Өнөөдөр ямар өдөр вэ?
ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР Аргын тооллын: 2018.6.20, Лхагва гара Дэлгэрэнгүй
Хаах

ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.6.20, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 04.55-20.55
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Г.Ганболд: “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд ашигтай ажиллаж иргэн бүр ноогдол ашиг хүртэх боломжтой болно

"Эрдэнэс Монгол" болон охин компаниудын санхүүгийн болон хөрөнгийн удирдлагын талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.

 Эрдэнэс Монгол компанийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийг хэрхэн даван туулах ёстой гэж харж байна вэ?

"Эрдэнэс Монгол" бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад болон "Эрдэнэс Таван толгой" ХК, "Эрдэнэс Оюу толгой" ХХК, "Багануур" ХК, "Шивээ Овоо" ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд "Эрдэнэс Монгол" болон түүний охин компаниуд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа нэгдэл компанийн хэмжээнд алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах, өөрийн хөрөнгөд суурилсан томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх ажилд анхаарлаа хандуулж байна. 

Компанийн дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах, хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд захиран зарцуулах замаар өр төлбөр болон ашигт ажиллагааны харьцааны тэнцвэрт байдлыг сайжруулж  тогтворжуулах, нийт нэгдэл компанийн хэмжээнд 2017 онд тооцоолсон 1,6 их наяд төгрөгийн орлого, 400 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар бизнес төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

Мэдээж энэхүү үр дүнд хүрэх гол хүчин зүйл бол зах зээл дэх нүүрсний үнийн тогтвортой байдал болон төрөөс баримтлах түүхий эд худалдах гэрээний тогтвортой үнэ юм. Монголын хувьд нүүрсний экспортын гол зах зээл бол Хятад улс. Коксжих нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ Хятад улс дэлхийд тэргүүлдэг.

Хятадын Засгийн газар өөрийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг нийт 150 сая тонноор, тодруулж хэлэхэд 2017 онд 50 сая тонноор багасгах төлөвтэй байгаа нь коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж магадгүй. Гэхдээ Австралид тохиолдсон үерийн гамшгаас болж 2017 оны 2-р улиралд нүүрсний зах зээлд 15-20 сая тонны хомсдол үүсэх төлөвтэй байгаа нь энэ онд нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлвийг харуулж байгаа.

Иймээс бид 2017 онд нүүрсний экспортын хэмжээ төлөвлөснөөс илүү байх бололцоотой гэж үзээд төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хилийн боомт болон Гашуунсухайтын зам, талбай, дэд бүтцийг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлснээр манай компанийн  ашигт ажиллагаа, улсад төвлөрөх татвар хураамжууд нэмэгдэх, үйлдвэрлэлийн нэгж зардал багасах, худалдан авагчдын хувьд нүүрсний ачаа тээвэрлэлт нэмэгдэж хурдан шуурхай болох боломжтой.

Мөн компанийн хэмжээнд эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрт гадны хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийг бэхжүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тал дээр голлон анхаарна. Эрдэнэс Монголын хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийн доод цэгийг даван туулаад өсөлтийн шатанд явж байгаа гэж үзэж байна.

Та алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах гэж дурдлаа. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэх шүүмж цаг үргэлж явдаг. Алдагдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулбал?

Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын зах зээл дэх үнийн огцом бууралт, макро эдийн засгийн ханшийн савлагаа зэрэг үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нэгдэл компанийн хэмжээнд зардлаа бууруулах, төсөв хэмнэх, хөрөнгө оруулалтын зөв оновчтой бодлогыг хэрэгжүүлэн ажиллалаа.  

Үүний үр дүнд "Шивээ Овоо" компани 2016 онд 2.1 тэрбум, "Багануур" компани 1.6 тэрбум, "Эрдэнэс Монгол" компани 51 сая төгрөгийн ашигтай ажилласан. Он дамжсан хуримтлагдсан зарим өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, ОУНББ-ийн стандарт журмын дагуу компанийн санхүүгийн тайланд тусгах үйл ажиллагаа зэрэг нь энэхүү ашигт ажиллагаанд нөлөөлсөн. 2017 онд охин компаниудын томоохон хуримтлагдсан өр төлбөрийг цэгцлэх бодлогыг үргэлжлүүлнэ.

Төрийн өмчит компанийн хувьд бизнесийн ерөнхий зарчмаа баримталж ашигтай ажиллах, ноогдол ашгийн хуваарилалтыг бий болгохыг зорьж байна. Мөн нэгдэл компанийн 2017 оны төлөвлөгөөнд өртөг зардал бууруулах, уурхайн үйл ажиллагаатай холбоотой машин тоног төхөөрөмж, тусгай программ хангамжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг тусгаж, мөрдлөгө болгон ажиллаж байна. 

Чалкод төлөх өрийг барагдуулсан үйл явдал өнгөрсөн сард болсон. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд "Одоо компани ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломжийг бий болгохыг зорьж ажилла" хэмээн чиглэл өгсөн. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

6 жилийн турш сунжирсан "Чалко" компанийн өр төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссан нь "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Таван Толгой" компаниуд Засгийн газартай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүн юм. Эрдэнэс Монголын зүгээс "Эрдэнэс Таван Толгой"-н уурхайн хамтын ажиллагааны холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлцлүүдийг амжилттай хийснээр тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг 2016 оны 10 дугаар сард 33 ам.долларт, 12 дугаар 3 сард 50 ам.долларт хүргэсэн. 2017 оны 1 дүгээр сард 59.3 ам.долларт хүргэсэн.

Түүнчлэн Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөж чадсан. Одоо Цанхийн Баруун болон Зүүн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Монгол Улсын орлого болж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Нэмж хэлэхэд Чалкогийн өрийг барагдуулсан Цанхийн Зүүн уурхайн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

Иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулж ашиг хүртэх хүлээлт их байгаа. "Эрдэнэс Таван Толгой" компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байна.

"Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Таван Толгой"-н зүгээс Сангийн яамтай хамтарч, хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа, холбогдох шийдвэрийг 2-р улиралдаа багтаан гаргана гэж тооцоолсон. Үүний үр дүнд холбогдох газруудын процессийн чанартай ажлууд бүрэн хийгдэж "Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцааны бүртгэл дуусч, иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно.

"Эрдэнэс Таван Толгой" компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд "2018 онд гадаадын хөрөнгийн биржэд IPO хийх боломж бүрдлээ" гэж мэдээлсэн. Энэ талаар?

"Эрдэнэс Таван Толгой" компани IPO хийх нь гарцаагүй зүйл. IPO хийх нь компанийн хувьд санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авч хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх давуу талтай. "Эрдэнэс Таван Толгой"-н хувьд эхний ээлжинд хувьцааны бүртгэлээ хийж дуусгах, 2018 оны дундуур зарим урт хугацаат өр төлбөрийг цэгцэлж IPO хийх үйл ажиллагаандаа орох байх.

Засгийн газрын зүгээс "Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, хөрөнгө татах тухай тогтоолуудыг гаргаж, чиг үүргийг өгсөн. Эдгээр ажлууд ирэх онд бодит ажил болох үндэс суурь бүрэн тавигдана гэж харж байна. Мэдээж IPO хийхийн тулд санхүү болон үйл ажиллагааны тодорхой шалгууруудыг хангасан байх шаардлагатай. "Эрдэнэс Таван Толгой"-н хувьд ихэнхи хөрөнгийн биржүүдийн шаарддаг санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь нэн тэргүүний ажил. Ийм учраас IPO хийх үйл ажиллагааг хангахын тулд тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй.

Эрдэнэс Монгол болон охин компаниудын өр төлбөрийн хэмжээ ямар байдалтай байгаа вэ? Өр төлбөрийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? 

"Эрдэнэс Монгол" болон охин компаниудын хувьд нийт өрийн хэмжээ 2016 онд 1,37 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 190 тэрбумаар буюу 14 хувиар өссөн. Үүнд "Багануур", "Шивээ Овоо" компаниуд төсвийн хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкны богино хугацаат зээлүүдийг авч төлөвлөгөөт хөрөнгө оруулалтын санхүүжилтыг нөхсөн, валютын ханшны өсөлтөөс үүдэлтэй дотоод, гадаадын харилцагчдаас авсан өр төлбөр төгрөгийн илэрхийллээрээ нэмэгдсэн зэрэг нь шууд холбоотой.

2017 онд "Эрдэнэс Монгол" болон охин компаниудын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа 900 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийн гэрээг шинэчлэх, бэлнээр төлж барагдуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний дотор "Багануур" болон "Шивээ Овоо" компаниудын техникийн шинэчлэлийн хүрээнд 1996-1998 онуудын хооронд Дэлхийн банк, Японы Засгийн газраас Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн үлдэгдэл, "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Таван Толгой" компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээл, бусад богино хугацаат өр төлбөрүүдийг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Сангийн яам болон Хөгжлийн банктай хамтран, боломжит хэлбэрээр шийдвэрлэхийг голчлон анхаарч ажиллана.

Эрдэнэс Монгол болон охин компаниудын хэмжээнд хяналтын тогтолцоо хэрхэн хэрэгждэг вэ? Дотоод, гадаад болон хөндлөнгийн аудит хэрхэн хийгдэж байна вэ?

"Эрдэнэс Монгол" болон охин компаниудын санхүүгийн тайланд жил бүр төрийн болон хөндлөнгийн аудит хянан баталгаажуулалт хийж байна. 2014, 2015, 2016 онуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн "Эрнст энд Янг" компаниар аудит хийлгэж, олон улсын аудитын компаниар баталгаажсан нэгтгэсэн санхүүгийн тайлангаа гарган авсан.  Энэ нь санхүүгийн тайлангаа олон улсын стандартад шилжүүлэх чухал алхам боллоо.

Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилтыг авахад нэн тэргүүнд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага нь болдог. Өөрөөр хэлбэл, охин компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг босгох бэлтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна. Мөн "Эрдэнэс Монгол" болон охин компаниудын хэмжээнд НББ-ийн нэгдсэн бодлогын баримт бичиг, нэгдсэн санхүү бүртгэлийн цахим программыг 2017 онд багтааж бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

2016 оны 12 сард Эрдэнэс Монголын компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Санхүүгийн үйл ажиллагааны аудит, мониторингийн хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нэгж нь охин компаниудын үйл ажиллагааны бүхий л цар хүрээнд дотоод хяналт явуулж, гарч болзошгүй эрсдлийг илрүүлэх, бууруулах,  зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь засч сайжруулах зорилготой.

Одоогийн байдлаар танай компанийн хөрөнгийн бүтцэд ямар компаниуд байгаа вэ? Толгой компанийн хувьд охин компаниудын менежментэд хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийж байгаа талаар

Манай компани нь "Оюу Толгой" ХХК-ийн Монголын талын 34 хувь эзэмшигч "Эрдэнэс Оюу Толгой" ХХК, "Эрдэнэс Таван Толгой" ХК, "Багануур" ХК, "Шивээ Овоо" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа болон Тавантолгой - Гашуунсухайт авто замыг эзэмшдэг. Мөн "Мон Атом" ХХК, "Эрдэнэс Метан" ХХК, "Эрдэнэс Ассет Менежмент" ХХК болон "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК зэрэг компаниудыг нэгдлийн бүрэлдэхүүндээ багтаасан.

2017 оноос төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж "Эрдэнэс Ашид", "Эрдэнэс Стийл" хамтарсан компаниудыг байгуулаад байна. Эдгээр компани бүр ашигтай ажиллах, өмнөх жилүүдэд хуримтлагдаад буй өр төлбөрийг барагдуулах зорилготой 2017 оны төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байгаа. Үүнээс "Эрдэнэс Таван Толгой" компани энэ онд 1,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 280 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Таван толгой" компаниудын хувьд Хөгжлийн банкны зээлийн хуримтлагдсан хүүгийн өглөгийг өөрсдийн хүчээр төлж барагдуулахаар энэ ондоо хүчин чармайлт гарган ажиллах болно.

2017 оны батлагдсан төлөвлөгөөгөөр нэгдлийн томоохон компаниуд болох "Эрдэнэс Монгол","Эрдэнэс Таван Толгой", "Шивээ Овоо", "Багануур" компаниуд бүгд  ашигтай ажиллана. Ашигт ажиллагааг хангаж ажиллах тал дээр толгой компанийн зүгээс дэмжлэг туслалцаа, чиглэлүүдийг өгч, охин компаниудад төрийн зүгээс зайлшгүй шаардагдах шийдвэрүүдийг гаргуулах тал дээр шуурхай ажиллах болно.

Толгой компани нь "Багануур" болон "Шивээ Овоо" компаниудын нэмэлт хувьцааг гаргах, төрийн мэдлийн хувьцааг Засгийн газрын тогтоолын дагуу тогтсон хувь хэмжээгээр арилжаалах, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулан хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлж, улмаар компаниудад шаардагдах үйлдвэрлэлийн шинэчлэл, тоног төхөөрөмж механизмийн хөрөнгө оруулалт,  үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр хяналт тавин ажиллана.

Мөн "Эрдэнэс Монгол" болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, сайн засаглалыг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилгоор Азийн хөгжлийн банкаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааны бүхий л чиглэлд нь удирдлагын менежментийг сайжруулах, мөн нэгдсэн "ERP" системийг нэгдэл компанийн хэмжээнд шат дараатайгаар нэвтрүүлэх болно. Мөн бид охин компаниудын ордын үнэлгээний ажлыг энэ онд эхлүүлнэ.

АХБ-тай хамтран хэрэгжүүлэх уг төсөл нь төрийн эзэмшлийн компаниудын алдагдлыг багасгаж, ашгийн нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

Тэгж хэлж болно. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Үүний хүрээнд нэгдлийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай удирдах зориулалттай нэгдсэн ERP системийг нэвтрүүлснээр нэгдсэн санхүүгийн систем болон худалдан авалтын нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлтийг бодитоор хийх, удирдлагын шийдвэр гаргалт сайжрах, ажлын бүтээмжийг үнэлэх, төслийн менежментийг үр ашигтай ашиглах, төлөвлөх, охин компаниудад хэрэгжих төслүүдийг хамтран оновчтой удирдах зэрэг маш олон давуу талыг бий болгоно.

Өнгөрсөн онд танай нэгдлийн хэмжээнд хэдий хэмжээний татвар, хураамжийг Улсын төсөвт төвлөрүүлсэн бэ?

"Эрдэнэс Монгол" болон охин компаниудын хэмжээнд 2015 онд Улсын төсөвт нийт 60,7 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 53 хувийг "Эрдэнэс Таван Толгой" дангаараа эзэлсэн. 2016 онд "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Таван Толгой" компаниудын борлуулалт нэмэгдсэнээр Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээ нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Улсын төсөвт 96 тэрбум төгрөгийг төвлөрүүлж өмнөх оны үзүүлэлтээс 58 хувиар өссөн амжилтыг гаргалаа. 2017 онд  284 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхийг зорьж байна. Энэ онд "Эрдэнэс Монгол" компанийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид анх удаа ашигтай ажиллаж, дангаараа улсын төсөвт 4,06 тэрбум төгрөгийг төвлөрүүлж Шилдэг татвар төлөгчдийн 14-т жагслаа.

2017 онд уг амжилтаа бататган Улсын төсөвт хамгийн их мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах, Монголын иргэн бүрт төрийн эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хувь  хүртээх тал дээр чармайн ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү  


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Сэтгэгдэл :
2 (202.131.226.*)
2017-05-19 15:40:33

amjilt husye
Хариулах

Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна
()

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарлаа
()

И.Одончимэг: Монголын кино урлагийнхны олон жилийн мөрөөдөл биелж байна
()

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
()

АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ДАРААГИЙН ФОРУМААР “ХОТЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ, УХААЛАГ ХОТ” СЭДВИЙГ ХӨНДӨНӨ
()

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОУИМ Б.МӨНГӨНТУУЛ ЭНЭТХЭГТ БОЛСОН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ
()

КИМ ЖӨН УНТАЙ УТСААР ЯРИНА ГЭСЭН АМЛАЛТАА Д.ТРАМП БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЖЭЭ
()

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧИЛНЭ
()

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
()

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
()

ЭМГЭНЭЛТ ТҮҮХ: Автогоол хийснийхээ төлөө буудуулж амиа алдсан Колумбийн хөлбөмбөгчин
()

ЦЕГ: Жолооч нар хил нэвтрэх гэсэн 200 орчим иргэдэд саад болж, машины урдуур орж хэвтсэн
()

ДОПИНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГУУДЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХ ТАЛААР МЭДЭЭЛНЭ
()

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
()

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?
()

Шадар сайд Ө.Энхтүвшин Хоргос чөлөөт бүсэд ажиллалаа
()

“Очир Дагинас” компани экспортын үйлдвэрээ нээлээ
()

Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүүхдүүдтэй улс Нидерланд
()

АМЕРИКИЙН РЭПЕР XXXTENTACION-Г БУУДАН ХӨНӨӨЖЭЭ
()

КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
()

Б.ОБАМА УЛС ТӨРД ЭРГЭН ИРЖ МАГАДГҮЙ БАЙНА
()

МОНГОЛ УЛС 2030 ОН ГЭХЭД НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ЭЭРЭЭ ДУНД ОРЛОГОТОЙ ОРНУУДЫН ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД ХҮРНЭ
()

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА
()

ЛАОС УЛС МОНГОЛООС ХОНИНЫ МАХ, МОНГОЛ УЛС ЛАОСООС ЦАГААН БУДАА ИМПОРТЛОХЫГ СОНИРХОЖ БАЙНА
()

МОНГОЛЫН АНХНЫ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИНА
()

Н.ЭРХЭМБАЯР ДИФЛИМПИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
()

АНУ, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын үнэ тогтоолоо
()

79-р сургуулийн хөлбөмбөгийн хаалга унаж, нэг хүүхэд амиа алджээ
()

Трампын бодлогын дагуу 2000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ
(2018-06-18 17:12:59)

Эх орны хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй
(2018-06-18 17:10:35)

“Оюуны Ундраа” группийн хамт олон 7 га газрын бохирдлыг цэвэрлэжээ
(2018-06-18 17:08:23)

ХӨӨРЦӨГЛӨСӨН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ӨДӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ
(2018-06-18 17:02:54)

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
(2018-06-18 16:56:02)

МУГЖ И.ОДОНЧИМЭГ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР”-ИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ
(2018-06-18 16:52:28)

МУСТА дуучин Г.Батсүх: Би ээжийнхээ хүрч чадаагүй өндөрт хүрч хүслийг нь биелүүлэх юмсан гэж хичээж яваа
(2018-06-18 16:45:30)

НОГООН ХОТ БОЛОХ ЗОРИЛТ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫГ НЭГТГЭЖ БАЙНА
(2018-06-18 16:43:24)

Н.ЭНХБАЯР ХҮЧ ҮЗНЭ ГЭВ, У.ХҮРЭЛСҮХ ҮГҮЙ ГЭЛЭЭ
(2018-06-18 16:41:21)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ИРГЭДДЭЭ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
(2018-06-18 16:39:39)

ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРТ 600 ГАРУЙ ХҮҮХЭД ЭРХЭЭ ХАМГААЛАХААР ЧУУЛЖ БАЙНА
(2018-06-16 15:39:57)

УРУГВАЙН ШИГШЭЭ БАГ ХЭСГИЙНХЭЭ ХОЁРДУГААРТ ЖАГСЛАА
(2018-06-16 15:37:32)

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
(2018-06-16 15:35:42)

Эмчилгээний импорт
(2018-06-15 16:31:15)

“Арсенал”-ын фанатууд А.Головиныг авахыг Унай Эмеригээс хүсч байна
(2018-06-15 16:28:32)

GЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ӨМЧЛҮҮЛСЭН ГАЗАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО
(2018-06-15 16:26:14)

Дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас хоёр аймагт үер буулаа
(2018-06-15 16:25:00)

Д.Цогтбаатар: Цөмийн цэнэгийг бид цаашид байлгахыг хүсэхгүй
(2018-06-15 16:23:16)

Хан Хэнтийн хоймор хаан эзний нутгаар
(2018-06-15 15:33:42)

Би хэрхэн ажилладаг вэ? - Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
(2018-06-13 17:58:51)

“ДАШТ-2018”-ЫН НЭЭЛТЭД 20 ГАРУЙ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮРЭЛЦЭН ИРНЭ
(2018-06-13 17:56:40)

Аялал жуулчлалын гол чиглэлийг тогтоолоо
(2018-06-13 17:54:44)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.