаггүйг дэлхийд баттай харуулсан түүхэн үйл явдал байлаа. Үүгээрээ Оюутолгойг хөдөлгөсөн нь эдийн засгийн агуулга талаасаа 1990 оны ардчилсан хувьсгалтай эн тэнцэнэ.

Энэ бол Оюутолгойн гэрээ ашиггүй, алдагдалтай болсон гэдгээс тусдаа асуудал. Оюутолгойгоор Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалах багана босгож чадсан С.Баяр, С.Баярцогт нарын энэ гавьяаг уг төслийг хөдөлгөхдөө гаргасан байж болох гэрээний алдаатай, магадгүй бүр булхайтай нь ч хольж хутгаж болохгүй. Гэхдээ энэ сайн нэр дор хулгай, булхай, хулгайч гурав нуугдах ёсгүй бөгөөд хэн нэгний хууль зөрчсөн үйлдлийн хамгаалалт болох учиргүй нь мэдээжийн хэрэг юм. Экс хоёр Ерөнхий сайдаа нэг өдөр зэрэг цагдан хорьсон Монголын өнөөдрийнх шиг түүх нийгмийн дэглэмээс нь үл хамааран дэлхийд байсан эсэхийг мэдэхгүй юм. Хоригдсон С.Баяр, Ч.Сайханбилэг нар бол Монгол Улсын нэн шинэ түүхийн 30 Ерөнхий сайдаас амьд сэрүүн байгаа 14-ийн хоёр нь.

Бас 22 наснаасаа Монголын төрд зүтгэж Сангийн сайд байхдаа Оюутолгойн гэрээг ахлан гардсан  С.Баярцогтыг ч цагдан хорив.  Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг энэ ажээ. Хэрвээ С.Баярыг долоон байшингийнх нь, С.Баярцогтыг Швейцарийн банкинд байршуулсан мөнгөнийх нь эх үүсвэрийг шалгаж цагдан хорьсон гэвэл олон хүн гайхахгүй. Гэтэл тэднийг Оюутолгойн гэрээгээр шалгаж буйг АТГ-ын эх сурвалж хэдэнтээ нотлов. Бэлчээрээс уяа олтол нөгөө үзүүрт нь үхэр байсан юм билээ гэдэг шиг Оюутолгойн үзүүрээс өөр юм олох гэсэн хуулийнхны тактик ч энд байхыг үгүйсгэхгүй ээ.Хамгийн гол нь С.Баяр нар өрнөдийн хөрөнгө оруулагчидтай хамтарч Оюутолгой төслийг эхлүүлснийхээ төлөө улс төрийн хоригдол болов уу, эс бөгөөс гэрээг байгуулахдаа авлига авсан, хууль зөрчсөний учир эрүүгийн хариуцлага хүлээхээр хоригдож байна уу гэдэг нь тодорхойгүй.  

Хэрвээ Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан, хууль зөрчсөн бол уучлаарай, тэдэнд ямарч өмгөөлөл байхгүй, хариуцлагаа хүлээх ёстой. Хууль зөрчсөн хэнбугай ч албан тушаал, бэл бэнчин, нэр төр, алдар суу үл хамааран хариуцлагаа хүлээх нь шударга ёс. Оюутолгойг хөдөлгөж чадсан гавьяа нь тэдний гэмт үйлдлийг хамгаалах шалтгаан болохгүй, төслийг эхлүүлэхдээ хийсэн байж магадгүй гэж хардагдаж байгаа булхайг нь цайруулах учиргүй. Харин авлига аваагүй, хууль зөрчөөгүй бол яах вэ. Энэ тохиолдолд байгуулсан гэрээ нь алдаатай байсан ч, тэд цагдан хоригдож эрүүгийн хариуцлага хүлээх ёстой юу. Шууд хэлье, ёсгүй.Оюутолгойн гэрээг байгуулахад ачаа үүрч, илүү аахилсан нь Засгийн газрын тэргүүн С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар болохоос цаад зөвшөөрөл нь тэр үеийн төр, засгийн хамтын шийдвэр байв.

Тэгвэл тэд ямар хариуцлага хүлээх вэ. Засгийн газрын шийдвэр хамтынх ч, танхимынхаа гол ачааг Ерөнхий сайд үүрдэг учир гүйцэтгэх засаглалын төвшинд С.Баяр бүх хариуцлагыг хүлээж болж байна. Харин Оюутолгойн хөрөнгө оруулагчийн сонголтод ч, гэрээний бүх нөхцөл, заалтад зөвшөөрөл өгсөн УИХ ямар хариуцлага хүлээх вэ. Мөн УИХ, Засгийн газарт зөвлөмжөө өгч, "Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс улсаараа урагш нэг алхлаа" гэж хэлж зогссон Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой юу, ёсгүй юү?Олон улсын гэрээ, улс орныхоо хуулийн хүрээнд гаргасан улс төрийн шийдвэрийн төлөө Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг  ардчилсан жишиг байхгүй. 

Үүний бодит жишээг холоос эрэх хэрэггүй.  Түүхэнд "20 дугаар тогтоол" гэж алдаршсан шийдвэрийг Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар 1991 онд гаргажээ. Уг тогтоолоор иргэдийн гар дээр байсан 100 төгрөг нь 50  төгрөг болж мөнгөний ханш хоёр дахин унав. Бүх юмны үнэ хоёр дахин нэмэгдэж иргэдийн хуримтлал ч цаас болов. Банкинд 10 мянган төгрөгөөс доош хадгаламжтай иргэдийн мөнгийг хоёр дахин нэмсэн бөгөөд сонирхуулахад, тухайн үед 651 хүн л 10 мянгаас дээш төгрөгийн хадгаламжтай,тэдний хоёр нь л хоёр саяас дээш төгрөгийн хадгаламжтай байсан гэдэг. Гэртээ мөнгөө хадгалж байсан иргэд бүр илүү хохирсон.

Хадгаламжаа нэмүүлж чадаагүй тэдгээр 651 иргэнээс гадна энэ тогтоолд өртөөгүй, хохирол амсаагүй нэг ч айл өрх, ганц ч хүн Монголд байхгүй. Уг шийдвэрийг Д.Бямбасүрэн Ерөнхий сайд ганцаараа юм уу, танхим нь дангаараа толгой мэдэж гаргаагүй. Тухайн үеийн парламент болох Улсын Бага Хуралд танилцуулж зөвшөөрөл авсан байдаг. Монголд үзүүлдэг зээл тусламжаа шууд зогсоож, эдийн засгийг нь хүнд байдалд оруулах гэсэн их гүрний жижиг хөршдөө барьсан гэнэтийн бэлгийнх нь эсрэг авсан энэ зоримог арга хэмжээнийхээ төлөө Д.Бямбасүрэн гуай мөн ч их чичлүүлсэн дээ. Эдийн засгаа зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх энэ арга хэмжээнийхээ шууд бус нөлөөллөөр Засгийн газартаа итгэл үзүүлэх, эсэхийг хүртэл парламентад оруулан ялж байв. Ингэж өөртөө болон танхимдаа итгэл үзүүлж байгаа эсэхийг парламентдаа зориглон оруулсан Ерөнхий сайд одоогоор түүнээс өөр гараагүй л байна.

Албаа өгсний дараа ч алдарт "20 дугаар тогтоол"-ынхоо төлөө их шүүмжлүүлсэн. Барьж хориогүй л болохоос цагдаад асуугдаж бараг шүүхдээд буурал Ерөнхий сайд асан өөрийгөө өмгөөлөн ард нь гарсан дуулдсан.  Энэ бол төрийн шийдвэр гаргасан процедурын хувьд Оюутолгойн гэрээг байгуулсан, төслийг эхлүүлсэнтэй адил учир жишээ болгон татав. Басхүү их гүрний жижиг хөрш байхын, жижиг улсын том удирдагч явахын зовлонг биеэрээ амссан хоёр Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн, С.Баяр нар ч байж болох учир хувь заяагаар нь адилтгав. Оюутолгойн гэрээг баталснаас хоёр өдрийн дараа Оросын талаас Монгол Улс тус улсад өртэй болохыг олон улсад зарлаж, өмнө нь тэглэсэн гэх их өрийн үлдэгдлээ гэнэт нэхсэн тухай дурсамжийг С.Баярцогт нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Дашрамд дурдахад, ирэх жилүүдэд цахилгаан хөдөлгүүрт машины үйлдвэрлэл эрчимжиж, нэг автомашинд ордог зэсийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх шинжээчдийн прогнозыг дагаад манай Оюутолгойг сонирхох их гүрнүүдийн сонирхол улам бүр нэмэгдсээр л  байгаа. 

Нүүдэлчин монголчууд бид бараг эсийн төвшиндөө эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэн. Хоёр хөршийнхөө дунд захирагдаж, нэг хөршийнхөө  эсрэг нөгөөгийнх нь түшиц болж явахыг улсынхаа тусгаар тогтнолын баталгаа гэж үздэггүй. Харин дэлхийн бүх улс оронтой нээлттэй, найрсаг байхыг тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг бөгөөд Оюутолгойн төсөлд барууны хөрөнгө оруулалт орж ирснээр энэ баталгаа нэмэгдсэн гэж үздэг юм. Гэхдээ энэ нь 14 мянган хүнийг ажлын байраар хангаж, улсад хамгийн их татвар төлж, цалин тэтгэвэр, төсвийн хөрөнгө оруулалтын 10 төгрөг тутмын 1-ийг өгч байгаа Оюутолгойн гэрээг шалгаж, өөрчилж, сайжруулж болохгүй гэсэн үг огт биш юм.

Харин төслийг зогсоож, төслөөс гуравдагч улсын хөрөнгө оруулагчийг хасч хөөж болохгүй гэсэн үг бол мөн.Оюутолгойн гэрээг сайжруулж Монголд өгөх өгөөжийг нэмэх нь нийгмийн захиалга бөгөөд энэ нь төслийг хөдөлгөсний ач холбогдлыг үнэлэх, С.Баяр, С.Баярцогт нарын шалгуулж байгаа хэргийг хуулиар мухарлахаас огт өөр асуудал юм аа. iToim.mn Otgoo 

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2018-01-26
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 0
Евро EU 2 0
ОХУ RUS 43.3 0.4
БНХАУ CHN 380 7
Япон JPN 22 0.2
БНСУ SKOR 2.22 -0.02
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.