Өнөөдөр ямар өдөр вэ?
  2018.11.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨ Дэлгэрэнгүй
Хаах

 

2018.11.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР
Зар мэдээ:
0-255
Duudlagaar buh turliin haalga tsooj seip mashin ongoilgoj tulhuur taaruulna.Burged haalganii gol solino.99049884
бүх төрлийн машин онгойлгож түлхүүр хийнэ.99049884 чиптэй удирдлагатай түлхүүр тааруулна
ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ Whatsapp: +33682540237 Би бүх зээлдэгчдэд 5000 $ -аас 30,000,000 долларын зээлийг 3% -ийн APR-д өгдөг. Зээлээр салбараар - Бизнесийн зээл 48 / цаг - Арилжааны зээл
БЗД, 16р хороо, Офицеруудын ордны зүүн талд ОФИЦЕР ТАУН-д дараах байрнууд байна. 2 өрөө A -501 44.30м2 1 өрөө E1-606 33.50м2 2 өрөө M -1410 42.20м2 1 өрөө F -406 33.50м2 2 өрөө H -408 46.00м2 2019оны 2-улиралд ашмглалт
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Зөвлөгөө
Өнөөдөр
Их уншсан
Хятадын банк АНУ-д долларын бонд гаргах төлөвлөгөөгөө цуцлав
()

 Хятадын хамгийн том банк болох Аж үйлдвэр, худалдааны банк АНУ-д гаргахаар төлөвлөж байсан дол Цааш
УЕП-ын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэхээр боллоо
()

УЕП-ын газраас сүүлийн үед олны анхаарал татаад буй авлигын шинжтэй гэмт хэргүүдийг шуурхай шалгаж, Цааш
Элчин сайд Я.Ариунболд Итгэмжлэх Жуух бичгээ барив
()

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 13-нд Канад Ул Цааш
Грек улс зургаан мянган дүрвэгчийг эх газар руу шилжүүлнэ
()

Энэ оны эцэс гэхэд арлын хуарангуудад амьдарч буй 6 мянга гаруй дүрвэгчийг эх газарт шилжүүлэхээр тө Цааш
Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой
()

Таалагдсан утсаа авах гэтэл таны ашигладаг үүрэн холбооны компанид зарагдахгүй эсвэл хувь хүнээс худ Цааш
Шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны мягмар гарагт тохиож байна
()

Хүүхдэдээ цахим орчинд "чөлөөтэй аялах" зав бүү гарга
()

Б.Наранхүү: "Ах нь зээлийг нь төлөөд өгье, нэмж 2 тэрбум төгрөг хүүгүй зээл" гэж би дүүдээ хэлсэн
()

Барилгын талбайд зуухны утаа гаргаж байсныг зогсоов
()

Германы шуудан Сантад бичсэн захидлыг хүлээн авч байна
()

Бусад хүмүүс Б.Нарантуяа: Хүүхдийнхээ хоолойг давсны уусмалаар зайлж, хөлийг нь гичтэй усанд дүрж байгаарай

Шөнөдөө хасах хэм зааж, утааны улирал хэдийнэ эхэлжээ. Хүйтний улиралд эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон ханиад, хоолойн өвчлөл ихэсдэг.

Хоолойн өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх хийгээд хүйтний улиралд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ өвтгөхгүйн тулд ямар арчилгаа хийх талаар “Шагшаа” чих, хамар, хоолой, сонсгол судлалын эмнэлгийн захирал, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Нарантуяатай ярилцлаа.

ГАР УТАС, ЗУРАГТ ХҮҮХДИЙГ ЯДРААЖ, ДАРХЛААНЫ ТОГТОЛЦООГ ГЭМТЭЭДЭГ

-Хүүхдийнхээ төдийгүй өөрийнхөө хоолойг өвтгөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
-Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу ихэсдэг. Үүнийг дагаад хоолойн өвчин мөн ихэсдэг. Хүүхдийг хоолойн өвчлөлөөс сэргийлэхийн тулд хүйтэн зүйл уулгахгүй байх хэрэгтэй. Яг өдийд цэцэрлэг сургууль, орон сууцны халаалт ирчихсэн, гадаа тэгтлээ хүйтрээгүй учраас гэрт их дулаахан байгаа энэ үед хүүхэд халууцаж хүйтэн шингэн зүйл уумаар санагдах, хөл нүцгэн гүйх зэргээр халуун хүйтэн харшсанаас өвдөх хандлага их байна. Мөн хүйтэн зүйл ууснаас хоолойн архаг үрэвсэл сэдэрч өвддөг. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Утаа хүний ам хамрын салстыг үрэвсүүлж байнга цочроож байдаг учраас бас хоолойн өвчлөлийг үүсгэдэг

Мөн хоолой өвдөх бас нэг шалтгаан нь шүдний өвчин. Эрүүл байхад амны хөндийн ариун цэвэр чухал учраас шүдийг нь сайтар угаалгаж, цоорсон бол яаралтай эмчлүүлээрэй.

-Хүүхдийг дасгах зорилгоор хүйтэн зүйл уулгах, хөл нүцгэн гүйлгэх хэрэгтэй гэсэн яриа байдаг шүү дээ. Энэ нь тэгэхээр буруу гэсэн үг үү?
-Огт буруу гэж болохгүй. Дархлаа сайн, эрүүл хүүхдэд бол болно. Харин дархлаа сул, хоолойн архаг үрэвсэлтэй, хоолой нь амархан өвддөг бол болохгүй. Хүйтний улиралд иймэрхүү арга хэрэглэх нь хоолойг нь амархан цочроох магадлалтай. Харин байгалийн дархлаажуулалт хийж зуны улиралд горхи, рашаанд хөлийг нь дүрэх маягаар дасгах нь илүү оновчтой арга.

-Хоолойн өвчлөлд бидний амьдарч буй орчин нөлөөлдөг үү? Одоо хэдийнэ утааны улирал эхэлчихлээ.
-Тиймээ хүүхдийн өвчлөлд орчин маш их нөлөөлдөг. Эрүүл, зөв, чийгшил сайтай, цэвэр орчинд хүүхэд бойжиж байх ёстой. Улаанбаатарын утаанаас гадуур амьдардаг бол их сайн, гэвч олон хүүхэд утаан дотроо л амьдарч байна. Одоогоор утааг ойрын хугацаанд шийдэж чадахгүйгээс хойш хүүхдээ өвдөхгүйн тул янз бүрийн аргаар арчлаад үзээрэй. Нялх байхад нь бид их анхаардаг байсан шүү дээ. Хар цай, ясны шөлөнд оруулж, сүүлний тосоор тослох гээд л, гэтэл хүүхэд ой гараад ирэхээр тэр арчилгаа багасдаг. Өдөр бүр ийм арчилгаа биш юм гэхэд долоо хоногт ядаж нэг удаа хар цайнд оруулж, тогтмол илчлэг сайтай хоол унд өгч, чихэрлэг зүйлээс хол байлгаж, сайн унтуулж амрааж байх хэрэгтэй. Түүнчлэн орчин үед бид хүүхдээ гар утсаар саатуулж, зурагтаар зугаацуулснаар хүүхдийн дархлалын тогтолцоонд муу нөлөө үзүүлсээр байна. Тиймээс таны хүүхдийн эрүүл мэнд эрүүл байх нь таны арчилгаанаас шууд хамаарна гэж хэлмээр байна.

Идээтэй үед тамедин, идээгүй үед сул давсны уусмал, содын уусмал, жамц давсны уусмалаар зайлуулна

Хоолойн өвчлөл нь өөрөө дахилталт өвчин юм. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дотроос нэг нь ханиад хүрсэн үед нэг нэгэндээ агаар дуслын замаар халдвар дамжина. Тиймээс цэцэрлэг, сургуулиасаа ирж байгаа хүүхдийн хоолойг байнга зайлуулж сургах, нэг нэгнээсээ ам дамжуулан идэж, ууж болохгүй гэдгийг хүүхдүүддээ сайн ойлгуулаарай. Гэр бүлд эцэг эхийн хоолой өвддөг бол аяга халбага, алчуур ам зайлагчаар хүүхдэд халдвар дамжих бас боломжтой. Мөн түрүүн хэлсэнчлэн агаарын бохирдол өөрөө нян бактер дамжуулагч нь болдог. Дээр нь энэ гашуун утаа хүний ам хамрын салстыг үрэвсүүлж байнга цочроож байдаг учраас бас хоолойн өвчлөлийг үүсгэдэг. Тиймээс хүйтний улиралд эцэг эхчүүд амралтын өдрөөрөө боломжоороо агаар салхинд гарч байхыг зөвлөмөөр байна.

ХООЛОЙН ӨВЧИН, ХАНИАДАНД ХӨЛРӨХ ЭМЧИЛГЭЭ ҮР ДҮНТЭЙ

-Антибиотикийн хэрэглээний талаар та зөвлөхгүй юу. Хоолой өвдөхөд эмчийн зааваргүйгээр антибиотик хэрэглэх нь элбэг байдаг.
-Хоолойн өвчлөлийн үед антибиотик хэрэглэх шаардлагатай үед заавал бактерлогийн шинжилгээ өгнө. Идээтэй хоолойгоос ариутгасан зориулалтын модоор арчдас авч шинжилгээнд явуулснаар тухайн бактер ямар төрлийн антибиотикт мэдрэг байгааг мэдэж тохирсон тун хэмжээгээр хэрэглэнэ. Өмнө нь өвдсөн үед хэрэглэж байсан антибиотикийг дахин хэрэглэх нь тухайн хүүхдэд таарна гэсэн үг биш. Эцэг эхчүүд хэлдэг л дээ “энэ манай хүүхдэд их сайн таардаг антибиотик” гэж. Гэтэл бактер нь өөр өөр эмэнд мэдрэг байдаг учраас заавал шинжилгээ өгсний дараа тохирох антибиотикийг хэрэглэх хэрэгтэй.

Түүнчлэн өндөр халуурсан, идээт үрэвсэлтэй тохиолдолд эмчийн заавар зөвлөмжийн дагуу хэрэглэж байгаарай. Түүнээс биш хоолой улайсан бага зэрэг үрэвссэн, ханиалгасан, хөндүүрлэсэн тохиолдол болгонд антибиотикийг хэрэглэхгүй. Хоолойны өвчин нь үндсэн хоёр шалтгаантай. Бактерийн болон вирусийн гаралтай. Бактер нянгийн гаралтай өвчин нь голдуу хоолой идээлж, халуурдаг бол вирусын гаралтай үед улайж үрэвсэж халуурч харин идээлэхгүй. Бактерийн гаралтай үед антибиотикийг нянгийн мэдрэг чанарт таарсныг хэрэглэх бол вирусийн гаралтай үрэвслийн үед антибиотик хэрэглэдэггүй ба хэрэглэсэн байлаа ч үр дүнгүй гэдгийг анхаараарай.

Хүүхэд хоолонд дургүй болоод ирвэл хоолой өвдсөн эсвэл ханиад хүрсэн гэж шууд сэжиглэх хэрэгтэй

Эцэг эхчүүд хоолой л өвдсөн бол ямар байх нь хамаагүй антибиотикаар “бөмбөгддөг”. Хүүхдийг дөнгөж өвдөж эхлэх үе буюу хоолонд дургүй болоод унжийгаад ирэхээр хараад ажиглаад байлгүй шууд гар доорх материалаар арга хэмжээ авах гээд үзээрэй, хэрэв боломгүй бол шууд эмчид үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд 2-3 хоног харзнаад, дараа нь эмчлэх гэж үзээд болохгүй болохоор эмнэлэгт ханддаг. Энэ тохиолдолд хугацаа их алддаг ба хүүхдийн өвчин аль хэдийн хүндэрч арга хэмжээ авахад төвөгтэй байдалд орсон байдаг.

-Хоолой нь амархан өвддөг хүүхдүүд байдаг шүү дээ. Олон дахин хоолой өвдөх нь цаашдаа ямар сөрөг үр дагавартай байдаг юм бол?
-Хоолой дахин дахин өвдвөл тагнайн гүйлсэн булчирхай (хоолойн мах) архаг хэлбэрт ордог. Архаг үрэвсэл нь хүйтэн зүйл уухад л сэдэрдэг. Сэдэрсэн тохиолдол энэ нь холбогч эд агуулсан эрхтнүүдийг гэмтээж эхэлдэг. Үүнд зүрх судасны систем, үе мөч, бөөр гээд бусад эрхтнүүдэд нөлөө үзүүлдэг. Тухайлбал хүүхэд нэг жилийн хугацаанд таван удаа хоолой нь өвдсөн эсвэл гурван жил дарааллан жилд гурван удаа өвдсөн тохиолдолд хоолойн махыг авах заалттай байдаг. Мөн түүнчлэн хүүхдийн хоолой өвдсөөр бусад эрхтэн системдээ нөлөө үзүүлж шинжилгээнд өөрчлөлт гарсан тохиолдолд хоолойн махыг авах заалттай. Уг нь хоолойн мах нь хүүхдийн дархлааны эрхтэн өвдөхгүй байлгаж чадвал хүүхдэд хэрэгтэй. Бага насны хүүхдийн хамгаалах үйл ажиллагааг дэмжих явуулдаг тул хоолойн мах нь том хэмжээтэй байдаг бол өсвөр насанд хүрэхээр том хүний хоолойн махны хэмжээтэй ижил болж жижгэрдэг. Тийм учраас хүүхдийн хоолойг өвтгөхгүй байх нь эцэг эхчүүдийн хийх ёстой том ажил.

Гар нүүрний алчуурыг ч тусад нь хэрэглэж байх хэрэгтэй

-Гэрийн нөхцөлд эхлэн авах арга хэмжээ юу юу байна вэ?
-Хүүхэд хоолонд дургүй болоод ирвэл хоолой өвдсөн эсвэл ханиад хүрсэн гэж шууд сэжиглэх хэрэгтэй. Хүүхдэд архаг хууч өвчин байхгүй, гүйлгэж суулгаагүй л бол хоолой, хамар үрэвсэж, ханиад хүрч байна гэж ойлгоорой. Ер нь бактер, вирусийн гаралтай аль ч байсан гэрийн нөхцөлд хөлөргөх эмчилгээ хамгийн сайн. Хүүхэд тань гичнээс харшилгүй бол гичтэй усанд хөлийг нь дүрэх хэрэгтэй. Хөлийг нь дүрэхэд хэр баргийн ханиад, хоолойн өвчин, нус гоожих шинж тэмдэг арилж маш хурдан өвчин илааршдаг. Хөнгөн зэргийн ханиадны үед 1-2 удаа хийхэд эдгэрдэг. Гичтэй усны эд шид маш их. Хөлрөх нь вирусыг маш сайн устгадаг. Хөлрөх эмчилгээ хийж байгаа үед гам сайн бариарай. Мөн халуун хүйтнийг сайн тохируулж, дулаан хувцаслаж, хүйтэн юм уулгахгүй, хоолойг маш сайн зайлуулж байх хэрэгтэй. Идээтэй үед тамедин, идээгүй үед сул давсны уусмал, содын уусмал, жамц давсны уусмалаар зайлуулна. Хүүхдийг тогтмол амыг нь зайлуулаад сургачихвал өвлийн улиралд хоолой өвдөх нь харьцангуй бага. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг сургуулиас эсвэл гадуур явж байгаад ороод ирэхэд хоолойг нь давс, содын уусмалаар тогтмол зайлуулж хэвшээрэй.

ХАМРЫГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ХООЛОЙ ӨВДӨХ ШАЛТГААН БОЛДОГ

-Хоолойн өвчнийг удамшдаг гэж ойлгох нь бий.
-“Намайг дуурайгаад хоолой нь амархан өвдчихдөг хүүхэд байгаа юм” гэх эцэг эхчүүд бий. Хоолойн өвчин удамшихгүй харин нэг нэгнээсээ халдвар дамжиж байгаа. Сүүлийн үед харьцангуй гайгүй болсон хэдий ч бас л ам дамжуулан хооллодог асуудал байсаар л байна. Хэзээ ч амнаас ам дамжуулан хүүхдээ хооллож болохгүй. Дээр нь эцэг эх, ах дүү нь өвдсөн бол гэртээ нэг нэгэндээ халдвар дамжуулдаг тул аяга, халбаганаас эхлээд гар нүүрний алчуурыг ч тусад нь хэрэглэж байх хэрэгтэйг өмнө нь хэлсэн. Зөвхөн хоолойн өвчин бус өөр олон төрлийн өвчин аяга, халбагаар дамжих магадлалтай байдаг учраас энэ тал дээр эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

-Хамрын цэвэрлэгээ ч бас чухал байх.
-Хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж сургах нь чухал. Эцэг эхчүүд дахин дахин хэлж зааж сургаж, өөрсдөө хийж үзүүлж байгаарай. Хамар нустай байх нь бүх өвчний эхлэл болдог. Нусаа залгиад байвал хоолой өвдөж эхэлнэ. Цаашлаад хамар битүүрснээс болж чих хатгуулдаж өвдөж, үрэвсэнэ. Хамар хамгийн чухал амьсгалын эрхтэн учраас битүүрснээс болоод бие махбод хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлдэг. Хамгийн түрүүнд толгой өвдөж эхэлнэ. Агаарыг бүлээсгэж, чийгшүүлж, цэвэрлэх нь хамрын үүрэг. Тэгэхгүй бол дан амаар амьсгалаад байвал хоолой өвдөх хандлагатай. Тиймээс хамрыг байнга цэвэрхэн байлгаарай.

<< < 3 4 5 6 7 8 9 10 11 12> >>
Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.