Өнөөдөр ямар өдөр вэ?
2016.09.26 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26 Намрын дунд улаагчин тахиа сарын Найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай ө Дэлгэрэнгүй
Хаах
2016.09.26 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26
Намрын дунд улаагчин тахиа сарын
Найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр
Зар мэдээ:
Барилгын төсөв хийнэ. Барилга угсралт засвар , сан цахилнгааны төсөв хийнэ. Утас: 9533-0380
Бүрэн автомат угаалгын машин дуудлагаар засварлана утас 89992414
45 Хүний суудалтай Автобусаар түрээсийн ажилд явна Жуулчины байгууллага албан байгууллага хандаж болно. утас: 88298283 89848929
Мэргэшсэн төсөвчин барилгын төсөв хийнэ. Тендерийн төсөв хийнэ. Сан , цахилгаан, дулаан, болон замын. Утас: 95330380
3-r horoolold tavilgatai dulaan 2oroo bairiig tureesluulne
Мэргэшсэн төсөвчин барилгын төсөв хийнэ. Тендерийн төсөв хийнэ. Сан , цахилгаан, дулаан, болон замын. Утас: 95330380
3-r horoolold dulaan tavilgatai 2 oroo bair tureesluulne utas88933688
ТҮЛХҮҮРЭЭ ХАЯЖ ГЭЭГДҮҮЛСЭН ГАЦААСАН БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛГОЖ ГОЛ СОЛИНО. СИЙГЭЛТ ЗОГСООХ ДУЛААЛГЫН НААЛТ НААНА. БҮРГЭД ХААЛГА ХУДАЛДАНА, СУУЛГАНА, МӨН КОМ ЦООЖ СОЛИНО, ХААЛГАНЫ ГАЖАА ЗАСАЖ НАЙДВАРТАЙ ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛНЭ
ТҮЛХҮҮРЭЭ ХАЯЖ ГЭЭГДҮҮЛСЭН ГАЦААСАН БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛГОЖ ГОЛ СОЛИНО. СИЙГЭЛТ ЗОГСООХ ДУЛААЛГЫН НААЛТ НААНА. БҮРГЭД ХААЛГА ХУДАЛДАНА, СУУЛГАНА, МӨН КОМ ЦООЖ СОЛИНО, ХААЛГАНЫ ГАЖАА ЗАСАЖ НАЙДВАРТАЙ ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛНЭ
Мэргэшсэн төсөвчин барилгын төсөв хийнэ. Тендерийн төсөв хийнэ. Сан , цахилгаан, дулаан, болон замын. Утас: 95330380
Мэргэшсэн төсөвчин барилгын төсөв хийнэ. Тендерийн төсөв хийнэ. Сан , цахилгаан, дулаан, болон замын. Утас: 95330380
Хуучин дарханд захын хажууд 20-7 р байранд 1 өрөө байр зарна.
Хаус зарна, Зайсан, "General Town" хотхонд 250 м2 хаус зарна. 7 өрөөтэй, төвд холбогдсон, 3 давхар, 2 машины дулаан зогсоолтой. 88155990
Бэлэн 8% зээлтэй байр зарна, МаршалТаун хотхоны КингТаувер байранд 72м2 хоёр өрөө, бэлэн 8% зээлтэй байрыг зарна. Та зөвхөн урьдчилгаагаа төлөн байртай болоорой ( урьдчилгаа 60 сая). 88155990
Хэрэв та бизнесмен / эмэгтэй байна уу? Хэрэв та ямар ч санхүүгийн эмх замбараагүй байгаа, эсвэл та өөрийн бизнесээ эхлүүлэх хөрөнгийг хэрэгтэй вэ? Та төлбөрөө төлж, эсвэл сайн бизнес эхлэх хүсэж байна уу? Хэрэв та нэгтгэх зээл хэрэгтэй юу? Хэрэв та хо
6 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна / бүх сийлбэр гараар хийгдсэн шинэ гэр/ Утас 86595989
Tulhuur ni geegdsen gatssan buh torliin mashin ongoilgoj tulhuur hiine.Smart chiptei udirdlagatai engiin tulhuur hiij turgen shuurhai uilchilne 99842288
Бүх төрлийн хаалга цоож машин сайп онгойлгож түлхүүр хийнэ.Дуудлагаар үйлчилнэ.Бүргэд хаалганы гол солино.99842288
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
"Top skill "XXK 99049884 tulhuur ni geegdsen buh turliin haalga ongoilgoh 99049884 -avto mashin ongoilgoh tulhuur hiih 99049884 -burged haalga ongoilgoh gol solih 99049884 -safe ongoilgoh tulhuur taaruulah 99049884 -grage ongoilgoh 99049884 uilchilgeeg ch
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив
Шуурхай мэдээ: ( )

Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын дурсгалт байшин барилга

2010-02-28 18:19:16
1
2
3
4
5

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5-р сарын 14-ний өдрийн 175 дугаар тоот тогтоолоор Монгол Улсын “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ыг 4 дэхь удаагаа шинэчлэн батласан билээ. Энэхүү жагсаалтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Улсын болон нийслэлийн хамгаалалтад байх түүх ,соёлын үл хөдлөх дурсгал хэмээн он цаг, ач холбогдол, онцлог, дахин давтагдашгүй гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан хоёр хуваан авч үзсэн байдаг. Үүнд:
    А) Улсын хамгаалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг доор жагсаавал,
1.    Ардын намын Төв хороо, Ардын түр засгийн газар түр байрлаж байсан байшин
2.    Анхны “Өндөр хоршоо”-ны 2 давхар байшин
3.    Алтан-Өлгий дэх оршуулгын газар
4.    Богд хааны ногоон ордон музейн цогцолбор
5.    Гандантэгчинлэн хийдийн цогцолбор
6.    Гацууртын амны хадны зураг
7.    Гэр хэлбэрт модон дуганууд
8.    Гэсэр сүмийн цогцолбор
9.    Дамбадаржаа хийдийн цогцолбор
10.    Дарь-Эхийн сүмийн 2 ширхэг чулуун багана, Гол сүм
11.    Их тэнгэрийн амны хадны зураг
12.    Сонгинохайрхан уулын булшнууд
13.    Сонгинохайрхан уулын өвөрт орших Тоорил ханы ордон хэмээн нэрлэдэг ордны туурь
14.    Чойжин ламын сүм музейн цогцолбор

Б) Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалуудыг нэрлэвэл,
1.    Анхны европ хоёр давхар байшин
2.    Анхны холбооны байшин
3.    Сэлбэ голын гүүрний хоёр ширхэг чулуун арслан
4.    Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр ширхэг чулуун арслан
5.    Богд хааны зуны ордны зарим барилга
6.    Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд
7.    Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин
8.    Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин
9.    Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1-р байрны өмнөх хоёр ширхэг чулуун арслан
10.    Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин
11.    Д.Сүхбаатар жанжны анхны хөшөө зэрэг болно.
Эдгээр нэр дурдсан түүх, соёлын 26 дурсгалаас шашны сүм, дуган, хийдийн барилгуудыг эс оруулан зөвхөн түүхэн дурсгалт барилга, байшингуудын нэр, товч түүх, байршил, хамгаалалтын зэрэглэл зэргийг  хүснэгтээр үзүүлвэл, 

    Түүх соёлын дурсгалт байшингийн нэр    Хамгаалалтын зэрэглэл    Байршил    Товч тайлбар
1    Цогтбадамжавын байшин /Ардын намын төв хороо, Ардын түр засгийн газар/    Улсын хамгаалалтад    Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, Бөхийн өргөөний зүүн хойно оршдог.    1904 онд Оросын Буриад худалдаачид Цогт Бадамжавын  хувийн орон сууцны зориулалтаар баригдсан. 1921 оноос Намын төв хороо, Түр засгийн газар, 1930-аад оноос Тувагийн элчин, 1946 оноос Д.Сүхбаатарын музей , 1956 оноос хотын түүх шинэчлэн байгуулалтын музей байрлах болсон. 
2    Анхны өндөр хоршоо     Улсын хамгаалалтад    Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, худалдааны гудамж дахь Барилгачдын талбайд    1818 онд оросын худалдаачин Гудвинцал бариулсан. Гамингийн үед Хао-Бу-Я хэмээх байв. 1921 оноос Ороьсын улаан цэргийн камендатын байр, 1930 оноос “өндөр хоршоо” гэж нэрлэгдсэн анхны их дэлгүүр, 1961 оноос дүрслэх урлагийн музей байрлах болсон.
3    Богд хааны өвлийн ордон /Богд хааны ногоон ордон музейн цогцолбор/     Улсын хамгаалалтад        Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн ордон хэмээх европ хийцийн хоёр давхар цагаан байшинг барьжээ.
4    Чин ван Ханддоржийн өргөө    Улсын хамгаалалтад        Чин ван Ханддоржийн өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байжээ. Энэ өргөөг Богд хаант Монгол Улсын гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж сууцандаа зориулан бариулжээ. Өөрийн хөрөнгөөр бариулсан тус байшиндаа Чин ван Ханддорж 1913 оны зунаас эхлэн 1915 он хүртэл амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэнд шилжүүлсэн бөгөөд Ардын Засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Б.Цэрэндорж сууж байжээ.

5    Анхны европ хоёр давхар барилга     Нийслэлийн хамгаалтад    Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, гэрэлтүүүлэг чимэглэл компанийн зүүн талд    1860 оноос Их хүрээнд суусан оросын анхны консул Я.П Шишмарев 1863онд бариулсан хоёр давхар модон барилга тухайн үедээ Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Ази судлагч А.Я Пичурин  Г.Н Потанин    А.П Позднеев Н.Ю Рерих нарын зэрэг Оросын нэрт эрдэмтэд Монгол орноор дайрч явахдаа энэхүү байшинд будаллаж байсан түүхтэй.
1992 он хүртэл хот тохижуулах газар байгаад, 1996 онд Нийслэлийн Засаг даргын 1995 оны А-11 тоот захирамжийн дагуу шинээр сэргээн барьсан.
6    Анхны холбооны байшин    Нийслэлийн хамгаалтад    Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Монгол бөхийн өргөөний баруун хойд талд    1915 онд Нийслэл хүрээнд 60 номертой телефон станцыг анх байгуулсан байна. Төмөр утасны хорооны энэ байшинг 1913-1925 оны хооронд Гоожин /Козин/-ны хэлмэрч Цогт  Бадамжав эрхлэн бариулжээ. 1930-аад онд 1-р морин бригадын штаб байгаад дивиз болон өргөжсөн бөгөөд энд жанжин Дэмид ажиллаж байжээ.
7    Богд хааны зуны ордны цогцолборын зарим барилга     Нийслэлийн хамгаалтад    Хан уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Төрийн Захиргаа Удирдлагын Акедемийн хашаанд    1837 онд Туулын захад Богдын зуны ордон буюу Гунгаадэжидлэн сүмийг барих үед одоогийн Төрийн Захиргаа Удирдлагын Акедемийн зүүн талаас эх аваад хашаан дундуур нь урагш урсаж Зайсангийн амны доод талаар туул голд цутгадаг байсан рашаан булгын хөвөөнд Богдын багш Балдан Чоймбол Ёнзонгийн зуслан байсан нь Хайсантайн лавринд YIII Богд 1890 оны үеэс Хайсантайн лавринд зусах болжээ. Энд 10 гаруй барилгаас бүрдсэн цогцолбор байгуулагдсанаас эдүгээ Богдын сэрүүн ордон өөр хоёр байшингийн хамт үлджээ. 1924 онд засгийн газраас Монгол Ардын Хувьсгалт намын IV их хурлын шийдвэрийг үндэслэн Хайсантайн ордон хавийг тэр үед өргөтгөн байгуулагдсан намын төв сургуулийн өмч болгон хүлээлгэн өгснөөс хойш өнөөг хүрэтэл тус сургуулийг залгамжилсан ТЗУ-ын акедеми эзэмшсээр байна.
    Богдын сэрүүн ордон хэмээн нэрлэгдсэн хоёр давхар урагшаа харсан тагттай европ маягийн байшин, мөргөлийн сүм, торгон цэрэг бараа бологсдын байр зэрэг төвд, монгол хэлбэрийн барилгууд байсан ба Богд сэрүүн ордныхоо тагтнаас мөргөлчдөд адис хүртээдэг байжээ.
8    Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин    Нийслэлийн хамгаалтад    Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, Чандмань төвийн хойд тал    Энэ байшин нь 1907 онд баригдсан бөгөөд 1919 онд Д.Сүхбаатар удирдсан хувьсгалт нууц бүлгэм байрлаж байсан.
9    Консулын дэнжийн нууц  бүлгэмийн байшин     Нийслэлийн хамгаалтад    Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт, тус хорооны байр    1912 оны үед Оросын консулын дэргэдэх бэлтгэл сургуулийн багш Данчинов гэгч буриад хүнсууцны зориулалтаар бариулсан. 1918 онд Х.Чойбалсан тэргүүтэй Бодоо, Жигмэддорж, Бавуу, Вагирнов, Баяр хувьсгалт нууц бүлгэм энд байгуулагдаж 1920 оны эхээр Хүрээний бүлгэмийнхэнтэй нийлсний дараа Сүхбаатар, Бодоо, Данзан нарын удирдлагаар Монголын хувьсгалт нууц бүлгэмийнхэн Данчиновын байшин түүний зооринд нь хурал цуглаанаа хийдэг байжээ. 1951 онд Х.Чойбалсан өөрөө энэ байшинг зааж өгч дурсгалын самбар хадуулжээ. 
10    Монгол улсын ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин барилга    Нийслэлийн хамгаалтад    Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, Хуримын ордны баруун хойд талд    Монгол улсын ерөнхий сайд П.гэндэн 1930-1936 онд сууж байсан байшин бөгөөдл энд 1930аад онд Монгол улсын засгийн газар байрлаж байжээ. өдгөө улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж байна.

Мөн дүүргийн хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт зарим байшингуудыг дурдах нь зүйн хэрэг болов уу. Тухайлбал,
1    Богд хааны хоригдож байсан “Гоожингийн өндөр”     Баянзүрх дүүргийн хамгаалалтад    Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн 12-н жилийн 21-р дунд сургуулийн зүүн хойно    Богд хаант Монгол улсын ерөнхий сай асан Сайн ноён хаан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан 2 байшингийн нэг юм. 1916 онд Намнансүрэнг нас барсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд шилжүүлж одоогийн байрлалд нь зөөж авчиржээ. Тэнд сангийн яамны сургагч Козин ажилладаг байсан учир “Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болсон энэ байшинд 1920-иод онд гамин цэрэг Богд хааныг 50гаруй хоног хорьж байжээ.
2    Н.К.Рерихийн амьдарч ёбайсан байшин     Баянзүрх дүүргийн хамгаалалтад    Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэьсгэрт, Гэрэлтүүлэг чимэглэл компаний байрны баруун талд    Богд хааны өвлийн ордон, Консулын дэнжийн орос худалдаачдын байшингуудыг барих үед буюу 1903-1905 оны хооронд орос загвараар Хүрээнд анх баригдсан байшингуудын нэг юм. Тус байшинд Оросын алдарт зураач, нэрт эрдэмтэн Н.К.Рерихийн удирдан зохион байгуулж түүхэнд алдаршсан “Төв Азийн  экспедици”-ийн төв штаб нь 1926-1927 онд байрлаж байжээ. /Орос улсын монгол судлалын холбоо олж илрүүлсэн./
3    В.Кларов
Д.Шмераль
Х.Чойбалсан нарын байшин    Сүхбаатар дүүргийн хамгаалалтад    Улаанбаатар зочид буудлын эсрэг замын урд талд Худалдаа хөгжлийн банкны хашаанд /Хуучнаар Хүүхдийн төв номын сан/    1929 онд МАХН-ын 7-р их хуралд ороцсон комертирны төлөөлөгч Д.Шмераль В.Кларов нар сууж байсан.
4    Гротын улаан    Баянзүрх дүүргийн хамгаалалтад    Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, Цэргийн эмнэлгийн баруун талд    Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт /консулын дэнжийн зүүн талд/ Улаанбаатар хотын европ хийцийн хоёр давхар анхны чулуун барилга байдаг. Энэ байшинг хүмүүс олон янзаар нэрлэдэг. Жишээлбэл, Англи банкны барилга, Гротын улаан, Барон Унгерны штаб, Бароны шорон, улаан өмдөтний сургуулийн байр, цэргийн госпиталь ч гэдэг. Эдүгээ ардын уламжлалт эмнэлэг байршиж байна.
XX зууны эхээр гаднын улсуудаас Монголд тавих нөлөөнийхөө хүрээг өргөтгөх бодлогыг улам хүчтэй болгож байв. Энэ үед Монголоос алт ашиглах “Монголор” хэмээх Белги-Франц-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагджээ. Уг нийгэмлэгийн захиргаа нь 1910 оны үеэс Консулын дэнжийн хоёр давхар чулуун барилгад байрлажээ. Тус барилгыг 1902 онд Английн худалдааны банкнаас хөрөнгө гарган бариулж 1905 оны намар /8-р сард/ ашиглалтанд оруулсан ба Орос-Хятадын банк байршсан байна. Энэ нь хүрээнд баригдсан европ маягийн анхны хоёр давхар чулуун барилга байлаа. Хүрээнийхэн уг барилгыг алтны уурхайн түшмэл Гратын нэрээр “Гротын улаан” гэж нэрлэжээ.
1919 оны эцсээр гамин цэрэг нийслэл хүрээнд ирээд уг барилгыг эзлэн хуарагнажээ. 1920 онд Барон Унгерн цөмрөн ирэхдээ гаминтай буудалцаж тэр байшингийн оройг бууны сумаар сэтэлсэн нь хожим хүртэл байж байгаад засчээ. Хувьсгалын эхэн үед Зөвлөлтийн улаан цэрэг, дараа нь цэргийн ерөнхий сургууль байсан бөгөөд хожим цэргийн эмнэлэг байрлажээ. 1920 онд Барон жанжин Богдын хүрээг эзэлж аваад энэ байшингийн баруун жигүүрт нь өөрийн ажлын өрөө, зүүн жигүүрт нь мөрдөн байцаах газар, доод хонгилд нь гяндан /шорон/ байршжээ.
Улаан өмдөтний сургууль гэдэг нь Монгол Улсад ардын хувьсгал 1921 онд ялж дараа нь Нийслэл хүрээг чөлөөлж ардын нам засгийн газар улс орныг эмхлэн зохион байгуулахад энэ байранд есөн залууг элсүүлэн авч суралцуулжээ. Тэд нар тусгай бэлтгэлийн хувцастай тэр нь өргөн улаан халзтай /канттай/ өмдтэй байсан учир ийнхүү нэрлэх болжээ. Энэ сургууль одоогийн цэргийн их сургууль болсон түүхтэй.

Дээрхи түүхт байшингуудын мэдээллийг хүргэж байна. Дүүргийн хамгаалалтад дээрхээс өөр байшин барилгууд нилээд бий. Тэр бүгдийг олж эс чадсандаа хүлцэл өчсү. Бас хамгаалалтад багтаагүй түүхэн дурсгалт байшингууд ч бий. Тухайлбал, МУБИС-ийн хичээлийн “А” байр болбоос 1946-1951 он хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газар байрлаж байсан байшин болно. 






Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Сэтгэгдэл :
зочин (122.254.127.*)
2010-03-04 11:15:56

зурагтай оруулсан бол улам сонирхолтой болох байжээ.
Хариулах

нара (112.72.11.*)
2014-10-26 21:22:16

1зураг тавиад доор нь тайлбар хийж болохгүй юм уу
Хариулах

Шинэ мэдээ
Их уншсан
Архив
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХМОНХА-ны сэтгүүлчид ӨМӨЗО-нд айлчилж байна
()

"Face of Beauty International 2016" олон улсын миссийн тэмцээн болно
()

Манай залуус сагсан бөмбөгөөр түүхэн амжилт үзүүллээ
()

Гоэйдо анхны түрүүгээ хүртлээ
()

Ойрын өдрүүдэд нойтон цас орж, ЦАСАН ШУУРГА шуурч хүйтэрнэ
()

"Нохой, муур устгалд 5 тэрбум төгрөг зарцуулна гэдэг ташаа мэдээлэл"
()

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон, БНСУ-д айлчилна
()

Б.Баярцэнгэл: Хүүхэддээ итгэн, шаардлага тавьж, үр дүнг нь шалгах гэсэн гурван зүйлд анхаарах хэрэгтэй
(2016-09-24 11:12:20)

ЗураачидХорт Хавдарын Эсрэг Аян
(2016-09-23 13:54:54)

Залхуучуудад зориулсан өглөөний хоол
(2016-09-23 13:50:55)

Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүрэгт 1.4 километр зам хувийнхаа хөрөнгөөр байгуулж байна
(2016-09-23 13:48:56)

Монгол сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг “Ургацын далай-2016”-аас
(2016-09-23 13:46:08)

Элэгний С вирусын эсрэг Харвони эмийн үнэ БУУРЧЭЭ
(2016-09-22 21:14:19)

Хуушин нарын уншлагатай орон буюу ДАРА ЭХИЙН СҮМ
(2016-09-22 19:57:13)

Б.Энхбаяр: Төрийнхнийг оффшорт данс эзэмшихийг хориглоно
(2016-09-22 19:49:12)

Олон улсын энхтайваны өдөр тохиож байна
(2016-09-22 16:18:12)

BANKHAR.MN сайт бүх үүлдрийн цэвэр цусны нохдыг албан ёсоор бүртгэж эхэллээ
(2016-09-22 16:14:05)

Баасан гарагийн шөнө цагаа ухраагаарай
(2016-09-22 16:10:35)

Түймрийн утаа зуун мянган хүний аминд хүрчээ
(2016-09-22 16:02:44)

Оффшор данстай нь зарлагдсан дараагийн улстөрч Сү.Батболд
(2016-09-22 12:07:32)

Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана
(2016-09-22 12:04:04)

Найман гоол орсон тоглолтын ялагч нь “Дэрэн” байлаа
(2016-09-22 12:02:55)

Дэлхийн хамгийн их багтаамжтай бичил картыг танилцуулав
(2016-09-22 12:02:09)

Таны заавал үзэх түүхэн ховор зургууд
(2016-09-21 12:14:59)

Н.Айшолпан: Тэнгэр баганадсан барилга, тансаг зочид буудлаар төрсөн нутгийн уул усаа сольшгүй
(2016-09-21 11:32:26)

“Ромео Жульета”-тай “Залуу хүн-2016” лекц
(2016-09-21 11:28:06)

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо
(2016-09-21 11:18:04)

“Петровис” ХХК-ийн Үндэсний сурын баг улсын дөрвөн тэмцээний хоёрынх нь түрүүг авчээnewElement
(2016-09-21 11:08:08)

Бид “Монгол ньюс”-ийнхэн
(2016-09-21 10:42:01)

Монгол Динозаврийн ангууч
(2016-09-21 10:34:59)

Доллар 2250 төгрөгтэй тэнцэж байна
(2016-09-19 11:59:44)

Зөвшөөрөлгүй самбаруудад сурталчилгаа байрлуулахгүй
(2016-09-19 11:49:39)

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
(2016-09-19 11:41:19)

Нийслэлд гэр оронгүй 3500 иргэн байна
(2016-09-19 11:38:17)

Махны үнэ буурчээ
(2016-09-19 11:35:07)

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
(2016-09-19 11:07:48)

НӨАТ-ын сугалаагаар 6000 азтан тодорлоо
(2016-09-19 11:04:11)

Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
(2016-09-19 11:03:04)

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын генетикийн инженер, биотехнологийн төвд зочиллоо
(2016-09-19 11:02:06)

Оюутнуудыг улаанбурхны дархлаажуулалтад нөхөн хамруулна
(2016-09-19 11:01:11)

Жүжигчин Ц.Баясгалан дэлхийн моно жүжгийн фестивалийг нээнэ
(2016-09-19 11:00:26)

Хуурамч дуудлага өгвөл торгоно
(2016-09-17 18:02:10)

Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо
(2016-09-17 17:45:11)

Сураггүй болсон “MH370” онгоцны хэсэг болох нь тогтоогджээ
(2016-09-16 15:44:45)

Б.Явууцагааны кимоно Японд эрэлттэй байна
(2016-09-16 15:43:30)

Иргэн Ч.Долгормаа Ерөнхийлөгчид хандлаа
(2016-09-16 15:42:46)

РИО 2016: Монгол улс медалийнхаа тоогоор 69 дүгээр байранд бичигдэж байна
(2016-09-16 15:34:19)

20 дахь удаагийн Номын Баяр болж байна
(2016-09-16 13:27:46)

Мэргэн сайд А.Амарын талаарх судалгааны бүтээлүүдийг танилцуулав
(2016-09-15 19:00:30)

С.Батчулуун: Бид нэг шийдвэл 90 оных шиг хөдөлнө
(2016-09-15 18:55:52)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.