Өнөөдөр 2010.9.3 Баасан гараг. Билгийн тооллын: 25. Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Компьютерийн хэрэглээний систем болон үзүүлэлт, хурд, хүчин чадал өдрөөс өдөрт шинэчлэгдэн улам боловсронгуй болж байгаа билээ. Мэдээлэл технологийн шинэчлэлт, дэвшилтэд ихээхэн хувь нэмэр оруулдаг бас ихээхэн гарз хохирол учруулдаг “Хакер” -уудын талаар та бүхэнд багахан мэдээлэл хүргэе. «Хакер» гэхээр хүмүүс ихэвчлэн муу тал руу нь ойлгодог.
Харин мэргэжлийн талаасаа бол тэд компьютерийн системүүдийн ажиллагаа тэдгээрийн тохиргоог маш сайн мэддэг, систем дэх алдаа, нууцлалыг судалдагаас гадна гайхалтай программ зохиож чаддаг.
Сайны хажуугаар саар байдаг гэгчээр зарим «хакер» -ууд мэдлэг чадвараа буруу талаас нь ашиглах явдал ихэссэн байна. Тэдний зарим нь өөрийн чадварыг гайхуулах гэж хамгаалалт муутай компьютерийн системд нэвтэрч байхад нөгөө хэсэг нь чухал баримт, мэдээллийг хулгайлах, устгах зорилгоор бусдын компьютерт нэвтэрч эхэлжээ. Хакер компьютерт нэг л удаа нэвтэрсэн тохиолдолд өөрийн цаашдын арга барилаа улам боловсронгуй болгож байдаг.
«Хакер» -ууд шинэ «вирус» зохиож интернэтээр компьютер хэрэглэгч олон мянган хүмүүст хүндрэл учруулах боловч хэсэг хугацааны дараа тэрхүү тараасан «вирус» -ээ устгах антивирусны программ зохиож худалдаанд гаргах байдлаар мөнгө олдог байна.
Бусдын компьютерийн сүлжээ рүү зөвхөн «Хакер» -ууд дайрч, мэдээллийг хулгайлж, устгадаггүй. Тэднээс илүү аюултай хүмүүсийг «Кaракер» -ууд гэж нэрлэх бөгөөд «хакер» -уудыг бодвол хорлон сүйтгэх ажиллагаа илүү явуулдаг ажээ.
Тэд бусдын сүлжээнд нууцаар нэвтэрч үйл ажиллагааг нь зогсоож мөнгө нэхдэггүй харин хорлон сүйтгэх сонирхолтой байдаг.
2000 оны хоёрдугаар сарын зургаан болон «Валентины баярын өдөр» Маfiaboy хэмээх арван таван настай хүү дэлхийн томоохон вэб сайт болох eBay, Amazon, Yahoo, CNN зэрэг сайтуудыг «Denial of service» аргаар хакердаж 1.7 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.
Компьютер форматлах бЯцхан зөвлөмж
Та компьютероо форматлуулах гэж засварын газар руу очиж мөнгө, цаг заваа үрэх хэрэггүй. Харин гэртээ эсвэл ажил дээрээ Windows XP installation CD-тэй байхад доорхи зааврыг дагаснаар та өөрөө компьютероо форматлаж чадна. Юуны өмнө хэрэгтэй зүйлүүдээ хадгалж авах хэрэгтэй. Форматалсны дараа компьютерийн бүх систем шинээр суудаг учир таны компьютерт байсан файлууд устана гэдгийг санах хэрэгтэй.
1. Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий.
2. «Press any key to boot from CD» гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар.
3. CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад нь Enter-г дар.
4. Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан «C» дискээ идэвхижүүлэн ‘D’ товчийг дар. («Unpartitioned space» буюу C эсвэл D гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр ‘L’ товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.
5. Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверийн жагсаалтанд тань «Unpartitioned space xxxxxMB» гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон ‘C’ товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.
6. Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа «C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB» гэсэн бичиг гарах бөгөөд идэхжүүлэн enter дар.
7. Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. Та NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар.
8. Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно. Энэ нь ойролцоогоор хагас цаг эсвэл цагийн хугацаа шаардах болно. Харин энэ хугацаанд код хийх цонх гарч ирнэ. Тэгэхэд Windows XP installation CD дээрх сериал кодыг оруулах хэрэгтэй. Ийнхүү та өөрөө компьютероо форматлаж сурна.
Компьютер авахад юуг анхаарах вэ?
Компьютер хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй цаг үе билээ. Компьютерийн хэрэглээ өсөн нэмэгдэх тусам компьютерийн хүчин чадал, үзүүлэлт, хэлбэр хэмжээ нь ч хувьсан өөрчлөгдөж шинэчлэгддэг тул та компьютер худалдан авахдаа ямар хүчин чадал үзүүлэлттэй компьютер авахаа мэдэхгүй байгаа бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
1. «Ram» буюу санах ой
RAM буюу санах ой нь 256МВ-аас дээш байх ёстой. Авах гэж буй компьютерийнхоо « Memory capacity» буюу шуурхай санах ойн мэдээлэл агуулах ерөнхий багтаамж, « Memory speed» буюу шуурхай санах ойн мэдээлэл дамжуулах хурдыг анхаараарай. «Ram»-г эх хавтан буюу «motherbard»-г дэмжих хамгийн боломжтой хурдтай хэмжээгээр тохируулж тавих хэрэгтэй ба DDR333, DDR400 хурд бүхий санах ой дэмждэг эх хавтанд «PC3200» буюу DDR400 санах ой тавибал компьютерийн хурд маш сайн болно.
2. «Hard» буюу хатуу диск
Ажлын болон хэрэглээний нөхцлөөс хамаараад компьютерийн хатуу диск 40GB-аас дээш багтаамжтай байх хэрэгтэй. Хатуу диск болгон адил үүрэгтэй боловч хурдны үзүүлэлтээрээ өөр өөр байдаг. «ATA» болон «SATA2» гэсэн interface, 2-16МВ шуурхай санах ой бүхий хатуу диск байдаг. Харин 2MВ шуурхай санах ой бүхий дискнээс аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь энэ нь шуурхай санах ойн хэмжээ багатай учраас компьютерийн үйл ажиллагааг удаашруулдаг.
3. Motherboard буюу
эх хавтан
Компьютерийн хурд хүч, багтаамж ямар байх нь эх хавтангаас ихээхэн шалтгаалдаг. Сайн эх хавтан худалдаж авсан тохиолдолд компьютeрийн хүчин чадлыг ихэсгэж, сайжруулан өргөтгөх боломжтой байдаг. Хамгийн сайн эх хавтан нь «Asus», «Intel» -ийн эх хавтан юм. Та хүчин чадал сайтай компьютeртэй болохын тулд сайн эх хавтантайг нь сонгох хэрэгтэй.
4. Cpu
Энэ нь «central processor unit» буюу компьютeрийн уураг тархи юм.
Процессор буюу CPU-нд Clock speed буюу процессорын ерөнхий хурд, FSB буюу эх хавтантайтай харьцах процессорын мэдээлэл дамжуулах хурд,
“L2 cache” буюу процессорын өөрийнх нь шуурхай санах ойг анхаарах хэрэгтэй.
5. Monitor буюу дэлгэц
Компьютeрийн дэлгэц нь овор хэмжээ, өнгөний ялгарал, үйлдвэрлэсэн матeриалаасаа хамааран янз бүр байдаг. Ямар зориулалтаар ашиглахаас шалтгаалан үнэ болон үзүүлэлтүүд нь мөн адил ялгаатай байна.
6. Display card буюу
график карт
Сүүлийн үед компьютерийн маш өндөр хүчин чадал шаарддаг шинэ тоглоомууд их гарч байна. Үүнийг тоглохын тулд таны график карт сайн байх нь чухал. График картанд гол хамаарах зүйл бол дэлгэцийн хэмжээ том байх ёстой ба компьютерийн дэлгэц 17 инч байх хэрэгтэй.
Компьютер худалдан авахдаа дээрх зүйлүүдийг анхаарснаар сайн чанарын, үзүүлэлт хурд сайтай компьютертэй болох боломжтой юм.
Компьютерийн засвар үйлчилгээ, худалдааны төвүүд болох Кибер, Компьютер Ланд, Онлайн, Newfeel захууд компьютерийн бүх төрлийн засвар үйлчилгээ болон худалдаа явуудаг бөгөөд тоглоом, программ хангамж, компьютерийн дагалдах хэрэгслүүдийг худалдаалдаг юм.
Компьютерийн сэлбэг болон зарим дагалдах хэрэгслийн үнэ:
•Dell-ийн 17 инчийн LCD дэлгэц-255000
•Чихэвч
-8000-30000
•Компьютерийн ширээ-25000
•Компьютерийн гар, хулгана
-Samax- 10000
•Dell -20000
•Вэб камер–18000-30000
•Samsung /хар/ принтер -105000
•Өнгөт принтерийн лазер хор- 110000
•Хар принтерийн хор
-40000-80000
•DVD rom -38000
•DVD recorder RW rom
-55000-ийн ханштай байна.
Бэлтгэсэн: Э.Даваацэрэн