Өнөөдөр ямар өдөр вэ?
  2018.11.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨ Дэлгэрэнгүй
Хаах

 

2018.11.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР
Зар мэдээ:
0-255
Duudlagaar buh turliin haalga tsooj seip mashin ongoilgoj tulhuur taaruulna.Burged haalganii gol solino.99049884
бүх төрлийн машин онгойлгож түлхүүр хийнэ.99049884 чиптэй удирдлагатай түлхүүр тааруулна
ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ Whatsapp: +33682540237 Би бүх зээлдэгчдэд 5000 $ -аас 30,000,000 долларын зээлийг 3% -ийн APR-д өгдөг. Зээлээр салбараар - Бизнесийн зээл 48 / цаг - Арилжааны зээл
БЗД, 16р хороо, Офицеруудын ордны зүүн талд ОФИЦЕР ТАУН-д дараах байрнууд байна. 2 өрөө A -501 44.30м2 1 өрөө E1-606 33.50м2 2 өрөө M -1410 42.20м2 1 өрөө F -406 33.50м2 2 өрөө H -408 46.00м2 2019оны 2-улиралд ашмглалт
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Чингис хааны хар сүлд тугийн сүмийн тухай өгүүлэх нь

ТУГИЙН СҮМИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ

Чингис хаан, түүний үр ач нартай холбоо бүхий олон сүлд тахилгын газар Ар Монголд байсны нэг нь туг толгой дээрх сүм яах аргагүй мөн. Тугийн сүмийн гарал үүслийг судалваас, XIX зууны дунд үеэр Сэцэн хан аймгийн гүн Дамдинжавын хошууны зүүн зүгийн нутагт ган гачиг болсны улмаас малчид ядуугийн туйлд хүрч, амьдралд туслах тухай аймгийнхаа Ханд айлтгажээ. Хан, чуулганы дарга, ихэс ноёд уг асуудлыг хэлэлцээд Дамдинжавын хошуу болон эрт дээр үеэс дээдсийн хар туг сүлд, шарилыг уламжлан хадгалж ирсэн бэйс Минжүүрдоржийн хошуудын зааг, Хэрлэн бар хотыг бараадуулан Баян-Эрхт хэмээх толгой дээр эзэн Чингисийн хар сүлд тугийн сүм байгуулахаар болжээ. Түүнд зориулсан хандивыг Манжийн хаанд уламжилж, Ар, өвөр бүх Монголоос хуримтлуулан сүмийн жасын малыг нутгийн малчдаар маллуулж, ашиг шимээр тэдний амьдралд туслахаар шийджээ. Энэ үед Сэцэн хан аймгийн Чуулганы даргын албыг Төртогтох /То/ ван хашиж байв. Тэрээр Чингис хааны туг сүлдний сүм байгуулах буянтай үйлст бүх монголчууд мал, хөрөнгөөр туслах зар тараажээ. үүний дагуу мал, эд агуурс их цугларсан байна. 

ЧИНГИСИЙН СҮМ, ТҮҮНИЙ ДОТОРХ БАЙГУУЛАМЖ

Чингис хааны хөрөг, есөн өрлөгийн шуумал, байлдан дагуулсан Алтан улс, Тангууд, Сартуул зэрэг орны хаад ембүү, хуйгаар торго зэрэг эд баялгийн дээжийг хоёр гардан өргөн сөхөрч байгаа шуумалуудын алт, будгийг Нанхиадаас авчруулж, Тогтохтөр ван хошууныхаа урчуудаар гайхамшигтай урлан бүтээлгэсэн байна. Түүхийн дурсгалт тугийн сүмийн дүр төрх, хэлбэр галбир, өнгө зүс зэргийг нүдээр үзэгчид, шохоорхон судлагчид өдгөө орон нутагтаа байгаа бөгөөд сүмийн туурь ч мэдэгдэж байгаа юм.

Тугийн сүмд ороод шал дээр нь гишгэмэгц есөн өрлөгийн том нүд, илд барьсан гарууд нь хөдөлж чичирдэг байжээ

Нутгийнхны яриагаар бол майхан болон хавтгай оройтой залгаа хоёр сүмийн дээвэр дээр гурван тулгуур бүхий өндөр зандан модон шилбэний дээд хэсэгт угсарсан гурван салаа сэрээ төмрийн дор хар хялгасан цацагтай, хар ширэн бүрээстэй туг байжээ. Үүдэн дэх залгаа сүм дээрээ жижигхан давхартай, модон шаттай, нэгдүгээр давхарт цөөн тооны лам хурал хурдаг хоёр эгнээ суудалтай байсан гэдэг. Түүнээс урагш хашаан дотор манхан нуруутай сүмүүд байжээ. Тугийн сүмийн бүтцийг нутгийн уугуул иргэдийн нүдээр үзсэн ярианаас тодотгож болох юм. 1914 онд төрсөн тухайн нутгийн уугуул иргэн, Дорнод аймгийн хурлын депутат, намын хорооны товчооны гишүүн, хэлтсийн эрхлэгч асан Эрхтийн Дамбаравжаа “Намайг 5, 6 настайд өвгөн аав маань тугийн сүмийг үзүүлж билээ. Аав маань сүмийн хоймор дахь битүү хадаг яндрын цаана байгаа Чингисийн дэргэд очиж намайг өргөөд хацарт нь гараа хүргэн, миний хацрыг илж, дараа нь өөрийнхөө хацрыг илж байсансан.

Энэ бол Чингисийн хөрөг их өндөр байсны гэрч. Лав хоёр метр орчим өндөр байсан санагдана. Их сүртэй, хүрэн хар өнгөтэй байсныг би мартдаггүй юм. Хананд баатрууд байсан. Хожим нь бодоход есөн өрлөг байсан байх” гэв. Тэрбээр цааш нь “Би арван хэдэн настайдаа ч бас нэг очсон. Сүмийн дотор тахилга үйлддэг бололтой лам нарын цөөн хэдэн суудал харагдсан. Гол дунд нь сангийн бойпор бариад Чингис хаан руу харсан эмэгтэй хүний дүрс байсан. Энэ нь мэдээж Чингисийн хамгийн чухал хатны дүрс байсан байх. Гэсгүйн хоёр талд мушгиа шовгор оройтой малгайтай, суугаа хүний дайтай, гартаа ембүү бариад их эзний зүг бөхийж суусан дөрвөн хос хүн байсан нь харийн элч юм уу бууж өгч байгаа орны эзнийг төлөөлсөн бололтой байсан” хэмээн ярьж билээ. Тугийн сүмд ороод шал дээр нь гишгэмэгц есөн өрлөгийн том нүд, илд барьсан гарууд нь хөдөлж чичирдэг байжээ. Үүний зэрэгцээ хар унаганы арьсыг тууртай нь хамт хажуу тийш харуулан, дэл, сүүл дөрвөн туурайг унжуулан модон ишинд тохож тавьсан байсан тухай мэдээ байдаг. Эдгээр нь төр, цэргийн сүр хүчийг бадруулах, улс гэрт харш бүхний айдас хүйдсийг дарах, төрт ёсоо хүндэтгэн дээдлэхэд чиглэгдэж байжээ. Тугийн сүм цөөхөн ламтай байсан гэлцдэг. Сүмийг анх байгуулахад өмнө өгүүлсэн хоёр хошуунаас тус бүр найман лам суулгаж, их лам, унзад (хурал уншлагын удирдагч), гэсгүй (хурлын дэг журмыг зохицуулагч) тэргүүтнийг Сэцэн ханы дэргэдэх (одоогийн өндөрхаан хотын) хийдийн ихэс лам нар томилдог байжээ.

Чингисийн гэгээн дүрийг догшин хар сүлдийн хамт залж тахисан энэхүү сүмд өдөр бүр сан уугиулж, зул, хүж өргөдөг зан үйл үйлддэг байсныг тус сүмд шавилан сууж байсан “Балба” хэмээх хочтой Чойндон гуай надад тайлбарласан

Чингисийн гэгээн дүрийг догшин хар сүлдийн хамт залж тахисан энэхүү сүмд өдөр бүр сан уугиулж, зул, хүж өргөдөг зан үйл үйлддэг байсныг тус сүмд шавилан сууж байсан “Балба” хэмээх хочтой Чойндон гуай надад тайлбарласан билээ. 

Тэрбээр Чойбалсан (Дорнод) аймгийн урчуудын эвлэлийн салбарт гар зурагчны алба хашиж байгаад 1970-аад онд насан өөд болсон нэгэн. Түүний өгүүлснээр тугийн сүмийг манаж суугаа жисааны дархан буюу лам нь өглөө бүр эрт босч, орчноо сайтар цэвэрлээд сангийн бойпорт шинэ цог хийж, арц, зандан, агь, ганга, хүж зэрэг үнэртнийг уугиулж сан тавина. дараа нь Гомбо бурханы өмнө өдрийн зулаа өргөж, гурвантаа мөргөөд завилан сууж, хоёр гарын алгаа дээш харуулан эхлээд Богд суут эзэн хааны санг уншина. Тэр сан нь “Лам ядам гурван чухаг дээдээр” эхлэн ...“оюун билиг нэмүүлэхийн шидийг өгөн соёрх”, ... “Амь насан бат ахул арвин хишиг далай мэт гүн, алдар сүлд мөнх түгээмэл, ахуйн өлзий хутаг орш” гэх зэргээр уншлага үйлддэг гэж ярьсан юм. Лам сангаа уншиж дуусгаад шинэ цайны дээжээ туг, сүлддээ өргөж, орой нь үдшийн зулаа өргөж, сангаа давтан уншдаг байв. Мөргөлчин ирвэл жисааны суудлын дархан лам дагуулж Чингис хаан болон догшин хар сүлдэнд мөргүүлж үйлчилдэг байжээ. Чингисийн тугийн сүмийг анх байгуулсантай уялдан Дорнод Монголын хээр талын тэр нэгэн толгой “Туг” хэмээн алдаршжээ. Тэрхүү толгойн нэрээр 1960-аад онд дорнод аймгийн Булган сумын хөдөө аж ахуйн нэгдлийг “Туг” нэгдэл хэмээн нэрлэсэн юм.

  • Тугийн сүмийн бүтцийг нутгийн уугуул иргэдийн нүдээр үзсэн ярианаас тодотгож болох юм.
  • Сүмийн дотор тахилга үйлддэг бололтой лам нарын цөөн хэдэн суудал харагдсан.
  • Засгийн газрын шийдвэрээр Чингисийн тугийг музейд хадгалах болжээ.

ТУГИЙН СҮМД БАЙРШУУЛСАН ХАР ТУГ, СҮЛДНИЙ ТУХАЙД

Хар туг сүлд нь Монголчуудын уламжлалт эрхэм дээд бэлгэдэл төдийгүй эртний цэргийн туг юм. Тугийн сүмийн шүтээн хар туг, сүлдний гарвалыг тодруулваас: Шолой сэцэн хан хөвгүүддээ өмч хувиарлахдаа өөрийн гал голомт, эхийн шарилыг залсан суварга, бурхан шүтээн хар тугаа отгон хүү Ананд далай жононд өгсөнтэй холбоотой.

1694 онд Ананд далай жонон миний аав, үр ач нартаа өмч хувиарлахад надад мөнгөн Майдар бурхан, гэгзэн ханы бэхи эх тайсуугийн шарил залсан суварга, зандан тамга, хар туг, дөш, таван язгуурт бурханы хөрөг, ланз үсгийг мөнгөөр урлаж торгон дээр хадсан үсэг, мөнгөн аяга зэргийг хайрласан гэж дурдсан байдаг. Энэхүү туг долоо дахь үедээ өмнө өгүүлсэн бэйс Минжүүрдоржид өвлөгдөн иржээ.

Тугийн сүмийг хүндэтгэж туг толгойн ойролцоо айл гэр буудаггүй, баруун, зүүн жигүүрээр малчид нутаглана

Шолой сэцэн ханы шүтээн байсан хар сүлд Батмөнх даян хааны залгамжаар Гэрсэнз залайр хунтайжийн шүтээн байсныг үгүйсгэх аргагүй мэт. Доктор Г.Мягмарсамбуу тугийн сүмийн хар сүлдийг Чингис хааны хар сүлдний “Элч сүлд”, “Бага сүлд” байж болох талтай гэх шинэ санаа дэвшүүлснийг цаашид судлууштай. Сурвалжид “Хараа ихт хар сүлд” гэсэн байна. Хараа, хараат гэдэг нь алсаас харагдах утга санааг агуулсан үг юм. Үүнийг аян дайнд хэрэглэдгийн учир нь дайсны санаа сэтгэлд хүчтэй нөлөөлөх догшин зүс хар өнгийг сонгож, адууны хар хялгасаар тугийг бүтээжээ.

Дорнод Монголд байсан Чингисийн хар сүлдний тахилгын зан үйл нь өвөрлөгчийнхөөс арай өөр байжээ. Өвөрлөгчид хар сүлдийг тогшуулах тахилга үйлдэхдээ дөрвөн зам хуваан ордосын долоон хошуугаар тойрч, сүлдийн тайллагад хэрэглэх шар тос, архи сархад, далбаа хиурын торго, магнаг, тахилгын болон сүлд залж яваа хүмүүсийн хэрэглэх хонь мал, хүнсний зүйл, мөнгө зоос цуглуулахаар хоёр сар гаруй үргэлжилдэг зан үйлийг үйлддэг байжээ.

Гэтэл Халхын тугийн сүмийн хар сүлдийг жил бүрийн намар цагт нэг удаа өвөрлөгч нар шиг нүсэр бус, зардал чирэгдэл багатайгаар Хэрлэн барс хотын чуулганы үеэр тахиж, гурван насны морь уралдуулж бэсрэг наадам хийдэг байжээ.

Сэцэн хан аймгийн 23 хошууны ихэс ноёд жилд нэг удаа чуулахдаа Хэрлэн барс хотын чуулган гэж нэрлэж, бичдэг ч уг чуулган Бар хотод чуулж байсангүй, зөвхөн тугийн сүм дээр чуулдаг байсан нь тэнгэрт хальсан их эзнийхээ хишиг буян, төрт сүлдээ тахидаг ёсыг эрхэмлэн хүндэтгэсэн байх магадлалтай. М.Дамдинсүрэн өгүүлэхдээ “Ноёд тугийн сүмийн архан талд 10 ханатай хөх халзан гэр түр барьж чуулдаг байсан бөгөөд унины толгой, баганын хэсгийг алтан боронзоор чимэглэсэн байжээ” хэмээн хуучилсан юм. Тугийн сүмийг хүндэтгэж туг толгойн ойролцоо айл гэр буудаггүй, баруун, зүүн жигүүрээр малчид нутаглана.

ТУГИЙН СҮМ УСТСАН ТҮҮХЭЭС

Хил орчмын сүм хийд, лам нарын аюулгүй байдлыг хангах үүднээс БНМАУ-ын Засгийн газар сүм хийдийг нутгийн гүнд татах шийдвэрийг 1930-аад оны дунд үед гаргажээ.

Сан бэйсийн (Чойбалсан хотын) урд хүрээнд шавилан сууж байсан Дарьжавын даваа өгүүлэхдээ “1936 оны үеэс хил орчмын сүмийг 100 км дотогшлуулах тухай Амар сайдын гарын үсэгтэй шийдвэр Засгийн газраас ирсэн. Түүний хавсралтад Баянтүмэн (Чойбалсан) хотын хойд, урд хоёр хүрээ, тугийн сүм, тамсагийн сүм, Ар хамба, Алтан-очиртын хийд зэрэг 19 сүм, хийдийг дотогшлуулахаар байсныг санаж байна. Тугийн сүм тэр жилдээ нүүгээгүй ч 1939 оны эхээр тахилгын лам нар таран явж, сүм эзгүйрсэн тул түүнийг буулгах хэрэгтэй болсон” гэжээ.

Чингисийн тугийн сүм буурал түүхийн нугачаанд устаж үгүй болжээ

Тэгэхдээ Монголын угсаа гарвал, түүх, соёлыг эрхэмлэн үздэг Суваргачин отгийн уугуул Хорлоогийн Чойбалсангийн тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрээр Чингисийн тугийг музейд хадгалах болжээ. Тэр тугны толгойн хэсэг эдүгээ Монголын үндэсний музейн үзмэрт, үзэгчдийн анхаарлыг татсаар байна.

Тугийн сүмийг буулгах үед тэндхийн багийн дарга асан дашзэвэг 1990 онд хуучлахдаа “Тус сүмийг дээд газрын шийдвэрээр буулгахад нутгийн харъяаллаар манай багаас томилогдсон хүмүүс оролцож, зарим юмыг хогийн хонхорт булсан. Гол чухал зүйлсийг 62 хөсөг тэргээр Дорнод аймгийн тусгай хэлтсийн хашаанд аваачиж тушаасан” гэдэг. Үүнийг бид үндэслэлтэй хэмээн үздэг.

Чингисийн тугийн сүм буурал түүхийн нугачаанд устаж үгүй болжээ. Урьд өнгөрснөө эргэн харахын хамт угтах ирээдүйгээ эргэцүүлэн тунгаах үүднээс Чингисийн тугийн сүмийг урьд байсан ёсоор сэргээж, аялал жуулчлалын нэг чухал цэг болгохыг нутгийн захиргаа, төр засгийн зүгээс анхаарууштай.

Доктор, профессор Э.Лувсанвандан


 
 

Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Хятадын банк АНУ-д долларын бонд гаргах төлөвлөгөөгөө цуцлав
()

УЕП-ын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэхээр боллоо
()

Элчин сайд Я.Ариунболд Итгэмжлэх Жуух бичгээ барив
()

Грек улс зургаан мянган дүрвэгчийг эх газар руу шилжүүлнэ
()

Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой
()

Шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны мягмар гарагт тохиож байна
()

Хүүхдэдээ цахим орчинд "чөлөөтэй аялах" зав бүү гарга
()

Б.Наранхүү: "Ах нь зээлийг нь төлөөд өгье, нэмж 2 тэрбум төгрөг хүүгүй зээл" гэж би дүүдээ хэлсэн
()

Барилгын талбайд зуухны утаа гаргаж байсныг зогсоов
()

Германы шуудан Сантад бичсэн захидлыг хүлээн авч байна
()

Энхболд оо, та минь 33 жил ноёллоо, Монгол модоо барьлаа, одоо больчих оооо.
()

“Атганд үлдсэн эрдэнэ” кино “Амжилтын эзэн” олон улсын шагнал хүртэв
()

БНХАУ-Сингапур хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо
()

Ч.Чамин-Эрдэнийн задлан шинжилгээний хариу гарчээ
()

УДЭТ-ЫН ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ 4 ДАВХРААС ҮСЭРЧЭЭ
()

0-1 насны хүүхдүүд томуугаар өвчлөх нь их байна
()

Дүүргүүдийг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй
()

Хүнсний ногооны хэрэгцээнийхээ тал хувийг дотоодоосоо хангаж байна
()

Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
()

Жижиг, дунд үйлдвэрийн хуулийн төслийн асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, ярилцав
()

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар бага зэрэг ДУЛААРНА
()

ЖДҮ-ийн зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийг чөлөөллөө
()

Дэлхийн аварга М.Пунцагийн нэрэмжит тэмцээн болно
()

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ажлаа өгөх шаардлага тавилаа
(2018-11-14 18:47:30)

# НЭГДЭЕ
(2018-11-14 18:13:19)

ГЭРЭЛ ҮГҮЙЛСЭН УЛААНБААТАР: СОНСОГДОХГҮЙ, ХАРАГДАХГҮЙ, МЭДРЭГДЭХГҮЙ СЭТГЭЛИЙН ӨНГӨ
(2018-11-14 17:31:37)

Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!
(2018-11-14 15:32:54)

БЭЭЖИН ХОТЫН МЕТРО
(2018-11-14 14:53:32)

Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
(2018-11-14 14:00:18)

Цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна
(2018-11-14 11:33:34)

ДӨРВӨН НАС ЯРВИГТАЙ ҮЕ
(2018-11-14 11:20:11)

2030 онд Хятад улс жуулчдын хамгийн их аялахыг хүсдэг орон болно
(2018-11-14 11:17:54)

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн анхны ном худалдаанд гарч байна
(2018-11-14 11:11:18)

Манай хөлбөмбөгчид Тайванийн шигшээд 2:1-ээр хожигдлоо
(2018-11-14 11:09:42)

Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулахыг дэмжлээ
(2018-11-14 11:05:06)

Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээв
(2018-11-14 11:01:45)

Европын Холбооноос Монгол Улсын төсвийн бодлогын шинэчлэлд дэмжлэг болгон 50 сая евро олгоно
(2018-11-14 11:00:30)

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна
(2018-11-14 10:57:39)

О.Насанбурмаа ФИЛА-гаас шинэчлэн гаргасан дэлхийн чансааг тэргүүлжээ
(2018-11-13 12:48:22)

Мисс Б.Энхриймаа БНХАУ-ын Санья хотыг зорив
(2018-11-13 12:43:38)

Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицатай уулзав
(2018-11-13 12:42:00)

Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
(2018-11-13 12:12:36)

Орхон аймагт ходоодны хорт хавдраар нас баралтын тоо сүүлийн гурван жилд буурчээ
(2018-11-12 12:10:20)

Нэвен Мимица:2019 онд олгох буцалтгүй тусламж нь уул уурхайгаас бусад салбарт ажлын байр бий болгохыг дэмжинэ
(2018-11-12 12:07:21)

ЭРХҮҮГИЙН НАМРЫГ ХАВАР БОЛГОСОН ӨДРҮҮД
(2018-11-12 11:41:04)

ТАНИЛЦ: ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын НЭГТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ
(2018-11-12 11:36:46)

Ц.Аззаяа "Miss Asia" тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титмийг зүүлээ
(2018-11-12 11:29:17)

Шаардлагыг биелүүлэхгүй бол бизнес эрхлэгчид татвар төлөхгүй гэдгээ мэдэгдлээ
(2018-11-12 11:27:31)

Макаод ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байна
(2018-11-12 11:24:18)

МСҮТ-ийн санхүүжилтийн 2 хувийг багшид зарцуулна
(2018-11-12 11:18:46)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.