Орон нутгийн цагаар 12-ны өдөр Гаитид 7.3 баллын хүчтэй газар
хөдөлж, Нийслэл Порт-о-Пренсэд олон байшин барилга нурж сүйдсэн байна.
Өнөө, холбоо тасалдаж, авран туслах ажил үргэлжилсээр байна. Эндэж
бэртсэн хүний тоог оновчтой бүртгэхэд хүндрэлтэй байгаа. Газар хөдлөхөд
барилга байшингаас амжиж гарч чадаагүй хүмүүсийг тооцвол, 100 гаруй
мянган хүн эндэж болзошгүй гэж Гаитийн Ерөнхий сайд Жеан Макс Веллериве
13-ны өдөр хэлсэн байна. Хятад болон бусад улс орон, олон улсын
байгууллагууд Гаитид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ түргэтгэж байна.
Газар хөдлөлтийн улмаас амь нас, эд хөрөнгө асар ихээр сүйджээ.
НҮБ-аас Гаитид суугаа энхийг дэмжин сахиулах хүчний төв байрын давхар
байшин, Гаитийн Ерөнхийлөгчийн ордон, сүм хийд зэрэг барилгууд газар
хөдлөлтөд нурсан байна. НҮБ-аас Гаитид суугаа байдлыг тогтворжуулах
тусгай төлөөлөгчдийн тусгай төлөөлөгч Хеди Аннади 13-ний өдрийн газар
хөдлөлтөд эндэж, НҮБ-аас Гаитид суугаа олон ажилтан ч сураггүй болжээ.
Өнөө, бэртсэн хүмүүсийг хүлээж авч байгаа цорын ганц эмнэлэг нь
Аргентины энхийг дэмжин сахиулах хүчний эмнэлэг болно. Уг эмнэлэг 24
цаг хүрэхгүй хугацаанд 100 гаруй хүнд мэс засал хийв. Иймээс олон улсын
хамтын нийгэмлэгийн тусламж маш чухал байгаа.
Олон улсын хамтын нийгэмлэг үүнд шуурхай тусгал гаргалаа. Хятад
улс эрэн хайж авран туслах анги, эмнэлгийн ажилтан, газар хөдлөлтийн
мэргэжилтний хэсгээр бүрэлдсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын авран
туслах ангийг 13-ны өдөр Гаити уруу илгээжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 13-ны өдөр
хэлэхдээ: өнөө, эндэгсдийн тоог нотолж чадахгүй байна. Гаитийн 9 сая
хүнээс 1/3 нь газар хөдлөлтийн районд байгаа. Хойшдын хэдэн өдөрт авран
туслах ажил маш чухал байгаа. Иймээс би Гаитид авран туслах мөнгө
цуглуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт 24 цагийн дотор уриална гэжээ.
Дэлхийн Банк Гаитид авран туслах 100 сая ам.доллар олгохоор
шийдсэн бөгөөд мэргэжилтэн томилж, гамшгийн байдалд үнэлгээ хийж,
гамшгийн дараах сэргэн босголтын төлөвлөгөө тогтооход тусална гэж
мэдээлжээ. Америк Тивийн Хөгжлийн Банк Гаитид 200 мянган ам.долларын
шуурхай тусламж үзүүлж, гамшигдсан иргэдэд үр тариа, эм бэлдмэл
хангахад зарцуулна гэж илэрхийлэв. Гаитийн гамшгийн дараах сэргээн
босголтод туслана гэж захирал Морено тэмдэглэсэн байна.
Цэргийн
нисэх онгоц хөдөлгөн, газар хөдлөлтөөс болж, эвдэж сүйдсэн байдалд
үнэлгээ хийхийг Америкийн холбогдох талаас Ерөнхийлөгч Б.Обама шаардсан
бөгөөд Засгийн газрын салбарууд зохицуулалттай, нэгдэлтэй авран туслах
үйл ажиллагаа авахыг шаардав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Гаитид шуурхай тусламж үзүүлэхийг Онц Байдлын Яаманд даалгажээ.
Герман, Франц, Их Британи, Венесуэл, Никарагуа, Гондурас зэрэг
улс орнууд ч Гаитид тусламж үзүүлж, авран туслах хэсэг томилно гэж
мэдээлэв.