Зар мэдээ:
0-255
Duudlagaar buh turliin haalga tsooj seip mashin ongoilgoj tulhuur taaruulna.Burged haalganii gol solino.99049884
бүх төрлийн машин онгойлгож түлхүүр хийнэ.99049884 чиптэй удирдлагатай түлхүүр тааруулна
ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ Whatsapp: +33682540237 Би бүх зээлдэгчдэд 5000 $ -аас 30,000,000 долларын зээлийг 3% -ийн APR-д өгдөг. Зээлээр салбараар - Бизнесийн зээл 48 / цаг - Арилжааны зээл
БЗД, 16р хороо, Офицеруудын ордны зүүн талд ОФИЦЕР ТАУН-д дараах байрнууд байна. 2 өрөө A -501 44.30м2 1 өрөө E1-606 33.50м2 2 өрөө M -1410 42.20м2 1 өрөө F -406 33.50м2 2 өрөө H -408 46.00м2 2019оны 2-улиралд ашмглалт
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Юун Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин томроод...

Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй. Банкны засаглалын хажууд Монголын парламент зүгээр л хуруу хүүхэлдэй, акул компаниуд жараахайн чинээ, аж ахуйн нэгжүүд өтний дайтай, иргэд бол идүүрийн сав. Дөрөв дэх засаглалынхан гэж томроод байдаг хэвлэл мэдээллийнхэн хүүхдийн тоглоом болчихоод байна. Хадгаламж, зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүгээ танах зэрэг шийдвэрүүдийн тухай санал хэзээ ч амжилт олж байсангүй.

Монголбанк өөрөө мөнгөлөг олигархуудын хяналтанд дуугардаг, хөдөлдөг болсон гэх. Түмнээ өмгөөлөх учиртай төрийн түшээд нь төө зузаан өрийн дансаараа банкуудад барьцаалагдчихсан, төрийн албан хаагчид нь орон сууц, машины зээлээрээ дөнгөлүүлчихсэн, сонин телевизүүд хаалтын гэрээнд чөдөрлүүлчихсэн, олонх сэтгүүлч байр унааны барж давахгүй их өртэй. Эмээ өвөө нар тэтгэврийн зээлэнд сөхрөөд уначихсан...ийм л БАНКНЫ ЗАСАГЛАЛ ноёрхсон нийгэмд амьдрах болсоор удав. Жил болгон Хаанбанк, Голомт, Худалдаа хөгжил зэрэг том банкууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гээчийг хийж 10, 20 сая төгрөг өгч гийгүүлнэ. Үүнийхээ төлөө банкны балиар засаглалын тухай, шударга бус шулааны тухай дуугарах эрхээ хаалгана. Аа дээр нь нөгөө банкууд чинь томхон хэвлэл бүрт өөрийн гэсэн мэдээлэгчтэй. "Манай банкны талаар муу мэдээлэл гарчих гээд байвал дуулгаарай" гээд тэдэндээ цайны мөнгө атгуулчихна. Хааяахан аргагүй нэг тэсэрч, арыг нь ухсан сурвалжлага үзэгдвэл хаалтын гэрээний мөнгөн дүнгээ нэмээд л боллоо. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба Банкны зээлийн гэрээний хажууд юу ч биш. Дээр нь нөгөө цагдаа нар маань ч бас банкинд өртэй. Тэгээд энэ чинь ардчилсан нийгэм юм уу? Ёстой яршиг л байна.

Банкны чимээгүй засаглалд улс орноороо баллуурдуулж байна. Монголчууд, гүргэр,тэвчээртэй, хөдөлмөрч...гэвч эдийн засгийн боловсролгүй. Бас ч гэж сүүлийн 30 жилд мөлхөөд ч болов ихийг хийж бүтээлээ. Тэглээ гээд өөд нар үзсэнгүй, өр зээлээс мултарч дөнгөсөнгүй. Харин өнөө мөнгө хүүлэгчид маань баяжаад, бандайгаад, томроод, тонтойгоод. Хот бүхлээрээ тэдний мэдлийнх. Улс орон банкуудын ундаалганы мөнгө төдий болж хувирлаа. Хаана шинэ шилэн байшин ашиглалтанд орж, хаана шинэ үйлчилгээний байгууллага үүдээ нээнэ, тэр нь Хаанбанк зэрэг аль нэг шулаач, Хятад хоолны газар хоёр л байх болов. Ямартаа Эрдэнэтийн 49 хувийн наймаанд Худалдаа хөгжлийн банк ноёрхон оролцсоныг бид хэзээ хойно мэдэж байхав. Ард түмэн жижгэрч, банкууд томорно гэдэг л энэ байх. Манжийн ноёрхлын үед л монголчууд ингэж өмнө зүгийн мөнгө хүүлэгчдийн дарлалд тарчилж, сүүлдээ өрөө төлж чадаагүй нь есөн эрүү тулгуулж, хугацаагүй цэргийн албанд морддог байсан түүхтэй. Гэтэл шинэ мянганд эх оронч бус банкуудын дарлал, дайралт хоёрт ингэтлээ сөхрөх гэж.

Манжийн пүүсүүдийн өрийн бичгийг шатааж байж толгой өндийлгөсөн монголчууд энэ удаа банкны шударга бус зээлийн гэрээнүүдийн шатаах юм уу, хаашаа юм. Яршиг зүгээр, тэр гадны банкуудыг нь оруулж ирээд, яаж зээлийн хүү буулгахыг харчихъя зүгээр. Яг үнэндээ олонх банкууд гаднын хөрөнгө оруулалттай. Банкны засаглалаар дамжуулан гадныханд монголчуудыгаа барьж өгдөг гэж байгаа. Эх орон ард түмнээ хайр найргүй шулан мөлжиж буй манай банкуудыг тэгээд үндсэрхэг гэж найдсаар өчнөөн л хугацаа алдлаа. Банкны мэдлийн телевизээ үзэж, банкны лизингтэй орноосоо өндийж, банкны төмөр сейфэнд гэрчилгээ нь хадгалаатай буй байрнаасаа өглөөдөө гарч, банкны барьцаатай машинаа унаад л... Банкны малаа хариулж, банкны мэдлийн ноосоо самнаж, ноолуураа тушаагаад л...аль насны үйлийн үр, алин цагийн алдаа вэ.

Ажиллаад ажиллаад ард нь гарахын аргагүй өндөр хүү, амьдраад амьдраад нас хүрэлцэхгүй хугацаагүй мэт зээл....аймшигтай юм. Монголчуудын өр зээл ярьдаггүй өөдрөг хэрнээ нэрэлхүү зан дээр муухай тоглож байна даа.

Ерөнхийлөгч Баттулгад дуулгахад банкуудын булчин таныхаас томорч, БАНКНЫ ЗАСАГЛАЛ таныхаас давж хальсан... 

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч
Р.Эмүжин /сэтгүүлч,яруу найрагч/
Монголоор амьсгалъяТ Дэлгэрэнгүй
Бусад нийтлэл
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2018-01-26
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 0
Евро EU 2 0
ОХУ RUS 43.3 0.4
БНХАУ CHN 380 7
Япон JPN 22 0.2
БНСУ SKOR 2.22 -0.02
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.