Өнөөдөр ямар өдөр вэ?
Өвлийн адаг харагчин үхэр сарХоёр хар мэнгэтэй Хөх бар өдөр Аргын тооллын: 2018.1.22, Даваа гараг Наран Дэлгэрэнгүй
Хаах

Өвлийн адаг харагчин үхэр сар
Хоёр хар мэнгэтэй Хөх бар өдөр

  • Аргын тооллын: 2018.1.22, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 08.31-17.36
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарах, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Өвлийн адаг харагчин үхэр сар
Хоёр хар мэнгэтэй Хөх бар өдөр

  • Аргын тооллын: 2018.1.22, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 08.31-17.36
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарах, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Зар мэдээ:
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
95893533 24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛГОНО
24 ЦАГ 94893533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 94893533 ЦАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ 95893533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 95893533 ЦАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
Бүх төрлийн хаалга цоож онгойлгож , цоож цоожны гол солино, бүргэд хаалганы гажаа Гаргаж засвар үйлчилгээ хийнэ. 24 цагийн баталгаат засварын дуудлагын үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. 99731414
***ТҮЛХҮҮР ЦООЖНЫ БАТАЛГААТ ЗАСВАР ДУУДЛАГААР ҮЙЛЧИЛНЭ*** Бүх төрлийн цоож эвдрэлгүй онгойлгож түлхүүр тааруулна. Автомашины түлхүүр тааруулж онгойлгох, Бүргэд хаалга онгойлгож гол солих, Сейф онгойлгож түлхүүр тааруулж код тайлах, Гараж онгойлгож түлхүүр
Computer duudlagaar formatlana 15000T Batalgaa ogno utas:96860906 Dotood svljeenii tohirgoo hiine,Virus arilgaj virusnii program suuulgna.Code tailna, drivers taniulna .XP3 ,Windows 7, Windows 8.1 pro . Windows 10 pro . vildeliin system-vvd suulgan
Бүх төрлийн цоож эвдрэлгүй онгойлгож түлхүүр тааруулна. Автомашины түлхүүр тааруулж онгойлгох, Бүргэд хаалга онгойлгож гол солих, Сейф онгойлгож түлхүүр тааруулж код тайлах, Гараж онгойлгож түлхүүр тааруулах. Бүх төрлийн бүргэд хаалга, автомашин, сейф онг
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ИХ дэлгүүрийн зүүн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
ИХ дэлгүүрийн зүнн талд , Гандирсын зүүн талын 13-р байрны 1 давхрын 2 өрөөг хөлслүүлнэ. 94406506
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Урьд нь хэзээ ийм олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байлаа даа

Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Ерөнхийлөгч болчих сонирхолтой хүмүүсийн нэр ч таамаг төдий тодроод эхлэв. Ам дамжсан яриа мөн ч их урсаж байна аа. Энэ талаар орон нутагт тоож байгаа ч юм алга. “За яахав, хүрээд л ирэг” гэсэн аятай. Урилгагүй зочны сураг авсан юм шиг. Нэг их саймшран хүлээж ядаж байгаа ч биш, бүр дургүй байгаа ч биш, нэг л тиймэрхүү. Мал төллөөд борви бохисхийх завгүй байна. Хотод бол хэзээний өөрөө нэрийг нь дэвшүүлээд, сонгочихоод байна. Үл тоосон хандлага ч байна. Энэ нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахаар тусгасантай нэг их холбоогүй ч мэдэх нэг нь дотроо бодчихсон л байгаа байх. Бас нэг шалтгаан нь өмнөх хоёр Ерөнхийлөгчийн байж байгаа царай, хийсэн алдаанууд, олны дундах нэр хүнд нь Улсын Ерөнхийлөгч хэмээх өндөр албаны нэр хүндийг унагасантай холбоотой байх.

“Сант марал” сангаас саяхан улстөрчдийн рейтингийг харуулах судалгаа явуулсан байна. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан хэрэг биз дээ. Гэхдээ энэ нь хэн Ерөнхийлөгч болох боломжтойг харуулах гэсэн хэрэг биш бололтой.

М.Энхболд амьдрал мэдэх хүн 

Улстөрчдийн эхний аравт М.Энхболд багтдагаараа л багтсан байна. Яах аргагүй эхний эгнээнд байх ёстой улстөрч. УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, шадар сайд, эрх баригч намын дарга, Нийслэлийн Засаг дарга зэрэг нөлөө бүхий далайцтай албуудыг хашсан. Дөрвөн зүг, найман зовихист дэмжлэгтэй. Олонтойгоо явдаг, бусдынхаа үгийг сонсдог, намба далайцаараа бусдаасаа арай илүү, хамгийн чухал нь олонд танигдсан хүн. Жаахан зөрүүд гэв үү дээ. Тэр зүгээрээ, өдий насны эр хүнд өөрийн бодол, зорилго байлгүй яахав. Тэр Энхбаяр, Элбэгдорж хоёр шиг хаан болж жүжиглэхгүй, эрх мэдэлд мансуурахгүй гэдэг нь мэдрэгдсэн.

Сайн муугаараа дуудуулж ханасан. Сүүлийн үед уяач нартай холбосон шүүмжлэлд өртөөд байгаа. Яахав. Морь уяах сонирхолтой л юм байгаа биз. Том, жижиг уяачидтай ойр дотно л юм байгаа биз. Түүний буруу гэж юу байх билээ. Газрын наймаачин гэгддэг. Энэ бол хардалт дээр үүссэн цуурхал. МАХН-ынхан энэ хүнийг харлуулах зорилгоор “урансайхны” кино хийж байгаа сурагтай. Дэлгэцээр хоёр гурав цацна л биз. Тэгээд ч зургаан сар зурагтын өмнө сууж байдаг сар ч биш.

Монголчууд дөрвөн Ерөнхийлөгчийг сонгож байлаа. Эхнийх нь уурхайн инженер, хоёрдахь нь хүнсний технологч инженер, гуравдахь нь орчуулагч, дөрөвдэх нь цэргийн сурвалжлагч. Эхний хоёр нь суурь шинжлэх ухааны тодорхой салбарт суралцсан, ажилласан. Дараах хоёр нь ямар нэгэн шинжлэх ухааны чиглэлээр суралцаагүй. Үндсэндээ шинжлэх ухааны боловсролгүй гэсэн үг. Үгээр хөөцөлдөж ирсэн болохоор яг тэр замаараа явсан. Өөр арга байхгүй. Үг хүмүүсийг үймүүлдэг. Энэ нь нотлогдсон. Энхбаяр, Элбэгдорж хоёр суурилаад суучих ухаанд суралцаагүй болохоор уран үгийн богино зайны залиар монголчуудыгаа мөн ч олон жил хуурч,  үймүүлж ирлээ.

Харин энэ удаагийн сонгуульд иймэрхүү төрхийн хүмүүс өрсөлдөхгүй нь сайн хэрэг. М.Энхболд бол эдийн засагч, ажлыг бүр багаас нь, хар бороос нь  эхлэн эрхэлж  дээшилсээр одоо  энэ түвшинд  өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Түүний алхсан шат одоогийн өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж буй хүмүүсээс хамаагүй олон гишгүүртэй байгаа нь сайн үзүүлэлт юм. Тэрбээр “үүр шөнийн хараацай” биш, үзэх, хийх, дамжих дамжлагаа дүүргэсэн тулхтай, туршлагатай эр хүн. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол цэцэн мэргэн үгийн толь шүүрдэн, ганган үг түүж суухгүй. Шат шатны амьдрал мэддэг болохоор бодитой, барьцтай хандах нь мэдээж.

                                               Н.Энхбаяр бас л үймүүлэхээр шийджээ 

Судалгаагаар /хэрэв үнэн бол/ Н.Энхбаярын нэр нэгд бичигдсэн байна. Авилгын хэргээр шийтгэл хүлээж, шоронд ч суугаад үзсэн Ерөнхийлөгч асан. Монголчууд энэ хүнийг хэлмэгдсэн хэмээн өрөвдөж магадгүй. Гэвч тийм биш. Их шуналынхаа золиос болсон юм шиг байгаа юм. Өөрөө болохоор таван жилийн турш “хэлмэгдэлд өртлөө” хэмээн өрөвдүүлэх, өсөрхөх аянд мордож, уйлж, дуулж, гомдож цөхөрч, занаж зүхсэн үйлдэл хийж, өөрийнхөө цэврийг итгүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хүн. Шинэчлэгч, ялагдашгүй, эр зоригтой хүн гэдгээ харуулах нь түүнд чухал байсан учраас Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулан орон даяар тайлбарлан аялав. Түүний толгойлсон МАХН зөвхөн энэ хүний “ялгүй” гэдгийг нотлох, “хэлмэгдсэн” болохыг батлах зорилго өвөрлөн ажиллав. Ганцхан энэ хүний төлөө үйлчлэх “тавиланд унасан” нам болохоор улс орноо хөгжүүлэхээр зорилт, хөтөлбөр боловсруулан “улстөрийг” хийх зүгт ямар ч алхам хийгээгүй, хийх ч боломж гарсангүй.  Яавал Н.Энхбаярыг “чөлөөтэй” болгож авахыг л хичээсээр ирлээ.  АН-тай хамтран Засгийн газарт ажиллаж байхдаа Шадар сайд болохыг оролдож үзээд бүтээгүй. Томоохон орон тоо гарвал л очоод суучих санаатай эрэл хайгуул хийж энд тэнд сүүдэрээ тусгасаар яваад сонгуультай золгов. Зохиолч С.Эрдэнэ агсны хэлсэнчлэн үнэхээр “алсын шуналтай” болох мэдрэгдээд байна.

Сүүлийн үед ахмад дипломатч Л.Эрдэнэчулууны нэрийг энэ намаас дэвшүүлэх тухай яриа цухалзаж байгаа нь Н.Энхбаярын мөрөөдөлд намын зарим нөлөө бүхий гишүүд дургүй байгаагийн илрэл биз. МАХН бол Н.Энхбаярын өмч биш шүү дээ. Л.Эрдэнэчуулуун бол туршлагатай, өөрийн бодолтой, хүний амаар гүйгээд байхгүй, шунал хүслээ захирч чадах, нэг ёсондоо Н.Энхбаяраасаа хамаагүй илүү хүн.

Ц.Нямдорж таг дуугүй байна

 Гуравдугаарт Ц.Нямдорж бичигдээд байна. Энэ хүн бол туршлагатай. Олон талтай. Ярвигтай хүн. Шудрага гэсэн тодотголтой. Түүнээс айх хүн олон. Ялангуяа төрийн томоохон албан хаагчид. Магтах, дэмжих хүмүүс ч байгаа. Ер нь чимэглэлийн талст болор шиг тунгалаг агаад хатуу харагддаг  нөхөр. Ачир дээрээ ямар хүн бэ гэдэг нь илхэн байдаггүй ч хүн л юм болохоор уйлж дуулж, гомдож, туниж, заримдаа “залж”, хулхи зан гаргаж чаддаг л байх. Хэрэг болох хэсэг нь ил, хэрэггүй хэсэг нь төмөр сууриндаа нуугдаж байдаг шиг. Түүнийг нь худалдан авагч огтхон ч хайхардаггүй шиг. Ийм л сонин хүн. Гэхдээ хүмүүс түүнд сайн ханддаг. Намынхандаа, ер нь хүмүүст хатуухан хандчих гээд байдаг хүн дээ. Тиймээс намын дотоод дахь өрсөлдөөнд ялна гэдэг хэцүү. Хэрэв гараад ирвэл Ерөнхийлөгч болчихно шүү. Өрсөлдөгчийнхөө үнхэлцэгийг бүлхэлзүүлж чадна. Бид нэг их намба заах гэж мэрийсэн хүнийг эрж  хайгаад хэрэггүй. Өөрийн бодолтой хүн л хэрэгтэй. Хүмүүсийн амнаас нэг үг унаад байдаг болсон.Тэр нь хатуухан “гар” хэрэгтэй байна гэж. Энэ үг түүнд дөхөж очно.  Ц.Нямдорж  ярихын хувьд савангийн хөөс шиг хуурамч үгээр  уран донгодохгүй ч, нотлон ярихдаа одоогоор эхний байранд байгаа хүн. Тэр нүүр тулсан хэнийг ч татах чадвартай. Харамсалтай нь энэ олон жил улстөрд хутгалдахдаа Монголоо тойрсон нь тун цөөхөн. Түүнийг нүүр тулан харах хүсэлтэй хүн олон байгаа. Э.Бат-Үүл, З.Энхболдын хэн хэн нь  өрсөлдөе гэвэл энэ хүний хаана нь ч хүрэхгүй.

АН-ын дотоод “тулаан” эхэллээ

 Сонгуулийн сургаар Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөлтэй хүмүүсийн нэр АН-аас суга суга үсрэн гарч ирээд байна. Энэ нь тус нам  дотооддоо задарсан, өдийг хүртэл төлөвшиж чадаагүй байгааг харуулж буй хэрэг юм.

Р.Амаржаргал гэж нэг гайгүй улстөрч байна. Одоогоор нийгэмд нам дотроосоо нэгээр үнэлэгдэж байгаа. “…Улстөр дэх чансаа өндөртэй цөөхөн эдийн засагчийн нэг. “Сант марал”-ын судалгаагаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хол давхих магадлалтай улстөрчөөр тодорсон. Энэ нь түүний олон жилийн туршид бий болгож ирсэн зөв имижтэй нь холбоотой…” гэж дүгнэгсэд   байна.

Ер нь иймэрхүү л дүр зураг харагдаад байдаг юм. Боловсролоороо бусдаас ялгарахуйц давуу талтай. Нэр цэвэр байгаа хуруу дарам хэдхэн улстөрчийн нэг. Дал мөр алгадан найрах, хушуу холбон сүжрэх, залилах, мурих эв дүй муутай болохоор хүрээлэл багатай улстөрч. Түүнд намынхнаасаа ялгаатай олон үзүүлэлт бий. Холддогүй, ойртдоггүй. Шунадаггүй, унадаггүй. Бусдыг эрхшээх сонирхолгүй, бусдад баглагдах дургүй. Тойрон хүрээлэл үүсгэдэггүй, тойрон хүрээлэгч болдоггүй. Ганцаараа юм уу гэхээр тийм биш. Дэмжигч олонтой. Томоохон томилгооны чимээ гарахад энэ хүний нэр байнга сонсогддог. Томилогдож ч байсан. Өндөг ч хүртэл өөтэй гэдэг шиг энэ хүн өөлөх алдаатай л байж таараа. Өөгүй юм хаана ч үгүй. Түүнийг ажил хэрэг, ахуй амьдрал, хууль журмын эсрэг ийм тийм юманд холбогдчихлоо гэж сонсогдоогүй. Тийм юмаараа гоц хүн гэсэн тодотгол байхгүй. Түүний байж байгаа нь л бусдаас ялгараад байдаг юм шиг байна.

“Цэцэн үг цэртэй хамт” гэдэг үг байдаг. Тэр үгийн баялагаар илүүрхэхгүй, хэмжээндээ. Арга мэх, заль золь гаргаж чадах л байх. Тийм биш бол энэ хэцүү цагт яаж улстөрийн том тогоонд чанагдаж тэсээд байх билээ. Морин хуур, хадаг, судар зэргийг ярьж суухын оронд улс орныхоо хөгжлийн талаар хэрхэн дуугарах, ямар шийдвэр гаргахаа арай илүү мэдэх хүн юм. Энэ чанар, чадвар нь түүний давуу тал юм. Түүний ойрынх нь хүмүүс энэ нөхрийг “…бөөрөнхий биш, бас хүн гэсэндээ өөртөө таарсан ааштай, хурган зальжин…” гэдэг юм билээ.  Энэ бол улстөрч хүнд, ер нь хэнд ч байгууштай чанар. Чанга яригч тэврэн цэцэрхэхгүй, намчирхан туйлшрахгүй байж чадах хүн. Тэрбээр сайн эдийн засагчийн хувьд өмнөх засгийн алдааг хэлээд байсан нь олон нийтэд “шударга хүн юм даа” гэсэн ойлголт төрүүлжээ.

“Женко” Баттулга шилдэг улстөрч болоод байгаа юм байхаа. Одоо зурагтаар хичээл заагаад салахаа байлаа. Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайдын суудлын тухай яригдах үед л нэр нь гараагүй байсан юм. Бусад тохиолдолд байнга л нэр цохиж явдаг хүн. Энэ удаа Ерөнхийлөгчийн суудалд нэр нь гарах учиртай юм байж л дээ. Өөрийгөө нам дотроо хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа сурагтай.

“Буян” Жагаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзчихсэн эр шүү. Даан ч нэр нь багтахгүй л дээ. Яахав, хөөрхий уяаны морь шиг “шон” дээрээ ирээд зогсчихоо биз. Энэ бол хэн хүнд байдаггүй өвөрмөц  чанар. Өрсөлдөөд л, унаад л, дахиж өрсөлдөнө гээд л явж л байг. Хэн хэнд нь зугаатай. Энэ нөхөр гуних ч үгүй. Бүтэлгүйтчихвэл “за за яахав, эдний л буруу, хэрэв намайг намаасаа дэмжсэн бол би Ерөнхийлөгч болчих байсан юм. Одоо өрсөлдөнө гэж ядаргаатахгүй тайван сууж байя” гэж л хэлнэ.

Норовын Алтанхуяг эхний аравт багтлаа. Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нар байсан цагт энэ хүн нар өөд харахгүй. Уг нь бэлтгэгдсэн улстөрч. Гэхдээ хий нь арилаагүй байжээ. Нийгэмд нүүрлэсэн худал хуурмагийн багийг хуулж, шударга ёс, хуулийн засаглалыг тогтооно гэнэ. Шинэ юм алга. Үг ч алга. Намаасаа гарах нь их л хүнд дээ.

 Э.Бат-үүл, З.Энхболд, Д.Дорлигжав нар судалгааны эхний аравт багтаагүй. Э.Бат-үүл нэр дэвшихээ зарласан. Гэвч сайнаасаа муугаараа дуудагдах нь их. Муу муухай бүхэнд нэр нь холбогдож явдаг. Арга барил нь шантаажлан айлгах. Суурь хүмүүжлээрээ нэр нь яригдаж буй хүмүүсийнхээ хаана нь ч хүрэхгүй. Анхнаасаа л хүний нүдэнд “хүйтэн” харагдаж гарч ирсэн хүн. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд “үзнэ” гэж мөрөөдөж байгаад хагас шөнийн дотор “найз” Элбэгээдээ араараа “тавиулаад” уйлах нь холгүй байсан.удаа бий.

Хууртагдсандаа бус Ерөнхийлөгч болох боломжоо алдсандаа монголчуудын өмнө усан нүдэлж, ханцуйдаа нударга зангидан индрээс буусан хүн. Элбэгээ гомдлыг нь тайлах гэж “баатар” болгосон. Гомдол нь тайлагдсан эсэх нь бүү мэд. Хэрэв намаасаа гараад ирвэл ялангуяа ахмадууд “урьд жилийн өвс” л гэж хүлээж авах байх.

АН-ын дотоод сунгаанд “Шонхор” фракц луйвардан ялсан нь З.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нууцханаар хадгалагдаж байсан мөрөөдлийг сэдрээв. Намдаа дотоод сунгаа хийхгүй ҮБХ-гоороо хэлэлцээд хоёр хүнийг их хуралдаа оруулна гэсэн яриа байгаа. Хэрэв энэ нөхөр хөдөлж эхэлбэл сурсан аргаараа луйвардаад л намаасаа нэгээр гарах гэж оролдоно. Ингээд Э.Бат-Үүл, З.Энхболд хоёрын дунд ширүүхэн өрсөлдөөн багахан хэмжээний “мөргөлдөөн” болно. Ц.Элбэгдорж аль алинд нь өртөй. Ц.Элбэгдорж Р.Амаржаргалыг дэмжихгүй. Амараа түүний хүсэлтийг үл тооно. Тэгэхлээр Ц.Элбэгээ нөгөө хоёрынхоо хэнийг нь дэмжихээ шийдэхдээ зөвхөн өөрийнхөө хамгаалалтын баталгааг асууна. Бат-Үүл нь боохой санаагаар, Энхболд нь үнэгэн залиар тулалдана.

Баабар гэнэт л өрсөлдөх юм болоод явчихлаа. Энэ ч худлаа л даа. Нам дотроо жаахан үймүүлээд авъя гэж тооцоолсон нь С.Эрдэнийг оролдох гэсэн хэрэг байх. Түүнээс ямар ч мэх, араншин гарч магад. Дэвших тухайгаа зарласан нийтлэлдээ мөрийн хөтөлбөрөө ерөнхийд нь биччихсэн юм шиг санагдсан.

Д.Дорлигжав нэр дэвших юм байх аа. Маш их эргэцүүлэн бодсон гэнэ. Түүний ард нь Ц.Нямдорж байгаа гэсэн хардлага байгаа юм уу даа. Тэр ч худлаа. “Улс орноо сайн сайхан болгох гээд хүнд үг дайгаад явуулаад байсан чинь бүтээгүй болохоор нь өөрийн биеэр оролдоод үзэхээр шийдлээ” гэсэн утгатай үг унагасан байна билээ.

Манай улстөрчид даан ч увайгүй болсон. УИХ-ын гишүүн болчих  л юм бол “…хэнд ч захирагдахгүй, халдашгүй  дархан эрхтэй, мажийх үйл ирэхэд бурхан асууж байж л таална” гэх ухааны юм боддог, үгэнд ороогүй нэгнийг танхимдаа дуудан авчирч байгаад олонхийн хүчээр боорлон нам дарж чихийг нь зөөлрүүлэх аргатай болсон доо. Энэ бол хуулийн согог, хүний араншингийн гажуудал хоёрын нийлбэр юм. Одоо бүр болдогсон бол цөмөөрөө л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих бодолтой байгаа. Тэдэнд Ерөнхийлөгчийн суудал ойрхон харагдаад байгаа нь хэлж ярьж, хийрхэн дэмиийрч буйгаас нь харагдаад байна.

Урьд нь хэзээ ийм олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байлаа даа. Хүн болгон Ерөнхийлөгч болчих амархан, болчихсон хойноо ухааан дутах юм байхгүй, бичиж уншиж чадаж л байвал болоод л явчихна гэсэн бодол тээж байгаа нь нэг том гажуудал юм. “Би яагаад энэнээс дутуу гэж…” гэсэн ташуур бодлоор өөрийгөө ороолгоод “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноён шиг орондоо зүүдлэн мишилзэгсэд олон болжээ. Энэ бол улстөрийн салбарын дампуурал. Хамгийн ихээр дампуурсан салбар нь эдийн засаг биш шүү.  Монгол эдгээр  үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байх шиг ээ.

       М.Нэргүй


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Шуурхай ажлын хэсэг шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна
()

Энэтхэг улс хариу арга хэмжээ авна
()

Солонгос Улсаас авах 500 сая ам.долларыг орон сууцжуулах хөтөлбөрт зориулна
()

У.Хүрэлсүх: Энэ онд боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө
()

Улаанбаатар хот ОЛОН ТӨВТЭЙ болчихвол ТҮГЖРЭЛ буурна
()

“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ“-ийн ажлыг хийхэд борлуулалт, хөрөнгө оруулалт ТУЛГАМДСАН АСУУДАЛ болоод байна гэв
()

Улаан дарсанд дарсан сармис ид шидтэй
()

ЗГ: Ирэх сараас тэтгэврийг 27000, халамжийн тэтгэмжийг 15000 төгрөгөөр нэмэхээр боллоо
()

Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллана
()

Олимпийн үеэр зочилж болох газруудыг нэрлэжээ
()

Их аварга Какүрюү М.Ананд Хацү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
()

Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын 22 тамирчин оролцоно
()

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал
()

Өнөөдөр болох үйл явдал
()

АНУ-ын Элчин сайдын яам: Америкт ажил хийхэд хэлний мэдлэгийн шалгуур тавихгүй
()

Сайн үйлсийн төлөөх 16 хүчит бөхийн халз барилдаанд О.Хангай тэргүүллээ
()

Улаанбаатарт -28 хэм хүйтэн байна
()

100 саяын азтан тодорлоо
()

Хакүхо энэ башёг өнжинө
(2018-01-19 10:40:56)

Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ
(2018-01-19 10:38:48)

Банкуудын зарим эрхийг түдгэлзүүллээ
(2018-01-19 10:34:18)

Олон улсын хүчин чармайлтыг сүйтгэж байна
(2018-01-19 10:32:32)

Өнөөдөр болох үйл явдал
(2018-01-19 10:30:05)

Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна
(2018-01-19 10:28:10)

Бага ангийн баг, сурагчид хадлагад өртжээ
(2018-01-19 10:25:05)

Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтаар эрдэмтэдтэй санал солилцох хэлэлцүүлэг боллоо
(2018-01-18 13:53:43)

"ПЁНЧАН-2018"-ЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛД ХОЁР СОЛОНГОС НЭГ ДАЛБААН ДОР ОРОЛЦОХООР БОЛОВ
(2018-01-18 13:10:02)

БИЗНЕСИЙН ШИНЭ САНААЧИЛГАД 10 САЯ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОНО
(2018-01-18 13:08:25)

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН БНСУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР 16 АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
(2018-01-18 13:03:41)

Чанаргүй ботокс, зөвшөөрөлгүй бизнесийн золиос
(2018-01-17 13:49:27)

Сургууль, цэцэрлэгийн цайны газарт ууц, өвчүү чанахыг хориглолоо
(2018-01-17 13:22:37)

ЭРДЭНЭТ-КУЗНИЦА КАДРОВ
(2018-01-17 13:15:57)

Хавцгайтын хадны зураг
(2018-01-17 13:10:31)

Ж.Чинбүрэн: Монголын мэс засалчдын чадварыг олон улсад хүлээн зөвшөөрсний баталгаа боллоо
(2018-01-17 12:32:15)

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулав
(2018-01-17 12:19:05)

БАРУУН 4 ЗАМ, ЗУРАГТ ОРЧИМД АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС 414-477 БАЙНА
(2018-01-17 12:17:42)

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо
(2018-01-17 12:15:37)

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ АВАХ ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХЫГ АНХААРУУЛАВ
(2018-01-17 12:13:32)

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БАГАССАН Ч НЯРАЙ ХҮҮХДИЙН ХАТГАА ХҮНДЭРЧ БАЙНА
(2018-01-17 12:10:30)

20 УЛС ОРНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД УМАРД СОЛОНГОСЫН АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЖЭЭ
(2018-01-17 12:08:30)

Допингийн шинжилгээнд хамрагдлаа
(2018-01-17 12:06:52)

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн модоор өргөжүүлнэ
(2018-01-17 12:05:21)

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа
(2018-01-17 12:04:14)

МОНГОЛ УЛС АЯЛАХАД ТОХИРОМЖТОЙ ДЭЛХИЙН ШИЛДЭГ УЛСЫН НЭГЭЭР ШАЛГАРЧЭЭ
(2018-01-17 12:02:24)

Манай оронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо нэмэгджээ
(2018-01-16 18:35:27)

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна
(2018-01-16 18:32:29)

МОНГОЛ, НОРВЕГИЙН 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
(2018-01-16 18:30:10)

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
(2018-01-16 16:02:33)

Хүн ам 3,2 саяд хүрлээ
(2018-01-16 14:14:16)

Бензиний үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно
(2018-01-16 14:11:49)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.