Өнөөдөр ямар өдөр вэ?
2017.12.09 / БИЛГИЙН ТООЛЛЫН 21 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР Дэлгэрэнгүй
Хаах
2017.12.09 / БИЛГИЙН ТООЛЛЫН 21
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР
  Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 08.33-17.03
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Төмөр
  Аргын тооллын 12 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 21, Их морь одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Зар мэдээ:
Бүх төрлийн цоож эвдрэлгүй онгойлгож түлхүүр тааруулна. Автомашины түлхүүр тааруулж онгойлгох, Бүргэд хаалга онгойлгож гол солих, Сейф онгойлгож түлхүүр тааруулж код тайлах, Гараж онгойлгож түлхүүр тааруулах. Бүх төрлийн бүргэд хаалга, автомашин, сейф онг
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах

ИХ дэлгүүрийн зүүн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
ИХ дэлгүүрийн зүнн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүрэн автомат угаалгийн машин дуудлагаар баталгаатай засварлана. Баталгаа 1-6 сар Утас: 88200433
Бүх төрлийн гэр ахуйн электрон хэрэгсэл гүйлтийн зам, бүрэн болон хагас автомат угаалгийн машин ,аяга таваг угаагч , мөс хөлдөөгч , хөргөгч , эйр koндэйшн , LCD , LED зурaгт , печь г.м дуудлагаар баталгаатай засварлана. Usa ,Japan-s орж ирсэн 110 вольтоор

Сайн байна уу Sir / Madam! Зээл авахад шаардлагатай хүмүүст зориулсан зээл хүссэн хэмжээг харгалзан 2% -ийн хүүтэй байх Би бүх хүмүүст орон нутгийн болон олон улсын зээлийг олгодог дэлхий даяар. Миний санал нь маш олон баримт бичиг шаарддаггүй, харин

Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРЛАГЫН ХЭСЭГТ ХОРИГ ТАВИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт:
"МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАНАА

Хуульд хэсэгчлэн хориг тавих тухай
Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг баталж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна.Өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн дүн, мэдээнээс үзэхэд Монгол Улсын төсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байжээ. Харин Олон улсын валютын сангийн шаардлагаар Монгол Улсын хуулиудыг зөрчиж, 2016 оны улсын төсвийн зарлага дээр Монгол Улсын Хөгжлийн банк болон Төрийн банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны зээлийг нэмэн хамруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 14.3 хувьд хүргэсэн байна.2017 оны хувьд тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,727,288.6 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,420,601.4 сая төгрөг байхаар тооцож төсвийг 2,693,312.8 сая төгрөгийн алдагдалтайгаар баталсан бол нэгдсэн төсвийн алдагдал мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьтай тэнцсэн байна.

Дээрх дүн мэдээнээс 2017, 2018 оны төсвийн зарлага болон алдагдал өмнөх жилүүдийнхээс ижил түвшинд, эрс өссөн байгааг харж болох бөгөөд эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан Улсын Их Хурал төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нь онцгой анхаарал татаж байна. Тухайлбал эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 7 төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалин болон түүнтэй адилтгах орлогоос 10-25 хувийн татвар авах хууль үйлчилж эхэлнэ. Тиймээс миний бие төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатайг Улсын Их Хуралд сануулж, засах боломжийг нь олгох үүднээс Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихаас өөр аргагүй байдалд хүрч байна.Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирснийг дээр дурдсан. Тэгвэл 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрэн бүрдүүлж байна.  Боломж нэгэнт бүрдсэн тохиолдолд урсгал зардал болон нэн чухалд тооцогдохгүй, үр ашиг муутай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлаа танах, зайлшгүй зардлыг бодитой, үнэн зөвөөр тооцож төлөвлөх зэргээр төсвийн зардлыг багасгах асуудалд онцгой ач холбогдол өгч, төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг хүртэл бууруулан алдагдалгүйгээр төсвөө батлах нь зүй ёсны шаардлага болно.Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан.   Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна.

Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт  "УИХ-ын гишүүний 3 тэрбум" хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой.    Төсвийн зарлагыг танаж, алдагдлыг арилгах арга хэмжээг Улсын Их Хурал зоригтойгоор авч хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 100 тэрбум төгрөгийг хуримтлал болгох, 12 дугаар зүйлд заасан 408,744.3 сая төгрөгийг хуримтлалд нь үлдээх, 13 дугаар зүйлд заасан 2,583,181.9 сая төгрөгийн өрийг улсын өр дээр нэмэхгүй байх зэрэг бодитой олон үр дүнд шууд хүрэхээр байгаа юм.Харин бодитойгоор бий болсон боломжийг ашиглалгүй төсвийг алдагдалтай чигээр нь үлдээсэн тохиолдолд улс орны эдийн засаг төдийгүй ард иргэдийн амьдралд хохиролтойг анхаарах хэрэгтэй. Учир нь төсвийн алдагдлыг гадаадын буюу эсвэл дотоодын аль нэг эх сурвалжаас авсан өндөр хүүтэй өр зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс өөр гарц байдаггүй.

Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар дотоодын банкнаас зээл авах нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлийг хумиж эдийн засгийн хориг болдог, харин дотоодын банкнаас зээл аваагүй тохиолдолд уг эх үүсвэр нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих зээлд зарцуулагдаж, зээлээ олгох гэсэн банкуудын өрсөлдөөнөөс зээлийн хүү ч буурах магадлалтай юм. Улсын төсөв өөрөө банкны хомс эх үүсвэр дээр өрсөлдөгч болохгүйгээр дотоодын хувийн хэвшилд тэлэх орон зай гаргаж өгөх нь давхар авч явах бодлого юм.Нөгөө талаас төсвийг алдагдалгүй баталсан тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих хүү багатай 2.5 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр бий болж, хувийн хөрөнгө оруулалт өсч, ажлын байр нэмэгдэх сайн талтай. Эдийн засгаа тэлж ажлын байрыг нэмэхгүйгээр ядуурал буурахгүй.

Эцэст нь төсөв батлах үйл ажиллагааг эрх зүйн талаас нь дүгнэвэл Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан "төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох", 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан "төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх", 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан "нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байгаа бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимтай харшилж байна.Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байна.
Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга" гэжээ. 

Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
“МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017” шилгүүдээ тодруулж Гран- При шагналын эзнээр Б.Рэнцэндорж шалгарлаа.
()

ХЭЛМЭГДЭГСДЭД 2019 ОНООС НӨХӨН ОЛГОВОР ОЛГОНО ГЭВ
()

ХАМГИЙН ИХ УТААТАЙ БҮС ДЭХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ОНООС ӨМНӨ АГААР ШҮҮГЧЭЭР ХАНГАНА
()

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ӨСЧЭЭ
()

Н.БОЛОРМАА: ДОТУУР БАЙРНЫ БАГШААР АЖИЛЛАНА ГЭДЭГ ТҮР ДАМЖИН ӨНГӨРӨХИЙН НЭР БИШ
()

ОХУ-ЫН ШИГШЭЭ БАГ ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПТ ОРОЛЦОХООР БОЛЛОО
()

MOON DANCE”-ИЙНХАН БҮЖГИЙН СПОРТЫН ДАШТ-Д ФИНАЛД ШАЛГАРЛАА
(2017-12-11 19:31:36)

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД БАГИЙН ДОВТЛОГЧ ЛУИ САА ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ ИРНЭ
(2017-12-11 19:29:50)

"SMARTCAR.MN" НЬ ОНЛАЙНААР ТАТВАР ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЖЭЭ
(2017-12-11 19:25:34)

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫГ ШАГНАВ
(2017-12-11 19:23:31)

УЛААНБААТАР-ЭРХҮҮ ЧИГЛЭЛИЙН ХУРДАН ГАЛТ ТЭРЭГНИЙ АНХНЫ АЯЛАЛ ХӨДӨЛЛӨӨ
(2017-12-11 19:22:12)

“ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА” СУРГАЛТ БОЛЛОО
(2017-12-10 18:12:33)

“Өдөр тутмын сонинуудын холбоо” 10 сая төгрөгийн шагналын сантай шилдэг бүтээлийн уралдаан зарлав
(2017-12-10 18:07:23)

ӨВЧТӨНИЙ ТҮҮХ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УГААСАН ЭМЧ НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА
(2017-12-10 18:05:31)

ШИЛИЙН БОГДЫН БЭЛД “АДУУТАЙ ӨВӨЛ” ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН АЯЛАЛ, АДУУЧДЫН БАЯР БОЛЛОО.
(2017-12-10 17:53:21)

Nvidia 2999 ам. долларын үнэтэй ДЭЛХИЙН хамгийн хүчирхэг график картыг танилцууллаа
(2017-12-09 15:08:52)

3500 төрийн албан хаагч 300 мянган төгрөгийн тусламж хүртэнэ
(2017-12-09 15:07:49)

ОРОСЫН ИРГЭДИЙН ДӨРӨВНИЙ НЭГ НЬ АРГАГҮЙН ЭРХЭНД ХАХУУЛЬ ӨГДӨГ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
(2017-12-09 15:05:55)

33 ДУГААР СУРГУУЛЬ ХОЁР ЗАМТАЙ 10 МЕТРИЙН УРТ УСАН БАССЕЙНТАЙ БОЛЛОО
(2017-12-09 15:04:42)

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
(2017-12-09 15:01:32)

УВСЫН НУТАГТ 60 ЖИЛИЙН ДАРАА ЦАГААН ЗЭЭРИЙН СҮРЭГ НҮҮДЭЛЛЭН ИРЖЭЭ
(2017-12-09 15:00:14)

ИРЭХ ОНЫГ АВЛИГЫН ГЭРЧ, МЭДЭЭЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ ЖИЛ БОЛГОХЫГ УРИАЛАВ
(2017-12-08 19:28:36)

АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ИЛГЭЭГҮЙ НӨАТ-ЫН БАРИМТЫГ ИНГЭЖ БҮРТГҮҮЛЖ БУЦААЛТАА АВААРАЙ
(2017-12-08 19:26:29)

Сонгуулийн тухай хууль “мэс засал”-д дахин орох нь
(2017-12-08 18:34:52)

ГАЗАР, УСНАА ЯВАГЧ ДИНОЗАВРЫН ЧУЛУУЖСАН ЯСЫГ МОНГОЛООС ХУУЛЬ БУСААР ГАРГАСАН ГЭЖ СУДЛААЧИД ҮЗЭЖ БАЙНА
(2017-12-08 17:53:09)

ЯПОН УЛСААС 283 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ НЭН ТААТАЙ НӨХЦЛӨӨР ОЛГОХ БОЛЛОО
(2017-12-08 17:52:00)

УМАРД СОЛОНГОСЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ТУСЛАХЫГ МОНГОЛООС ХҮСЭВ
(2017-12-08 17:50:09)

М.МӨНХМАНДАХ: СЕНСАЦИ ХӨӨХӨӨС ИЛҮҮТЭЙ НИЙГЭМД ҮНЭ БОДИТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЬ ЧУХАЛ
(2017-12-08 17:46:20)

Д.СУМЪЯА, М.УРАНЦЭЦЭГ НАР ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЛЭЭ
(2017-12-08 17:45:08)

ТҮҮХЧ Д.ӨЛЗИЙБААТАР, СОЁЛ СУДЛААЧ Ц.САНЧИР НАРТ ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭВ
(2017-12-08 17:43:37)

ШИН ХАЙМИН:ХЯТАД, МОНГОЛЫН ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛД ШИНЭ БОЛОМЖУУД ИРЛЭЭ
(2017-12-07 13:29:17)

“FORBES” СЭТГҮҮЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ДУУЧДЫГ ЖАГСААЛАА
(2017-12-07 13:27:32)

850 САЯ АМ.ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ УИХ-ААР ШИЙДҮҮЛНЭ
(2017-12-07 13:14:49)

В.ПУТИН 2018 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОНО ГЭДГЭЭ МЭДЭГДЭВ
(2017-12-07 13:13:16)

“ТIME” СЭТГҮҮЛ “АНИРГҮЙГ ЭВДЭГСЭД”-ИЙГ "ОНЫ ХҮН"-ЭЭР ТОДРУУЛЛАА
(2017-12-07 13:11:49)

МАЛЫН ТЭЖЭЭЛ, ӨВСИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨВ
(2017-12-07 13:09:59)

Э.Энхмаа: Цус ойртолт өвөг эцэг, эмэг эхийн түвшин рүү дөхөж байна
(2017-12-06 16:25:59)

ШҮДЭН УУЛНААС ЭРТНИЙ БУЛШ ОЛДЛОО
(2017-12-06 16:23:41)

М.ЗАХАРОВА: ОУОХ-НЫ ШИЙДВЭР НЬ ОРОС УЛСЫГ “НУРААН МОХООЖ” ЧАДАХГҮЙ
(2017-12-06 16:22:15)

ФАТЕМА ЗУМАР:МОНГОЛ УЛСАД ОЛГОХ 350 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
(2017-12-06 16:20:54)

ШУУРХАЙ АЛБАНЫ 200 АЛБА ХААГЧ УХААЛАГ ГАР УТАСТАЙ БОЛЛОО
(2017-12-06 16:19:05)

ЕХ ОФФШОР БҮСҮҮДИЙН ХАР ЖАГСААЛТАД МОНГОЛЫГ ОРУУЛЖЭЭ
(2017-12-06 16:16:07)

Ч.ХҮРЭЛБААТАР: ХОРИГИЙГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛ ОУВС-ГИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛНО
(2017-12-06 16:14:52)

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ШИРЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА
(2017-12-06 16:06:15)

ХҮНИЙ ЭРХИЙГ ХЭРХЭН ХАНГАСНААС ХАМААРЧ ЕВРОПЫН ХОЛБООНД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХ ЭСЭХ НЬ ШИЙДЭГДЭНЭ
(2017-12-06 15:46:51)

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ШИРЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА
(2017-12-06 13:14:40)

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ШИРЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЖ БАЙНА
(2017-12-06 12:59:17)

ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
(2017-12-05 19:19:00)

24 сар эмчилдэг байсан ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГ 9 сар эмчлэх боломжтой болсон
(2017-12-05 19:18:40)

“ДОТУУР БАЙР-ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРЧИН” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
(2017-12-05 19:18:25)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.