Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

“ҮХЭРНҮҮДЭД” ТЭЖЭЭЛ ӨГЧ БАЙХАД УРДААС СЭЖДЭГ НЬ ЮУ ВЭ

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тусламж өгөхөөр боллоо. Энэ нь эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэсний үр дүн юм. Мэдээж гал унтраах арга. Үүнийг нь эсэргүүцэж багш нар мэдэгдэл хийж байна. Тэд 50-иад тэрбум төгрөг дэмий үрэх нь гэлээ. Иргэдийн зүгээс ч ийм байр суурьтай хэсэг байгаа бололтой. Ингэхээр энэхүү 50 тэрбумыг тараахад нийгмийн тодорхой хэсэг дургүй байгаа бололтой .

Үүнтэй зэрэгцэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа твиттер хуудсандаа, "Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй" гэж жиргэлээ. Монгол Улсын Боловсролын сайд Ц.Цогзолмаа үзэл бодол, үнэлэмж зүйрлэлээрээ Монголын багш нар бүгдээрээ үхэрнүүд юм байна гэж ажлаа авсан анхныхаа өдөр дүгнэв. Монголын ирээдүй хойч, залуу үе "үхэрнүүд"-ээр хичээл заалгаж байгаа бололтой. Сайд нь тэгж дүгнэснийг бичлээ шүү, тэрнээс манай сонин бол тэгж үздэггүй. Салбарынх нь сайд ингэж үнэлж жишиж байгаа юм чинь бусад сайд дарга нь "Энэ муу багш нар бол малнууд" гэж хэлэх байх л даа. Ингэхэд энэ төр засгийн албанд чинь ямар янзын хүмүүс очдог юм бэ. Тэнэг юм шиг яриатай, хаашаа хүмүүсийн бүрдэл вэ. Аль эсвэл ийм хэвийн бус хүмүүс байж байгаад төрийн өндөр албанд очихоороо өнөөх нь илэрч, мэдрэгдээд байна уу.

Яаж ч бодсон бүхэл бүтэн улс орны Боловсрол, Шинжлэх ухааны сайд нь энэ салбарын гол цөм болсон, гол армийнхаа дайчдыг, бүр номер нэгдүгээрт байдаг хүмүүсээ "үхэрнүүд" гэж цоллох нь, зүйрлэж жиших нь эрүүл үзэгдэл мөн үү. Монголчууд эртнээсээ "Үхэр шиг тэнэг хог вэ" гэж ойгүй ухаан муутай амьтдыг хэлж ирсэн. Тэгэхээр тэнэг хүмүүс бол Монголын мянга мянган багш нар болж таарлаа. Мянга мянган "үхэрнүүд"-ийг маллах үүрэг Ц.Цогзолмаад оноогджээ. Зун болохоор орой таргалдаг, зуд болохоор хамгийн эхэнд ойчдог мал бол үхэр байгаа юм. Нийгэм эдийн засгийн хямралын үед нийгмийн "үхэрнүүд" /Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн жишиж зүйрлэснээр бичив.сурв/ хамгийн түрүүнд ширвэгдэнэ. Их эмгэнэлтэй байна, яагаад гэвэл удирдсан салбараа ингэтэл нь дорд үзсэн сайдтай болсон нь. Яахаараа Монголын төр сүүлийн үед хамгийн чухал салбартаа ийм сонин, сонин хүмүүсийг шилж сайдаар тавьдаг болсон юм бол, ерөөсөө ойлгохгүй байна.Ц.Цогзолмаа нь гол армиа доромжилчихоод, устгачихаад, тэгээд яаж энэ салбарт ажил хийж, ахиж урагшлуулах гэсэн жанжин юм бол. Цэрэггүй жанжин фронтод давшдаг юм уу.

Дуулаагүй л юм байна. Үндсэн армиа үхэр сүрэг гэж үзсэн энэ эмэгтэй энэ салбарт яагаад ч тэнцэхгүй юм байна. Одоо бол Монголын багш нар энэ хүний үгийг тоохгүй. Нохой хуцсан дайны ч бодохгүй. Тийм болохоор Ц.Цогзолмааг даруйхан солих хэрэгтэй болсон байна. Энэ хүн ч ингэж хэлсэндээ ичиж байгаа байлгүй дээ. Урдаас нь мянга мянган багш нар хараад зогсож байхад бүгдийг нь "үхэрнүүд" гээд хэлчихсэн байдаг. Мань хүүхэн Багш нарын баярын өдрөөр мэндчилгээ дэвшүүлэхдээ "Үхэрнүүд мэт багш нартаа..." гэж ирээд үгээ эхлэх үү. Үнэндээ өөдгүй үгээр Боловсролын сайд Ц.Цогзолмаа ажлаа эхэлж байна. Монголын боловсролын салбар ирэх хоёр жилдээ нар харахгүй байхаа.Ер нь өнгөрсөн долоо хоногийн улс төр тэнэгрэлийнхээ дээд цэгт хүрлээ. ТЕГ-ын дарга Б.Хурц, ХЗДХ-ийн сайдынхаа эсрэг мэдэгдэл хийж, анх удаа олны өмнө ил гарч гийгүүллээ. Иймэрхүү дуу хоолойтой, өнгө хэмнэлтэй залуу байсан юм байна. Мөрдөн байцаах хэлтсийн дарга нь гэж бас нэг залуу ил гарч ирж "юм" ярилаа. Залуу дарга нар заазуур мэт ажиллаж иржээ.

Улс төрчдийг ер нь гаргаахгүй хянаж байсан бололтой. Тусгаар тогтносон улс оронд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга нь ийнхүү ил гарч ирж, ийм мэдэгдэл хийх нь тухайн улсад онц ноцтой байдал үүссэний илрэл байдаг дэлхийн практик бий. Аль ч улсын ТЕГ-ын дарга нь улс төрийн талаар гоомой мэдэгдэл хэзээ ч хийдэггүй. Нийгмийн сэтгэл зүй дэх хамгийн том итгэл үнэмшил, найдвар бол ТЕГ нь байдаг учраас энэ байгууллагадаа төр засгаас эхлээд энгийн иргэн нь хүртэл итгэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр ТЕГ-ын дарга Б.Хурцын мэдэгдэл нь сая томилогдсон ХЗДХ-ийн сайдыг юу хийсэн нөхөр вэ гэж эргэлзэхэд хүргэлээ. Ц.Нямдоржийг шалгах хэрэгтэй юм байна. Б.Хурц түүнийг бүлэглэлийн толгойлогч гэж хэлсэн. Улс төр-эдийн засгийн бүлэглэл үнэхээр бодитой байгаад Ц.Нямдорж оролцдог бол ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл. Гэтэл зөрүүлээд Ц.Нямдорж бас эсрэг мэдээлэл хийсэн. Б.Хурцыг бүлэглэлийн гол зохион байгуулагч гэж нэрлэлээ.

Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан хүн бол Б.Хурц гэж хэллээ. Ц.Нямдоржийн ярьж байгаагаар бол Д.Энхбатыг европоос хулгайлж авчран шоронд хатааж, амь насаа алдсан асуудалд дэслэгч генерал Б.Хурцыг холбогдуулан шалгах хууль ёсны шаардлагатай болох нь. Энэ цаг мөчөөс эхлээд Б.Хурцыг ТЕГ-ын даргаар нэг минут ч ажиллуулж болохгүй юм байна. Сайдын баталж байгаагаар нөхөр бол улс төр-бизнесийн гэмт хэрэг хийж ирсэн хүн болж таарах нь.Үнэндээ энэ хоёр өндөр албан тушаалтны биесээ үгүйсгэсэн мэдэгдлүүд нь тусгаар тогтносон Монгол Улсын хувьд юу болж хувирах нь энэ вэ гэж гаслахад хүргэв.

Тэр хоёрын мэдэгдлийн дараагаас эхлээд Монголын Шүүх, Тагнуул, Прокурор, АТГ... гэхчлэн хуулийн байгууллагуудыг хамарсан хоосон орон зай, үл итгэлцэл, хардлага сэрдлэг, хүчгүйдэл бий боллоо. Монголын хууль хүчний салбарт үнэндээ хаос бий боллоо. Энэ нь тэгээд зориудын бодлоготой байна уу, сэтгэлийн хөөрлөөр хийгдэв үү. Тусгаар улсын хувьд хуулийн байгууллагуудад хоосон орон зай үүсэх нь хэнд ашигтай вэ. Ямар хүмүүс өөртөө ашигладаг вэ. Үнэндээ ард түмэн ийм цаг мөчид цагаан цаас баймааргүй байна. Бүгдийг олж харж, мэдэрч, хариуцсан эрх мэдэлтнүүдийг шахаж, эмхэлж цэгцлэх хэрэгтэй. Ингэх эрх үүрэг, том ажлууд Их хуралд, Ерөнхийлөгчид, ҮАБЗ-ийн өмнө байна. Та нар ажлаа хийгээч ээ.Ганц хуулийн салбарт хий хоосон орон зай, хаос бий болчихоод байгаа юм биш.

Салбар бүрт ийм хандлага бий болчихлоо. Өчигдрийн "Өдрийн сонин"-ыг хар. Сангийн сайд, Уул уурхайн сайд хоёр нь хоорондоо эрдэс баялаг, уул уурхай, газрын тосоо "манайх, танайх" гээд булаалцалдаад эхэлчихлээ. Ашигт малтмал, газрын тосны газрыг өөрсдийн мэдэлд байлгах тулаан ийнхүү эхэлсэн нь энэ салбарт хоосон орон зай бас үүслээ гэсэн үг. Энэ булаацалдаан дунд энэ салбар эзэн биегүйднэ. Ингэснээр хэнд ашигтай вэ гэдэг асуудал бас гарч ирнэ. Хаос бий болж буй салбар бүрт аль нэг бүлэглэл хожиж буй. Ингэж хоорондоо тэмцэлдэх нь эрүүл саруул үйлдэл мөн үү, шударга ёсыг тогтоох гэсэн үйл хэрэг мөн үү.Сая Монгол Улсын 17 иргэн цаг бусаар амь насаа алдчихаад нийгэм даяараа уй гашуу болж, "Өдрийн сонин"-ы редакци л ганцаараа тэрхүү зах хязгаар уул хярд хэдэн сэтгүүлчээ аваачин, бодит мэдээллийг нийгэмд хүргэх гэж махаан зулгааж байхад хэн нь ч гарч ирэхгүй бүгсэн мөртлөө албан тушаал, эрх мэдлийн төлөө бүгд ил гарч ирж Монгол Улсыг хөлдөө чирч байгаа нь ичгэвтэр байна. Энэ бүхэн дээр нэрмээс болж, эхэнд дурдсан Боловсролын сайд Ц.Цогзолмаа Монголын эрдэмт багш нарыг үхэртэй зүйрлэсэн нь өөрийгөө бас нэг онигооны эзнээр нэмлээ. Боловсролын салбар одоо удирдлагагүйтэй адил болсон.

Дээр нь Монгол Улсад баялаг бүтээж, мянга мянган хүнийг ажлын байраар хангаж, төсөвт томоохон татвар төлж буй хэдэн компанийн эздээ "Улсын хамаг баялгийг эзэмшсэн 30 гэр бүл" хэмээн нэрлэж, эхнээс нь нэр цохсон нь өнгөрсөн долоо хоногийн бас нэг увайгүйдэл, улстөр дэх тэнэгрэлийн туйл боллоо.Шулуухан хэлэхэд шинээр байгуулагдсан Засгийн газар гарч ирэнгүүтээ салбар бүрт засаглалын хомсдлыг бий болгов. Заналхийллийг эхлүүллээ. Энэ бүгдэд хэн, хэрхэн цэг тавих вэ. Энэ байдал цааш үргэлжилвэл УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулахад хүрэх үү. Салбар бүрт, шат шатанд засаглал байхгүй болох нь энэ улс орон эзэнгүй, засаг захиргаагүй, хэн дуртай нь юу ч ярьж, юу ч хийж болох хэмжээнд очлоо гэсэн үг. Үүний хамгийн тод жишээ нь Монголын Боловсролын сайд нь нийгмийн хөтөч, түүчээ болсон оюун ухааны салбараа "үхэр"-тэй зүйрлэснээс харагдана. Үүнээс илүү тэнэгрэл гэж юу байх юм бэ. Зөвхөн энэ үгнийх нь эсрэг Монголын багш нар босох, жагсах хэрэгтэй. Суудлаас нь ховх татаж, хөөж явуулах хэрэгтэй. Эндээс л энэ их улс төрийн тэнэгрэлийг эмхэлж цэгцлэх, засч залруулах ажил эхэлнэ. 

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2018-01-26
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 0
Евро EU 2 0
ОХУ RUS 43.3 0.4
БНХАУ CHN 380 7
Япон JPN 22 0.2
БНСУ SKOR 2.22 -0.02
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.