Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.10.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 14 НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР   Дэлгэрэнгүй
Хаах
2018.10.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 14
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР
  Үс засуулбал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 07.23-17.51
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Гал
  Аргын тооллын 10 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Дэлгэрүүлэгч одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Зар мэдээ:
БЗД, 16р хороо, Офицеруудын ордны зүүн талд ОФИЦЕР ТАУН-д дараах байрнууд байна. 2 өрөө A -501 44.30м2 1 өрөө E1-606 33.50м2 2 өрөө M -1410 42.20м2 1 өрөө F -406 33.50м2 2 өрөө H -408 46.00м2 2019оны 2-улиралд ашмглалт
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

ДУУЛИАН: Хулгайчийг бариарай

Монголын улс төрд баасан гараг нэлээд онцгой байр суурьтай гэж хэлж болмоор. Засгийн газраас авахуулаад сайд, дарга нарыг огцруулах, эсвэл томилох ажиллагаа баасан гарагт элбэг тохиодоно. Долоо хоногийн ажлын сүүлчийн өдрийг сонгож улс төрийн нүүдэл хийх нь улстөрчдөд яагаад тийм таатай байдгийг тэдний лам багш нар л мэдэх байх. Харин олон нийт улс төрийн элдэв хуйвалдаан болдог тэрхүү өдрийг "Хар баасан гараг" гэж хэдийнэ нэрлэсэн. Баасан гарагт дурлагсад зөвхөн Монголын улстөрчид биш гэдгийг нотолсон нэгэн үйл явдал өнгөрсөн баасан гарагт болов. Монгол дахь Турк сургуулийн багшийг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас машинд хүчээр сулган авч одсон тухай шуугиан дэгдэв. Яг үүнтэй зэрэгцээд Туркээс тусгай үүргийн онгцо Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь тус сургуулийн багш, төгсөгчдөд хүн хулгайлах оролдлого юм биш биз гэсэн сэжиг төрүүлэв.

Нэлээд бужигнасны эцэст Туркийн онгоц газрын үйлчилгээ аваад Улаанбаатараас хөөрөв. Хулгайлагдсан гэх Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг эсэн мэнд олдож, гэртээ харив. Хэсэг хугацааны дараа Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргаж, бид хүн хулгайлах гээгүй.., Монголын эрх баригчдын энэ хандлагыг эсэргүүцэж байна.., ФЕТО террорист байгууллага нь Монголд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, Монголын үндэсний авюулгүй байдалд заналхийлдэг бүтэц юм... гэх мэтчилэн учир авцалдаа муутай  байр суурь илэрхийлэв. Болсон үйл явдал товчхондоо ийм. Гэгээн цагаан өдөр болсон энэ хэрэг явдлыг одоо Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна. "Юу болов" гэдэг асуултын хариуг хууль хүчний байгууллага холбогдох шалгалт хийсний дараа өгнө гэсэн үг.Зарим хүн энэ хэрэг явдал ингээд намжлаа гэж бодож байж магад. Гэвч үйл явдлын гогцоо огт тайлагдаагүй, олон асуулт хариултгүй хэвээр байна. Сургуулийн захирал, Турк улсын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гэгээн цагаан өдрөөр хэн машинд хүчээр суулгав, энэ нь хүн хулгайлах оролдлого мөн эсэх, мөн бол энэхүү гүйцэтгэх ажиллагааг хэн зохион байгуулав, оролцов гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Эрүүгийн цагдаагийн газрынхан холбогдох шалгалт хийсний дараа тодорхой хариулт өгөх байх. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНТУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтныг дуудаж уулзан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлсан гэх үйлдэл үнэн бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн, уучилж болшгүй үйлдэл болно гэдгээс өөрөөр манай талаас ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй, хүлээцтэй байгааг тодотгох учиртай. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Анкарад сууж буй Элчин сайд Р.Болдыг Улаанбаатарт дууджээ.Хэрэг явдал тодорхой болоогүй, хууль хяналтын байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй байхад Туркийн Гадаад хэргийн яамнаас Монголын дотоод хэрэг, аюулгүй байдалд санаа зовсон, утга авцалдаа муутай мэдэгдэл яаран сандран гаргасан нь анхаарал татах үйлдэл мөн. Туркийн эрх баригчид өмнө нь Казахстан, Косово зэрэг улсаас хүн хулгайлсан тухай мэдээлэл дэлхий дахинд нэгэнт ил болсон. Яг үүнтэй адил гүйцэтгэх ажиллагааг тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулаагүй гэж Гадаад хэргийн яам нь баттай хэлж, няцааж лав чадсангүй. Террористууд танай улсад аюултай, тийм байхад Монголын эрх баригчид сонин хандлага гаргалаа гэх маягтай тунирхал гэмээр мэдэгдэл ирүүлсэн нь хачирхалтай. Хулгайч өөрөө хамгийн чангаар "Хулгайчийг бариарай" гэж хашгирдаг гэсэн хошин хэлц бий. Ардчилсан засаглалтай ямар ч улс оронд үнэн худлыг гагцхүү шүүх дэнсэлдэг алтан зарчимтай билээ.ФЕТО гэж террорист байгууллага Монголд байдаг уу, манай үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа юу гэдэгт турк нөхөд биш Монголын тагнуул, хууль хүчний байгууллага илүү тодорхой, баталгаатай хариулт өгч чадна гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Манай улсын тусгай албад үүрэгт ажлаа хийж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ бүхний эцэст Туркийн тал ч, Монголын тал ч турк захирлыг гэгээн цагаан өдөр машинд хүчээр суулган хулгайлан авч явсан үл таних хүмүүсийг илрүүлж, зохих шийтгэлийг ногдуулах гэрийн даалгавартай үлдлээ.  Хар баасан гарагийн хулгайчийг заавал бариарай.Б.ТҮВШИНТӨГС 


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Дундговь аймгийн Засаг дарга фэйсбүүкээр өөрийг нь гүтгэсэн иргэнийг шүүхэд өгч, ялалт байгуулжээ
()

Цахим орчинд сэтгүүлч ёс зүй, мэргэжлийн ур чадвараараа фэйсбүүкчдээс ялгарахыг уриалав
()

Оюутолгойн далд уурхайтай танилцсан нь
()

Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.Уухай!!!
()

“Ган үзэг-2018” наадамд зуун яруу найрагч оролцов
()

Далд шилжилт хөдөлгөөнийг ил болгох цаг болжээ
()

НӨАТ: 5 сая төгрөгийн 20 АЗТАН тодорчээ
()

Амралтын өдрүүдээр согтуугаар жолоо барьсан 86 зөрчил илрүүлэв
()

Ургац хураалт 80 орчим хувьтай байна
()

Т.Түвшинтулга ДАШТ-ий хүрэл медальтан боллоо
()

Монгол Улсын тамирчид олимпоос анхны медаль хүртсэн түүхэн өдөр тохиож байна
(2018-10-20 15:43:25)

Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татууллаа
(2018-10-20 15:42:01)

"Явган зам” аяны хүрээнд 96 байршлын газрыг чөлөөллөө
(2018-10-20 15:39:26)

Газрын суурь үнэлгээг 60-200 сая төгрөг болгон шинэчиллээ
(2018-10-20 15:37:37)

Тэтгэвэрт гарах нас нийгмийн даатгалын сан
(2018-10-20 15:34:34)

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж байна
(2018-10-20 15:31:00)

Монгол эмчлэгддэггүй 38 өвчний тоо 26 болж буурсан
(2018-10-19 19:18:01)

“Эрдэнэс Тавантолгой”-н хойрго байдал иргэдийг үхэлд хүргэх үү
(2018-10-19 19:16:42)

Малын түүхий эдийн үнэ өсчээ
(2018-10-19 19:14:30)

ХБНГУ-ын Канцлер Улаанбаатар хотын ойролцоо эко хот байгуулах төслийг анхаарч ажиллахаа мэдэгдэв
(2018-10-19 19:12:41)

Геологи, уул уурхай, бүтээн байгуулалтын түүхийн эзэд нэгэн дор цуглаж, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө
(2018-10-19 19:08:09)

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?
(2018-10-19 13:52:43)

ӨНӨӨДРӨӨР АМЬДРАХГҮЙ ШҮҮ залуус аа.
(2018-10-18 20:19:33)

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл ХҮН БҮРТ НЭЭЛТТЭЙ
(2018-10-18 20:16:56)

Канело Альварес мэргэжлийн спортын түүхэнд хамгийн үнэтэй гэрээг байгууллаа
(2018-10-18 20:04:13)

“ЦООХОР ИРВЭС хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэнэ
(2018-10-18 20:00:51)

Ч.Хүрэлбаатар:“Ирээдүйн өв сан”-д анх удаа 500 тэрбум төгрөгийн хуримтлал үүснэ
(2018-10-18 19:48:22)

У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм
(2018-10-18 19:45:52)

Сергей Шойгу: Оросын цэрэг армийн үнэ цэнэтэй туршлагыг монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн
(2018-10-18 19:43:13)

Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банкнаас танд санал болгож буй шийдлүүд
(2018-10-17 11:53:54)

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
(2018-10-17 11:51:13)

ЕРӨНХИЙ САЙД ДЭД БҮТЭЦ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
(2018-10-17 11:50:12)

Кофеноос шалтгаалсан ШҮД ШАРЛАЛТЫГ арилгах ТАВАН АРГА
(2018-10-17 11:47:29)

"Ханару" дэлгүүр хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгыг засварлан худалдаалж байжээ
(2018-10-17 11:45:00)

Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно
(2018-10-16 15:06:59)

Оюутолгойн гүний уурхайд машин шатжээ
(2018-10-16 15:03:01)

Хамт олон, найз нөхдөөрөө боулингийн тэмцээнд орж саятан болоорой
(2018-10-16 14:58:21)

Халх голын тулалдааны 80 жилийн ойн хүрээнд өрнүүлэх “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхлэв
(2018-10-15 16:44:46)

Ким Жон Унийг Монгол Улсад айлчлахыг урьжээ
(2018-10-15 16:43:54)

Энэтхэгт 60 хүн "Зика" вирусийн халдвар авчээ
(2018-10-15 16:42:56)

Д.Бямбаа: БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон нь манай улс юм
(2018-10-15 14:13:03)

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу албан ёсоор айлчлан ирнэ
(2018-10-15 14:11:20)

В.Третьяк, Монголд хоккейн ордон бариулах талаар В.Путинтэй уулзжээ
(2018-10-15 14:09:18)

Т.Оюун-Эрдэнэ “Буэнос-Айрес-2018” олимпийн анхны хүрэл медальтан болов
(2018-10-15 14:07:51)

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа
(2018-10-15 14:05:22)

Зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа
(2018-10-15 14:02:27)

Жүжигчин Чоу Юн Фат өөрийн нийт хөрөнгө 714 сая ам.долларыг сайн үйлсэд хандивлана
(2018-10-15 13:58:40)

Дараах чиглэлийн автобусууд өглөө 06.35-06.55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
(2018-10-15 13:55:12)

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялах магадлал өндөр
(2018-10-15 13:54:14)

Таван настай хүүхэд ууланд модноос дүүжлэгдэн, осголтын байдалтай байсныг аварчээ
(2018-10-15 13:52:59)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.