Зар мэдээ:
24 ЦАГ 95893533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 95893533 ЦАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
94893533 24 ЦАГ БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛЫН ЦООЖ БОЛОН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 94893533 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
95893533 24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛГОНО 24ЦАГ 95893533 ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна.
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна. /бүртгүүлэхэд хувийн мэд
24 ЦАГААР 95033533 АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГААР ТТҮРГЭН ШУУРХААЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 цаг 94957672 түлхүүрийг нь гээгдүүлсэн хаалга онгойлж бүх төрлын цоожны гол солино 24 цагаар түргэн шуурхай найдвартай хүрч үйлчилнэ 94957672
24 ЦАГААР АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГААР ТТҮРГЭН ШУУРХААЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
95033533 24 ЦАГ БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦОЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИНЭ:95033533
24 ЦАГ 94957672 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ 95033533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
You wish to benefit from a credit to break the deadlock caused by the banks, by the rejection of your files of request of credits .You want to benefit from a credit for the implementation of your projects; Significant capital that can grant: $ 1,000 to
24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ 95033533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ 94957672 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

ТОМ ЗОРИЛГОГҮЙ ҮЙЛ ЯВДАЛ БИДЭНД ХЭРЭГГҮЙ.

Сэтгүүлчид соён гэгээрүүлэх ажлаа хийж чадаж байна уу?

Төр засгийн байгууллагууд мөнгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд цацах шиг болж байна даа. Сэтгүүлч таны хэлсэн, бичсэн нийтлэлийн үг бүр нийгэмд гүн гүнзгий ухаарал авчрах ёстой. Төрийн өмчийг, баялагийн мөнгийг, бидний татварын мөнгийг улс нийгмийн бүтээн байгуулалтанд зарцуулсан бол ямар байхыг судалсан, жишээ татах ганц сэтгүүлч байна уу? Үгүй. Монголын сэтгүүлч нар амьдралд түр зуур хэрэг болох мөнгөөр, танил тал, албан тушаалаар, сэтгүүл зүйн салбараар дамжуулан Монгол Улсыг үгүй хийх бодлогоосоо татгалзаач.

Битгий улсаа ирээдүйгээ худалдаач. Хэн нэгний захиалгаар үнэн зүйлийг худал болгож бичээд байвал энэ монгол улсад үнэн зүйл нэгээхэн ч үлдэхгүй болох нь. Хэн мөнгөтэй, хэн эрх мэдэлтэй, хэн өндөр албан тушаалтай байна тэднийг өмгөөлөн хамгаалж төрийн өмчийг шамшигдуулсаныг нь хааж, нууж худлаа зүйлийг нь үнэн болгож ард түмний тархийг угаах нь өөрөө сэтгүүлч мэргэжлийг гуйлгачин болгож харагдуулж байна. Ингэж бичиж байгаа сэтгүүлчид өөрсдөө Монголын төрийг гадны нөлөөнд автуулахыг хүсэж, хойч үе, ирээдүйгээ үл тоож зөвхөн өөрийн амьд явах хугацаагаар мөнгөн үнэлэмжийг бие болгож бусдын тархийг угаах үүргийг онцгойд үзэн ийнхүү биелүүлж буй нь харамсалтай байна.

Зарим сэтгүүлчид захиалгаар нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хэн нэгэн нөхрийг муулж, худал мэдээллийг үнэн мэт болгож, гавьяа байгуулсан үүргийнхээ хариуд газар, хэлтсийн, дэд дарга хурган даргаар томилогдож, тэр хүн, намд үйлчлэхийн төлөө үхэн хатан зүтгэж хараат бус сэтгүүл зүйг үгүй хийж байна. Өөрсдийн буруу худал мэдээлэл тараасан гээд цагдаа, шүүхэд дуудахаар 4 дэхь засаглал, хараат бус сэтгүүл зүйг хааж боолоо гэх хэрнээ өөрсдөө салбараа уландаа гишгэж хатуухан хэлхэд архи, дарс, зугаа цэнгэл, хэдэн төгрөг, шар мэдээ, хар пиараар өөрсдийгөө зогоож байна. Нөгөө эх орон, ард түмнийхээ хойч ирээдүйн төлөө соён гэгээрүүлэх ажил нь хаягдсан мэт ийм л дүр зураг өнөөгийн сэтгүүл зүйн салбарт зонхилж байна. Үүнийг би ч биш ахмад үеийн сэтгүүлчид миний багш нар халаглан хэлж байна.

Тэдний бичсэн нийтлэлийг гаргаад өгөөч гэхээр манай нийтлэлийн бодлогод нийцэхгүй байна. Хэрэв яриа өгөх гэвэл буюу гаргуулах гэвэл хэдэн төгрөг өгөх вэ? гэхчилэн соён гэгээрүүлэх ажлаасаа ухарсан зүйл ярьж хэлдэг тухай гавьяат сэтгүүлч Г.Жамьян гуайн ярьсныг та бүхэн уншсан л байх. Энэ нь өөрөө энэ салбар улс төр болон хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй, албан тушаалтаны хараат болсоныг нь илтгэж байна.

Засгийн газрыг огцруулах  шаардлага байна уу? 

Аль ч нам ялгаагүй луйварчдыг шударгаар шүүж, хариуцлага хүлээлгэж, монголын улс төрийг цэвэрлэх цаг болсон. Болохгүй байгаа засгийн газраа хурдан солих хэрэгтэй. Ашиг сонирхолын зөрчилтэй сайд нараас болж энэ засаг унаж байна. МАН-д шинэ удирдлага, шинэчлэл хэрэгтэй намын ахмад гишүүд нь зааварлаж, зөвлөж ард түмнээ, эх орноо, тусгаар тогтнолоо, газар нутгаа хамгаалан авч үлдэх боловсрол, мэдлэг, улс төрийн туршлагатай У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан мэтийн залуусыг дэмжиж Мөнгө- Эх орноос үнэтэй юу? үгүй юу?- гэдгийг харуулах цаг нь болсон гэдгийг нотлох хэрэгтэй байна.

МАН, АН хоёр бүхэлдээ ялзарч, тэр ялзрал нь төр засаг, нийгэмд үсэрхийлж, улс орон, ард түмнийг сөхрүүлж байна. Энэ хоёр нам гишүүдээсээ эхлээд удирдлагаа хүртэл хувийн ашиг завшаан хайсан, хээл хахуулиар албан тушаалд хүрэх, иргэдийн санал худалдан авах гэдэг ялзарсан хүмүүсийн бөөгнөрөл болжээ. Сонгууль болгоноор саналын найраа, уут нүүрс, мод, таваг хоол, хэдэн төгрөгөөр иргэдийн саналыг худалдаж авдаг, төрийн эрхийг аваад төрийн албан хаагчийн албан тушаалыг зарж борлуулж ашиг олдог эсвэл төрийн албан тушаалыг нууц амраг хийгээд ах дүү, найз нөхөддөө бэлэглэх зэргээр төрийг самруулж, ард түмнийг доромжилдог болсон нь нууц биш.

УИХ-ын гишүүн болон засгийн сайдад оюуны чадамжийг үл харгалзан мөнгөтэй эрчүүд, өнгөтэй царайлаг хүүхнүүдийг нэр дэвшүүлж, төрийн албыг зугаа цэнгэлийн талбар болгоод байна. Төрийн өндөр албан тушаалд очсон хэрнээ хэл ам татлан, сархад, эр нь эмсийн сүүдэрт, эм нь эр хүйстэй нохой зантай нөхдийн түвэргээнд нэр хүнд, сүр бараагаа сэвтүүлэх болсон нь нууц биш болж. Хүүхэнд хормойгоо мэдүүлж, архинд тархиа бариулсан хүний зам богино гэдэг дээ. Одоо бид юу хийх ёстой вэ? Монгол улсад ноён нуруутай, зөв сайн сайхны төлөө дууграх чадалтай боловсролтой хүмүүс их бий боловч мөнгө, эрх мэдэл, хуйвалдаан нь тэднийг дарж чадаад байна.

Одоо больцгоо. Ханаж цадах хэрэгтэй.  Та нар шулам болчихоогүй л бол больцгоо. Өөрсдийн үр удамдаа гай болохоо боль гэж энэ улс төрөөр бизнес хийдэг хэсэг бүлэг олигархи нөхдөд хэлмээр байгаа. Ер нь энэ эрх барьж буй  МАН Монгол  Улсын  эсрэг маш их зүйл хийж байна.

Шууд хэлхэд хятадын коммунист намтай зөвшилцөж Монголын төрийг удирдах мөн бүх шатны сонгуульд хөрөнгө, мөнгө тэндээс босгож төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдаж буй үйл ажиллагааг удирдан зохион байгуулах даалгаварыг уг намыг удирдаж буй нөхдөд өгч байгаа нь нэгэнт ил боллоо шүү дээ. Тиймээс намын нэр ашигладаг, мөнгөөр, эрх мэдлээр бүхнийг шийдэгч, өтсөн урвагч толгойнуудыг тасдаж хаяхгүй бол монгол улс урд зүгийн дагавар улс болоход маш ойрхон ирээд байна. Хятад гаралтай төдийгүй эрлийз, хурлийз болсон төрийн албан хаагч нар монголын төрд төрийн нууцтай холбоотой өндөр албан тушаалд ажиллуулж болохгүй.

Аль ч намд юу байна, чадалтай залуучууд л байна. Тэд мөнгөгүй учраас их мөнгөтэй олигархиудад дарагдаад байна. Ард түмнийхээ амьдрал, бүтээн байгуулалтын үйлсэд зарцуулах ёстой бидний татварын мөнгө, баялагийн мөнгөний дийлэнх хэсгийг улс төрөөр бизнес хийдэг бүлгийн тодорхой хэсэг гэр бүл, эхнэр хүүхэд, садан төрлийнхөө нэр дээр оффшор бүсэд  нуучихаад өнөөг хүртэл ямарч хэрэг хүлээхгүй атлаа сонгуульд нэр дэвшин сонгогдож, дахин, дахин идэж, ууж, ханаж, цадахаа мэдэхээ больцон шуналаар амьдарч байна шүү дээ.

Аливаа намын үнэт зүйл нь эрх мэдэл, эрх ашгийн нэгдэл биш, Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх ашиг гэж байх ёстой бөгөөд намаар талцах, урвалт, талцал, хаграл, жалга довны хуваагдлын үгүй хийх цаг нь болсон. Том зорилгогүй үйл явдал бидэнд хэрэггүй. Нэг хүн, нэг намыг тахин шүтэх хийгээд заавал тэр хүн л Монголын улс төрд байх ёстой мэтээр бусдад ярьж таниулж, намын буруу даалгаварыг иргэдэд тулган шаарддаг пялдагуудын буруутай үйл явдал нь улсад том хохирол учируулдаг.

Ер нь залуусаа дагуулж сургах үүрэг ахмад үед уламжилагдан ирсэн. Буруу, бусармаг үйлдэлтэй залуусыг хязгаарлах нь мөн л ахмад үеийнхний нийгэмд хүлээсэн том үүрэг. Тиймээс санаа бодлоо нүүлгэж, сэлгэж сурах хэрэгтэй байгаа юм. Тэгэж байж эх орон, ард түмнийхээ төлөө хийсэн юмтай үлдэнэ.

Жинхэнэ эх орончдыг олж төрийг удирдуулвал аль ч нам нь хамаагүй ялалт болно.

Мөнгө - эх орноос үнэтэй юу?

Гэвэл үгүй харин Монгол төрд Монгол хүн л байх ёстой. Оффшорын асуудал дээр таны байр суурь? Аль ч салбарт хамгийн зальтай, хамгийн их шоудсан нь шудрага чадварлаг болж харагддаг болсон цаг үеийг бид бий болгоод 10 гаруй жил боллоо. Бүх улс төрчидийн  хэлж ярьж байгаа нь маш үнэн гайхалтай сайхан байдаг. Үйлдэл нь бүгд худлаа.

Энхийн цагаан тагтаа шиг олон юм яриад байгаа нөхдүүд цаагуураа юу амжуулж явдагийг нь бид сүүлийн үед гараад байгаа Концесс нэртэй луйварын гэрээ бий болгосныг харж байна. Ардчилсан нэр зүүсэн хулгайч нарын ам руу нь алагдах, эв нэгдэлтэй ард түмэн гэдгээ бид харуулах нь чухал юм. Үүнийг ард түмний, эв нэгдлийн илэрхийлэлийг ханган ажилах үүрэгтэй нам бус иргэдийн төлөөлөл Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга хийх ёстой. 

Үндэс угсааг төрийн бодлогоор зохицуулахын тулд эхлээд төрд гарсан эрлийз нөхдийг монгол хүнээр солих хэрэгтэй тэгж байж сая асуудал эерэг шийдэгдэнэ. Монгол хүмүүс монголынхоо эсрэг гадны гар хөл болж ажилласаар өнөөдрийг хүрсэн бусуу. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, удам судар, уламжлалт өв соёл байдаг биз дээ.

Тиймээс л улс гүрэнүүд өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмыг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьж ирсэн. Гэтэл манай улсын ард түмэн зах зээлийн ширүүн шуурганд хөлөө олох гэж,  ядаж байхтай нь зэрэгцээд мөнгөөр дамжуулан хүн амын удмын санг цэвэр байлгах бодлогыг үгүй хийх зорилго бүхий нөхөд идэвхитэй ажиллаа. Би нэг танил казак хүнтэй ярилцлаа гэтэл Казахууд ураг овгийн нандин хэлхээг өдий хүртэл дээдлэн хадгалсан дэлхийн цөөхөн үндэстний нэг бөгөөд тэд дээшээгээ 14 үе өвгөдөө мэддэг гэнэ. Гэтэл бидний зарим нь 3 үеээ мэдэх ч үгүй байгаа шүү дээ. Хятад улс дэлхийд хөгжилөөрөө тэргүүлж байна.  Бид яагаад хоцроод байгаа вэ гэхлээр тэдэн шиг цэвэр үндэстнээрээ төр засагаа төвхнүүлж чадахгүйд л байгаа юм. Тэр яах вэ?- Монголыг Монголоор нь авч үлдэх нь эхний том асуудал.  

Дараа нь хөгжлийг бусад орны жишигээр явуулж болно. Манай улстай хил залгаа 2 том гүрний ерөнхийлөгч  В.Путин, Си Жиньпин нар олигархи, хууль бус бизнес болоод улс төрийн, авилгач, оффшор бүлэглэлтэй тэмцлийн хурц хэлбэрийг сонгон тэмцээд тэдний гадагш гаргасан мөнгийг буцаан татаж чадсан.

Тэгвэл Монголын төлөө цохилох зүрх, зоригтой ерөнхийлөгч Х.Баттулга одоо Орос, Хятад, АНУболон бусад улстайгаа хэл амаа ойлголцоод, туслалцаа туршлагыг нь аваад оффшорт нуучихсан Монголын баялагийн тэр их хөрөнгийг оруулаад ирвэл ард түмний шууд сонголтоор нам бус иргэдийг төлөөлсөн энэ хүнийг нэг байтугай хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид сонгоход Монголчууд бид бэлэн байна. Бялуу хуваах хэлбэрээр явуулсан элчингүүдийг эргүүлж татах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан  60 тэрбумын хуйвалдааныг илрүүлж буруутанг хуулийн дагуу хариуцлага тооцох, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг ард түмэнд өгөөжтэй байдлаар нэн яаралтай шийдвэрлэх гэсэн асуудал нь эх орноо бодсон сайхан зүйл тул тэрээр ажлаа зөв эхэллээ гэж бодож байгаа.

Эрх биш нэг улс байна, гадаад, дотоодод хууль шүүхийн сургууль төгссөн өчнөөн хүн байна тэд бүгд ялзарчаагүй намын даалгавар биелүүлдэг утсан хүүхэлдэйнүүд болчоогүй байлгүйдээ. Учрыг нь олоод хууль ёс, тэр ном дүрмээр нь улс,  ард түмнийг хохиролгүй болгох цаг нь ирсэн гэж харж байгаа шүү.  

Өнөөгийн улс төрийн байдлыг юу гэж дүгэнх вэ?

Муугаас салахын тулд бүх боломжийг бүү алд гэж хэлмээр байна. Хариуцлага гэгчийг эд нар нэгэндээ тооцхоосоо өнгөрсөн мэт харагдах боловч төр төмөр нүүрээ харуулж тооцох хэрэгтэй. Намуудын эгэл жирийн гишүүд нам доторхи идээ бээрээ шахаж бие биенийгээ илчилж тас цавчина гэдэгт итгэж байгаа.

МАН-ыг авилгалч хулгайчдаас салгахын тулд У.Хүрэлсүх тун зөв алхам хийж байна. Улс төрийн тамын тогоонд орсон нөхдөөс шагналын журмаар томилогдох бүрт арай бодитой ажил хийдэг шийдэмгий хүн нь У.Хүрэлсүх шүү. Бид хийж буй нэгнээ үгүйсгэж байгаад л улс орноо эзэнгүйдүйлж байна.  Сэтгэлийг итгэлээр дүүргэж, тархи сэргээх тийм л үйлдэл өнөөгийн улс төрд хэрэгтэй байна. Улс төрийн аль ч хүчинд төв шулуун шудрага олон гишүүд бий тэднийг хэлээгүй ээ. Мөнгөөр авах албан тушаалдаа хийрэхсэн залуусын мөрөөдөл нь Монголын төр ямар аймшигтай жудаггүй хүмүүсийн гарт байгааг илэрхийлж байна. Төрийн албыг дээд шатандаа мэргэжлийн биш байлгаж, мөнгийг үндсэн зорилгоо болгон тавьсанаар ёс суртахуун, эхоронч үзэл,  хүний мөс чанар үгүй болжээ. Концес нэрээр улсаас мөнгө идэх томоохон суваг гараад байгааг одоо ярихгүй юм бол хэзээ ярих вэ? Нэг жишээ дурдья: Яармагийн гүүр гэнэ ээ? Тэр чухам ямархуу чанартай ажил болсныг дээгүүр нь явж байгаа хүмүүс мэдэхгүй гэж санана уу?

Ашиглалтанд ороод 2 жил ч болоогүй нурах дээрээ тулаад байгаа бүтээн байгуулалт шүү дээ?

Иймэрхүү маягаар концесс хэрэгжвэл луйвраас өөр юу болох вэ? Сайд нарын ашиг сонирхол бүхий компаниуудад 800 тэрбумын концесс нэртэй бүтээн байгууллалтын ажлыг өгч байгаа нь эрүүгийн гэмт хэрэг. Засгийн газарт ажиллаж буй иймэрхүү идэмхий, сул сайдуудыг хорхойтой шүд сугалах замаар цэвэрлээч үгүй бол бүгдийг нь огцруул. Төрийн эрх мэдлийн албан тушаал хашиж буй нөхөд минь Улсын хөрөнгийг ингэж идэж болохгүй. Бодол чинь богино байна гэж дуулгамаар байна. Би Монголын төлөө зүрх сэтгэлтэйгээр энэ яваа насаа дуусгана. Сайнаа дага, муугаа зайлуул. Ийм л дүр төрөх өнөөдрийн нийгэмд бугшиж байна.  

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Авирмэдийн Эрдэнэбаяр       

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Сэтгэгдэл :
уншигч (49.0.214.*)
2017-09-07 17:42:14

Энэ ярилцлагынхаа асуулт, хариултын мэдэгдэхээр хийгээчээ сэтгүүлчээ з***гуулаад юун мэддэгдэхгүй юм уул нь наад хүн чинь их л зөв ярьсан ба йх юм даа уншигдахаар аятайхан хийж болоогүй юм уу
Хариулах

Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2017-02-08
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2482 2481
Евро EU 2655 2653
ОХУ RUS 42 11.1
БНХАУ CHN 363 66.8
Япон JPN 2 -16.65
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.