Өнөөдөр ямар өдөр вэ?
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР Аргын тооллын: 2018.4.20, Баасан гараг На Дэлгэрэнгүй
Хаах

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.4.20, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.54-19.48
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Зар мэдээ:
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Улаанбаатараас жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.07/ хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцов.


Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулав. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга Улсын Их хурлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар батлагдсан боловч Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулж, ёсчлох, "Төрийн мэдээлэл" эмхтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй. Иймд УИХ-ын 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар буцаасан тул дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа аж. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", "Ногоон хөгжлийн бодлого"-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан байна.

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулгадаа "Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2,3 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан, 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байна. Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна гэдгийг онцлов.

 

2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 000 тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг 3 дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29-58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм байна.   Иймд тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагатай нийцүүлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хог хаягдлын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн гэж салбарын дэд сайд илтгэлдээ дурдав.  

Уг хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой харицааг зохицуулах аж. Хуулийн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгажээ. Мөн иргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэн, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үзэж байна. Түүнчлэн Аюултай хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөлд аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох боломжтой болох юм. Олон улсад баримталж байгаа "Үүсгэгч нь хариуцах", "Бохирдуулагч нь төлөх" зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.  

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь хуулийн төсөлд орж байгаа зохицуулалтыг хийвэл хэр үр дүнтэй эсэх, хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр болон аюултай хог хаягдлын үйлдвэрийг хэзээ байгуулах, гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхийг хэрхэн зохицуулах, хог хаягдлын тухай иргэдийн боловсролыг дээшлүүлэх талаар ямар бодлого барьж, зохицулалт хийх талаар илүүтэй тодруулж байлаа.   БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг тодорхой зохицуулаагүй, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах шаардлага тодорхой бус, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулалт хангалтгүй, иргэдэд хог хаягдлын боловсрол олгох талаар огт тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх харицлага сул, зөрчлийг илрүүлсэн иргэнийг урамшуулах зохицуулалт байхгүй зэрэг дутагдалтай талууд байсныг шинэчилсэн найруулгын төслөөр зохицуулж өгсөн. Мөн аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг Засгийн газраар батлуулсан.

Иймд Төв аймаг, нийслэлийн Налайх, Цагаан даваа гэсэн гурван газар аюултай хог хаягдлын байгууламж барих гэж байна. Энэ асуудалд олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллах санал ирүүлээд байгаа. Хуулийн төсөлд аж ахуйн нэгж шинээр нүхэн жорлон байгуулахыг хориглосон заалт оруулсан. Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлыг боловсруулах 23 аж ахуй нэгж байдаг ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа учир төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Манай яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн хичээлийн хөтөлбөрт хог хаягдлын талаар анхан шатны мэдлэг, боловсрол олгуулахаар төлөвлөсөн гэж хариулав.   Ингээд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээг тийм амар шалгаж дуусахгүй
()

Санжмятав гуай алхаж явна.
()

"Шопениана"балетын хувцсыг сольцгооё
()

Сурах бичиг хэмээх “хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах уу
()

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
()

Я.СОДБААТАР: ОЮУТОЛГОЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ХҮСЭЛТЭЙ УЛСТӨРЧ ЛАВ БАЙХГҮЙ БАЙХ
()

С.Зориг агсны гэргий Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ
()

Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав "Хот,хотынхон" сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ
()

Хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээний шагналын сан 200 сая төгрөг боллоо
()

Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дахь хөрөнгөө бусдад шилжүүлжээ
()

Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
()

Д.СУГАРЫГ “СУГАЛАХ” БАРИМТ Б.МӨНХЖАРГАЛЫН ГЭРЭЭС ОЛДСОН УУ
()

Э.Бат-Үүл: Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь Оюутолгойг булааж авах зорилготой гадны захиалга!
(2018-04-18 16:58:23)

МОНГОЛЫН АНХНЫ ХУРАНДАА ГЭР БҮЛД ЗОЧИЛЛОО
(2018-04-18 14:35:09)

“Диско” хочит Б.Батсайханыг ТНБД-ын албан тушаалаас хууль бусаар халагдсан гэж шүүх үзлээ
(2018-04-18 14:11:15)

Эмээлтэд эзэн холбогдогчгүй, ясан овоо босчээ
(2018-04-18 14:08:25)

"ӨВӨРМОНГОЛ РУУ АЖИЛД ЗУУЧИЛНА" ГЭСЭН ЗАРД ХУУРТАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
(2018-04-18 14:07:18)

В.ПУТИН: ӨРНӨДИЙН БҮЛЭГ ОРОН СИРИЙН ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЭЛ ҮЙЛДСЭН
(2018-04-18 14:05:44)

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУУЛИЙГ 10 ЖИЛЭЭР СУНГАХ ШИЙДВЭР ГАРГАВ
(2018-04-18 14:02:03)

"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ
(2018-04-17 20:18:37)

Д.Галбаатар: Загдын Түмэнжаргал Монголын утга зохиолын нэг том давалгаа юм
(2018-04-17 17:30:52)

Осол гарах үед Баянмонгол хорооллын давхарын хийцлэлд нөлөөлсөн байж болзошгүй
(2018-04-17 17:19:23)

“ХАЙРЛАХЫН УЧИР” буюу та хэзээ хүүхдээ чин сэтгэлээсээ сонссон бэ?
(2018-04-17 13:48:28)

Хямрал хуудуутай гэрээ дагуулдаг
(2018-04-17 10:11:08)

Су.Батболд даргын он тоололд МАН цэг тавих уу
(2018-04-17 10:08:57)

500 ажлын байр зарлагдлаа
(2018-04-17 10:06:27)

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
(2018-04-17 10:02:13)

ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 500 ХҮҮХЭД БАЯРЛУУЛАВ
(2018-04-16 21:56:14)

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээ зурагдсанаар Монгол Улс ядуурчихаагүй
(2018-04-16 21:53:38)

Улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зоджээ
(2018-04-16 21:51:29)

“ГАШУУН СУХАЙТ” БООМТООР ӨДӨРТ 1100 АВТОМАШИН НЭВТЭРНЭ
(2018-04-16 21:50:14)

ХЯТАД УЛС ХОРТ ХАВДРЫН БҮХ ЭМИЙГ ИМПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
(2018-04-13 12:06:48)

ҮР ТАРИАНЫ ЭКСПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭСЭН ХЭВЭЭР ҮЛДЭЭНЭ
(2018-04-13 12:04:51)

ЭЕШ-ын хуваарь гарлаа
(2018-04-12 18:39:58)

239 СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗАРТ 8.6 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ
(2018-04-12 18:36:35)

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛ, ХЯТАДЫН УЛСТӨРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ЭНЭ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ИЛААРШЛАА
(2018-04-12 11:46:47)

Улаанбаатарт бага зэргийн хур тунадастай
(2018-04-12 11:33:52)

СИРИД ЦЭРГИЙН ЦОХИЛТ ӨГӨХ НЬ БАЙДЛЫГ УЛАМ ХУРЦАТГАНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
(2018-04-12 11:31:52)

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
(2018-04-12 11:29:27)

ИНФОГРАФИК:“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга
(2018-04-12 11:28:31)

Б.ЭНХХҮСЛЭН ОЛИМПИЙН ЭРХЭЭ ӨВӨРТӨЛЛӨӨ
(2018-04-12 11:25:48)

И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгынхан Улаанбаатар хотод тоглоно
(2018-04-11 13:57:15)

16.7 сая ам.долларын санхүүжилтээр хатуу хог хаягдал боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ
(2018-04-11 13:54:40)

“Улаанбаатар Марафон-2018” тавдугаар сард болно
(2018-04-11 13:46:49)

Нийслэлчүүдэд таалагддаггүй нийслэлийн Засаг дарга
(2018-04-11 10:15:05)

ХҮНИЙГ БИШ ХҮЧИРХИЙЛЛЭЭ ЦААЗАЛ!
(2018-04-11 10:12:14)

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭД ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ
(2018-04-10 18:40:43)

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖИВ
(2018-04-10 18:38:02)

Д.ЭНХМАНДАХ: Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргагчдын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай
(2018-04-10 18:12:10)

Ахмад гэрэл зурагчин Жаалхүүгийн Даваасамбуу
(2018-04-10 18:09:51)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.