Мэдээний архив
Тээврийн хэрэгслийг Дарь-Эх, Дамбадаржаагаар явуулна
2009-09-30 17:45:06
2009 оны аравдугаар сарын 02-ны 22 цагаас долоон буудлын эцсээс
Дамбадаржаагийн Замын цагдаагийн пост өнгөртөл 720 метр замын
хөдөлгөөнийг хааж, замын шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх гэж байна. 10
хоногийн энэ хугацаанд хойд чиглэлийн автозамын тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг Дарь-Эх, Дамбадаржаагийн замаар явуулах юм.
Мөн Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай
холбох 1.4 км авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн тухайлбал, "Соёл-Эрдэм"
дээд сургууль орчмын авто замыг өнөөдрөөс /2009-09-30/ аравдугаар сарын
13-н хүртэл 14 хоногийн хугацаатай хааж замын ажлыг гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив