Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.07.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28 ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР   Үс засу Дэлгэрэнгүй
Хаах
2018.07.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
  Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.09-20.51
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Гал
  Аргын тооллын 7 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 28, Гөрөөсөн толгой одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

“РИО ТИНТО”-ГИЙН ДАВХАР ЦОХИЛТ БУЮУ МАН ӨГӨӨШ ҮМХЭВ ҮҮ

Монгол Ардын намын болон У.Хүрэлсүхийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020 оныг хүртэл татварын орчныг шинэчилж, татварын дарамтыг бууруулах тов тодорхой заалт бий. Өнгөрсөн өдрүүдэд буцсан Татварын багц хуулийн төслийн шинэчлэлийг ч энэ хүрээнд хийсэн.Гэхдээ УИХ-аас уг багц гурван хуулийн хоёрыг нь дэмжээд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй буцаасан нь бас их сонин. Учир нь, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих амлалт өгсөн атлаа амлалтынхаа эсрэг кноп дарна гэж хэн ч төсөөлөх билээ дээ. Харамсалтай нь, учир шалтгааныг нь судлах нь ээ бас ч үгүй жижиг бус харин том зорилготой ажээ.  Тодруулбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй УИХ-ын гишүүд арай эргээд "Рио Тинто"-гийн өгөөшийг үмхэчихэв үү гэж хардмаар. 
Учир нь, уг хуулийн төслийг Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд олон удаа нээлттэй хэлэлцүүлж, бизнесийн төлөөлөл төдийгүй иргэдийг идэвхтэй оролцох боломжийг нээсэн. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим ч уг хэлэлцүүлэгт оролцож, татварын орчныг шинэ шатанд гаргах хуулийн төсөл хэмээн ихэд үнэлж байв. Гэхдээ бизнесийн төлөөлөл дунд эсрэг саналтай, эсрэг зорилготой нөлөө бүхий төлөөлөл байсан гэдгийг мартаж болохгүй. Тэд бол "Монголын Бизнесийн зөвлөл"-ийн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон Макрей болон Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу "АмЧам", Австралийн Монгол дахь Худалдааны танхим зэрэг "Рио Тинто"-г түшиглэсэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалагчид байв.
Иймд учир шалтгааныг нь илүү нээлттэй мэдээллэх үүднээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эзгүй хойгуур болж өнгөрсөн Татварын тухай хуулийн хэлэлцүүлгийн явцаас цухас дурдая.
Уг хуралдаанд өдгөө Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой шалгагдаж буй "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан Монголын бизнесийн зөвлөлийг төлөөлж оролцохдоо, уг хуулийн төслийг идэвхтэй эсэргүүцэж, "Би цагт баригдахгүй ярина" гэдэг хатуу үгийг зохион байгуулагчид руу "шидэлж" байсан аж. Мэдээж үүнийг гэрчлэх гэрч, баримт бий гэдэг нь ойлгомжтой. Үүгээр ч зогсохгүй 10 хоног үргэлжилсэн хэлэлцүүлгийн сүүлчийн өдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 21-нд болсон хэлэлцүүлэгт тэрбээр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын төлөөлөлтэй хамт оролцож, уул уурхайн лиценз болон эцсийн эзэмшигчтэй холбоотой тодорхой эрх ашиг бүхий заалт дээр мөн л чанга дуугарсан байдаг. Гэсэн ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбартай холбоотойгоор нэмэлт асуултгүй болоод хуралдаанаас гарсан архив бий. 
Гэтэл сонирхолтой нь, уг уулзалтын маргааш нь буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол дахь барууны хөрөнгө оруулагчдад хуулийн зөвлөгөө мэдээлэл өгдөг "Махони Лиотта" хэмээх хуулийн фирмээс олон нийтэд хандан дөрвөн зүйл бүхий нөлөөллийн захидал илгээсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Монгол дахь Америкийн худалдааны танхимаас УИХ-ын гишүүдэд хандан "Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн энэхүү захидлыг Танд хүргүүлж байна... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгын төсөлд... лиценз шилжүүлэхэд татвар ногдуулах тухай мөн эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал нь Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийгдэж байгаа мэт боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүнзгий уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээлийг хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш. Эрсдэл, зардал нэмэгдүүлэх энэхүү томоохон өөрчлөлт нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх биш үргээх, нэгэнт ороод ирсэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, цар хүрээг хумих өндөр магадлал байгаа бөгөөд үүний гол үндэслэл, шалтгааныг эрхэм гишүүн Та хавсралт материалуудаас харж танилцана уу" гэдэг захидал хүртэл илгээсэн. 
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд дээрх хоёр бизнесийн зөвлөлийн саналыг хүлээж авах боломжгүй гээд түүнийгээ тодорхой дөрвөн үндэслэлээр тайлбарласан. Энэ тухайгаа тэрбээр өөрийн сошиал хуудаснаа уг байгууллагуудад хандаж тавьсан байх бөгөөд дараах тайлбарыг бичиж байжээ. 
1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эцсийн эзэмшигч болох Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол ХХК өөрийн хувьцаагаа бусдад борлуулахаас бусад тохиолдолд анхдагч зах зээлд нэмж хувьцаа гаргах (IPO), жижиг хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхөд татварын асуудал яригдахгүй. Энэ тухай 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яаманд болсон хэлэлцүүлгийн үеэр Танд тодорхой мэдэгдэж, ойлголтоо нэгтгэн, улам боловсронгуй болгох чиглэлээр тодорхой төсөл боловсруулан, Та бүхний саналыг дахиж авах талаар ойлголцоод хурал өндөрлөсөн билээ.
2. Монгол Улсын оршин суугч татвар төлөгч Монгол Улсад бүртгэлтэй компанийн хувьцааг борлуулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4-д заасны дагуу худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох шимтгэлийн дүнг хасаж татвар ногдуулдаг. Энэ харилцаа 2006 оноос хойш хэрэгжиж ирсэн, цаашид ч хэрэгжих болно. Харин оршин суугч бус этгээдийн хувьцаа борлуулсны орлогод Монгол Улс татвар авдаггүй. Хуулийн төслийн үг үсэг ойлгомжгүй байвал Та бүхэн тодорхой саналаа ирүүлэх нь нээлттэй.
3. Анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) буюу хөрөнгө оруулалтад татвар ногдуулах жишиг хаана ч байхгүй. Монгол Улс ч татвар ногдуулж байгаагүй, татвар ногдуулахгүй. Хуулийн төслийн 21.9 дэх хэсэг нь хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олох зорилгоор хувьцаа аваад борлуулсан тохиолдолд үүсэх татварын харилцаа юм. Хуулийн энэ хэсгийн үг үсгийг бид дахин найруулж илүү ойлгомжтой болгохоор ажиллаж байна. Та бүхэн тодорхой саналаа ирүүлэхийг хүсье.
4. Олон улсын жишгээр бусад орнууд орлогын татвараа эх үүсвэрийн зарчим (source rule)-аар ногдуулж байна. Энэ зарчмаар орлогын эх үүсвэр бүхий улс орон тэргүүн ээлжид татвар ногдуулдаг билээ. Энэхүү түгээмэл зарчмыг Монгол Улс мөрдлөг болгож Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод суутган татвар ногдуулдаг. Энэ жишгийг Та бусад улс орнуудаас нийтлэг харж болно.
5. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид шилжүүлсэн орлогод 20 хувийн татвар авах тухай мөн дурдсан байна. Бидний танилцуулж буй хуулийн төслөөр 20 хувийн татвар авах тухай нэг ч үг үсэг байхгүй болохыг Та анхаарна уу. 
Ийн Монголын Сангийн яам Монгол дахь Америкийн бизнесийн зөвлөлийн байр суурь зөрчилдөхтэй зэрэгцэн УИХ дээр Татварын багц хуулийн шинэчлэл унасан нь юм. Хэдийгээр Сангийн яамнаас уг төслийг дахин УИХ-д өргөн барьсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "АмЧамын захиаг бид сүүлд олж авсан. Түүнд туссан бүх саналыг хүлээж аваагүй. Татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах саналууд байна гэж бид үзсэн. Монгол Улс ЕХ-ны татварын хар жагсаалтад орж байсан. Үндэстэн дамнасан том компаниуд харилцан хамаарал бүхий компаниуд хооронд шилжүүлэг хийх маягаар Монголд бага татвар төлж байна гэсэн. Үүнийг бид зөв зүйтэй гэж үзэж үндэстэн дамнасан компаниуд харилцан хамааралтай компаниуд хоорондоо зардлаа өсгөж татвараа бага төлөх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Үүнийг хүлээж авах боломжгүй байсан. Боломжгүйгээ хэлээд байхад УИХ гишүүдэд хэлээд дэмжлэг авах гэж захидал бичсэн юм байна. Энэ нь уг хуулийн төслийг унагах шалтгаан болсон байж магадгүй" гэдэг тайлбарыг мөн л хийсэн. Эндээс харахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцэж буй УИХ-ын гишүүд, тэр дундаа МАН арай "Рио Тинто"-гийн өгөөшийг үмхсэн юм биш байгаа. Дээрх байгууллагуудаар дамжуулж хийсэн давхар цохилт нь ч энэ юм билүү, хэн мэдлээ. Учир нь, хардах эрх бидэнд бий.

ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин 


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
ТҮРҮҮЛЖ, АЙРАГДСАН ХУРДАН МОРЬДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАА
()

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРВААЧДАД ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
()

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭ ЦОЛТНУУДАД ЦОЛ, ТЭМДГИЙГ НЬ ГАРДУУЛЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ
()

МОНГОЛ УЛСЫН 23 ДАХЬ АВАРГААР Н.БАТСУУРЬ ТОДОРЛОО
()

Шигшээ тоглолтын эрхийн төлөө Англи Хорваттай тоглоно
(2018-07-11 22:03:48)

Дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулна
(2018-07-11 22:02:04)

Монгол наадам үзэхээр Дээд монголчууд 30-уулаа иржээ
(2018-07-11 22:00:43)

Ш.МӨНГӨНШАГАЙН ЗАЛУУ ЗЭЭРД ТҮРҮҮЛЖ, ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЭВ
(2018-07-11 21:56:55)

ХОЁРЫН ДАВАА ӨНДӨРЛӨЖ, МАРГААШ ГУРВЫН ДАВААГААР БАЯР НААДАМ ҮРГЭЛЖИЛНЭ
(2018-07-11 21:54:38)

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
(2018-07-11 21:53:37)

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
(2018-07-11 21:52:34)

Х.БАТТУЛГА: МОНГОЛ НААДАМ БОЛ БҮХ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ, ОЙЛГОЛЦЛЫН БАЯР
(2018-07-11 21:48:45)

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СУРЫН ТАЛБАЙД ЗОЧИЛЖ НУМ ЭВШЭЭЛГЭЖ СУМ ТАВИВ
(2018-07-11 21:47:23)

ЯПОНЫ ЗАРИМ МУЖИЙН СУУРИНГУУД ҮЕРТ АВТЖЭЭ
(2018-07-06 13:54:01)

МОНГОЛ ТУУРГАТНЫ СОЁЛ, УРЛАГИЙН ИХ НААДАМД ГАДААДЫН 200 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО
(2018-07-06 13:13:57)

БНСУ-ЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ТЭЭВЭРЛЭГЧ НЭМЭГДЭХЭД ТИЙЗИЙН ҮНЭ 20-40 ХУВИАР БУУРНА
(2018-07-06 13:11:42)

Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцов
(2018-07-05 21:18:57)

Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав
(2018-07-05 21:17:28)

“РИО ТИНТО”-ГИЙН ДАВХАР ЦОХИЛТ БУЮУ МАН ӨГӨӨШ ҮМХЭВ ҮҮ
(2018-07-05 14:32:21)

Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ
(2018-07-05 14:30:02)

Шадар сайд Ө.Энхтүвшин Япон, Хятадын сайд нарыг хүлээн авч уулзлаа
(2018-07-05 14:28:19)

Олон Талт Нээлттэй Хэлэлцүүлэгт өргөнөөр оролцоно уу
(2018-07-05 14:27:12)

Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна
(2018-07-05 14:24:33)

Самар идэх нь эр бэлгийн эсийг эрс сайжруулдгийг туршилтаар баталжээ
(2018-07-05 14:17:36)

Улаан загалмайчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд дуу хоолойгоо хүргэж байна
(2018-07-05 14:16:37)

АЯЛАЛ гэдэг мэдээллийн дарангуйллаас ангид ертөнц
(2018-07-05 14:10:27)

ДОЛООДУГААР САРЫН 9, 10-НД БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА
(2018-07-04 15:09:00)

Хэнэггүй малчдын үнэгүйдсэн амь
(2018-07-04 14:36:28)

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут Бэлтгэлд гарсан бөхчүүдээ эргэлээ
(2018-07-04 14:34:13)

Их Наран хутагт: Хөл толгойгоо олдоггүй байж хүнийг яасан дураараа шүүмжилдэг юм бэ
(2018-07-04 14:32:31)

Нөхөн болон дахин сонгуулийн 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ
(2018-07-04 14:31:06)

"Зөвхөн картаар үйлчлүүлье" аяны хүрээнд иргэдэд карт бэлэглэлээ
(2018-07-04 14:29:36)

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчтэй уулзлаа
(2018-07-04 14:27:57)

Азийн сайд нар Улаанбаатарт чуулж байна
(2018-07-03 18:39:00)

Шадар сайд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ
(2018-07-03 18:37:34)

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
(2018-07-03 18:34:30)

АНУ-д суугаа фото сэтгүүлч Э.Эрдэнэбаярын "Амьдрал Миний Дуранд" гэрэл зургийн үзэсгэлэн удахгүй нээгдэнэ
(2018-07-03 18:27:38)

Ч.Галсан: Урсгал чиглэл хөөцөлдсөн зохиолч нэртэнгүүд олигтой юмнууд байдаггүй
(2018-07-02 20:06:50)

Хамгийн их эрсдэлд орох магадлалтай НАЙМАН улсад Монгол багтжээ
(2018-07-02 17:24:21)

Замыг хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөв
(2018-07-02 17:24:14)

ОРОС-ИСПАНИЙН ТОГЛОЛТЫН ДАРАА В.ПУТИН ИСПАНИЙН ХААНТАЙ УТСААР ЯРЬЖЭЭ
(2018-07-02 13:25:50)

БИДЭНД АМРАХ ЦАГ БАЙХГҮЙ ГЭЖ ХОРВАТЫН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ МЭДЭГДЖЭЭ
(2018-07-02 13:23:56)

ДАШЧОЙЛИН ХИЙДЭД 19 МЕТРИЙН ӨНДӨРТЭЙ МАЙДАР БУРХАН ЗАЛАРЛАА
(2018-07-02 13:19:56)

МОРИН ХУУРЫГ 300 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧ ДЭЛХИЙ ДАХИНАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА
(2018-07-02 13:16:51)

В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН УУЛЗАЛТЫГ 2000 СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
(2018-07-02 13:14:10)

Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
(2018-07-02 13:13:04)

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
(2018-07-02 13:08:38)

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ҮЗЭХЭЭР ОХУ-Д ОЧИЖ БУЙ ЖУУЛЧДЫН ТООГООР ХЯТАД УЛС ЭХНИЙ ГУРАВТ ЖАГСАВ
(2018-06-26 13:28:49)

Төрийн тахилгат хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
(2018-06-26 13:27:08)

БАЙНГЫН ХОРООД МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2017 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
(2018-06-26 13:25:08)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.