Зар мэдээ:
ИХ дэлгүүрийн зүүн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
ИХ дэлгүүрийн зүнн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүх төрлийн гэр ахуйн электрон хэрэгсэл гүйлтийн зам, бүрэн болон хагас автомат угаалгийн машин ,аяга таваг угаагч , мөс хөлдөөгч , хөргөгч , эйр koндэйшн , LCD , LED зурaгт , печь г.м дуудлагаар баталгаатай засварлана. Usa ,Japan-s орж ирсэн 110 вольтоор

Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин

24 ЦАГ 95893533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 95893533 ЦАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
94893533 24 ЦАГ БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛЫН ЦООЖ БОЛОН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 94893533 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
95893533 24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛГОНО 24ЦАГ 95893533 ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна.
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна. /бүртгүүлэхэд хувийн мэд
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Уулчдын амиар төлөгдсөн уулын спорт

Залуу байхад өөдөө өгсөх хэцүү санагддаг байлаа, өтөл болоход өөдөө амархан уруудах хэцүү болж дээ гэж эмээ минь хэлдэг байлаа. Түүний үгийг хүүхэд байхдаа шоолоод өнгөрдөг байсан ч нас нэмэх бүртээ ойлгож ухаарсаар. Хүмүүний амьдрал ч бас энэ л өгсөж уруудах шат адил үргэлжилнэ.

Өөдөө өгсөх тэр л мэдрэмж үл анзаарагдам мэт боловч өндөрт гарах тусам, эргэн хараад "Би чадлаа" гэсэн сэтгэл ханамжийг хүнд өгдөг. Энгийн жишээ, Зайсан толгойн хамгийн доод талын шатны хажууд дээшээ зүрхшээн хараад "1, 2, 3 ..." гэсээр нэг л мэдэхэд хамгийн дээр нь гарч "Би чадлаа" гэж баяр хөөр дүүрэн эргэн тойронд гарч зогсон овоонд нь хүслээ шивнэж, Улаанбаатар хотынхоо зүг бүрт хараа бэлчээн сэтгэл тэнүүн зогсохын аз жаргалыг мэдэрч үзээгүй хүн ховор биз ээ. Энэ бол зүгээр л өндөрт тэмүүлдэг хүмүүний хүсэл.Үргэлж урагшилж, бүхнээс дээр гарч илүү ихийг харахыг, мэдэхийг хүсдэг дуусашгүй, дундаршгүй хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой.

Түүнийхээ хүчээр ч бидний амьдрал жилээс жилд сараас сард хөгжин урагшилж, энэ орчлонг танин мэдэж яваа. Гэхдээ энэ хүсэл нь илүү өндөрт гаргаж, тэсвэр тэвчээр, зориг хатуужилын шалгуурыг бие сэтгэлээрээ мэдрэх тэр л аз жаргалыг амсаж "Би чадна, би чадлаа" гэж ам бардам хэлдэг хүмүүс бол уулчид. Уулын спортоор хичээллэдэг цөөхөн хэдэн тамирчинтай, тэднийхээ амжилтыг бахархан сонсдог байсан цаг хэдийнээ ард хоцорчээ. Харин өнөөдөр амралтын өдрийн өглөө Богд ууланд аялсан, Цэцээ гүний оргилд гарсан гээд гэрэл зургийн цомог оруулдаггүй хүн бараг үгүй болсон.Нэг талаараа эрүүл мэндийнхээ төлөө алхалт хийж байгаа мэт харагдавч нөгөө талаар эх дэлхий, байгальдаа илүү ойртсон тэдний зургийг харсан хэн ч тэр өөрийн эрхгүй атаархмаар. Тиймдээ ч, тэдэнтэй нэгдэн дараагийн амралын өдөр хамтдаа алхаж, тэр л харагдаад байгаа зургийг өөрийн утсандаа, зургийн аппаратандаа буулгах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр л байгаа.

Уулын горхины хоржигнох чимээ нь сонсогдом гайхалтай сайхан зураглал, байгаль дэлхийн цаг улирлаа даган өнгөө хувиргаж байгаа нь, хотод бороотой байхад ууланд цастай байгаа зэрэг олон гайхалтай зургууд цахим орчинд хөвөрч, тэдний дунд анд нөхөд, хайртай дотны хүн нь явж байгааг хараад хамт явахсан гэсэн хүсэл, мэдрэмж төрдөггүй хүн ч ховор гэж бодож байна.Ууланд ганц нэгээрээ алхдаг байснаа найз нөхөд баг, хамт олон болон нэгдэж, өөрсдийгөө зоригжуулдаг үг уриатай болж, хүсэл сонирхолоо нэгтгэсэн хүмүүс ууланд цайлж, амрах зууртаа илүү ихийг ярилцаж, дараагийн төлөвлөгөөгөө боловсруулна. Зарим нэг нь зүгээр л амралтын өдөр Богд уул руу гарах нь хангалттай гэдэг бол зарим нь илүү өндөрт, илүү тэсвэр тэвчээр шаардсан ууланд авирч үзэх хүсэлтэйгээ мэднэ. Ийм л хүсэлдээ хөтлөгдөн илүү өндөрт гарч, өөрийгөө ялан дийлэхийг хүссэн хүмүүсийн нэгээхэн хэсэг нь өнөөдөр та бидний сэтгэлийг чилээн санааг зовоож байгаа Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрханыг зорьсон 27 уулчин.

Тэд амралтын өдөр ууланд авирдаг хоббитой хүмүүс биш жинхэнэ уулын спортоор хичээллэдэг хүмүүс болох сонголтыг хийсэн. Тэдний сонголтыг хүндэтгэх ёстой. Хүн бүхэн өөрийнхөө сонголтыг, зорилгыг чухалд үздэг гэдэгтээ маргах хүн үгүй биз. Тэднийг уулчид аялагчдынхаа дунд Сэнгүү нэрээрээ танил Монголын үндэсний скайраннингийн холбооны тэргүүн, уулын спортын мастер Н.Сүрэнжав ахалж явсан. Тэрбээр Монголын уулын аялалын клубуудын холбооны гишүүдийн хамт өнгөрсөн есдүгээр сарын 20-25 ны өдөр намрын авиралтаа Сутай хайрханаас эхлүүлж амжилттай авираад ирсэн зургаа өөрсдийн "Монголын уулын аялалын клубуудын холбоо" цахим хуудсандаа оруулж байж. Тэдний дараагийн аялал нь Баатар хайрхан, Малчин хайрхан байсан тул найман клубын тамирчид амжилттай авиралтаа дуусгасан тухай зургаа энэ сарын 13-нд мөн л оруулжээ."Хүний хүсэл, хаврын ногоо хоёр ургаж дуусдаггүй" гэдэг шиг тэд дараагийн гараагүй уулынхаа аялалын төлөвлөгөөг гаргаж Отгонтэнгэр хайрхан, Алтай таван богд гээд үргэлжлүүлэхийг зорьсон. Ханьдаа, аавдаа, ээждээ үнсүүлж, үр хүүхдээ үнсээд тэд 27 уулаа "Мөнх цаст уулын босоо цагаан хийморь ивээх болтугай" хэмээн хайртай бүхнээ орхин Өндөрт дүүлэн нисэхээр тэд холын замд гарсан.

Тэд санасан хүссэн зорилгоо биелүүлж 4008 метр өндөрт орших Отгонтэнгэр хайрханы оргилд гарч чадсан. Отгонтэнгэр хайрхан тэнгэрийн нэртэй учраас сэтгэлийн гүн дэх бүхий хүслээ шивнэж залбирвал биелдэг хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг. Тиймдээ ч тэд хайртай бүхнийхээ төлөө, бидний төлөө, Монгол сайхан орныхоо төлөө, эх дэлхийнхээ төлөө залбирсан гэдэгт итгэж байна. Оргилд гарах хүслээ биелүүлсэн тэд "Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө" гэсэн ганцхан хууль үйлчилдэг замдаа гарч доош буусан. Харамсалтай тэдний буух зам бартаатай байж, 10 хүн нь эсэн мэнд бууж, 17 хүнийг эрэн хайх ажил эхлээд байгаа. Өчигдөр 10 хүний цогцсыг оллоо гэсэн бол яг энэ мөчид дахин 4 хүний цогцос олджээ. Одоо гурван хүнийг үргэлжлүүлэн эрэн хайж байна. Хүн бүр эсэн мэнд олдоосой гэж залбирч байгаа ч цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр найдвар багасна.

Уулын спортод хэн хүссэн хүн нь зориглоод орчихдоггүй. Өмсөх хувцас, гутал, алх нь сая саяар үнэлэгддэг.Мөнгөтэй хүний ажил мэт санагдавч, сүүлийн жилүүдэд энэ спортод дурлагсад 400-500 гаруй болсон гэх албан бус тоо бий. Үүн дээр амралтын өдрүүдэд ууланд авирдаг хүмүүсийн тоог нэмбэл хэдэн зуу дахин нэмэгдэнэ. Тиймдээ ч жил ирэх бүр уул бол бүх нийтийн спорт болж байна. Отгонтэнгэр хайрханд авирсан хүмүүсийн талаар олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Монголын маань залуус эсэн мэнд олдоосой хэмээн залбирч, сүсэглэн залбирч, таньдаг найз нөхдөддөө санаа зовинох нэгэн байхад, хүний өмнөөс явсан юм биш хэмээн үл тоох нэгэн ч байна. Мэдээж олон хүний бодол санаа гэлээ ч уулын спортын стандарт, авиралт хийх цаг улирал зэргийг нь зөв тооцоод холбогдох албаныхан илүү анхаарал тавих хэрэгтэйг энэ үйл явдал харуулж байна.

Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа өчигдөр "Авиралт хийх улирал биш байсан. Өдийд ууланд цас их хэмжээгээр хуралдчихсан, хатуураагүй байгаа. Аравдугаар сарын сүүл учраас ууланд маш хүйтэрсэн байгаа. Хоёр хоногийн хугацаа өнгөрчихөөд байна. Ямар нэг хүнд бэртэл гэмтэл авсан бол тэнд ямар ч майхан савгүй, хоол хүнсгүй байгаа учраас хүндрэл үүссэн байгаа байх.

Ганц юманд л харамсаж байна. Яах гэж тийм олуулаа нэг олсонд орж, ийм улиралд явав даа гэж харамсаж байна" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн. Нэг олсонд олуулаа явж амь насаа алдсан нь харамсалтай хэрэг. Гэвч нөгөө талаар Отгонтэнгэр хайрханы хормойд зуны цагт айлууд буучихдаг. Уулын спортын талаар мэдлэг мэдээлэлгүй учраас Отгонтэнгэр хайрханыг минь хилэгнүүллээ хэмээ дургүйцдэг гэнэ. Тиймээс хамгийн тохиромжтой цагийг тооцоолсон нь энэ байж.

Харамсалтай нь 14 хүн хэзээ ч эргэж ирэхгүйгээр үүрд явлаа. Тэд бүх нийтийн спорт болсон уулын спортын түүхэнд өөрсдийнхөө халуун амь, залуу насаа зориуллаа. Тэдэнд тохиолдсон энэ явдалд харамсах багадна.Гол нь хэн ч энэ орчлонгоос буцах цагаа мэддэггүй. Тэдний нэг олстой явсан нь ч чухал биш. Магадгүй тэд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэж бусдын гарт амиа даатгалгүй амь насаа хэн нэгэндээ зориулсан шийдвэр байсан ч юм билүү. Мөнх цаст Уулын хормойд зогсоод дээш ажиж, түүний оргилд хүрэх нь санаанд багтамгүй мэт гэвч дээр нь гарах хүсэл, тэмүүлэл, "хорхой" төрүүлсээр дээр нь гардаг. Үүлэнд умбаж, энэ дэлхийд хязгааргүй шунан дурлаж болох цор ганц газар бол уул. Тэд хүслийнхээ төлөө амиа зориулсан. Өндөрт тэмүүлэх хүслээр алхам алхмаар дээшилж саад бэрхшээлийг давсаар, уулын оргилд гарах "баатарлаг үйлс"-ийг бүтээх онгодыг хөглөж, өөрөө өөртөө итгэх "итгэл"-ийг өгдөг энэ мэдрэмжинд дурлах хүмүүс дахиад хэдэн зуугаараа байгаа. Тиймээс тэдний түүх илүү сонор сэрэмжтэй, илүү анхаарал болгоомжтой явахыг сануулах мэт.

Алсын замд гарахдаа "Сайн яваад ирнэ ээ" гээд гарсан ч тэдний зарим нь эргэн ирсэнгүй. Харин амьд үлдсэн хүмүүс нь тэдний санасан зорьсонг үргэлжлүүлэн өрсдийн алдааг хэн нэгэн нь дахин давтахгүй байхад анхаарч, ихийг хийх биз. Гэхдээ тэднийг бидний буруутгаарай. Амьд үлдсэнийхээ төлөө буруутан болох учиргүй.Одоо гурван уулчныг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тэд эсэн мэнд олдоосой хэмээн залбирья. Мөнх цаст уулын босоо цагаан хийморь ивээх болтугай...

П.Нарандэлгэр zaluu.com

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2017-11-10
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 -2480
Евро EU 2 -2653
ОХУ RUS 42 0
БНХАУ CHN 370.1 7.1
БНСУ SKOR 2.2 0
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.