Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.09.20 / БИЛГИЙН ТООЛЛЫН 11 НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР Дэлгэрэнгүй
Хаах
2018.09.20 / БИЛГИЙН ТООЛЛЫН 11
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
  Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 06.37-18.52
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Хий
  Аргын тооллын 9 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Хүүхдүүдийн амийг нэхэх эзэн холбогдогч замхрах вий

Эмийн сангийн цахилгааны гүйдэлтэй хаалганаас барьж амиа алдсан хүүгийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид уг хэргийн эзэн холбогдогчоор “Дэлгэр” төвөөс гадна “Эко шинэс” эмийн сан, түргэний эмчийг шалгуулах хүсэлтэй байна. Хүүгийн ээж Ж.Мөнхсайхан “Тэр өдөр цагдаад байцаалт өгч уймарч, цаг алдаж зогсохын оронд би хүүгээ элсэнд булахгүй яав даа.

Намайг очиход хүүгийн минь судас нь цохилж, нүд нь хараатай байсан. Гэвч түргэний эмч “Нас барсан байна. Хүрч болохгүй” гээд анхны тусламж үзүүлээгүй. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэрэв анхны тусламж үзүүлсэн бол амьд гарах боломжтой гэсэн” хэмээгээд хоолой нь зангирч, харууслын нулимсаа барьж дийлсэнгүй.

Хүүгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь анхны тусламж үзүүлээгүй эмчийг шалгуулах хүсэлтэй байгаа аж. Энэ тухайгаа хэлсэн боловч байцаагч нь шинжээчийг мэргэжлийн алдаа гаргасан хэмээн үзэж, “дэлгэр” төв барилгын эзнийг Эрүүгийн хуулийн 10.5 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар өнгөрсөн долоо хоногт хэргийг прокурорт шилжүүлсэн байна. тиймээс хохирогчийн тал прокурорт энэ талаар хүсэлт гаргахаар болжээ.

                            ЭМИЙН САНГ ХОЛБОГДОГЧООР ТАТАХ ХҮСЭЛТЭЙ 
Уг нь өмгөөлөгчийн хэлж буйгаар “Эко шинэс” эмийн сан тус хэргийн эзэн холбогдогчдын нэг. Харамсалтай нь, уг хэрэгт хамааралгүй хэмээн өнгөрсөн сарын сүүлээр нүүлгэжээ. Биднийг очиход эмийн сангийн хаяг байхгүй, хаалга нь түгжээтэй байв. Хүүгийн ээжийн хэлж буйгаар байцаагч нь солигдсоноос долоо хоногийн дараа нүүлгэжээ.

Ж.Мөнхсайхан “Нөхөр бид хоёрыг гачуурт руу явж байхад байрны хүмүүс араас залгаад эмийн санг нүүлгэж байгааг хэлсэн. Бид буцаад ирэхэд шинээр солигдсон мөрдөн байцаагч, “дэлгэр” төв, “Эко шинэс” эмийн сангийнхан гээд гурван талаасаа цуглаад нүүлгэж байсан” гэв. Харин өмгөөлөгчийн хэлж буйгаар эм тариа, бэлдмэлүүдийн хугацаа дуусах гээд байсан тул зөөх шаардлагатай гэдэг үндэслэлийг байцаагч нь хэлсэн байна.

Хэрэгт тэдгээр бэлдмэл, эм тариа холбогдолгүй учраас татгалзах шалтгаан байгаагүй боловч эмийн сан нүүсэн талаар огт мэдээгүй аж. Шинжээчийн дүгнэлтээр уг осол нь тухайн байгууллага аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйтэй холбоотой гэж гарчээ.

Тиймээс дүгнэлтэд эзэмшигч буруутай гэж заасан болохоос биш “дэлгэр” төв, “Эко шинэс” эмийн санг нэр цохоогүй байна. Иргэний болон бусад холбогдох хууль тогтоомжоор эзэмшигч гэдэг нь түрээсээр тухайн барилга байгууламжийг эзэмшиж байгаа этгээдийг заасан байдаг тул хоёр байгууллагын аль аль нь буруутай хэмээн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үзэж байгаа юм.

Эмийн санг холбогдогчоор татаагүй байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хохирогчийн тал хэлж байна. Өмнө нь хүн тогонд цохиулж байсныг эмийн сан үл хайхарсан. Өөрөөр хэлбэл, олон хүний хариуцлагагүй байдлаас үүдэн осол гарч, хүүгийн амь эрсэдсэн гэж дүгнэж болохоор байна. Нөгөөтэйгүүр, хүү зургадугаар сарын 25-нд цахилгааны гүйдэлд цохиулж, амиа алдсан.

Дараа өдөр нь хүүгийн ар гэрийнхэн СБД-ийн цагдаагийн I хэлтсийн даргатай уулзахад эмийн сангийнхан мэдүүлэгтээ “хаалга цахилгааны гүйдэлтэй байсныг мэдэж байсан. Тиймээс хөлөөрөө онгойлгож, хаадаг байсан” гэж мэдүүлж байсныг хэлсэн байна. Уг мэдүүлэг хавтаст хэргийн материалд байх ёстой бөгөөд байгаа эсэхийг хохирогчид мэдэх хүсэлтэй байгаа аж.

   ТӨМӨРТ ДАРУУЛСАН ХҮҮ ТАРХИНДАА БИТҮҮ ГЭМТЭЛ АВСНААС НАС БАРСАН ГЭВ
Энэ зуны бас нэгэн эмгэнэлт хэрэг болох 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд төмөрт даруулж амь эрсэдсэн 11 настай хүүгийн буруутныг тогтоох ажил ямар шатанд үргэлжилж байгааг бид асууж тодрууллаа. Хүү тархиндаа битүү гэмтэл авсан учраас нас барсан гэдэг дүгнэлт шүүх эмнэлэг гаргасан байна.

Хариуцсан байцаагч нь долдугаар сард ээлжийн амралтаа авсан учраас хэрэг нь өөр байцаагчид шилжиж удааширсан тухай хүүгийн авга эгч Т.Алтантуяа ярилаа. Тэрбээр “Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Биднийг дуудаж, албан ёсоор танилцуулна гэсэн боловч одоо болтол дуудаагүй байна. Тийм ч амархан шийдэгдэхгүй гэсэн. Зарим хүн энэ хэргийн эзэн, холбогдогчгүй болж өнгөрөх вий гэж болгоомжлуулж байгаа.

Үнэндээ бид яах ёстойгоо мэдэхгүй юм. Өмгөөлөгч ч аваагүй байгаа” гэсэн юм. Өнгөрөгч зургадугаар сарын 18-нд болсон уг хэргээс гурав хоногийн дараа сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус хэргийн яллагдагчаар сургуулийн захирлыг татаж шалгуулахаар прокурорт шилжүүлэх гэж буйгаа БЗД-ийн цагдаагийн II хэлтсийн хариуцсан байцаагч нь хэллээ.

Харин хүүхдийн байгууллагын зарим төлөөлөгчийн хэлж буйгаар сургуулийн захирлаас гадна хөлбөмбөгийн талбайн аюулгүй байдлыг хариуцах үүрэг хүлээсэн ажилтан, хичээл амарсан үед хүүхдүүдийг сургуулийн хашаанд орохыг зөвшөөрсөн манаачид ч хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Шат шатандаа хариуцлага алдаж, хүүхэд хамгаалах ажил хаа хаанаа цалгардсан учраас хариуцлагагүйн зуд олон хүүхдийн амийг авч, олон хүн гэмтнүүдийн эгнээнд шилжих эрсдэлтэй болж байна. Ослын дараа сурагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ямар арга хэмжээ авсан талаар сургуулийн удирдлагаас тодрууллаа. 

ЗГМ ТОДРУУЛГА
У. Дугармаа: Хүүхдийн Аюулгүй Байдлыг Бүх Талаар Хангасан
-Тухайн өдрөөс хойш хичээлийн гурван байранд аюулгүй байдлыг хангаж, гадаад болон дотоод орчинд хүүхэд эрсдэлд орж болзошгүй бүхнийг засаж янзлан, аюулгүй болгож, анхааруулга, санамжууд байрлуулсан. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, дүүргийн боловсролын хэлтсээс зөвлөгөө, үүрэг даалгавар авч, биелүүлээд байна. Мөн манай сургууль эрчим хүчээ хоёр дэд станцаар авдаг. 

Нэг нь манай сургуулийн өмчлөлийнх биш. Харин нөгөөг нь дүүргийн эрчим хүчний хэлтэст шилжүүлж, аюулгүй байдлыг хангахаар бэлтгэж байгаа. Үүнээс гадна Монголын хөлбөмбөгийн холбооноос манай сургуулийн хөлбөмбөгийн талбайг талийгаач хүүгийн нэрэмжит болгож, стандартын дагуу тохижуулах санал тавьсан. Энэ ажил одоогоор хоёр тал харилцан санал солилцох шатанд байна.

БАЙР СУУРЬ
Хүүгийн ээж Ж. Мөнхсайхан:
 ЭЗЭН ХОЛБОГДОГЧГҮЙ БОЛОХ ВИЙ ГЭХЭЭС ЭМЭЭЖ БАЙНА
-Одоогийн байдлаар “Дэлгэр” төв, эмийн сангаас хэнийг байцааж байгаа ямар ч мэдээлэл алга. Байцаагч нь наймдугаар сарын 23-нд ээлжийн амралтаа авч, хэрэг өөр байцаагчид шилжсэн. Шинэ байцаагч хэргийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дараа эмийн санг нүүлгэсэн. Тэр өдөр нөхөр бид хоёр гачууртад ажилтай явж байхад хүмүүс утасдаж, нүүлгэж буйг дуулгасан.

Бид тэр даруй ирээд лац хөндсөн учрыг лавлахад байцаагч нь “хэрэгт холбогдолгүй” гэх хариулт өгсөн. Лацыг нь эмийн сан, “Дэлгэр” төвийг хариуцдаг хүмүүс байцаагчтай хамт авсан гэсэн. Гэхдээ лацыг нэлээд олон хоногийн өмнө авсан байсан. Бид хоног хураахдаа өдөр бүхэн эмийн сангийн хаалганы бариулаас хадаг зүүдэг байсан. Зүүгээд л явангуут тэд авчихдаг байсан.

Бас мэргэжлийн хяналтаас цахилгааны утас нь шалбархайгүй, үзүүрийг нь лентээр боогоогүй гэх зэрэг эргэлзээтэй олон дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгээс цахилгааны гүйдэлд цохиулсан гэдэг дүгнэлт гарчихаад байхад цахилгааны утас шалбархайгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Манай хүн прокурорт энэ бүхнийг дахин нягтлах хүсэлт тавьсан. өмгөөлөгч маань дахин шалгуулахаар өргөдөл бичиж өгөхөөр болсон. Тэгэхгүй бол эзэн холбогдогчгүй болгож, хэргийг хаах вий гэж эмээж байна.


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Бүсгүйн мэлмий-2" үзэсгэлэн
()

Рокфеллер: Дэлхий ертөнц их хямралын ирмэг дээр дахин ирээд байна
()

“Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодорлоо
()

Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцно
()

НОЁН БОНДГОРЫН ЭХНЭР ЗОЛЗАЯА ДАХИН МОНГОЛЧУУДЫГ ГАЙХШРУУЛЛАА
()

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
()

Байнгын ачаалалтай замуудад "Yellow box" тэмдэглэгээ хийнэ
()

Өнөөдөр ахиухан хэмжээний хур тунадас, цас орно
()

“ДЦС-4”-д гарсан ослын шалтгааны дүгнэлт гарав
()

Хоёр Солонгосын удирдагчдын хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ
()

Монголын Их аваргууд Аки башёг 9 даваатай тэргүүлж явна
()

Метан хий гаргаж авснаар түүхий нүүрснээс татгалзана
()

Сайншанд салхин парк үйл ажиллагаагаа эхэллээ
()

Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцов
()

Олны сэтгэл, зүтгэл, хөлс хүч шингэсэн Тосонгийн бүтээн байгуулалт
()

Өнөө орой эрс сэрүүсч, цасан шуурга шуурна
()

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн болно
(2018-09-18 16:48:59)

"Асах гэрэл" нэвтрүүлгийн оролцогч гэрэл зурагчид "UB TOUR BUS PHOTO" аялал хийлээ
(2018-09-18 12:54:40)

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
(2018-09-18 12:41:28)

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Цагаан ордоноос урьжээ
(2018-09-18 12:24:57)

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэбэ Цүтомүтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа
(2018-09-18 12:21:48)

Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
(2018-09-18 12:18:34)

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ӨМӨЗО-д айлчилж байна
(2018-09-17 10:44:07)

Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо
(2018-09-17 10:42:14)

НӨАТ-ын сугалаанаас нэг азтан 10 сая төгрөг хожлоо
(2018-09-17 10:36:04)

Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар 2018” бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов
(2018-09-17 10:29:11)

Ослын бодит байдлыг харуулсан үзүүлэн сургалт болно
(2018-09-17 10:27:26)

Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
(2018-09-17 10:25:29)

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан байна
(2018-09-17 10:21:45)

НИТХ-ын Ээлжит бус хуралдаан болж байна
(2018-09-14 16:45:38)

САЙХАН СУМЫН БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАД НЭГДЛЭЭ
(2018-09-14 15:20:57)

НЭМЭЛТ ТАТВАР ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГАА ТАЛААР СУДАЛГАА ЯВУУЛЖЭЭ
(2018-09-14 15:20:10)

ГХЯ-ЫН КОНСУЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
(2018-09-14 15:19:16)

"Асах гэрэл" уралдаант нэвтрүүлгийн оролцогчид хаалттай шатны даалгавраа авлаа.
(2018-09-14 15:18:19)

НҮБ МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ
(2018-09-14 15:16:15)

БАГШ НАРЫН ЦАЛИНГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦЛИЙН ЗАРЧМААР ШИЙДВЭРЛЭНЭ
(2018-09-14 15:15:12)

“ФЭЙСБҮҮК” КОМПАНИ ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ “НОГООН СУВАГ” НЭЭНЭ
(2018-09-14 15:14:05)

ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ ИРГЭДЭЭ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ
(2018-09-14 15:13:04)

UNFRIEND ХӨДӨЛГӨӨНИЙГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
(2018-09-14 15:11:59)

Х.БАТТУЛГА:ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫГ УРАГШЛУУЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
(2018-09-14 15:10:55)

Монголын хуульчдын холбоотой хамтран aжиллах гэрээнд гарын үсэг зурлаа
(2018-09-12 12:52:56)

“ЯПОН СОЁЛЫН НААДАМ 2018” арга хэмжээ болно
(2018-09-12 12:51:02)

ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 400 ОРЧИМ ӨРХИЙН 200 ГАРУЙ НЬ ОРОН СУУЦАНДАА ОРЖЭЭ
(2018-09-12 12:47:22)

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
(2018-09-12 12:38:35)

Бусад хүмүүс Б.Нарантуяа: Хүүхдийнхээ хоолойг давсны уусмалаар зайлж, хөлийг нь гичтэй усанд дүрж байгаарай
(2018-09-12 12:34:10)

Хүүхдүүдийн амийг нэхэх эзэн холбогдогч замхрах вий
(2018-09-12 12:22:23)

БАЯННУУР СУМЫН ХАДЛАНГИЙН ТАЛБАЙ УСАНД АВТЖЭЭ
(2018-09-12 12:10:41)

СИРИЙН ИДЛИБ МУЖИЙН 30 МЯНГА ОРЧИМ ИРГЭН ОРОН ГЭРГҮЙ БОЛЖЭЭ
(2018-09-12 12:08:37)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
(2018-09-12 12:06:30)

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭВ
(2018-09-12 12:04:36)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.