Өнөөдөр ямар өдөр вэ?
2017.11.22 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР Дэлгэрэнгүй
Хаах
2017.11.22 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
  Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 08.12-17.13
Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Шороо
  Аргын тооллын 11 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 4, Суулга одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 12 цаг 32 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Зар мэдээ:
ИХ дэлгүүрийн зүүн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
ИХ дэлгүүрийн зүнн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүх төрлийн гэр ахуйн электрон хэрэгсэл гүйлтийн зам, бүрэн болон хагас автомат угаалгийн машин ,аяга таваг угаагч , мөс хөлдөөгч , хөргөгч , эйр koндэйшн , LCD , LED зурaгт , печь г.м дуудлагаар баталгаатай засварлана. Usa ,Japan-s орж ирсэн 110 вольтоор
Бүх төрлийн гэр ахуйн электрон хэрэгсэл гүйлтийн зам, бүрэн болон хагас автомат угаалгийн машин ,аяга таваг угаагч , мөс хөлдөөгч , хөргөгч , эйр koндэйшн , LCD , LED зурaгт , печь г.м дуудлагаар баталгаатай засварлана. Usa ,Japan-s орж ирсэн 110 вольтоор
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин
24 ЦАГ 95893533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 95893533 ЦАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
94893533 24 ЦАГ БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛЫН ЦООЖ БОЛОН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 94893533 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
95893533 24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛГОНО 24ЦАГ 95893533 ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна.
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна. /бүртгүүлэхэд хувийн мэд
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Д.ЖИГЖИДСҮРЭН:ШАТАРТАЙ НАСАН ТУРШДАА ХОЛБОГДСОН МААНЬ БУРХАНЫ ХИШИГ ЮМ ДАА

Шатрын спортын түүхэнд нэр нь сийлэгдэх гавъяатнуудын нэг нь яах аргагүй гавъяат дасгалжуулагч, спортын мастер  Д.Жигжидсүрэн. Шатрын спортын амьд түүх болсон  эрхэм түүнтэй ярилцсанаа  хүргэж байна.

-Шатартай холбогдсон хувь заяаны эхлэл тань хэзээ байсан бэ?

-Миний аав нутаг усандаа  муугүй шатарчин байлаа.  Завхан аймгийн Алдархаан сумын хүн л дээ.  Манайд аавтай маань шатар тоглох гэж хүмүүс их ирнэ. Тэр үед шатар тоглодог хүмүүс голдуу нэгнийдээ цугладаг байсан.  Энэ орчин шатарт хорхойтой болоход нөлөөлсөн. Нөгөө талаар надад өгсөн бурхны хишиг юм даа гэж олзуурхдаг.  Хэрэв шатарчин болоогүй бол өдийд ямар хувь тавилантай байх байсныг төсөөлшгүй. Тэгэхээр сайхан эцэг, эх маань бас  багадаа өссөн тэр орчин надад, миний амьдралд насан туршийн  хоолыг минь өгсөн. Үүнийгээ би хожуу ухаарсан.  Яагаад гэвэл бага залуу насандаа өөрөө л   мундаг шатарчин болчихсон  юм шиг  бодож явж дээ.  Цаг хугацаагаар хэмжих юм бол  би одоо шатрынхаа төгсгөлийн  хэсэгт явж байна.

-Анх хэдэн настайдаа  шатар тоглож сурсан  бэ?

-Найм орчим настайдаа.

-Та тэр үеэ тод санадаг уу?

-Саналгүй яахав.  Тэр үед шатар  ховор байж.  Яагаад ч юм миний тоглодог шатруудын тэмээ нь эсвэл хүү нь дутчихдаг байж билээ.  Манай дүү  хэлдэг юм. Та нэлээд хэдэн монгол шатраар тоглосон гэж. Одоо бодоход  аавыг энд тэндээс дутсан шатрыг гүйцээгээд өгөхөөр хүүхэд л юм хойно тоглож байгаад дутаачихдаг байж л дээ.

-Таны багад хүүхэд багачууд ямар тоглоомоор нааддаг байв?

-Одоогийнхтой адил хөл бөмбөг, сагсан бөмбөг гэж бараг байсангүй. Голдуу чарта тоглодог байсан. Хөвөн даавуу нийлүүлээд гар бөмбөг хийж тоглоно. Хүүхдийн тоглоом  их ховор. Харин манайх бусад айлыг бодвол шатартай. Томчууд манайд хонон өнжин тоглоно. Зарим нь холоос  зорьж ирээд, лааны гэрэлд шөнөжин тоглодогсон.  Би хүүхэд байсан болохоор яаж нүүхийг нь хараад, заримдаа цурамхийлгүй хононо. Тэд тоглож байхдаа ярина гэж бараг байхгүй. Хааяахан л  “Чи нүүдлээ буцлаа” гэж  маргана. Сүүлдээ би  тоглож байгаа хүмүүсийн дундуур  ороод “Ингээд нүүчихээч” гэж нүүдэл хэлдэг боллоо. Тэр үедээ “Жаахан хүүхэд байж хойшоо бай” гэж зэмлүүлдэг байсан.

-Хүн бүхний сэтгэлд хүүхэд нас хамгийн жаргалтайгаар зурагддаг . Бага насныхаа хамгийн дурсамжтай мөчийг энэ дашрамд хуваалцахгүй юу?

-Манайх малчин айл. Яггүй малтай . Таван хошуу  мал бүгд байсан. Өвөлдөө говь руу , хавар нь хангай руугаа  гол усаа бараадан, нүүдэллэж амьдардаг байлаа. Миний хувьд арван нас хүртлээ  мал маллаад, сургуульд орсон. Манайхаар  Жүгдэр гуайгаас эхлээд нутаг усандаа нэртэй шатарчид их  ирдэг байсан. Гэхдээ тэд аймгийн аварга шатарчид биш л дээ. Өвөл хийх ажил багатай болохоор томчуудын шатар нүүхийг хараад суучихна. Тэд надад шатар зааж өгөхгүй. Харсаар байгаад нэг  мэдэхэд нүүдэл сурсан байсан.  Ээж  маань  уур уцаар байхгүй. Гэрийн ажлаа амжуулахын  хажуугаар  шатар тоглож байгаа хүмүүст хоол цай хийж  өгнө.  Миний багад ээж маань үхэр хонио саахаас эхлээд  оёх,шидэх ,цагаан идээгээ боловсруулах гээд тэр их ажлыг яаж амжуулдаг байсан юм бол гэж би одоо боддог юм.

22854525_1222956547835841_1096315587_n

-Анхны  тэмцээн, анхны амжилт гээд яривал шатартай холбогдсон түүх чинь эхлэх байх даа ?

-Анх  долдугаар ангид байхдаа өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд  түрүүлж байсан. Үнэмлэх диплом нь одоо ч байдаг.  Тэр тэмцээнд 180 төгрөгөөр шагнуулаад , нэгийг ч үрэлгүй аав ээждээ өгсөн. Энэ нь тэр үедээ  л  их  мөнгө байсан. Аав ээж хоёр маань ихэд баярлаж билээ.

-Шигшээ багт орсон тань хэзээ вэ ?

-1966 онд техникумаа төгсөөд,”Төв бараа бааз”-д нягтлан бодогчоор ажиллаад хоёр жил орчим болж байхад спортын мастер Найдангийн Намжил гэдэг хүн намайг шигшээгийн тамирчин болгож байлаа. Би чинь  1968 оны 7 сарын 1-нд шигшээ багийн тамирчин болж байсан юм шүү дээ.

-Та ямар сургууль төгссөн бэ?

-Худалдааны техникум.

-Шигшээ багт орсноор ур чадварын хувьд багагүй өссөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Шигшээ баг руу хөтөлсөн  Намжил багшдаа  баярлаж явдаг. Энэ хүн  шатрын гарааг,дунд үеийг ингэж тоглодог гэх зэргээр онолыг нь заагаад зогсохгүй шатарчин болох, замыг минь нээж өгсөн ачтан.

22851531_1222956561169173_2026300149_o

-Жирийн малчны шатарчин хүүг Намжил багш тань шигшээ багтаа  яаж олж авсан юм бол ?

-1963 оны өсвөр үеийн улсын аваргын тэмцээнд хөдөөнөөс ирсэн долдугаар ангийн хүү хотын мундаг  дээрээс нь өөрөөсөө ах хүүхдүүдийг хожоод түрүүлэх тэр үед анх олж харсан гэж өөрөө ярьдаг юм. Шигшээ багт ордог жилээ  насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд түрүүлэхдээ 100 гаруй шатарчдаас тавдугаар байрт орж  байсан. Энэ үед Үйтүмэн гээд мундаг шатарчинтай тэнцэж байлаа.  Улсын шигшээ багт ороход яг л  цалинтай албан хаагч шиг байсан. Тэгээд хоёр жилийн дараа  1970 онд спортын мастер цол авч  байлаа.

Шатарт амьдралаа зориулж явсан оргил нь гэж болох тэр үед  шатрын спортыг  хөгжүүлэх асуудал улсын бодлогын хэмжээнд тавигдаж байсан гэдэг байх аа? 

-Анх 1970 онд баруун Германы Зиген хотод шатрын олимпиадад  оролцож, 60 орноос 16-р байрт орж байлаа. Энэ нь тэр үедээ л том амжилт байсан. Олимпиадаас ирсний дараа Улс төрийн товчооноос гадна Самбуу дарга хүлээж аваад, шатрыг хөгжүүлэх талаар  бидний саналыг сонсч байсан юм. Тэгээд жилийн дараа намайг ЗХУ руу Москвагийн биеийн тамирын дээд сургуульд   явуулж байлаа. Залуу боловсон хүчин бэлтгэх тал дээрээ илүү анхаарч байснаас харахад шатрыг хөгжүүлэх  нь тэр үедээ улсын бодлого байсан гэж болно.

-Анх удаагаа  баруун Германд олон улсын тэмцээнд оролцож байх үедээ төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Зочид буудал, ресторанаасаа эхлээд тэс өөр орчинд очсон. Бүхий л юм нь сонин байсан. Хөрөнгөтөн оронд явж байна гэж бодохоор үнэмшмээргүй ч юм шиг.  Ядаж байхад хэл огт мэдэхгүй. Тэнд дэлхийн мундаг шатарчид цуглачихсан байсан нь бүр ч сүрдмээр.  ЗХУ-ын шатарчин  дэлхийн аварга Спасский, Америкийн нэрт шатарчин Фишертэй тэнд таарсан.  Миний хувьд юу  юунаас илүү хорхой хөдөлгөж байсан зүйл шатрын ном байлаа. Ном авмаар байсан ч мөнгө багатай  болохоор хараад л өнгөрсөн. Өөрт байсан жаахан мөнгөөрөө найз нартаа дурсгалын зүйл авахаа л бодож байгаа юм.  Тэгэхэд анх удаагаа гадаадынхантай 14 өрөг тоглосон.

-Гадаадын нэртэй шатарчдаас хэнтэй нь учраа таарч байв?

-Индонезийн олон улсын мастертай тоглоод  хожигдож байсан. Туршлага хуримтлуулахаас гадна гадныхантай тоглож  амжилт гаргах боломж  бидэнд байна гэдэгийг тэндээс олж харсан. Залуу ч байж дээ. Хамт явсан олон улсын мастер Мягмарсүрэнд  сүрхий загнуулсан маань санаанаас гардаггүй. Нэгэн бодлын хөгтэй юм л даа. Яагаад загнуулсан гэхээр тоглолтын дундуур босч гүйгээд  өөр улсын өрөг хараад байхгүй юу. Уг нь өрөг дээрээ суугаад, нүүдлээ бодож байх ёстой .  Мягмарсүрэнгийн хувьд тэмцээний сахилга батаас гадна нэг хоромыг ч зөвхөн амжилт гаргахад зориулах ёстойг сануулж, зэмлэж байгаа нь тэр л дээ.

22854713_1222956541169175_594630296_n

Шатарчин хүн олон улсын тэмцээнд  оролцох тусмаа  туршлага хуримтлуулдаг нь болов уу ?

-Хоёр алхаад нүдний ялгаа арилна гэдэг шиг гадагшаа тэмцээнд явах тусам  нүд нээгддэг.  Бидний залууд   Москва,  Эрхүү рүү тэмцээнд  яваад ирэх нь маш том үйл хэрэг байлаа. Гэтэл хаа байсан Азийн монголоос тухайн үедээ хөрөнгөтөн гэгддэг байсан  Герман улсад очно гэдэг том хувь заяа. Би одоо ч боддог. Хөдөө мал  хариулж өссөн малчны хүү би Москвад сургууль төгсөөд, гадаадын маш олон оронд тамирчнаар оролцож, монгол улсын гавъяат дасгалжуулагч,олон улсын мастер болоход    аав ээж,  нутгийн  минь уул ус намайг ивээсэн  гэж. Би энэ тухай өмнө нь  хүнд хэлж байгаагүй.

-Орос руу сургуульд явсан тань бас л том хувь заяа . Яагаад гэвэл  шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг их гүрэнд суралцах боломж олдсоныг тань хэлэх гээд байна л даа?

-Орос хэлний “А” ч үгүй хүн Москваг зорьж байлаа шүү дээ . Вагоноор  тэр олон хоног явахдаа  ядраагүй  санагддаг юм. Эхнэрээ аав ээж дээрээ үлдээгээд явсан. Бид техникумд  сурч байхдаа танилцсан юм. Эхнэр маань цанын спортын мастер цолтой. Спорт гэж яваад л хувь заяагаар учирсан хэрэг. Манай хүн чинь Булганых.

-Таны үед сурч байсан оюутнууд хойшоо сурахаар явахдаа савхин куртка, тарваганы арьс зөөж ганзагын наймаа хийдэг байсан гээд л ярьдаг. Таны хувьд…

-Би тэр  наймаа гэдгийг  мэддэггүй байсан. Оюутны тэтгэлэг гэж 58 рубль, тавин коппейк авна. Оюутны байр үнэгүй. Тэр үеийн рубль дөрвөн төгрөг, хэдэн мөнгө. Хоёр рублиар хангалттай хоол идчихнэ. Өглөөний цайнд нэг л рубль хангалттай.

22835593_1222956551169174_1484841038_n

– Анх хэлний  бэрхшээлийг хэрхэн давж байв?

-Хүнд байсан шүү. Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр олон төрлийн хичээлийг аргалмар л болдог байсан даа. Орос хэлний багш маань надад   хэл сургах гэж  багагүй чармайсан. Хэдэн сар болоод ирэхээрээ  аяндаа л амьдралын ухаантай болж байгаа юм л даа. Хэлээ ч өөрийн чадах хэмжээгээр сурсан. Гол нь хичээлээ сайн давтахыг чармайдаг байлаа. Харин би шатрын хичээлдээ огт толгой өвдөөгүй.  Голдуу онол заана. Тэгээд тоглуулж шалгалт авна шүү дээ. Бүгдийг нь хожихын хажуугаар дандаа  онц авдаг байсан. Манай ангид якут, буриад  оюутан байсан л даа. Анхны гадаад  оюутан гээд надад  хүндэтгэлтэй хандаж анхаарал их тавьдаг байсан. Гэхдээ би тэнд хэлний бэрхшээлээсээ болоод   шатрыг хүссэн хэмжээндээ хангалттай сурч чадаагүй гэж боддог. Яахав дасгалжуулагч хийх хэмжээнд бол сайн сурч төссөн. Өнөөдрийг хүртэл дасгалжуулагчийнхаа үүргийг сайн гүйцэтгэж,  байгаа маань Москвад сурсан  мэдлэг, чадварын маань  үр дүн байх аа.

-Дэлхийд данстай олон шатарчдыг төрүүлсэн тэр оронд сурч байхдаа ямар мундаг багш нараас номын дуу сонсч байв?

– Миний шатрын багш дэлхийн аварга Ботвеникийн дасгалжуулагч Голдберг гэж байлаа. Энэ хүн манай  сургуулийн тэнхимийн эрхлэгч байсан юм. Голдберг багш маань намайг сургуулиа төгсөхөд  маш их дэм болсон. Манай сургуулийн анхны гадаад сурагч болох энэ хүн хэлний бэрхшээлтэй  ч үнэхээр шатрынхаа төлөө сэтгэлтэй юм байна. Төгсгөөд явуулбал монголд хэрэг болох  юм гэдэг бодолтой байсан байх. Тэгээд тэр үү бусад оюутнаас илүү харж үздэг байсан. Бас манай сургуулийн декан Варюшен гэдэг хүн маш их хүндэтгэж харьцдаг байснаас гадна  ямар ч асуудалгүй сургуулийг чинь төгсгөнө гэж хэлдэгсэн. Нутаг руугаа явах болоход уриалгахан чөлөө өгнө. Тэдний энэ харьцаа сургуулиа амжилттай төгсөхөд маш том урам зориг болсон. Мөн тэр үед элчин сайд байсан Лувсанчүлтэм,  элчин сайдын  эвлэлийн хорооны дарга Шажинбат гээд олон хүн тусласан. Миний хувьд  шатар сайн тоглодог, хичээл тасладаггүй гээд сургуулиа  нэр хүндтэй төгссөн. Төгсч ирэнгүүтээ  шигшээ багтаа дасгалжуулагчаар  орсон доо.

-Ирээд та  ажлаа юунаас эхлэв ?

-Шигшээ багт ирэхэд одоогийн нэртэй шатарчид тэнд тамирчин байсан.

-Хэн хэн?

-Үйтүмэн, Мягмарсүрэн гээд монголын шатрын спортын нүүр царай болсон хүмүүстэй ажилласан. Ажлаа аваад л  хүүхдүүдээ бэлтгэж эхлэсэн. Таван жилийн дараа буюу 1980 оноос эхний амжилт гарсан даа. Анхны шавь  спортын мастер  Баярмаа л гэхэд 10-р ангидаа томчуудыг хожоод улсын аварга болж байсан. Тэр үед улсаас  шатрын авъяастай хүүхдүүдийг шалгаруул гэж  бидэнд томилолт өгдөг байсан. Энэ бодлого маш зөв алхам байсан. Тэр томилолтоор  хөдөө орон нутгаас шалгаруулсан хүүхдүүд одоо бүгд том шатарчид болсон. 1975 онд   ажлаа аваад удаагүй байхад  минь Биеийн тамир спортын удирдлага хүлээж аваад, ажилд томилж хэлж байсан үг санаанаас гардаггүй.  Тэр нь” Чи  шатрын дээд боловсрол эзэмшсэн анхны хүн. Тийм учраас бид чамаас  монголын шатарчдын амжилтыг нэхнэ. Өнөө, маргааш биш юм гэхэд тодорхой хугацааны дараа ажлын үр дүнг чинь харна”  гэсэн. Тэр үүрэг даалгаврыг биелүүлэх миний хувьд хүнд байсан.

-Тэгээд та ямар төлөвлөгөө боловсруулж байв. Мэдээж сайн шатарчин болох авъяастныг олж илрүүлэх зорилго эн тэргүүнд тавигдсан байх ?

-Тэр үед  хоёрхон  олон улсын  мастер шатарчинтай байсан. Би өөрөө гурав дахь нь . 1965 онд Үйтүмэн, 1966 онд Мягмарсүрэн, би 1988 онд олон улсын мастер болж байлаа. Тийм учраас ирээдүйд монголын нэрийг дэлхийд гаргах шатарчныг төрүүлэх эхний үүргийг надад өгсөн. Мэдээж эхний алхам бол амжилт гаргах хүнийг эрж хайх ёстой. Тэгээд эрэл хайгуулдаа гарсан л даа. Хүүхэд бүрийг шатарт сургаж болох ч тэдэн дундаас илүү амжилт гаргах хүнийг хайх чухал.  Тиймээс хөдөө аймгуудад шатрын тэмцээн явуулж  байнга тандалт хийдэг байсан. Үр дүн нь  ч гарсан.

-Шатарт амжилт үзүүлэх хүүхдийг сонгож авах амаргүй нь мэдээж.Та тэр үед хүүхдүүдээ яаж сонгож байв?

-Хамт тоглож үзнэ. Тоглож байгааг нь харна. Бас тэднийг шалгах  арга барилын тестүүд ч байна. Ер нь тэгээд  цаашдаа юм дуулгах хүүхэд аяндаа  мэдрэгддэг. Нэг удаа уулзаад таньсан хүн байна.  Тухайлбал их мастер Хатанбаатарыг  Дорноговь аймагт болсон  улсын аваргын тэмцээнд оролцож байхад нь анх хараад энэ зүгээргүй хүүхэд байна гэж таньсан.  Тэр үед Хатанбаатар зургадугаар ангид байсан. Тэмцээний дараа аав нь над дээр хөтөлж ирээд, танилцуулахад  нэг нутгийнх гэдгийг нь мэдсэн. Хүний амьдрал сонин содон учрал тохиолоор дүүрэн байдаг шүү дээ. Хатанбаатарын аав ээж нь  манай аав ээжтэй нэг голд тоглож өссөн байгаа юм.

-Хатанбаатарыг анх  хараад сайн шатарчин болохыг нь таньсан гэсэн. Ямар чанарыг нь та  олж харсан гэж?

– Тэгэхэд би  тэмцээний  ерөнхий шүүгчээр  ажиллаж байсан юм. Тэмцээнд оролцсон хүүхдүүдээс ганцхан  тэр хүүхэд л надад харагдсан. Тоглолт нь , зальтай ч юм шиг нүүдлүүд нь сонирхол татсан .  Хатанбаатарыг  маш их авъяастай байгалиас заяагдсан шатарчин гэж боддог. Унаж яваад мэхээ хийдэг гэдэг шиг элдэвтэй хүн. Шатрыг тэгж гоё тоглодог байхгүй юу . Гараа ,дунд үе, төгсгөл гээд тоглолтынх нь тактик,нүүдэл жигтэйхэн уран.

-Та тэр үед шалгарсан хүүхдүүд одоо том шатарчид болсон гэсэн шүү дээ. Тэднийгээ магтаж урам өгдөг үү. Та шавь нарынхаа онцлог гээд яривал …?

– Цагааны Батцэцэг байна. Одоо олон улсын мастер цолтой. Эршүүд  зоримог чанар нь  шатарт амжилт үзүүлэхэд нь ч нөлөөлж байдаг.  Мөнгөнтуул, Хатанбаатар  нар 1998 онд их мастер болсон. Энэ хоёр шавь маань  бүхий л амьдралаа шатарт зориулж яваа. Мөнгөнтуул  надад шавь орсноосоо хойш ердөө хоёрхон жилийн дараа олон улсын мастер болсон. Мэдээж хөдөлмөрлөж байж амжилт гаргана. Мөнгөнтуулын хувьд  байгалиас заяасан авъяастай. Ер нь бол шатарт байгалиас заяасан авъяастай нь илүү амжилт гаргадаг. Их мастер болон олон улсын цол авсан  шавь нараасаа харахад ч  тэгж ажиглагддаг. Гол нь байгалиас заяасан тэр авъяасыг зөв хөгжүүлэх чухал. Тиймээс дасгалжуулагч хүн шавьдаа  бүх юмаа зориулах ёстой. Багш шавийн бодол нэг зүгт байж байж амжилтанд хүрдэг. Хэрэв өөр юм бодоод байвал тамирчин, дасгалжуулагч хоёрын  дунд  зөрчил гардаг.  Нөгөө нэг зүйл нь авъяас, оюун ухааны чадамжаас гадна шатартаа зүрх сэтгэлээ зориулсан байх хэрэгтэй.  Хатанбаатар маань  1973 оны хүүхэд. Зан төрх сайтай. Одоо 44-тэй . Ид оргил үе нь 1996-2000 оны үе байсан юм шүү дээ. Тэр үедээ ганцхан  шатартаа   бүхнээ зориулсан бол илүү амжилт үзүүлэх байсан. Харамсалтай нь тэр нөхцөл бүрдээгүй.   Батчулуун бол олон жилийн хичээл зүтгэлээрээ гарч ирж чадсан. Одоо 30-тай. Монголоос анх удаа дэлхийн аваргад оролцлоо. Хоёрдугаарт  дэлхийн шатарчдын чансаагаар монголдоо анх удаа рекорд тогтоосон. Шатрын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байдаг  хөдөлмөрч нэг ёсондоо стратегийн шатарчин. Түүний арга барил  бол  ихэвчлэн төгсгөлд нь хождог. Дунд үедээ  хэзээ ч яардаггүй.  Бөхөөр бол  ямар ч хүнд бярдуулдаггүй . Тийм болохоор   амжилт гаргана гэдэг итгэлийг байнга төрүүлдэг.  Энхтуул маань энэ жил 22 настай. 11 -тэйдээ  над дээр ирсэн. Сэтгэцийн асар их чадвартай . Шатарт төдийгүй хэлний  авъяастай. Аль ч улсад очсон ойр зуур ойлголцох  хэлийг  маш хурдан сурдаг. Англи хэлээр мэргэжлийн  суруулийг нь төгсөөгүй ч шууд орчуулга, хурал зөвлөлгөөний үгийг торохгүй орчуулдаг. Шатартаа бас тийм темп гаргадаг.  Хожигдохоороо бусдыгаа бодвол илүү хямралд орно.  Тэр нь өөрийнх нь үндсэн эмоци. Амраагаад, тайвшруулахаар дорхноо гайгүй болдог. Монголынхоо нүүрийг ямар ч байсан улайлгаагүй тамирчин. Түүний хамгийн сайн чанар нь  хүсэл эрмэлзлээ, мөрөөдлөө зөв илэрхийлдэг. Гэхдээ хоосон мөрөөддөггүй. Амжилттай яваа шавь нараа энэ мэтээр яриад байвал дуусашгүй урт юм болно. Дөрвөн их мастер шавь маань гэхэд миний  бүх насаа зориулсан ажлын маань үр дүн юм даа.

-Та шатар хүнийг төлөвшүүлдэг гэж хэллээ. Тэгэхээр ямар сайн чанарыг олгодог гэж дасгалжуулагч хүний хувьд боддог вэ? 

– Шатарт бол суулгаж сургахаас эхлээд олон давуу тал байдаг л даа.  Багш хүний хувьд  хүнтэй зөв харьцах, аливаад хүлээцтэй хандахаас гадна  өөрийгөө ямар хүн гэдэгийг илэрхийлж сурах  чухал гэж боддог. Би олон хүүхдийг сургаж байна.  Тэдний дийлэнх нь өөрийгөө илэрхийлэхдээ муу байдаг. Тухайлбал хүн юм асуухад  бүрэн дүүрэн хариулж чаддаггүй.  Ер нь бол дасгалжуулагчийн ажил маш хариуцлагатай байхыг шаарддаг. Наад зах нь шавийнхаа сэтгэл зүйгээс эхлээд  бүх талаар ямар хүн болгож төлөвшүүлэхээ зөв харж чаддаг байх ёстой.  Өөрөөр хэлбэл дасгалжуулагч хүнд би энэ хүнийг шатарчин  болгохын хажуугаар зөв хүн болгоно, амьдралыг нь төлөвшүүлнэ, бурууг нь засна гэдэг бодол байнга байх ёстой.   Тэгэхээр зөвхөн тоглох аргачлал тактикийг хэлж өгснөөрөө дасгалжуулагч болдоггүй гэсэн үг.  Мундаг авъяастай хүнийг бүх талаар нь бэлтгэж чадахгүй бол тэр дасгалжуулагч биш.

-Дасгалжуулагчийн ажил амаргүй байх. Заримдаа халширч болимоор үе гарч байсан уу?

– Социалист систем задрах үед ажилгүй  нэг хэсэг таваргалаа. Гэхдээ би шантралгүй өнөөдрийг хүрэхдээ энэ спортод өөрийгөө зориулж чадсан гэж боддог. Өөр ажил хийж чадахгүй гэдгээ бүрэн дүүрэн ойлгосон. Миний  төгсгөлийн үе ирсэн гэж би дээр хэлсэн дээ. Одоо надад зөвхөн анхан шатны хүүхдэд шатар заах хувь заяа л үлдсэн байх. Миний төгсгөл ямар хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй.  1975 оноос хойш гэхээр  42 жилийг шатартаа зориулжээ.  Энэ хугацаанд янз бүрийн сэтгэл зүйтэй хүүхдүүдтэй ажиллалаа. Авъяастай хүүхдүүдтэй таарлаа.Төгсөөгүй бүх сургуулиудаа  төгслөө. Тэгэхээр надад хангалттай туршлага бий.

-Та шатрын спортод нэр нь  дуурсагдсан олон сайхан шавиараа бахархах эрхтэй хүн. Энэ олон жилийн хугацаанд тэдэнтэй холбоотой олон сайхан дурсамж санаанд тань тод байдаг байх. Гадаад дотоодын тэмцээнд  явж байхдаа аав ээжийг нь орлож ,заримдаа хамгийн сайн найз нь болох  хэрэг гардаг байсан тэр дурсамжаасаа хуваалцаач гэвэл…?

-Мөнгөнтуулыгаа дэлхийн аваргад Франц руу авч явлаа. Тэнд очсон чинь өдөр шөнөгүй бороо асгаж байсан. Их бороо орохоор зэврүүн хүйтэн байдаг шүү дээ. Мөнгөнтуулыг дааруулахгүй гээд орны бүтээлэг, хөнжлөөрөө  хучиж байсан маань санаанаас гардаггүй. Тэгэхэд  Мөнгөнтуул маань дэлхийн аварга болж байлаа.  Гадаад руу тэмцээнд явахад хүүхэд л болсон хойно  эрээн мяраан цаастай амттан, ундаа жимсэнд  дурлана. Гэтэл тэрийг нь санасан зоргоор аваад өгөх мөнгө нь надад бага.  Би тэдэнд “Хожих юм бол нэг шил жүржийн ундаа авч өгнө. Тэнцвэл хагасыг” гэж хэлдэг байлаа.  Жижигхэн ч гэсэн энэ нь  том урамшуулал болно шүү дээ. Одоо л би “Зууны шатар” клубийн захирал Баярмаагийнхаа ачаар зочид буудлын орон дээр унтдаг болсон.  Өмнө нь гадагшаа тэмцээнд явах бүртээ хүүхдүүдээ орон дээр унтуулаад, өөрөө газар нь мешоктой унтдаг байсан. Тийм замыг зах зээлийн үед туулж ирсэн. Өнгөрсөн бүхнээ эргээд бодоход  хүсэл зорилгодоо хөтлөгдөөд ,  шантралгүй явсаар өнөөг хүрчээ .  Чи бод л доо. 1990 оноос хойшхи вагоны проводникууд, төмөр замын дарга нар намайг андахгүй. Хэдэн хүүхдээ дагуулаад  билет байхгүй бол гуйж орно. Хоол ундыг нь хийлцээд, тогоо шанаганаас  нь хүүхдүүдээ хооллоно. Авдаг цалин,  олдог мөнгө аль аль нь байхгүй. Яах гэж юуны төлөө үхэн хатан энэ бэрхшээлтэй замаар яваад байгаагаа өөрөөсөө асуух үе олон байсан.  Ер нь бэрхшээлгүй замаар яваагүй шүү дээ. Миний хүүхдүүдээ урамшуулдаг хамгийн том урамшуулал  баяр хүргэж үнсэнэ, урмын үг хэлнэ. Байгаа бололцоогоороо кола юм уу жимс авч өгнө.  Тэгээд л вагонд яаж дамжиж,  нутаг руугаа явах  тухайгаа бодно. 2000 онд шавь нар маань, Варнад болсон оюутны дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Тэгэхэд Оросоос  Беларуссын нутгаар яваад ,Румын, Болгар ороод ирж байсан. Гэтэл ” Чи мөнгөтэй яваа. 100 доллар өгөхгүй бол  явуулахгүй” гээд хил гаалийнхан амар заяа үзүүлдэггүй ээ .  Зодолдвол  мэдээж дийлэхгүй. Тийм болохоор  ойлгоогүй царайлах, гуйж аргадах  гээд байдаг аргаа хэрэглэж арай гэж  мултардаг байлаа.  Ийм тохиолдол олон байсан.   Тамирчдынхаа зардлыг олох асуудал  бас л хүнд тусдаг байсан. Заримаас нь гуйна. Өр ширэнд орно. Гэхдээ надад тусласан хүн гарын 10 хуруунд багтахааргүй олон бий. Тухайлбал надад хамгийн их тус хүргэдэг байсан шавийн маань аав  байна. Одоо өөд болсон доо хөөрхий . Төрийн өмчийн хороонд хяналт шалгалтын  ажил хийдэг байсан юм . Тэр хүн хоёр ч тэмцээний зардал өгч байсан. Мөн одоо хүртэл тусласаар байгаа миний хуурай дүү байна. “Бимекс” компанийн захирлын алба хашдаг. Жил бүр миний нэрэмжит тэмцээнийг ивээн тэтгэхээс  эхлээд мөн ч олон удаа тусласан даа.  1995 онд Хатанбаатарыг мастер болгох гээд Чех руу тэмцээнд  авч явахад   Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын  санхүүгийн хэлтсийн дарга  байсан одоогийн УИХ-ын гишүүн Хаянхирваа , тэр үеийн Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Амарсанаа, Тамгын газрын дарга  нь байсан Баттулга  нар   анхны хандивыг өгч байлаа. Хатанбаатар энэ тэмцээнд яваад  их мастерынхаа болзлыг хангаж байлаа.  Энэ ачтай хүмүүсийн тусыг би байнга санаж явдаг. Би боддог л доо.  Ер нь хүн тус хүргэсэн хүнээ мартаж болохгүйгээс гадна  баярлаж талархсанаа байнга хэлж байх ёстой гэж.

  -Тамирчныхаа  ялалт, ялагдлын амтыг дасгалжуулагч шиг нь мэдрэх  юу л бол. Багшийнх нь урамшуулал, сургаал, зэмлэл  заримдаа  эм болох үе шавьд нь бишгүй байдаг байх даа ?

– Зорьж байсан амжилтаа үзүүлж чадаагүй гээд сэтгэлээр унах үе шавь нарт маань олон гардаг л даа. Тэр үед нь “Чи гар хөлөөсөө  салсан биш,  дараагийн олон тэмцээн чамайг хүлээж байна. Тийм болохоор илүү сайн тоглохын төлөө өнөөдрөөс эхлээд хичээ” гэж байнга хэлдэг. Хүүхэд л бол хүүхэд. Ялангуяа  хүссэн амжилтаа  үзүүлж чадаагүй үед нь тэдэнтэй  яг л аав, ээжийнх нь сэтгэлээр хандахаас аргагүй. Заримд нь үлгэр хүртэл ярьж өгч унтуулдаг байсан гээд бодохгүй юу.

-Тэр тохиолдлоосоо дурсахгүй юу?

-1984 оны дэлхийн аваргад олон улсын мастер Лхагвасүрэнг Франц руу авч явж байсан. Лхагвасүрэн  маань 42 орноос тавдугаар байрт  орсон. Энэ бол  чамлахаар амжилт биш. Гэтэл Лхагвасүрэн маань надад илүү амжилт үзүүлэх боломж байсан гээд маш их сэтгэлээр  унаснаасаа болоод нойр нь хүрэхгүй байсан. Тэгэхээр нь  сэтгэл санааг нь засах гэж үлгэр ярьж өгч унтуулдаг байлаа. Тэгэхэд 15-16- тай хүүхэд байсан. Лхагвасүрэн одоо хэлдэг юм. “Та  тэр үед гоё үлгэр ярьж өгч байсан шүү” гээд.

– Тун удахгүй таны үүсгэн байгуулалцсан “Зууны шатар” клубын таван жилийн ой болно. Энэ хугацаанд энэ клуб хэрхэн өсч, өндийж ирэв. Ололт амжилт нь юундаа байна?

-Их сайхан хувь тохиол юм даа. “Зууны шатар” клубыг анх санаачилсан хүн  бол миний шавь Ашидын аав Цэцэг-Өлзий агсан. Энэ хүн анх  2002 онд  таван настай хүүгээ хөтөлж ирээд, надад шавь оруулсан. Дараа нь  2012 онд хүүг нь  Москва руу олон улсын тэмцээнд авч явахад “Миний хүүг гараасаа битгий салгаарай” гэж  захисныг  нь  ер мартдаггүй юм. Яагаад гэхээр  маш их итгэл хүлээлгэж, энхрий жаахан хүүхдээ гадаад руу явуулж байгаа эцэг эхийн халуун сэтгэл надад маш том урам хайрласан. Тэгээд зогсохгүй танд клуб байгуулж өгье гэхэд нь  үүн шиг том хүндэтгэл, хувь тавилан гэж хаана байх вэ гэж сүрдсэн бас хэмжээгүй их баярласан. Энэ сайхан гэр бүл надад насан туршдаа мартахааргүй ач буянтай ажил  хийж өгсөн. Би насаараа зүтгээд ч ийм сайхан клуб байгуулж  чадахгүй байсан.  Анх клубыг засч  тохижуулахдаа надаас зөвлөгөө хүртэл авч  бүх зүйлээр хангаж өгсөн. Монгол  улсын анхны гавъяат дасгалжуулагч ,шатрын дээд сургууль төгссөн анхны төгсөгч гэж би омгорхохгүй ч хүүхдээ шавь болгохоор  дагуулж ирж байгаа олон эцэг эхийн итгэл миний имижийг бүрдүүлж байна. Энэ үед хэний ч өмнө бардам  байх тэр орчинг клуб маань бүрдүүлж өгсөн. Магадгүй  энэ цагаан толгойтой хүн шатрын төлөө үнэнчээр зүтгээд байна. Монголын шатарт тодорхой хувь нэмэр оруулах болов уу гэсэн итгэлээр энэ клубийг байгуулж өгсөн байх гэж би боддог.   “Зууны шатар” клуб маань дал гарсан өвгөн намайг өнөөдрийг хүртэл гололгүй, цалин өгч ажиллуулаад зогсохгүй, гадаад руу тэмцээнд явах  бүх нөхцлийг хангаж байдаг нь надад  өгч байгаа өндөр хариуцлагаас гадна  итгэл хүндэтгэл  юм.  Энэ итгэлийг зүтгэлээр хариулах нь чухал.  Тиймээс энэ клубыг яавал амжилттай авч явах вэ гэдэгийг  гэртээ ч бодож байдаг. Гадаадад уралдаан тэмцээнд явж байхдаа ч  клубээ тохижуулах юм хараад л явна.  Миний хувьд шатар зааж чадахгүй болтлоо энэ өрөөнөөс салахгүй, чадах мэдэх бүх юмаа дайчлан ажиллана гэсэн хатуу бодолтой явдаг.

Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Зургаан найруулагчийн кино төсөлд "Монгол Контент" ХХК хамтран ажиллана
()

Аяны хүрээнд Тэрэлжийн амралтууд хямдрал зарлажээ
()

БЗД-ИЙН 85 ДУГААР СУРГУУЛИЙНХАН ХАЛААЛТТАЙ БАЙРТАЙ БОЛЖЭЭ
()

“21000” ШОУНЫ ЯЛАГЧ Т.БАТХҮҮД БАРЬСАН ЭЭЛЖИТ “СЮРПРИЗ”
()

ОНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАХ “БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛ 12 ДУГААР САРЫН 16-НД БОЛНО
()

МАН-ЫН ДАРГААР У.ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОГДСОНЫГ АЛБАН ЁСООР ЗАРЛАВ
()

ЗИМБАБВЕ УЛСАД 37 ЖИЛИЙН ДАРАНГУЙЛАЛ ТӨГСГӨЛ БОЛЛОО
()

“БОЛОР ЦОМ-35” НААДАМ ИРЭХ САРЫН 15-НД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛНО
()

Зүүн бүсийн залуучууд Чойбалсан хотод чууллаа
()

ӨДӨРТ 10-15 МИНУТ ӨВДГӨН ДЭЭР ЯВБАЛ БИДНИЙ БИЕД ЮУ БОЛОХ ВЭ?
()

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН СТРИНГ-АРТ ХӨРӨГ
()

Ногоон морьтой номхоршгүй Чингис бурхан ба Савка...
()

МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ
()

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой
()

П.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧИНӨӨС БУС ЭЛЭГНИЙ B, С ВИРУСЭЭС АЙХ ХЭРЭГТЭЙ
()

МАНДАЛ СУМАНД 120 ҮХЭР УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
()

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 82 ХУВЬТАЙ БАЙНА
()

МОГОЙН ГОЛЫН НҮҮРСИЙГ ХЯТАДАД ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ
()

БНХАУ 2021 ОН ГЭХЭД ЯДУУРЛААС БҮРЭН АНГИЖИРНА
()

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ ДАЯАР "ХҮҮХДИЙН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
(2017-11-20 17:18:22)

"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ИЙН БАРИЛДААНД УЛСЫН ГАРЬД Н.ГАНБААТАР ТҮРҮҮЛЭВ
(2017-11-20 12:18:52)

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨР 4000 ОРЧИМ ӨРХИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОЛОМЖТОЙ
(2017-11-20 12:17:02)

“САУСГОБИ РЕСУРСЕС” КОМПАНИЙН ТУЗ-ЫН ДАРГА Б.АМИНБӨХ ХЯТАДАД ХОРИГДОЖ БАЙНА
(2017-11-20 12:15:48)

НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛААГААР 20 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН ТОДРОВ
(2017-11-20 12:10:26)

МАН-ын XXVIII Их хурал 1309 төлөөлөгчтэйгөөр эхэллээ.
(2017-11-20 12:08:27)

Төмөр замын тээврийн орлого 432.3 тэрбумд хүрчээ
(2017-11-19 16:16:28)

ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛЖ, ИХ ЦАГААН ТУГИЙГ ЦЭНГҮҮЛЛЭЭ
(2017-11-19 16:14:24)

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДӨР Н.ТӨГСЦОГТ 10 ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА
(2017-11-19 15:54:38)

Н.ТҮВШИНБАЯР: МОНГОЛ НУТАГТ, ЭГЭЛ МАЛЧНЫ ГЭРТ ОНОЖ ТӨРСӨН ЗАЯАГААРАА БАХАРХАЖ БАЙНА
(2017-11-19 15:52:41)

ОЛИМПИЙН АВАРГА, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Н.ТҮВШИНБАЯРТ “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЛАА
(2017-11-19 15:49:58)

ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ ТАКАНОЙВА А.БААСАНДОРЖИЙГ ЗОДСОНОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
(2017-11-18 14:38:41)

“НҮДЭЭ НЭЭ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ
(2017-11-18 14:37:43)

СЦЕНАРИ НЬ ТОДОРХОЙ ИХ ХУРАЛ
(2017-11-18 13:29:46)

ЗҮРХЭНДЭЭ ГАЛТАЙ “ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮДЭД УРАМ ЗОРИГ ӨГЧ ЧАДЛАА
(2017-11-18 13:27:21)

Д.ХАЯНХЯРВАА: НАМЫН ДАРГА, ЗАСГИЙН АЖИЛ ТУСДАА БАЙХ ЁСТОЙ
(2017-11-18 13:25:37)

"Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийв.
(2017-11-18 13:17:05)

ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН НЭГ СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОЁ
(2017-11-16 19:05:49)

МАРГААШНААС ЭХЛЭН УЛААНБААТАР-АЛТАЙ ЧИГЛЭЛД ОНГОЦ НИСНЭ
(2017-11-16 18:10:20)

“ХУСХАН” НЭРЭЭР ОРОН СУУЦАНД ЦЭВЭР УС САВЛАЖ БАЙЖЭЭ
(2017-11-16 18:08:00)

САХАРЫН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 10 БАРИМТ
(2017-11-16 18:06:31)

ХАКҮХО: ГАРТАА ШАР АЙРАГНЫ ШИЛ БАРЬСАН НЬ ХАА НЭГТЭЭ ЦОХИГДОЖ ХАГАРСАН
(2017-11-16 18:03:23)

“ОЮУТНЫ ДУУ ХООЛОЙ-2017” ҮНДЭСНИЙ ФОРУМ БОЛНО
(2017-11-16 18:00:07)

Б.ХУРЦЫН ТОМИЛГООТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОЙШЛУУЛАВ
(2017-11-16 17:58:31)

Д.ХАЯНХЯРВАА: НАМЫН ДАРГА, ЗАСГИЙН АЖИЛ ТУСДАА БАЙХ ЁСТОЙ
(2017-11-16 17:56:51)

ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛАВ
(2017-11-16 17:55:31)

ЗХУ-ЫН ХОШОЙ БААТАР, БНМАУ-ЫН БААТАР И.А.ПЛИЕВИЙН ХӨШӨӨ ЗАЙСАНД СҮНДЭРЛЭВ
(2017-11-15 18:50:33)

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.3 ТЭРБУМ ДОЛЛАРААР НЭМЭГДЖЭЭ
(2017-11-15 18:48:18)

Б.ХУРЦЫГ БНСУ-Д ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХЫГ 78,6 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖИВ
(2017-11-15 18:46:25)

НИТХ ЕСӨН ТЭРГҮҮЛЭГЧЭЭ БАТЛАМЖИЛЛАА
(2017-11-15 18:45:22)

Ц.Баярцогтыг 15 хоног баривчилж, 20 цаг хөдөлмөр хийлгэхээр болов
(2017-11-14 20:07:19)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.