Өнөөдөр ямар өдөр вэ?
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжл Дэлгэрэнгүй
Хаах
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 4. Буд гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
 
Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

АБДУЛ КАРИМ, Т.АЮУРСАЙХАН ХОЁРЫН АЛЬ НЬ ТӨРИЙН БАНКИЙГ “ЗӨВ” ҮНЭЛЭХ ВЭ?

Төрийн банкийг хувьчлахаар Г.Алтан руу "хялалзаад", хардаад байгаа юм. Угтаа 51 тэрбум төгрөгийн авлагатай түүнд өртэй ч юм шиг хандах үүд нь шүүхээс үүдэлтэй. Төрийн банкийг анх байгуулж байхад нь л Бен Турнбуллээс давж "Тэр хэн л авна даа" гэж хардаж байсан хүн нь АН-ынхан байсан юм. Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж гаршсан болохоор тэр болов уу.

Харин энэ удаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас болон МАН-ын эрх баригчдаас "өмч хувьчлалдаа ямар бодлого баримтлаад байгаа юм бэ" гэхээр сонирхолтой хариулт сонсоно. Аль ашигтай ажиллаж байгааг нь хувьчлах бодлого баримталж байгаа гэнэ. "МИАТ"-ийн, Төрийн банкны ашиг орлогоос харахад үнэхээр тийм бодлого баримталж буй нь цаг үеэ олсон зөв алхам мэт. Өөрөөр хэлбэл "үнэгүйдүүлж" хувьчлахын эсрэг юм.

Мөн орон нутаг дахь "АЗЗА" гэж "аймгийн саалийн ганц үнээ" хочтой байгууллага бий. Эдгээрээс аль ашигтайг нь хувьчлахаар төлөвлөжээ. Одоогоор улсын мэдэлд авто зам засвар арчлалтын 28 компани байсныг наймыг нь хувьчилсан. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2006 онд энэ компаниудын техник технологийг шинэчилснээс хойш дахин шинэчлэл хийгээгүй. Тиймээс технологийн хуучралтай, цөөхөн ажилтантай, төрийн захиалгат үйлчилгээ хийдэг, өртэй учраас хувьчилж, хувьд шилжүүлье гэж үзсэн аж. Хувьчилж авсан газрууд хариуцаж авсан замаа засах хариуцлагыг хүлээхээр болжээ.Хувьчлал гэдэг сонирхолтой үйл явц, хатуу тоглоом. Сүүлийн үед сайн санаж байгаагаас Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн байр гэж хотын төвийн хамгийн өрөвдөм хэрнээ хамгийн гоё байрлалтай объект байлаа.

Монгол Улсын Төрийн тэргүүн асанаа шоронд өлсгөлөн зарлуулахад хүрч амь насаар нь дэнчин тавьж байсан энэ балгас 24 тэрбум төгрөгт хүрсэн. Монголын есөн төлөөлөл дуудлага худалдаанд оролцсон ч бэл бэнчин дутаж эцэст нь Кувейтын хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж оролцсон гэх Абдул Карим гэгч монгол эхнэртэй нууцлаг эр уг балгасыг авахаар болов. "Шок"-нд оруулсан энэ мэдээ Монголын хөрөнгөтнүүдийг төдийгүй төсвөөс хараат иргэн бүрийг нойрноос нь сэрээсэн.

Жишээ нь одоогийн "Ард Холдинг"-ийн ерөнхийлөгч, "Монгол шуудан"-гийн 49 хувийг эзэмшигч Ч.Ганхуяг ч "Абдул Каримын их мөнгөний ард хэн байгааг, энэ их мөнгө бохир мөнгө эсэхийг шалгах хэрэгтэй" гэдгийг сануулж байв. Энэ удаад ч түүний хувьчлалын талаарх сануулгыг дахин санаж сэрэхэд гэмгүй.Учир нь одоо төлөвлөөд байгаа хувьчлалуудаас, ялангуяа "МИАТ"-аас, Төрийн банкнаас хэчнээн тэрбум төгрөг төсөвт орох вэ. Тэрхүү олон тэрбум төгрөгийн эх үүсвэрийг, цэвэр эсэхийг хэрхэн нягтлах вэ" гэдгийг анхаарахгүй байх аргагүй. Төр бохир мөнгө авах шийдвэр санамсаргүйгээр ч юм уу гаргачихсан байвал яах вэ. Ийм сэрэмжлүүлэг Абдул Карим гэгчийг 24 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгийн "олз"-оос салгахад хүргэсэн. Тэрбээр "Монголын ард түмний хүсэлтээр...гээд гэрээгээ цуцалсны цаана юу нуугдаж байсныг бүү мэд. Ийм "утсан хүүхэлдэй", тандалтын тактикууд одоо ажиглалтаа хэдийн эхэлж овоо хараагаа тааруулчихсан байгаа.

Долоон тэрбумаас эхэлсэн дуудлага худалдаа тухайн объектыг 24 тэрбумд хүргэсэн. Тэгвэл Абдул Каримын "үнэлэмж"-ээр манай Төрийн банк хэдэн тэрбумд хүрэх бол.УИХ-аас 2016 онд Төрийн банкийг хувьчлах жагсаалтад багтаахдаа дуудах доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн. Ингэхдээ 75 тэрбум нь төсөвт төвлөрөхөөр, 225 тэрбумыг Монгол банкны өрөнд өгөхөөр шийдвэрээ гаргасан билээ.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Дотоодод банкны салбар сайн хөгжиж байхад төр өөр дээрээ данхар бүтэцтэй банк байлгах шаардлагагүй" гэсэн санаа илэрхийлсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хувьчлалын асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр "Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгөх шийдэлд хүрсэн" гэх боловч ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор "Энэ удаа Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах санал оруулсан" гэж мэдээлсэн байдаг.Өнөөдөр бид "Австралийн нүүрс ахиад үерт урсаасай", "Чилийн уурхайчид дахиад ажил хаяасай" гэж залбирах биш, байгаагаа зөв удирдаж төсвөө өсгөх цаг болжээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хувьчлахаар оруулж ирсэн 27 компанийн ажилчдын ирээдүйг яаж баталгаажуулах вэ, тэдний эрх ашиг, давуу эрхийг бодолцож үзсэн үү. Ямар нөхцөлөөр хэнд хувьчлах шалгуур нь тодорхой болсон уу. Хувьчилсны маргаашаас татвараа төлж чадах уу гэх зэрэг олон асуудлыг нягталж ярих ёстой. Хэнд, хэдээр хувьчлах вэ.  Хувьчлагдсаны дараа өнөөдөр төлж байгаа хэмжээнд татвараа төлж чадах уу" гэхчлэн өмч хувьчлалын процессын алдаа, эрсдэлийн талаар ярьж байна. Үүгээрээ бизнес эрхэлж байсан хүний хувьд "Хэнд, хэдээр" гэдгээс арай өөр нүдээр төрийн өмчийн менежментийн талаар үгээ хэлж байгаа нь бодууштай байлаа.

Тэрбээр "Хувьчлалын үнэлгээг яаж хийсэн бэ. зах зээлийн үнэлгээ юу, балансын үнэлгээ юм уу. Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар үнэллээ гэж үзэхэд зөвхөн байшин нь бараг 20 тэрбум төгрөгөөс ч давна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, газрын үнэлгээг салгаж хийх ёстой. Түүнээс биш байшингийнх нь гуравны нэгд хүрэх үнээр хувьчилж болохгүй" гэхчлэн болгоомжлуулсныг бодолцохгүйгээр хувьчлалыг шуурга шиг яаран дайрч хийвэл зөв үр дүн огт гарахгүй. Ийнхүү "долоо хэмжиж нэг огтлох" шаардлага гарч байна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилдаг алдааг давтахыг хүсээгүй бол Т.Аюурсайхан гишүүний үнэлгээ, Абдул Каримын үнэлгээ хоёрын "голч"-ийг олох нь чухал.    


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
()

ЗТХ-ийн сайдад нэрээ дэвшүүлэхгүй гэв
()

Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томиллоо
()

Айраг суманд үерийн улмаас тогтсон усыг шавхах тоног төхөөрөмж байхгүй
()

БОГД УУЛНААС ЯПОНД АВААЧИЖ НУТАГШУУЛСАН ТАРВАГА 16 ЖИЛ АМЬДАРЧЭЭ
()

ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ЗУУ ГАРУЙ АЖИЛТАН АМИА АЛДЖЭЭ
()

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ АГЕНТЛАГ БАЙГУУЛАВ
()

Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
()

Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
()

Я.Содбаатар сайдаар, Ц.Бат-Энх дэд сайдаар томилогдохоор яригджээ
()

ХҮНИЙ ЭС ҮХЖИХ ЯВЦЫН ХУРДЫГ ТОДОРХОЙЛЖЭЭ
()

ТӨМӨР ЗАМ НЭЭГДЭЖ, ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРЛОО
()

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчийг томилов
(2018-08-13 18:30:08)

Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ
(2018-08-13 18:28:56)

Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ
(2018-08-13 13:55:09)

Н.Амартүвшин: Залуучууд дуу хоолойгоо нэгтгэх ёстой
(2018-08-13 13:45:07)

32 МЯНГА ГАРУЙ ОЮУТАНД 75 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
(2018-08-13 13:03:44)

УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
(2018-08-13 13:02:03)

ШАНХАЙН ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН VI УРАЛДААНД О.АНУЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
(2018-08-13 13:00:48)

ЗТХЯ-НЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
(2018-08-13 12:59:25)

ХҮЧТЭЙ ҮЕРИЙН УЛМААС ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХААГДЛАА
(2018-08-12 14:35:08)

“Сэлэнгэпресс “ хөлбөмбөгийн клубын бяцхан тамирчид ”FUTURE CUP” олон улсын тэмцээнээс 2 р байр эзлэж, мөнгөн медалийн шагналыг эх орондоо авч ирлээ
(2018-08-12 12:58:43)

“ТАЙВАНИЙ ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН ТЭТГЭЛГИЙГ 292 ОЮУТАН ГАРДАВ
(2018-08-12 12:13:29)

Улаанбаатараас Сайншанд руу хөдөлсөн суудлын галт тэрэг замаас гарч унажээ
(2018-08-12 12:09:22)

186 нэрийн сурах бичгээс 24 нэр төрлийг нь шинээр хэвлүүлж байна
(2018-08-12 12:04:11)

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2018” НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
(2018-08-12 11:58:52)

“Хөл нүцгэн гүйлт”-ийн марафон Богдхан уулын аманд болно
(2018-08-10 15:39:34)

БНХАУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах 40 оюутан урилгаа гардаж авлаа
(2018-08-10 15:30:49)

Говь-Алтай аймгийн Тонхил суманд яруу найрагч Т.Очирхүүгийн шүлгэн хөшөөг босголоо
(2018-08-10 15:22:15)

Э.Мөнх-Очир: Тэр Л.Оюун-Эрдэнэ л У.Хүрэлсүхээр тоглочихлоо шүү дээ
(2018-08-10 13:55:24)

НИТХ-ын Тэргүүлэгчид зуны саруудад 7 удаа хуралдаж нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргав
(2018-08-10 13:19:40)

ХЭТ УДААН УНТАХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДГИЙГ ИХ БРИТАНИЙН ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ
(2018-08-10 13:17:44)

ОУОХ-НЫ МАРКЕТИНГИЙН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР Б.БАТТҮШИГ СОНГОГДОВ
(2018-08-10 13:13:12)

НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН 14 НАМААС 13-ЫГ НЬ БҮРТГЭЛЭЭ
(2018-08-10 13:10:03)

ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ
(2018-08-10 13:08:49)

Ц.Нямдорж: Ерөнхийлөгч бид хоёрын хооронд яс хаяна, их ч хар муур гүйлгэж байна. Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй.
(2018-08-09 19:19:35)

Н.Энхбаяр: Тархиа хөгжүүлье гэвэл хоолноос соёлтойгоор татгалзаж сурах хэрэгтэй
(2018-08-09 18:57:47)

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлнэ
(2018-08-09 18:19:43)

“ХУБИЛАЙ ХААН, МАРКО ПОЛО” ГОЛЬФИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛОВ
(2018-08-09 18:13:05)

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ “ЗӨВ АМЬДРАХ УХААН" ТӨВД АЖИЛЛАВ
(2018-08-09 18:01:03)

С.Нэргүй: Заяа таван тэнгэр оршдоггүй айл өрх, хувь хүн гэж үгүй
(2018-08-08 17:26:50)

Paparazzi сэтгүүлийн “МОНГОЛ”-оороо гоёсон тусгай дугаар худалдаанд гарлаа
(2018-08-08 17:25:20)

170 ОРЧИМ ТАЛБАЙД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ, ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО
(2018-08-08 17:23:27)

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭ ДҮРМИЙГ 11 ДҮГЭЭР САРААС МӨРДӨНӨ
(2018-08-08 17:21:49)

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТОКИО, БЭЭЖИН, ВЛАДИВОСТОКТ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ
(2018-08-08 17:20:28)

АГААР ШИГ АМЬД...
(2018-08-07 17:32:05)

14 хоногийн дотор 92 иргэнийг аварчээ
(2018-08-07 13:56:53)

Орчуулагч О.Чинбаяр олон улсын уралдааны шилдэгт багтжээ
(2018-08-07 13:55:27)

Нийслэлд 8 настай хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ
(2018-08-07 13:53:07)

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗАЛИЛАНГИЙН ҮЙЛДЛЭЭС БОЛГООМЖЛОХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЭВ
(2018-08-07 13:48:30)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.