Зар мэдээ:
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

ХОШУУНЫ БИЧЭЭЧЭЭС АИХ-ЫН ДАРГА ХҮРТЭЛ ДЭВШСЭН Ч ДАРУУ ЗАНГАА ГЭЭГЭЭГҮЙ ДОНДОГИЙН ЦЭВЭГМИД

Энэ эрхэм хүний хорвоод мэндэлсэн өдөр ирэх ням гаригт тохиож байна. Дорнод аймгийн Улз голын хошууны бичээчээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, эх орныхоо алс баруун болон зүүн хязгаарт хар багаасаа багшийн ажил хийж, "хөдөөгийн уул талаар соёлын үр тарьж ..." явсан эгэл жирийн зангаараа цаг үеийнхэндээ үлгэр жишээ болж байсан энэ эрхэм МУИС-ийн ректороор хоёр удаа томилогдож, 10 гаруй жил ажилласан, төрийн сайд, түүнээс дээш албан тушаалыг 50 шахам жил хашсан ч, "Би нэг л багш л хүн дээ" хэмээн даруухан өгүүлэх дуртай байж билээ.
Монгол улсын гавьяат багш цолыг анх түрүүн хүртсэн, идэр залуугаасаа уран зохиол оролдож, алдарт Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарт зохиол бүтээлээ үзүүлж, зөвлөгөө авч явснаар үл барам, "Хоньчин Найдан", "Сурагч Ганбат", "Булшин дээр" зэрэг өгүүлэл, найраг нь ЕБС-ийн сурах бичгээр дамжин хэдэн үеийн хүүхэд залуусыг хүмүүжүүлсэн, НҮБ-д эх орноо элсүүлэх Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн, АИХ-ын гишүүнээр 10 удаа сонгогдсоны зэрэгцээ АИХ-ын даргаар нь хүртэл ажиллаж үзсэн, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар арван тав, зургаан жил ажиллаж байгаа гэхэд өөрийгээ хэзээ ч дарга хэмээн бодож, амьтан хүнийг айлгаж, сүрдүүлж, даргархаж яваагүй нь Д.Цэвэгмид гуайн эрхэм нандин чанар байв. Нэлээд олон жил гарынх нь туслахаар ажиллаж, ойр дэргэдийн байсны хувьд үүнийг би сайн мэдэх бөгөөд "Манай дарга яагаад тийм сайхан даруухан, дөлгөөн, хүнлэг хүн байсан юм бол оо?" хэмээн миний бие одоо хүртэл гайхан биширч, энэ асуултынхаа хариуг эрэлхийлсээр, эрэгцүүлэн бодсоор явдаг билээ.
"Би тийм яамны тийм газрын дарга тэр байна, тэдэн цагт хүрч ирээд уулзаатахаач" гэж утсаар хааяа дуудах нь байдаг л нэг үзэгдэл гэдэгтэй уншигч авхай санал нийлэх буй заа. Харин манай дарга ингэж өөрийгөө ийм тийм дарга байна гэж хэзээ ч, хэнд ч хэлж байгаагүй билээ. 1980-аад оны дундуур Батлан хамгаалах яамны нэг орлогч сайд руу залгаад: "Сайн байна уу? ... гуай мөн үү? Уучлаарай, би Засгийн газарт ажилладаг Цэвэгмид гэдэг хүн байна аа, Танаас нэг асуун лавлах зүйл гарлаа, Ордоны хавиар ирэх ажил гарвал манай өрөөгөөр нэг ороод гарах боломж байна уу?" хэмээн ярьж байсан нь сэтгэлд тодхон үлджээ. "Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэвэгмид байна, та хүрээд ирээч" гэж яагаад хэлээгүй юм бол? Ер нь бол ямар ч оршилгүйгээр, зүгээр л "Цэвэгмид байна" гэхэд л утасны цаана байгаа хүн, ялангуяа Батлан хамгаалах яамны орлогч сайд бол суудлаасаа өрийн эрхгүй гозосхийн босоод ирэх шахуу тийм л нэр хүндтэй эрхэм байсан шүү дээ. Ингээд бодохлоор нэр хүндийг албан тушаалаар олж авдаггүй юм байна. Захирч зандарч, тушаал лүндэн буулгаснаар нэр хүндтэй болдоггүй юм байна. Их бага ямар ч албан тушаалд ажилласан, үнэнч шударга, даруу төлөв, хүнлэг энэрэнгүй, бусдыг ямагт өрөөсөө дээгүүрт тавьж, хүндэтгэн харилцсанаар л хүмүүсийн дунд нэр хүндтэй болдог аж. Д.Цэвэгмид абугайн тэр их нэр хүндийн эх сурвалж энэ л бололтой.
Өглөө ажилдаа ирэх, орой ажлаасаа тараад Ордоноос гарахдаа харуулын цэрэг, давхрын үйлчлэгч нартай заавал мэндэлнэ, баяртай, сайхан амраарай гэж хэлнэ. Ямар нэгэн шалтгаанаар унаа нь ирэх боломжгүй болсон бол наашаа гэсэн хэний ч хамаагүй, шинэ хуучин, бүр гаднаас нь бензин ханхалсан, хариугүй салж унах шахсан машинд ч гэсэн голж шилэлгүй суугаад харьчихна. Орон нутагт ажлаар очиход тусгайлан оноосон тогооч нар "Дарга аа, ямар хоол хийх вэ?" гээд сүйд болох. Манай дарга "Зөөлөндүү мах байвал ганц хоёр хавирга, нуруухан буцалгаад, шөлөн дээр нь гурил чаначихгүй юү дээ" л гэнэ. Тогооч нар "Танай дарга ямар сайхан энгийн, хээ шаагүй хүн бэ? Зарим дарга тийм ч хоол хий, ийм ч хоол бэлтгэ гээд л хяргачих гээд байдаг юм" хэмээн баярлана. Сургууль, эмнэлэг, соёл урлагийн газруудаар орж, ажил байдалтай нь танилцахдаа үйл ажиллагаа нь доголдож байгаа байгууллагын дарга нарыг загнаж зандарна гэж огт байхгүй, харин байдал ийм байгаагийн учир шалтгааныг маш анхааралтай ажиглаж аваад, хотод ирсэн хойноо холбогдох яам тамгын газарт нь албан даалгавар өгч, тэнд дутагдаж байсан тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгийг нь олгуулах замаар дутагдлыг арилгана. "Хүнийг загнаж, зэмлэж биш, ажил яагаад ийм муу байгаагийн шалтгааныг арилгаж байж л урагш хөдөлнө шүү" гэж надад сургамжилна.
Их дээд сургуульд элсэх шалгалтын оноо нь хүрээгүй хүүхдүүд өргөдөл маш их ирүүлнэ. Олон оноо дутуу бол "Судлан үзэж, зохих журмын дагуу түүгээрээ шийдвэрлэнэ үү" хэмээн цохоод холбогдох газар, албан тушаалтанд нь шилжүүлнэ. Хэрэв ганц нэгхэн оноо дутуу, өөрөөр хэлбэл, улаан шугамны яг ард орсон хүүхдээс өргөдөл ирсэн бол тухайн их сургуулийн ректорт утасдаж: "Ийм нэг хүүхдээс хүсэлт ирлээ, ганцхан оноо дутуу юм, элсүүлэн авч, цалингүй нэг улирал сургаад, хэрэв сайн суралцвал жинхжлүүлж болох уу? За тэгвэл ингэж цохоод Танд илгээлээ шүү, баярлалаа" гэнэ. Ийм маягаар их сургуульд орж, мэргэжил эзэмшээд, одоо сайн сайхан яваа хүн маш олон байгаа. Энэ бол их том буян байсан, дарга маань ч үүнийгээ олон түмэнд буян хийж байна хэмээн байнга мэдэрч, сэтгэл нь их өег байдаг байж билээ. Гэтэл 1990 онд МАХН-ын онц их хурлаас байгуулагдсан "Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн асуудлыг шийдвэрлэх комисс" гэгчийн гишүүд түүнийг дуудан аваачиж, утга учиргүй олон асуулт тавьж байцаасны дотор "Их дээд сургуульд элсэх шалгалтын оноо нь хүрээгүй хүмүүсийн өргөдлийг цохохдоо ямар шан харамж авч байсан бэ?" гэсэн утгатай, гэсэн утгатай ч гэж дээ, огт утгагүй зүйлийг асууж, өгөөмөр сайхан сэтгэл рүү нь "нулимж", түүнийг маш ихээр гомдоосон байдаг. Чухам л өөрийнхээ хэмжүүрээр бусдыг шүүнэ гэдэг л энэ буюу. Тухайн цаг үед өнөөдрийнх шиг хээл хахууль авах нь байтугай, өнөө үеийн ёсон болоод хэвшчихсэн архи, чихрийн цуглуулга хоёр ч ор сураггүй байсан үе шүү. Түүнийг ийнхүү байцаасан хүмүүс нь тун саяхан л өөртэй нь хамт улс орон, ард түмнийхээ төлөө "энхрий хайрт нам"-ынхаа мэргэн удирдлагаар мөр зэрэгцэн ажиллаж байсан, зарим нь өөрийнх нь тусламж дэмжлэгээр сайд, даргын өндөр сэнтийд заларч явсан этгээдүүд байсан нь туйлын өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй. Эв нь таарвал бушуухан дэвшээд, Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлчих санаатай л явсан дарганцарууд гэх үү дээ. Тэр хүмүүст байцаагдаж, тэнгэр ниргэх шиг болсныхоо дараа гэртээ ирээд жаал тайвширч, тэмдэглэлийнхээ дэвтэрт "Айсаар өтөллөө" хэмээх гарчгийн дор бичиж үлдээсэн зүйлийг нь уншигч авхай Танд толилуулъя: "Зориггүй хүнд зам хол, сүсэггүй хүнд бурхан хол" гэдэг билээ. Надад аль аль нь хол байжээ. Жараад жил ажиллаж, сурсан өчүүхэн зүйлээ ард түмэндээ зориулж яваад насны наран хэлтийх үед ийм нэр цол зүүж гэмтэн болох нь надад үнэхээр гомдолтой байна. Бага залуу багш байхдаа сургуульд явж чадахгүй, жил бүр хасагдаж, багшийн ажлаас ч халагдаж яваад, өвгөн буурал болсон хойноо тойрон хүрээлэгч, аялдан дагалдагч нэр зүүж, бас л хялайн үзэгдэж байх ямар үйлийн үртэй хүн бэ, аль насанд үйлдсэн нүгэл хилэнцийн үйлийн үр юм бол?
Арван гурван наснаас эхлэн улс эх орондоо хүчин зүтгэж, одоо цагийн мандсан зулд урьд цагийн ул дэвсгэр нь болж, ард түмнээ бичигтэн болгох, үсэг бичиг үл мэдэх явдлыг устгаж, улс, ард түмнээ соёлжуулахад 60 жил зүтгэж, "соёлын үрийг Монголын уул талаар тарилцаж явсан" минь талаар болж байгаад машид харамсаж байна. Ийм үйлийн үр надаас өөр хүнд бүү давтагдаасай. Ус савныхаа хэлбэрийг дагадаг, хүн цагийнхаа жамд нийлдэг гэдгээр насан турш айж болгоомжилж явсаар эцэст иймд хүрлээ.
Хичээлийн жил тутам хэдэн зуун, заримдаа мянгаад өргөдөл авдаг байлаа. Конкурсын оноо нь өндөр, дунд сургуулийг онц, сайн дүнтэй төгссөн, өнчин өрөөсөн, эсвэл бие муутай /гар хөлгүй ч хүн мөлхөөд орж ирдэг байсан/ хүүхдийг стипендгүйгээр дээд сургуульд оруулах зөвлөмж өгдөг байв.
Ингэж дээд сургуульд оруулсан хүний тоо өргөдөл ирүүлсэн нэг зуу тутамд 3-4 -өөс хэтрэхгүй. Нийт 5 дээд сургуульд нийлээд зарим жил 20-иод болчихдог байсан. Нэг жил 30-аад хүүхдийг цохож орууллаа гэсэн зэмлэл ч сонсож байлаа. Хургачин, хоньчин байхаас минь эхлэн хүнд л тус болж яваарай, айл хөршийнхөө малыг ялгалгүй хамт хотлуулж хурааж яваарай гэсэн сургаалыг аав, ээж минь хайрладаг сан. Алс холоос хүүхдээ сургуульд оруулна гэж зорьж ирээд, уйлан хайлан гуйсан малчин, настан буурлууд /сэхээтэн ч байсан л биз/-ын хүүхдийг конкурсны оноо нь өндөр бол өрөвдөх сэтгэлийн үүднээс хагас жилийн шалгалт болтол хичээлд суулгаад, авьяас чадварыг нь үзэж шийдвэрлэе гэсэн санаа төрсний учир тийнхүү цохолт хийдэг байв.
Одоо ч намайг тэр энэ захиралтай, дарга, сайдтай ярьж өгөөч гэж гуйдаг. Гуйсан хүн бүхний хүүхдийг сургуульд оруулж байгаагүй. Зууд 3-4 л байсан болов уу. Олонхид нь ухуулж тайлбарлахыг хичээдэг сэн. Стипендгүйгээр суралцагчид маш сайн сурдаг, сайн ч төгсдөг байлаа. Шан харамж авдаг байсан уу гаж асуусанд гомддог. Анастасия авгай шахах шаардлага, айлгахын сайнаар олон олон цэцэрлэг, ордон харш бариулсан. Энэ ажлыг нь дэмжиж, урам өгөх зорилгоор цол өргөх санал гаргасан. Гэхдээ би анхдагч нь биш".
... Даргын минь энэ тэмдэглэлээс сэтгэлийн асар их шаналал, гомдол цөхрөл илт мэдрэгдэнэ. Хошууны бичээчээс эхлээд, Ардын Их Хурлын дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын ажлыг төрийн сайдынх нь албан тушаалтай хавсран 60 шахам жил хашиж, өдөр шөнөгүй, хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгээд, эцэст нь ийнхүү гүтгүүлэн доромжлуулсан хүний сэтгэл санаа хичнээн их давчадсан бол? Ядаж л, намын их хурлаас бидэнд ийм нэг хэцүү даалгавар өглөө, уучлаарай, Танаас асууж тодруулах хэдэн зүйл байна хэмээн зөөлөн ааш гаргалгүй, яг л шүүх хурал болж буй мэтээр, хатуу ширүүн царай гарган байцаасан гэсэн. Амьдрал аа гэж... . Дарга маань ийнхүү байцаагдсанаасаа хойш сэтгэл санаагаар маш их унаж, тун ч удалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ.
Олон жилийн турш өндөр цалин авсан, машин тэрэг унасан, тусгай хангамж эдэлсэн гэх зэргээр буруутган зэмлэсэн гэсэн. Цалин пүнлүү, тусгай хангамжийн асуудлыг тухайн үеийн Улс Төрийн Товчооны хурлын тогтоолоор шийдвэрлэдэг байсан болохоос биш, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга ийм төрлийн эрх зүйн баримт бичгийг боловсруулах, санал гаргах, хэлэлцэн батлахад огтхон ч оролцдоггүй байсныг тэр "байцаагч нар" уг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан юм даа.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэдэг. Социализмын үеийн хамаг "муу муухай"-г Ю.Цэдэнбал даргад тохож, өөрсдийгээ аварч гарах гэсэндээ "тойрон хүрээлэгч" гэх зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс үнэнд гүйцэгдэж, Ю.Цэдэнбал даргыг цагаатган, хамаг гавьяа шагналыг нь эргүүлэн өгч, мэндэлснийх нь 100 жилийн ойг төрийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тэгэхлээр цаг үеийн улс төрийн улаан шуурганд өртөж, түүнийг тойрон хүрээлэгч хэмээгдэн хэлмэгдсэн төр нийгмийн цөөн тооны хэдэн зүтгэлтнийг нэн даруй цагаатгаж, улс орныхоо, төр нийгмийнхээ, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг нь сэргээн мөнхжүүлэх цаг ирэв бололтой хэмээн хүлээн суух л үлдэж байх шиг байна.

МУБИС-ийн профессор С.Эрдэнэмаам. Sosorbaram Erdenemaam багшдаа маш их баярлалаа. Үүнийг уншаарай хань минь. Batkhuyag Erdenebileg 

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2018-01-26
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 0
Евро EU 2 0
ОХУ RUS 43.3 0.4
БНХАУ CHN 380 7
Япон JPN 22 0.2
БНСУ SKOR 2.22 -0.02
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.