Өнөөдөр ямар өдөр вэ?
ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР Аргын тооллын: 2018.6.20, Лхагва гара Дэлгэрэнгүй
Хаах

ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.6.20, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 04.55-20.55
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

“Ар, өвөр Монголд нэг удаа” илүү сонирхолтой болж, хүмүүст ихэд таалагджээ

"MN-25 дугаар суваг" телевизийн хамт олон нэвтрүүлгийн бодлогодоо монгол бүтээгдэхүүн (контент)-ийг түлхүү оруулахаар шамдан, санаа оноогоо уралдуулан "буцалж" буй. Монголчуудыг олон орноор аялуулсан "Үүргэвчтэй аялал", энгийн иргэдийн аж амьдралыг сонирхолтой аргаар хүргэдэг "Танайд хонъё", "21.000", гарын "хоолоо" бусадтай хуваалцдаг "Bon apрetit", цагдаагийн ажилтнуудын чадвар, ухаанаар илрүүлсэн тухайн цаг үеийнхээ дуулиан шуугиан болж байсан гэмт хэргүүдийн талаар "Дуулиант хэрэг", Монголын сор болсон дуунуудыг эргэн дурсаж, сурталчлахад чухал үүрэгтэй "ХХ зууны дуунууд" зэрэг сайхан нэвтрүүлэг чухамхүү "MN- 25 дугаар суваг" телевизийнх.

Үүн дээр сүүлийн үед олон сайхан нэвтрүүлгийг санаачлан, хүргэж буй билээ. Тэдгээрийн нэг нь "Ар, өвөр Монголд нэг удаа" реалити шоу бөгөөд хүмүүсийг дэлгэцийн өмнө уях нэг шалтгаан болж чадсаныг олон үзэгч хэлж байсан. Эл нэвтрүүлгийн талаар сэтгүүлч, редактор Ж.Пүрэвдаваатай ярилцлаа.-Танай телевиз эртнээс олон сайхан нэвтрүүлгээрээ алдартай. Сүүлийн үеийн нэвтрүүлгүүдээс "Ар, өвөр Монголд нэг удаа" илүү сонирхолтой болж, хүмүүст ихэд таалагджээ. Ер нь ийм нэвтрүүлэг бэлтгэх санаа хэрхэн төрөв?-Манай найруулагч Д.Эрдэнэбаяр 2015 онд нэвтрүүлгийн санаагаа анх хэлснээр бид ярилцаж эхэлсэн. Тэгж явсаар өнгөрсөн жилээс биеллээ олж, үзэгчдэд хүргэлээ. Монгол Улс олон үндэстэн, ястны өлгий. Тэдний амьдрал, ахуй, соёлын ялгаа нь юу вэ, өвөг дээдсийнхээ уламжлалыг өнөө цагт хэр хадгалж, өвлөн явж байна вэ гэдгийг харуулах зорилгоор бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн нэг хэсэг.Өөр нэг зорилго бол үзэгчдэд Монголоороо аялах сонирхол, сэдэл төрүүлэх, эх орноо танин мэдэхэд чиглүүлэх явдал. Энэ сэдэв, агуулгын хүрээнд бэлтгэсэн анхны нэвтрүүлэг маань "Улаанбаатарт нэг удаа". Улсынхаа нийслэлийг үзээгүй казах залууг сонгон, хоттой танилцуулан, аялуулах зуурт үзэгчдэд Баян-Өлгий аймаг, казах түмний амьдралыг бага боловч таниуллаа.

Дараагийн цуврал "Тайгад нэг удаа" нэвтрүүлгээрээ Улаанбаатарт төрж, өссөн залуучуудыг цаатан түмнийхээ амьдрал ахуй, соёлтой танилцуулсан. Нэвтрүүлгийн хоёр гол баатар маань тайгын гүнд ёстой л нусаа хацартаа наасан ч Монголын нэг эд, эс болсон өвөрмөц соёлтой танилцаж, маш их зүйл сурсан.Гурав дахь төслөө монгол туургатнууд руугаа хандуулж, бидний мах цусны тасархай болсон өвөрмонголчуудын амьдрал ахуйг харуулахаар зорилоо. Ингэхдээ тэд нүүдэлчний соёлоо хэрхэн хадгалж үлдсэнийг, биднээс юугаараа ялгаатайг, бас тэднээс суралцах зүйлийг эрэлхийхээр солилцоо хийсэн. Тодруулбал, хилээр зааглагдсан, нэг гарал үүсэлтэй ард түмнүүдийн ахуйг харьцуулахыг зорьсон юм.

Манай талаас Өвөрмонголд очих хүнийг З.Алтай захирал санал болгож "Монгол малчин эмэгтэйчүүдийг бүрэн төлөөлж чадахаар хэл яриа нь хөгжсөн, цэцэн цэлмэг, олон хүүхэдтэй, энгийн нэгэн гэрийн эзэгтэй байна" гэснээр "Авьяаслаг монголчууд"-аар олонд танигдсан, Төв аймгийн Өндөрширээтийн мянгат малчин Б.Тунгалагтамирыг сонгосон.Өвөрмонголоос Монголд ирэх залууг "Одон" телевизийн найруулагч Батбаяртай ярилцаж, хоёр хүн санал болгосноос ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Эх булаг сумын Сайн ус гацааны малчин С.Ванчигдоржийг нь бид сонгосон.Тэрбээр нутаг усандаа их нэр хүндтэй, сайн малчнаас гадна найр, хурим гээд тэндхийн бараг бүх арга хэмжээг хөтөлдөг, ярианы баялагтай, уламжлал, соёлоо дээдэлдэг, боловсролтойн дээр угсаа гарлаараа бахархдаг чин сэтгэлтэй мундаг залуу байсан.

Тэр ч бүү хэл, хааяа "Одон" телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг гэж байсан. Үүнээс гадна нэг сонирхолтой зүйл гэвэл, С.Ванчигдоржийн эхнэр босоо монгол бичгээ мэдэхээс гадна кирилл үсгээр уншиж, бичдэг, бас хятад, англи хэлтэй юм билээ.

-БНХАУ-ын ӨМӨЗО-д нэвтрүүлгийн зураг авах зөвшөөрлөөс эхлээд оролцогчийн визийн асуудал зэргээр саад, бэрхшээл учирсан уу. Ер нь тэнд ажиллаж байхдаа юу сурч, мэдрэв?

-Яг зураг авах ажлаа эхлүүлэх болтол цэргийн хувцастай хоёр хүн ирээд бидний зургийг авч, бичиг баримт шалгаж, ийш тийш утасдсан. Тэгээд дөрөв хоногийн турш нэг зочид буудалд байлгасны эцэст эрх бүхий газраас нь зөвшөөрөл ирж, ажилдаа орсон. Зураг авах явцад биднийг хоёр хятад хүн байнга дагаж явсан шүү. Бодвол хянаж байсан болов уу. Өвөрмонголчууд цөл маягийн бүс нутагт амьдардаг юм байна. Гэрээ барьж, буулгахдаа уламжлалт ёсоо дагадаг.Гэхдээ хүндэтгэлтэй, чухал арга хэмжээний үед л гэрээ барьдаг болсон зэргийг тэнд очоод мэдэж авлаа. Бас тэд монгол хэл соёл, босоо бичгээ биднээс ч илүү хадгалж, авч явааг мэдэрсэн. Харин хоол хүнсний хувьд ерөнхийдөө адил мэт боловч ялгаатай тал олон санагдсан.

Жишээ нь, бид мал төхөөрөөд, чанасан махаа халуунаар нь зочдодоо өгдөг. Тэнд бол чанасан махаа хөргөөд, халуун шөлөнд дүрж иддэг юм билээ. Биднийг дайлсан байдлаас нь тэгж ойлгосон.С.Ванчигдоржийн хувьд хоёр хүүхдэдээ монгол уламжлал, бичиг соёлоо өвлүүлэх тэмүүлэлтэй нь мэдрэгдсэн. Тэр хэрээр дээл хувцсаа өдөр тутам хэрэглэдэг юм билээ. Өөр нэг ажигласан зүйл гэвэл, өвөрмонгол айл бүр хоймортоо Чингис хааны хөрөг залсан байсан нь сайхан санагдсан.

Энэ мэтээр тэднээс сурах зүйл их байлаа.С.Ванчигдоржийн цэцэн цэлмэг үг ёстой л цээжнээс нь урсдаг. Тэгэхдээ бидний мартаж, гээж эхэлсэн үг хэллэг их хэрэглэдэг. Энэ бүхнээс би эх монгол хэлээ илүү их мэдэж, уншиж, судлах хэрэгтэйг ойлголоо. "Би Чингисийн удам" гэчихээд архи ууж яваа монгол залууст түүнээс сурах юм их байна аа. Түүний хэтийн хүсэл нь боломжтой бол өвөг дээдсийнхээ нутагт амьдарч, өргөн уудам талдаа морь уяж, уралдуулах гэсэн.

-Энэ дашрамд хэлэхэд, сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Ц.Балдорж шагналтан, "UB.Life" сайтын эрхлэгч Ж.Тэгшжаргал нэгэн цагт "Өнөөдөр" сонины томилолтоор ӨМӨЗО-д очиж яг энэ сэдвээр цуврал нийтлэл бичиж байлаа.

Түүний нийтлэл бидний дунд байдаг зарим буруу ойлголтыг залруулахад их нөлөөлсөн.Энэ мэтээр бид удам угсаа нэгтнүүдээ зөв ойлгож, тэдэнд зөв хандаж эхэлж байгаад сэтгүүлчдийн хувь нэмэр их гэж бодож байна. Тэгэхээр энэ талаарх дараагийн нэвтрүүлгийг үзэгчид хүлээж байгаа нь лавтай. Бодож, төлөвлөсөн зүйл байна уу?-Дараагийн цувралаа Тувагаас хүргэхээр төлөвлөсөн. "Тувад нэг удаа" нэвтрүүлгийнхээ бэлтгэлийг базааж холбогдох албаныхантай ярилцаж байна. Хоёр талын оролцогчоо өмнөх шигээ сонгож, тува, монгол малчныг Улаанбаатар болон Кызылд аваачиж, мөн л харилцан солилцоо маягаар үйл явдал өрнөнө.

"Ар, өвөр Монголд нэг удаа"-д малчны хотонд очиж, ахуй амьдралыг түлхүү харуулсан бол энэ удаа Монгол, Тува улсын нийслэлтэй танилцангаа хоёр орны уламжлал, соёл, түүхийг харуулахаар зорьж байна.Нэвтрүүлгийн гол баатрууд маань 30-35 насных байх болов уу. Хамгийн гол нь үндэснийхээ түүх, зан заншил, урлаг соёлоо мэддэг, үзэгчдэд тэр талаар мэдээлэл өгч чадахуйц хүнийг сонгоно.

Өөрөөр хэлбэл, нэвтрүүлгийн уламжлалт хэлбэрээ бариад, агуулгаа баяжуулж, монгол туургатнуудын зоог, угсаатны зүй, ахуй соёл, түүх гээд олон талаас цогцоор нь гаргах зорилготой. Энэ бүхний эцэст монгол угсаатай хүмүүс эв, элэг нэгтэй байж, бие биенээ хүндэлдэг байгаасай гэдгийг ухааруулах нь манай нэвтрүүлгийн бас нэг зорилго.-Эдгээр цуврал нэвтрүүлэг монгол контент гэдэг утгаараа хүмүүст илүү хүрч байх шиг.

Монголын телевизүүд сүүлийн үед энэ асуудалд түлхүү анхаарч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ер нь "MN-25 дугаар суваг" телевиз энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?-Манай салбарынхан сүүлийн үед үзэгчдэд үнэхээр сайхан нэвтрүүлгүүд хүргэж байгаа.

Гадаадын том хөтөлбөр, төслийг ч албан ёсны эрхтэйгээр амжилттай хэрэгжүүлэн, нутагшуулж байна. Гэхдээ олон улсын буюу гадаадын хэн нэгэн уран бүтээлчийн санаачилсан нэвтрүүлгээс илүүтэй манай телевиз жинхэнэ монгол контент хийж, хөгжүүлэхийг чухалчилдаг.Контент гэдгийг монгол хэлээрээ буулгахаар ч ярилцаж, зөвлөлдөөд жинхэнэ монгол бүтээл гэж тогтсон. Өөрөөр хэлбэл, контент гэдэг нь бүтээгдэхүүн болсон агуулга юм.

Энэ талаар "Улаанбаатарт нэг удаа" нэвтрүүлгээрээ ч бид тайлбарласан. 


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна
()

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарлаа
()

И.Одончимэг: Монголын кино урлагийнхны олон жилийн мөрөөдөл биелж байна
()

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
()

АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ДАРААГИЙН ФОРУМААР “ХОТЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ, УХААЛАГ ХОТ” СЭДВИЙГ ХӨНДӨНӨ
()

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОУИМ Б.МӨНГӨНТУУЛ ЭНЭТХЭГТ БОЛСОН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ
()

КИМ ЖӨН УНТАЙ УТСААР ЯРИНА ГЭСЭН АМЛАЛТАА Д.ТРАМП БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЖЭЭ
()

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧИЛНЭ
()

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
()

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
()

ЭМГЭНЭЛТ ТҮҮХ: Автогоол хийснийхээ төлөө буудуулж амиа алдсан Колумбийн хөлбөмбөгчин
()

ЦЕГ: Жолооч нар хил нэвтрэх гэсэн 200 орчим иргэдэд саад болж, машины урдуур орж хэвтсэн
()

ДОПИНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГУУДЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХ ТАЛААР МЭДЭЭЛНЭ
()

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
()

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?
()

Шадар сайд Ө.Энхтүвшин Хоргос чөлөөт бүсэд ажиллалаа
()

“Очир Дагинас” компани экспортын үйлдвэрээ нээлээ
()

Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүүхдүүдтэй улс Нидерланд
()

АМЕРИКИЙН РЭПЕР XXXTENTACION-Г БУУДАН ХӨНӨӨЖЭЭ
()

КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
()

Б.ОБАМА УЛС ТӨРД ЭРГЭН ИРЖ МАГАДГҮЙ БАЙНА
()

МОНГОЛ УЛС 2030 ОН ГЭХЭД НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ЭЭРЭЭ ДУНД ОРЛОГОТОЙ ОРНУУДЫН ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД ХҮРНЭ
()

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА
()

ЛАОС УЛС МОНГОЛООС ХОНИНЫ МАХ, МОНГОЛ УЛС ЛАОСООС ЦАГААН БУДАА ИМПОРТЛОХЫГ СОНИРХОЖ БАЙНА
()

МОНГОЛЫН АНХНЫ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИНА
()

Н.ЭРХЭМБАЯР ДИФЛИМПИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
()

АНУ, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын үнэ тогтоолоо
()

79-р сургуулийн хөлбөмбөгийн хаалга унаж, нэг хүүхэд амиа алджээ
()

Трампын бодлогын дагуу 2000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ
(2018-06-18 17:12:59)

Эх орны хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй
(2018-06-18 17:10:35)

“Оюуны Ундраа” группийн хамт олон 7 га газрын бохирдлыг цэвэрлэжээ
(2018-06-18 17:08:23)

ХӨӨРЦӨГЛӨСӨН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ӨДӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ
(2018-06-18 17:02:54)

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
(2018-06-18 16:56:02)

МУГЖ И.ОДОНЧИМЭГ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР”-ИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ
(2018-06-18 16:52:28)

МУСТА дуучин Г.Батсүх: Би ээжийнхээ хүрч чадаагүй өндөрт хүрч хүслийг нь биелүүлэх юмсан гэж хичээж яваа
(2018-06-18 16:45:30)

НОГООН ХОТ БОЛОХ ЗОРИЛТ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫГ НЭГТГЭЖ БАЙНА
(2018-06-18 16:43:24)

Н.ЭНХБАЯР ХҮЧ ҮЗНЭ ГЭВ, У.ХҮРЭЛСҮХ ҮГҮЙ ГЭЛЭЭ
(2018-06-18 16:41:21)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ИРГЭДДЭЭ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
(2018-06-18 16:39:39)

ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРТ 600 ГАРУЙ ХҮҮХЭД ЭРХЭЭ ХАМГААЛАХААР ЧУУЛЖ БАЙНА
(2018-06-16 15:39:57)

УРУГВАЙН ШИГШЭЭ БАГ ХЭСГИЙНХЭЭ ХОЁРДУГААРТ ЖАГСЛАА
(2018-06-16 15:37:32)

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
(2018-06-16 15:35:42)

Эмчилгээний импорт
(2018-06-15 16:31:15)

“Арсенал”-ын фанатууд А.Головиныг авахыг Унай Эмеригээс хүсч байна
(2018-06-15 16:28:32)

GЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ӨМЧЛҮҮЛСЭН ГАЗАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО
(2018-06-15 16:26:14)

Дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас хоёр аймагт үер буулаа
(2018-06-15 16:25:00)

Д.Цогтбаатар: Цөмийн цэнэгийг бид цаашид байлгахыг хүсэхгүй
(2018-06-15 16:23:16)

Хан Хэнтийн хоймор хаан эзний нутгаар
(2018-06-15 15:33:42)

Би хэрхэн ажилладаг вэ? - Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
(2018-06-13 17:58:51)

“ДАШТ-2018”-ЫН НЭЭЛТЭД 20 ГАРУЙ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮРЭЛЦЭН ИРНЭ
(2018-06-13 17:56:40)

Аялал жуулчлалын гол чиглэлийг тогтоолоо
(2018-06-13 17:54:44)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.