Мэдээний архив
Түвдийн өндөр ууланд нисэх буудал барина
2010-01-14 14:22:41
2014 онд Түвдэд далайн түвшнээс 4436 метр өндөр ууланд нисэх онгоцны
буудал байгуулна гэж Түвдийн иргэний агаарын тээврийн удирдах газрын
дарга Сюй Бо мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжлав. Энэ нь дэлхийн
хамгийн өндөрт орших нисэх буудал болно.
Түвдийн Нагчу хотын шинэ нисэх онгоцны буудал одоо байгаа буудлаас 102
метр өндөрт байрлах юм. 2011 оноос барилгын ажил эхлэх бөгөөд 1,85
тэрбум юанийн / 265 сая орчим доллар/ хөрөнгө оруулах ажээ.
Дэлхийн дээвэр хэмээдэг Түвдийн Лхас, Линьжи мөн Чамдо гэсэн гурван
хотод нисэх онгоцны буудал байдаг бөгөөд 2010 онд Нгара, Шигаза хотын
нисэх буудлууд ашиглалтад орно.
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив