Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.06.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 8 ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР   Үс засуул Дэлгэрэнгүй
Хаах
2018.06.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 8
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
  Үс засуулбал: Нас уртасна.
Наран ургах, шингэх: 04.56-20.55
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Ус
  Аргын тооллын 6 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Тугчин одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

А.Даваасүрэн: Төмөр зам барихад арав гаруй тэрбум ам.доллар шаардлагатай

 

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор, профессор А.Даваасүрэнтэй Гурван улсын эдийн засгийн коридорын талаар ярилцлаа. Тэрбээр Гурван улсын эдийн засгийн тээврийн коридорын үр ашгийг судлах багийн гишүүн юм.

 

-Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор барих асуудал хөндөгдөөд бараг гурван жил болж байна. Энэ хугацаанд манай зүгээс ямар ахиц дэвшил гаргав. Үүнийг судалж байгаа хүний хувьд тодорхой мэдээлэл өгөөч?

-Монгол, Орос, Хятад гурван улсын ерөнхийлөгч 2014 онд уулзаж, эдийн засгийн коридор байгуулах асуудлыг ярьсан. Үүнээс нэг жилийн өмнө БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсноо анх мэдэгдэж байсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байлаа. Манай улс хоёр том гүрний дунд оршдог. Өдгөө энэ хоёр улсын хоорондох худалдаа 100 тэрбум ам.долларт хүрсэн. 

2020 онд гэхэд хоёр дахин өсөх төлөвтэй гэж үзвэл транзит худалдаа хийх бодит боломж өсөх юм. Тиймээс 2015 онд төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар Монголын “Талын зам” төсөл, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”-той уялдуулан гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсоны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулсан.

Төсөлд гурван тал хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу авто болон төмөр замын коридорууд, дамжин өнгөрөх тээвэр, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр 32 төсөл тусгасан. Энэ 32 төслөөс 24 нь зам тээвэртэй холбоотой. Зам тээвэртэй холбоотой 24 хөтөлбөр, төслөөс долоо нь манай урд, хойд хилийг холбосон төмөр зам, авто замтай холбогдох юм. Коридорын асуудал яригдсантай холбоотой гурван улсын шинжлэх ухааны байгууллага хамтран эдийн засгийн үндэслэл, үр ашгийг нь судалж байна.

Эдийн засгийн коридор үнэхээр байгуулах шаардлага бий юу гэдэг дээр судалгаа хийж эхэлсэн. Тодруулбал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, "Улаанбаатар-Эрдэм” их сургуулийн эрдэмтдийн баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шинэтгэл судалгааны хороо, ОХУ-ын Эрхүү хотын “Байгалийн их сургууль”-тай хамтарсан гурван улсын хэмжээний судалгааны баг өнгөрсөн 2017 оны тавдугаар сард байгуулагдсан. Бид судалгааныхаа ажлыг хийгээд анхан шатныхаа тайланг гаргаж өгөөд байна.

-Тээврийн коридор байгуулах асуудал судалгааныхаа шатанд явж байна гэж ойлгож болох уу. Манай улс ямар нэгэн тууштай алхам хийж эхлээгүй байгаа юм байна. Тийм үү?

-Тийм. Одоогоор судалгааны шатанд явж байна. Цаашид тодорхой алхмууд хийгдэх байх.

-2017 оноос эхлэн судалгааны ажил хийгээд анхан шатныхаа тайлангаа өгсөн гэж байна. Судалгааны явцад ямар ололт амжилт гарав. Үр дүнг нь танилцуулахгүй юу?

-Манайд зам, тээврийн салбарыг хөгжүүлснээр бараа эргэлт хэрхэн нэмэгдэж болох талаар болон олон улсын зах зээлийг судалсан. Мөн ОХУ болон БНХАУ-ын хоорондох тээврийн зардлыг багасгах үүднээс Монголын газар нутгаар дайран өнгөрөх транзит тээврийг хөгжүүлэх шаардлага урган гарч ирсэн. Үүнтэй холбогдуулаад Сүх-баатар Наушикын хилийн боомт, Алтанбулаг Хиагтын автомашины хилийн боомт, Замын-Үүд, Эрээний хилийн боомтыг өргөтгөх, хүчин чадалд үнэлгээ өгөх, Улаанбаатар төмөр замын тээх болон дамжин өнгөрүүлэх чадварт үнэлгээ егөх, судлах шаардлага гарсан.

Өнөөдөр манай улсын нутгаар 5-6 сая тонн ачаа дамжин өнгөрч  байгаа. Үүнийг 20 сая тоннд хүргэх нь чухал. Гэвч техникийн болон бодлого зохицуулалтын асуудал ихээр тулгарч байна. Манай тээврийн болон төмөр замын дэд бүтцийг дагаад нүүрс, жонс, цайр, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, молибден, гянт болдыг агуулсан орд байршдаг. Төмөр замтайгаа ойролцоо гэсэн үг. БНХАУ түүхий эд импортлогч орон. Энэ улс жилд 51 тэрбум шоо метр байгалийн хий болон 118 сая тонн нүүрсийг импортоор авдаг.

Харин Монголоос авч байгаа нүүрсний хэмжээ Хятадын импортоор авч байгаа нүүрсний 15 хувийг л эзэлдэг шүү дээ. Үндсэндээ манайх жилдээ 18 сая тонныг Хятад руу гаргаж байгаа. Хятадын эдийн засгийн хөгжил хурдсах тусам түүхий эдийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Үүнийг ашиглан манай улсын төр засгаас байгалийн баялгаа Хятадын үйлдвэрлэгчдэд түргэн шуурхай хүргэх, цаашлаад Зүүн өмнөд Азид гаргах бодлогыг хөгжүүлэхээр зорьж байгаа. Ингэхийн тулд төмөр замаа барих хэрэгтэй.

-Манайд төмөр зам барих эхлэл тавигдаж байгаа юу. Ямартай ч “Улаанбаатар төмөр замыг 2,030 хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулсан байдаг. Энэ төлөвлөгөөнд хэд, хэдэн төмөр зам барих зорилт тусгасан байсан. Хэчнээн төрлийн төмөр замыг ямар өртөгтэйгөөр барихаар төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд техникийн болон дэд бүтцийн чадвар, логистикийн асуудлыг тусгасан. Мөн 32-73 сая тонн барааг тээвэрлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Ингэхийн тулд эхний ээлжинд Замын-Үудийн дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлэхээр Азийн хөгжлийн банкнаас судалгааны төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл тодорхой үр дүнд хүрэх байх.

Манай улс 1,815 километр урт төмөр замтай. Үүний 1,105 километр нь урд, хойд хилийг холбосон байдаг. Төмөр замын тээвэр бол манай улсын тээврийн 75 хувийг, зорчигч тээврийн 25 хувийг гүйцэтгэдэг. Замын тээвэр глобалчлал, урд хөршийн хүчтэй эдийн засгийн тэлэлт, аж үйлдвэрийн хөгжлийн хэрэгцээг дагаад төмөр замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Үүний тулд манай улс долоон төрлийн төмөр зам тавих зорилт тавьсан. Тавантолгой-Гашуунсухайтын 276 километр төмөр замыг 1,031 тэрбум ам.долларын өртөгтэй барихаар төлөвлөсөн.

Харин Бичигт-Хөөтийн 228 километр төмөр замыг 1.065 тэрбум ам.доллараар, Нарийн-Сухайт, Шивээ-Хүрэнгийн 45.5 километр төмөр замыг 0.111 тэрбум ам.доллараар, Зүүн Баянгийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, урагшаа Ханги боомт руу татаад Хятадын Мандал Ван боомт руу гаргах 281 километр төмөр замыг 1.5 тэрбум ам.доллараар барина гэж зорьж байгаа.

Мөн 150 километр Богд хаан төмөр замыг 0.5 тэрбум ам.доллараар, Эрдэнэт-Овоотын 560 километр төмөр замыг 1.2 тэрбум ам.доллараар, Тавантолгой, Сайншанд, Хөөт, Чойбалсан гэсэн 1,080 километр төмөр замыг нийтдээ тав гаруй тэрбум ам.доллараар барина гэж зорьсон. Нийтдээ 2611 километр төмөр замыг арав гаруй тэрбум ам.доллараар барина гэж төсөөлж байгаа. Гэвч мөнгө санхүүгийн асуудал хүнд байна. Үүнийг шийдэхийн тулд янз бүрийн арга хайж байгаа.

Хятадын санаачилсан “Нэг бүс, нэг зам" хөтөлбөрийн хүрээнд Азийн дэд бүтцийн хөгжлийн банк байгуулагдсан. Энэ банкнаас болон бусад орнуудаас санхүүжилт авах зорилгоор судалгаа хийж байгаа. Ер нь Монгол Улсын төмөр зам барих өртөг бусад улстай харьцуулахад харьцангуй хямд байдаг.

Учир нь манай улсын нутаг тал хээр тэгшхэн байдаг учраас уул сэтлэх, гол мөрөн гатлах нь бага байдаг юм. Нэг километр төмөр замыг 2.5-2.8 сая ам.доллараар барина гэж үздэг. Тэгээд бодохоор төмөр зам барихад арав гаруй тэрбум ам.долларын хэрэгцээ бий. Уг нь тийм ч их мөнгө биш шүү дээ.

-Төмөр зам барихад эхний ээлжинд санхүүжилт шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь зохион байгуулалтын асуудал, улс төрийн нөлөө гээд л олон зүйл яригдах байх. Тийм үү?

-Тийм. Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газарт өгчихсөн. Тус орны Хөгжил судалгааны төвийн дэргэд гурван улсын дэд бүтцийн коридорын Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ байгууллага судалгаагаа хийгээд дараа нь зохицуулалтаа хийх эрхтэй төрийн байгууллага юм.

Харин манайд зохицуулалтыг нь гардан зохион байгуулах төрийн нэг ч бүтэц алга. Судалгаа, шинжилгээний төвшинд явж байна. Бас ОХУ-д байгуулагдаагүй, зөвхөн яриа төдий л байгаа.

-Гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажилд оросууд жаахан идэвхгүй байгаад байна уу?

-Оросын гол зорилго бол дотоодын төсөл хөтөлбөрүүдээ эхний ээлжинд санхүүжүүлж дуусгахад анхаарч байна. Ялангуяа Зүүн Сибирийн бүс нутагт эрчим хүчний том төслүүдээ хөдөлгөхөөр зорьж байгаа. Цаашдаа тэрийгээ далай руу гаргах, Япон, Солонгосын зах зээлтэй холбохоор төлөвлөж байх шиг байна. Орос асар их эрчим хүчний нөөцтэй улс учраас дотоодын зах зээлээ гадаад зах зээл рүү холбох, дамжуулах хоолойн том төслүүдээ санхүүжүүлэх нь асуудал болоод байгаа.

Тиймээс манайхаар дамжин өнгөрөх Хятадын санал болгоод байгаа Цайны зам төслийг санхүүжүүлэх, гурван улсын эдийн засгийн коридорын ажилд орох асуудалд Орос төрийн хувьд дэмжиж байгаа ч бүтээн байгуулалт, эдийн засгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах, санхүүжүүлэх, идэвхтэй оролцох сонирхол бол байхгүй. Оросууд Евразийн эдийн засгийн холбоонд илүү их ач холбогдол өгч байна.

Хуучин социалист системийн үед Оростой холбоотой байсан улсууд үүнд нэгдэж байгаа. Тэгж байж энэ хавийнхаа улс орнуудыг хамгаалах зорилготой. Төв Азийн улс орнуудад Хятадын хөрөнгө оруулалт их байгаа шүү дээ. Тиймээс Орос, Хятад хоёрын харилцаа Төв Азийн бүс нутагт алсдаа зөрчилдөх магадлалтай. Хоёр хөрш хоёулаа манайхыг Шанхайн хамтын ажиллагаанд нэгдэхийг уриалдаг. Харин манайх цааргалсаар ирсэн.

Улс төрийн нэгдэл учраас зайлсхийгээд байгаа юм. Евразийн эдийн засгийн холбоо бол зүгээр эдийн засгийн нэгдэл учраас оролцох бололцоогоо судлаад л байна. Манай улсын эдийн засгийн гадаад нөхцөл бодлого хоёр хөрш зөрчилдөхгүй байх, тэнцвэртэй байхыг чухалчлах. Тиймээс сайн судалж зөв оролцох хэрэгтэй байгаа юм. Ер нь сүүлийн үед энэ асуудал намжмал байдалд орчихлоо. Нэг хэсэг хүчтэй байсан одоо суларчихлаа. Шүүмжлэлд өртөж байх шиг байна.

-Уг нь манай газар нутгаар дамжсан төмөр зам барихад Орос, Хятадын хоорондох тээврийн зардал буурна биз дээ?

-Орос, Хятадын худалдааны эргэлтийн 80 хувь нь Манжуур, Байкаскийг дамжиж байгаа. 3,600 километр замыг туулж байж Бээжинд очиж байгаа шүү дээ. Маш урт зам тойрч байна гэсэн үг. Хэрэв манайхаар дайрвал 2,400 километр замыг туулна. 1,200 километрийг хэмнэх боломж байгаа юм. Үүнийг Орос, Хятад хоёулаа хүсдэг. Хоёрдугаарт, Оросын төмөр замын тээврийн зардал өндөр байдаг.

Ер нь тээврийн асуудалд стратегийн том бодлого явдаг учраас улс төрийн нөлөө байдаг. Төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг санаж байгаа биз дээ. Энд эдийн засгийн гэхээсээ улс төрийн нөлөө байсан. Мөн Хятадын Эрээн хотоор дамжин өнгөрч байгаа экспорт, импортын бараанаас 1.5 хувийг орон нутгийн татварт өгдөг. Нийт барааны 1.5 гэдэг бол асар их дүн. Энэ нь манай газар нутгаар дамжин өнгөрөх ачаа, тээвэрт маш хүндээр нөлөөлдөг. Тиймээс төмөр зам барих нь маш чухал.

-Ер нь бид уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ. Судлаач хүний хувьд та хэрхэн хардаг вэ?

-Шулуухан хэлэхэд манай бодлого буруу байна. Баялгаа маш хурдан хугацаанд, хямд өртгөөр гаргаж байгаа нь буруу. Түүхий эдээ нэн тэргүүнд боловсруулах хэрэгтэй байна. Төмөр замын дэд бүтцээ дагасан аж үйлдвэрийн паркууд байгуулах зайлшгүй шаардлагатай. Усны нөөц болон төмөр замын дэд бүтэц дагасан аж үйлдвэрийн хотхонууд байгуулж, тэндээ эцсийн бөгөөд хоёрдогч, гуравдагч шатны боловсруулалтуудыг хийж, экспортлох боломж байна шүү дээ.

Тиймээс зайлшгүй үүнийг хийх шаардлагатай. 2030 он гэхэд төлөвлөсөн төмөр замуудаа барих л хэрэгтэй. Байгалийн баялгаа маш хурдан хугацаанд, хямдханаар борлуулаад хөгжих ч үгүй, ядуурсан хэвээр үлдэх магадлалтай байна. Тиймээс төр засгийн хүрээнд энэ асуудалд анхаарлаа хандуулж, томоохон институци байгуулах хэрэгтэй. Гаднынхантай маш сайн харилцаатай байх хэрэгтэй байна.

У.Сарангэрэл "Үндэсний шуудан"


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл The Mongolian Connection
()

ЗОРЧИГЧДЫН ХӨЛС ТӨЛӨЛТӨД ХЯНАЛТ ТАВИХ ХАМТАРСАН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
()

MGL-1 Fighting Championship №11 Эрдэнэт хотод
()

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
()

Замын- Үүд суманд 15 МВт-ийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
()

Ө.Энхтүвшин: “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна
()

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
()

АЙМГУУДИЙН ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЧЭЭ
()

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил "Аварга" дээд сургуулийн мэдэлд байлаа
()

У.ХҮРЭЛСҮХ: ДОРНОГОВЬ ТӨМӨР ЗАМ, НЕФТИЙН ҮЙЛДВЭР, ЧӨЛӨӨТ БҮСЭЭ ДАГААД ХӨГЖИХ ИРЭЭДҮЙТЭЙ
()

ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХЭД СОЛОНГОС ЭМЧ НАРТАЙ ХАМТАРНА
()

Н.ЦЭРЭНБАТ: ИРЭХ ОНООС НИЙЛЭГ УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮРЭН ХОРИГЛОНО
()

ЗГ-аас гадаадад суугаа монгол иргэддээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ
()

Эрүүл мэндийн салбарынхан ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж жагсаал хийж байна
()

Төрийн ордны арын цэцэрлэг 06:00-21:00 цагт иргэдэд нээлттэй боллоо
()

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнд Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хүндэтгэл үзүүлж, туяат жагсаал хийв
(2018-06-20 20:53:13)

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна
(2018-06-20 19:13:30)

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарлаа
(2018-06-20 13:56:08)

И.Одончимэг: Монголын кино урлагийнхны олон жилийн мөрөөдөл биелж байна
(2018-06-20 13:53:29)

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
(2018-06-20 13:48:47)

АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ДАРААГИЙН ФОРУМААР “ХОТЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ, УХААЛАГ ХОТ” СЭДВИЙГ ХӨНДӨНӨ
(2018-06-20 13:42:30)

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОУИМ Б.МӨНГӨНТУУЛ ЭНЭТХЭГТ БОЛСОН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ
(2018-06-20 12:44:19)

КИМ ЖӨН УНТАЙ УТСААР ЯРИНА ГЭСЭН АМЛАЛТАА Д.ТРАМП БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЖЭЭ
(2018-06-20 12:43:08)

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧИЛНЭ
(2018-06-20 12:40:18)

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
(2018-06-20 12:38:31)

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
(2018-06-20 12:37:10)

ЭМГЭНЭЛТ ТҮҮХ: Автогоол хийснийхээ төлөө буудуулж амиа алдсан Колумбийн хөлбөмбөгчин
(2018-06-20 12:34:22)

ЦЕГ: Жолооч нар хил нэвтрэх гэсэн 200 орчим иргэдэд саад болж, машины урдуур орж хэвтсэн
(2018-06-20 10:32:39)

ДОПИНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГУУДЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХ ТАЛААР МЭДЭЭЛНЭ
(2018-06-20 10:27:02)

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
(2018-06-19 18:03:37)

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?
(2018-06-19 18:00:46)

Шадар сайд Ө.Энхтүвшин Хоргос чөлөөт бүсэд ажиллалаа
(2018-06-19 17:56:33)

“Очир Дагинас” компани экспортын үйлдвэрээ нээлээ
(2018-06-19 16:00:57)

Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүүхдүүдтэй улс Нидерланд
(2018-06-19 15:59:08)

АМЕРИКИЙН РЭПЕР XXXTENTACION-Г БУУДАН ХӨНӨӨЖЭЭ
(2018-06-19 14:06:56)

КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
(2018-06-19 13:51:54)

Б.ОБАМА УЛС ТӨРД ЭРГЭН ИРЖ МАГАДГҮЙ БАЙНА
(2018-06-19 13:45:13)

МОНГОЛ УЛС 2030 ОН ГЭХЭД НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ЭЭРЭЭ ДУНД ОРЛОГОТОЙ ОРНУУДЫН ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД ХҮРНЭ
(2018-06-19 13:43:55)

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА
(2018-06-19 13:40:54)

ЛАОС УЛС МОНГОЛООС ХОНИНЫ МАХ, МОНГОЛ УЛС ЛАОСООС ЦАГААН БУДАА ИМПОРТЛОХЫГ СОНИРХОЖ БАЙНА
(2018-06-19 11:32:26)

МОНГОЛЫН АНХНЫ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИНА
(2018-06-19 11:30:24)

Н.ЭРХЭМБАЯР ДИФЛИМПИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
(2018-06-19 11:27:42)

АНУ, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын үнэ тогтоолоо
(2018-06-19 11:26:01)

79-р сургуулийн хөлбөмбөгийн хаалга унаж, нэг хүүхэд амиа алджээ
(2018-06-19 11:24:16)

Трампын бодлогын дагуу 2000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ
(2018-06-18 17:12:59)

Эх орны хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй
(2018-06-18 17:10:35)

“Оюуны Ундраа” группийн хамт олон 7 га газрын бохирдлыг цэвэрлэжээ
(2018-06-18 17:08:23)

ХӨӨРЦӨГЛӨСӨН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ӨДӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ
(2018-06-18 17:02:54)

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
(2018-06-18 16:56:02)

МУГЖ И.ОДОНЧИМЭГ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР”-ИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ
(2018-06-18 16:52:28)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.