Зар мэдээ:
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!

Арслангаар төгрөг мануулсан Завханы уран Минжүүр

1960 онд манай улсад Зүүн Германы дээд хэмжээний зочид төлөөлөгчид албан ёсоор айлчилсан байна. Засгийн газар, Гадаад хэргийн яам зочдод өгөх бэлэг бэлтгэ хэмээн Урчуудын эвлэлийн хороонд үүрэгдлээ. Урчуудын эвлэлийн хороо нь Урчуудын артельд даалгавардлаа.

Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоо хоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон), мөн Жамьяншарав, Дарьгангын дархан Балдан-Осор, нэхмэлчин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяастай урчууд ажиллаж байсан үе. Дээрээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил болсон уран Ц.Минжүүр "Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ" хэмээн санаа оноогоо хэлсэн байна. Бусад урчууд уг саналыг сайшааснаар үл барам уран Ц.Минжүүрээр өөрөөр нь хийлгэе гэцгээжээ.
Ц.Минжүүрийн хийсэн луу ороож, бариулд нь угалзтай хайрцаг шигтгэж урласан зандан модон таяг Германы зочдод маш их таалагдсан байна. Артельд ирснээсээ хойш аяга, тавагны хээ тавьж, янз бүрийн тоглоом төдийхөн хийж байсан Ц.Минжүүрийг өөрсдөөс нь давсан авьяастан гэдгийг бусад урчууд нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс хойш төрж өссөн Завханмандал сум, Завхан аймаг даяар алдаршсан "уран Минжүүр" хэмээх алдар нь Урчуудын артель, Урчуудын эвлэлийн хорооныхны дунд нэр болон түгжээ. Ингээд Урчуудын эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм (төрийн шагналт, ардын зураач) түүнийг Урчуудын эвлэлийн хороонд 1961 онд зураачаар урьж ажиллуулжээ.Уран Ц.Минжүүр 1961 онд "Адуучин" зургаа монгол зургийн аргаар бүтээж, Германы үзэсгэлэнд тавьсан байна. Тэрхүү олон улсын үзэсгэлэнд дөрөвдүгээр байрт шалгарсан "Адуучин" зургийг тухайн үед ил захидал болгон хэвлэж байсан түүхтэй. Түүнээс хойш "Нэгдэл", "Отгонтэнгэр", "Цаст оргил", "Баяр наадам", "Багануур" зэрэг олон шилдэг бүтээлээ монгол зургийн аргаар зурсан билээ. 
Уран Ц.Минжүүрээс Б.Ринчен доктор долоо, Ц.Дамдинсүрэн академич дөрөв ах хэрнээ түүнтэй нэгэн үеийнх мэт дотно харилцаатай байв. Уран Ц.Минжүүрийн хүү М.Дорждэрэм тэдний тухай ингэж өгүүлж байна. -"Б.Ринчен гуай ааваар "Бөөгийн тэнгэр" гэдэг зураг зуруулах гэж Хөвсгөлийн алдартай зайран Дамдинг дагуулж ирэн манай гэрт бөөлүүлж байсан юм. Хоёр метр урт, наян см өргөн улаан торгон дээр аавын зурсан тэр зургийг Б.Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард өлгөсөн байдагсан. Тэрээр манайхаар их орж ирнэ. Ороод ирэхээр нь ээж нэг олбог дэвсч өгнө. Б.Ринчен гуай "Минжүүрийн жанлавтай адсаган дээр суухгүй" гээд тоглоом хийнэ шүү дээ. Аавд өөрөө хийсэн шавар шаазан аяга байлаа. Түүнд цай хийхээр дотор нь зөрж зогссон хоёр морь харагддаг юм. Энэ аягаа Б.Ринчен гуайн хүргэн, гадаад хүнд/охин Шагжийнх нь нөхөр Унгарын монголч эрдэмтэн Хар Дорж/ өглөө гэж аав ярьж байсан. Бэлэг авсан гадаад хүн нь ч зүгээр байгаагүй болов уу. Аав нэг ГАЗ-67 машинтай болсон".Ц.Минжүүр 1912 онд мэндэлсэн бөгөөд Цэцэн Сартуул хошууны / одоогийн Завхан аймгийн баруун талын сумууд/ Тэгшийн хүрээнд багадаа шавилан сууж Буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн аргыг нэвтэрхий эзэмшсэн нэгэн байж. Зураачийн нутаг-Завханмандал сум, Хүнгийн голоос үе дамжсан гурван дархан төрсөн гэдэг. Гал дархан гэж байсан, зүүн тийшээ цөлөгдсөн. Мөн Голио дархан. Гурав дахь нь уран Ц.Минжүүр. Дархан хүний хувьд тэрээр 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарахад дархчуулыг ахлан голлож оролцсон. Түүнчлэн 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг бие даан сэргээж янзалсан байна. 1966 оноос Гандантэгчинлэн хийдэд суусан уран Ц.Минжүүр Энэтхэгийн Элчин сайдаар Бакула Ренбүүчийг Монголд 1989 онд ирэхэд Сайн цагийн мянган бурхан бүтээсэн билээ. Завханд уран Ц.Минжүүрийн бүтээсэн бурхантай айл маш олон байдаг. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдийг төрөх болгонд нэг нэг бурхан бүтээсэн бөгөөд Сартуулын шүтээн Балданлхам бурхныг арцны үндсээр сийлсэн нь түүний хүү М.Дорждэрэмийнд хадгалагдаж байна.1963 онд улсын мөнгөн тэмдэгт зуруулах гэж зураачдаас шалгалт авахад уран Ц.Минжүүр шалгарсан байна. Төгрөг, мөнгөний үсэг шрифтийг хийх зураачаар Германд график, номын чимэг зургийн мэргэжлээр дөнгөж төгсч ирээд байсан До.Цэрэнпил (урлагийн гавьяат зүтгэлтэн), мөн Урчуудын эвлэлийн хорооноос зураач Лувсанжамц нарыг нэмж томилон тусгай баг бүрдүүлжээ.
Ц.Минжүүр нарын гурван зураач 24 цагийн харуул манаатай тусгаарлагдан Улсын төв банкинд 1963-1965 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй. Уран Ц.Минжүүр нэг өдөр нөгөө хоёртоо "Араатны хаан арслан айл гэрийг аюул осол, гай түйтгэрээс хамгаалдаг гэж монголчууд бэлгэшээдэг. Иймээс арслантай авдрыг хоймроо тавьдаг. Түүн шиг манай улсын мөнгөн тэмдэгтийг хамгаална, нөгөөтэйгүүр аливаа юм нэгээс үрждэг утгаар арсланг нэг төгрөгт дүрсэлж үзлээ. Болмоор байна. Яах вэ" гэж асуусан байна.
Хэрвээ, төгрөгийн нэгтийн дэвсгэр дээр арслан зурсныг дарга нар мэдвэл зөвшөөрөхгүй учраас энэ нууцыг задруулахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаасаа авч байгаа нь энэ. Гэхдээ дотроо айдастай байсан нь мэдээж. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн эх загварыг Намын Төв хороогоор батлах үеэр дуудагдаж очихдоо тун эмээсэн гэдэг.
Зураачийн хүү М.Дорждэрэм: -Нэг өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас/одоогийн ТЕГ/ хоёр ахлагч хүрч ирээд "Таныг НАХЯ-ан дээр өглөө ир гэж байна. Дулаан хувцастай очоорой" гэхээр аав айгаад, будаг бийрээ төмөр хайрцагт хийж газарт буллаа. Өглөө нь намайг дагуулж очоод орохдоо "Аавыгаа гарч ирэхгүй удвал яваарай" гэсэн. Би ч нэлээд хүлээж байгаад буцлаа. Өдөр хичээлдээ яваад иртэл аав ирсэн байж байна. "Шоронд орох нь гэж бодож очсон чинь шагнуулаад ирлээ" гээд дээлийн торго, хоргой эмжээр, дөрвөлжин цагаа үзүүлж байсан. Дуудсан шалтгаан нь, Намын Төв хорооныхон "Үүнийг хүн зураагүй хэвлэсэн байна. Хичнээн уран ч гэлээ гараар ингэж зурна гэж байхгүй. Зурсан хүнийг нь дуудаад ир. Үнэхээр зурсан бол батлая" гэсэн яриа гарснаас болсон юм билээ гэж өгүүлж байна.Уран Ц.Минжүүр нэгт, гуравт, тавт, аравт, хорин тавт, тавьт, зуутын нийт долоон дэвсгэртийг зурсан. Түүнчлэн 1964 онд гүйлгээнд гаргасан нэг, тав, арав, арвантав, хорь, тавин мөнгөний эх загварыг бэлдсэн юм. Төгрөг дээр "Хэрэв банкны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдвэл гэмт этгээдийг хууль ёсоор хариуцлагад татна" гэх мэт үг үсэг байдаг. Тэр бүх шрифтийг бичсэн До.Цэрэнпил "Минжүүр гуай зургаа зурахдаа нүдэндээ нэмэх хоёрын харааны шил зүүнэ. Дээр нь нэмэх тавын шил давхарлана. Хоёр давхар шилэн дээрээ томруулдаг шил бариад зурдаг байсан" гэж өгүүлж байна. Тэр үед уран Ц.Минжүүр дөнгөж 51-тэй, нүдний хараа ч гайгүй байсан гэж бодоход хүн зураагүй хэвлэсэн гэж андуурахаар нарийвчлалтай зурсан нь батлагдаж буй. Завханаар овоглосон уран Ц.Минжүүрийг лам байсан гэдэг үндэслэлээр төр засаг түүний амьд сэрүүнд нь гавьяа шагнал өгөхөөс гар татаж иржээ. Харин сартваахь зураачийн авьяасыг өвлөсөн ач хүү Д.Ганболд, Э.Мягмардорж нар нь орчин цагийн Монголын дүрслэх урлагт хөнгөн бийр хөдөлгөн, хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн уран зураг, уран бүтээлээрээ олны мэлмийг мялааж явна. 

1 2 3 4 5 6 7 8 9 10> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Нийтлэгч нэвтрэх
E-mail хаяг : 

Нууц үг : 

Ханшийн мэдээ
2018-01-26
Валютын нэр Нэгж Төгрөг валюттай Өөрчлөлт
АНУ USD 2 0
Евро EU 2 0
ОХУ RUS 43.3 0.4
БНХАУ CHN 380 7
Япон JPN 22 0.2
БНСУ SKOR 2.22 -0.02
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.