Өнөөдөр ямар өдөр вэ?
  2018.11.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨ Дэлгэрэнгүй
Хаах

 

2018.11.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР
Зар мэдээ:
0-255
Duudlagaar buh turliin haalga tsooj seip mashin ongoilgoj tulhuur taaruulna.Burged haalganii gol solino.99049884
бүх төрлийн машин онгойлгож түлхүүр хийнэ.99049884 чиптэй удирдлагатай түлхүүр тааруулна
ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ Whatsapp: +33682540237 Би бүх зээлдэгчдэд 5000 $ -аас 30,000,000 долларын зээлийг 3% -ийн APR-д өгдөг. Зээлээр салбараар - Бизнесийн зээл 48 / цаг - Арилжааны зээл
БЗД, 16р хороо, Офицеруудын ордны зүүн талд ОФИЦЕР ТАУН-д дараах байрнууд байна. 2 өрөө A -501 44.30м2 1 өрөө E1-606 33.50м2 2 өрөө M -1410 42.20м2 1 өрөө F -406 33.50м2 2 өрөө H -408 46.00м2 2019оны 2-улиралд ашмглалт
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

2030 он гэхэд дэлхийн худалдааны 85 хувь нь онлайнд шилжинэ. Залуус энэ бизнест бэлэн байх ёстойг Ерөнхийлөгч онцолсон

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарийн Женев хотод аравдугаар сарын 22-26-нд болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын форумд оролцлоо. Форумд Ерөнхийлөгчийн оролцсон ач холбогдол хийгээд тус улсад хийсэн уулзалтуудын үр дүнгийн талаар сэтгүүлчид Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумын хоёр дахь өдөр болсон дэлхийн удирдагчдын чуулганд хэлсэн үгэндээ хөрөнгө оруулалтын үр ашиг, чанарыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах механизмыг боловсронгуй болгохын чухлыг онцоллоо. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жилд нэг удаа Хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулах болсон. Энэ удаагийн тав дахь хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг бизнесээс ажлын гараагаа эхэлсэн хүн учир тусгайлан урьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумын хоёр дахь өдөр Монтенегро, Бангладешийн ерөнхийлөгч болон хүнс үйлдвэрлэгч "Nestle" компани, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч Швейцарийн "Novartis" компанийн захирлууд тус бүр Их танхимд үг хэлж, хурлыг хөтлөн явуулсан ВВС агентлагийн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Хөрөнгө оруулалт нь дэлхий дахины хувьд чухал асуудал болоод байна. 2017 оны байдлаар дэлхийн даяар хөрөнгө оруулалт 21 хувь буурсан бол хөгжиж байгаа орнуудад энэ үзүүлэлт 27 хувьд хүртлээ буурлаа. Тэр хандлага үргэлжилж, 2018 оны эхний хагаст хөрөнгө оруулалтын хэмжээ 41 хувиар буурсан. 

-Хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг хэрхэн тайлбарлаж байна вэ? 
-Сүүлийн үед даяаршлын эсрэг үзэл нэлээд тархсан. Мөн зарим орнууд худалдааны хориг тавьж эхэлсэн нь хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж хөрөнгө оруулалт буурлаа гэсэн дүгнэлтэд хүрч байна. 

2018.10.23-ны өдөр. Ерөнхийлөгч Х.Баттулга, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, орчуулагч О.Ангар нар

-Тэгвэл одоо хөрөнгө оруулалтын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 
-Хөрөнгө оруулалтын чуулганд орсон төрийн тэргүүнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд өөр өөрийн өнцгөөр ярьж байна л даа. Төр засаг хөрөнгө оруулалтыг дэмжих үүрэгтэй. Чуулганы үеэр манайхаас Үндэсний хөгжлийн газар үзэсгэлэнгээ гаргаж, Монголын хөрөнгө оруулалтын нөхцөлийг таниуллаа. Хөгжилд хэрэгтэй байгаа мөнгийг төр засаг дангаараа шийдэж чадахгүй. Тиймээс чуулганд хувийн хэвшлийн төлөөллүүдийг татан оролцуулсан байна. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтын нөхцөлөө тодорхой болго, бизнес төлөвлөлтөө урьдчилан харах, удаан хугацаанд тогтвортой ажиллаж нөхцөлийг ханга гэдэг. 

-ВВС агентлагийн сэтгүүлч Ниша Пилла Ерөнхийлөгч Х.Баттулгаас манай хоёр хөршийн нөхцөл байдлыг тодруулж, Монголд хэрхэн нөлөөлж байгааг асуулаа?
-БНХАУ, АНУ-тай худалдааны зөрчилд орж, худалдааны дайнтай байна. Харин ОХУ сүүлийн нэлээд хэдэн жилд эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон нь хөрөнгө оруулалтын хэмжээнд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байна уу? гэж асуусан. Ерөнхийлөгч "Бид нар хөршөө сонгохгүй. Нүүгээд явчихаж болохгүй. Дэлхий нийтэд биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдөж байгаа энэ үед нөхцөл байдалдаа тохируулан ажиллахаас өөр аргагүй" гэж хэлсэн.

ХӨГЖИЛД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗЭРЭГЦЭЭ ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ Ч ТАТАН ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Манай улсын хувьд хоёр хөрштэйгээ харилцаа, хамтын ажиллагаагаа зузаатгаад явахаас өөр аргагүй юм. Ерөнхийлөгч энэ асуултад хариулахдаа Монгол-Орос-Хятадын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах талаараа ярилаа. Дээр нь Зүүн хойд Азийг тэр чигт нь эрчим хүчээр хангах Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах асуудлыг ярилаа. Эдийн засгийн коридорыг зөвхөн гурван улсын хөрөнгө оруулалтаар барина гэж гаднынхан ойлгодог. Тийм биш, том төслүүд учир гуравдахь хөрөнгө оруулагчдад нээлттэй гэдгийг онцолсон нь дэлхий даяар чухал мессэж болсон. 

Дэлхий дахинд хөрөнгө оруулалтын хэмжээ багасаж байгаа энэ үед бид хөрөнгө оруулагчдад илүү удаан хугацаанд, татварын хөнгөлөлттэй, тогтвортой нөхцөлийг санал болгож болох юм. -Бид эрх зүйн тогтворгүй орчноос болж Монголд л хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан мэт ойлгож, ярьдаг. Гэтэл нийтээр хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан байх нь? 
-Манай улс бодлогын тогтвортой байдлаа хадгалж чадаагүй алдаа гаргасан байх. Эндээс л хөрөнгө оруулагчид цэрвэдэг. Түүнээс татварын хэмжээ их, бага байх нь хөрөнгө оруулагчдад чухал биш. Дэлхий дахинд хөрөнгө оруулалтын хэмжээ багасаж байгаа энэ үед бид хөрөнгө оруулагчдад илүү удаан хугацаанд, татварын хөнгөлөлттэй, тогтвортой нөхцөлийг санал болгож болох юм. Мөн зөвхөн гаднын хөрөнгө оруулагчдын зэрэгцээ дотоодын хөрөнгө оруулагчдыг ч татан оролцуулах хэрэгтэй. Тэр бүхнийг шийдэхийн тулд төр засаг удаан хугацаанд тогтвортой, урьдчилан харах боломжтой нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой. Бодлогын залгамж халаа чухал байна.-Ерөнхийлөгч нэгэнт Женевт ирснийх олон улсын эдийн засгийн томоохон байгууллагуудаар очиж, уулзалтууд хийлээ. Уулзалтуудын үр дүнгээс тодруулна уу? 
-Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн оюуны өмчийн газар зэрэг олон байгууллагаар орж, уулзалт хийсэн. Женевт олон улсын 40 гаруй байгууллагын төв нь байдаг. Аравдугаар сарын 23-нд Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Аранча Гонзалестай уулзаж, мэдээлэл авсан. Монголын нөхцөл байдал болон Зүүн Хойд Азийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Харьцангуй жижиг орнууд том орнуудтай зэрэгцэн яриа хэлэлцээр хийхэд хүнд байдаг. Тийм учраас Буурай хөгжилтэй орнуудын бүлгүүд олон талт механизмыг аль болох бэхжүүлэх ёстой.

Дээр нь Дэлхийн худалдааны байгууллагад хэд хэдэн чиглэлээр ажиллах талаар тохиролцлоо. 2016 оны сүүлчээс эхлэн хүчин төгөлдөр болсон Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж бий. Манай улс далайд гарцгүй. Далайд гарцгүй орнууд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой талаар төвлөрч ажилламаар байна.

Улаанбаатар хотод Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг байгуулсан. Үүнд тулгуурлан олон улсын хэмжээнд далайд гарцгүй орны статусыг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах боловсон хүчин бэлтгэх шаардлага бий.

Дээр нь манай эдийн засгийг төрөлжүүлэхэд ХАА, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр өргөн хэмжээний хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж ярьсан. Энэ чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдтэй танилцаж, Дэлхийн худалдааны байгууллагын боломжуудыг өргөнөөр ашиглах ёстой. 

Ерөнхийлөгч мөн Олон улсын худалдааны төвд очлоо. Энэ төвийг НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын санаачилгаар байгуулсан. Тэнд манай экспортын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулахад түлхэц үзүүлэх хөтөлбөрүүдийг мах, ноос, арьс шир гэх мэтээр салбар салбараар нь боловсруулж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч хоёр тал дээр анхаарал хандуулсан. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн худалдааг дэмжсэн "She Trade" буюу эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн тусгай хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах санал тавьсныг дэмжихээ мэдэгдсэн. Хоёрдугаарт, Аль ч оронд том компаниуд нь зах зээлээ эзэлчихсэн байдаг тул залуу хүн бизнес эрхлэхэд орон зай хумигдмал байдаг. Иймд залуучуудад зориулсан хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэх санал тавьсан. 

ОНЛАЙН БИЗНЕС БОЛ  ЗАЛУУЧУУДАД ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ

-Залуу хүн шинээр бизнес эрхлэхэд амжилтгүй болох нь түгээмэл. Тиймээс банк, санхүүгийн байгууллагууд зээл өгөхдөө хойрго ханддаг. Энэ тал дээр эерэг өөрчлөлт гарч эхэлж байх шиг байна? 
-Европын орнуудад старт-ап хөтөлбөрүүдийг дэмжих хандлага руу орж байна. Старт-ап бизнесийн багагүй хувь нь бүтэлгүйтдэг, эрсдэлтэй бизнест тооцогддог. Тиймээс эхний бизнес нь амжилтгүй болж, дараагийн банкнаас зээл хүсэхэд зээл олгодоггүй байдал Европт түгээмэл байдаг. Тэгвэл одоо Европын орнуудад дараагийн старт-ап бизнесээ эхлүүлэхэд "хар жагсаалт"-д оруулахгүйгээр зээлийг нь өгч байх хэрэгтэй гэсэн хандлага тархлаа. Францаас эхлээд эрх зүйн орчноо сайжруулж байна.2030 он гэхэд дэлхийн худалдааны 85 хувь нь е-commerce буюу онлайн худалдаанд шилжинэ гэсэн тооцоо бий. Жэк Ма гэх мэт дэлхийд тэргүүлэх бизнесмэнүүд 2030 он гэхэд дэлхийн худалдааны 85 хувь нь е-commerce буюу онлайн худалдаанд шилжинэ гэж байна. "Онлайн бизнес бол  залуучуудад хамгийн том боломж. Үүнээс хоцрохгүйн тулд эртнээс эрх зүйн орчноо бүрдүүлж, стандартуудаа тогтоох ёстой" хэмээн Ерөнхийлөгч анхаарал хандуулж байсан. Тиймээс бид энэ чиглэлээрх олон улсын хурал, яриа хэлэлцээрт идэвхтэй оролцох ёстой юм. 

-Жижиг дунд үйлдвэрлэл улс орны эдийн засгийн суурь болдог. Жишээлбэл, Германд "Бенз", "Сиеменс" биш богино хугацаанд хөрвөх чадвартай жижиг, дунд бизнесийн салбар нь гол эдийн засгаа авч явдаг гэж байсан. Та юу гэж бодож байна вэ? -2030 он гэхэд дэлхий нийтээр том компаниудын зах зээлд эзлэх үүрэг оролцоо багасна гэсэн судалгаа бий. Монголд ч ялгаагүй. Жижиг, дунд үйлдвэрлэл манай улсын эдийн засгийн томоохон суурь. Ноос ноолуур, мах, дарсаа брэнд болгодог шиг брэнджүүлэх ажлыг Дэлхийн худалдааны байгууллага хийдэг.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага стандарт, лиценз, сертификат талаас нь хийж өгдөг. Оюуны өмчийн байгууллагад маш их хэмжээний лиценз байдаг. Монголд ямар нэг бизнес эрхэлье гэхэд технологийн тухай мэдлэг, мэдээлэл муутай. Тэр мэдээллийг хаанаас авахаа манайхан мэдэхгүй байна. ОУОӨХ тэр тогтолцоог нэвтрүүлэх дата баазыг хийж өгөхөөр тохиролцсон. Жишээлбэл, ундааны үйлдвэр байгуулъя гэхэд манайхан нэг танилаасаа асууж судлах зэргээр л ажлаа явуулдаг. Тэгвэл оюуны өмчийг эзэмших хуулийн хугацаа нь дууссан патентууд хэдэн мянгаараа тус байгууллагад бэлэн байдаг. Энэ байгууллага манайд дата баазыг байгуулж өгч байгаа.
2018.10.23-ны өдөр. Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын зам тээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттототой хийсэн уулзалт-Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын зам, тээврийн холбоонд очиж, ачаа тээврийн ТIR системийг Монголд нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Энэ нь Монголд ямар өгөөжтэй вэ?
-Олон улсын авто тээврийн холбооны холбоо /ОУАТХ/  Женев хотод байрладаг. Автомашинаар ачаа тээвэрлэхэд улс орнуудын хил гааль дээр удаан хугацаагаар саатуулдаг, улс бүхэн өөр өөр бичиг баримт шаардахаас эхлээд маш их хүндрэл гардаг байсан. Тэгвэл ОУАТХ нь НҮБ-ын мандатын дагуу бүх авто тээврийн зохицуулалтыг нэг стандартад оруулж, зохицуулалт хийдэг, олон улсын тээврийн лиценз өгдөг байгууллага юм. 

Энэ системийг нэвтрүүлбэл чингэлэгтэй ачаа ачигдсанаас хойш ачаа тээшийг задлуулахгүйгээр эцсийн цэгтээ хүргэх систем юм. Ерөнхийлөгч Х.Баттулга "Зам барих нэг хэрэг, зам дээгүүр явж байгаа үйлчилгээг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. ОУАТХ-той хамтарч олон улсын авто тээврийн ТIR системийг Монголд нэвтрүүлэх, онлайн системийг оруулах, боловсон хүчнээ бэлтгэх зэргээр хийх ажил их байна" хэмээн онцолсон. Ерөнхийлөгч Женев хотод олон улсын хуралд оролцохын хажуугаар олон улсын эдийн засгийн гол гол байгууллагуудтай ажил хэрэгч уулзалтууд хийсэн маш үр бүтээлтэй богино хугацааны аялал боллоо.  


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Хятадын банк АНУ-д долларын бонд гаргах төлөвлөгөөгөө цуцлав
()

УЕП-ын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэхээр боллоо
()

Элчин сайд Я.Ариунболд Итгэмжлэх Жуух бичгээ барив
()

Грек улс зургаан мянган дүрвэгчийг эх газар руу шилжүүлнэ
()

Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой
()

Шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны мягмар гарагт тохиож байна
()

Хүүхдэдээ цахим орчинд "чөлөөтэй аялах" зав бүү гарга
()

Б.Наранхүү: "Ах нь зээлийг нь төлөөд өгье, нэмж 2 тэрбум төгрөг хүүгүй зээл" гэж би дүүдээ хэлсэн
()

Барилгын талбайд зуухны утаа гаргаж байсныг зогсоов
()

Германы шуудан Сантад бичсэн захидлыг хүлээн авч байна
()

Энхболд оо, та минь 33 жил ноёллоо, Монгол модоо барьлаа, одоо больчих оооо.
()

“Атганд үлдсэн эрдэнэ” кино “Амжилтын эзэн” олон улсын шагнал хүртэв
()

БНХАУ-Сингапур хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо
()

Ч.Чамин-Эрдэнийн задлан шинжилгээний хариу гарчээ
()

УДЭТ-ЫН ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ 4 ДАВХРААС ҮСЭРЧЭЭ
()

0-1 насны хүүхдүүд томуугаар өвчлөх нь их байна
()

Дүүргүүдийг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй
()

Хүнсний ногооны хэрэгцээнийхээ тал хувийг дотоодоосоо хангаж байна
()

Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
()

Жижиг, дунд үйлдвэрийн хуулийн төслийн асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, ярилцав
()

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар бага зэрэг ДУЛААРНА
()

ЖДҮ-ийн зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийг чөлөөллөө
()

Дэлхийн аварга М.Пунцагийн нэрэмжит тэмцээн болно
()

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ажлаа өгөх шаардлага тавилаа
(2018-11-14 18:47:30)

# НЭГДЭЕ
(2018-11-14 18:13:19)

ГЭРЭЛ ҮГҮЙЛСЭН УЛААНБААТАР: СОНСОГДОХГҮЙ, ХАРАГДАХГҮЙ, МЭДРЭГДЭХГҮЙ СЭТГЭЛИЙН ӨНГӨ
(2018-11-14 17:31:37)

Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!
(2018-11-14 15:32:54)

БЭЭЖИН ХОТЫН МЕТРО
(2018-11-14 14:53:32)

Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
(2018-11-14 14:00:18)

Цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна
(2018-11-14 11:33:34)

ДӨРВӨН НАС ЯРВИГТАЙ ҮЕ
(2018-11-14 11:20:11)

2030 онд Хятад улс жуулчдын хамгийн их аялахыг хүсдэг орон болно
(2018-11-14 11:17:54)

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн анхны ном худалдаанд гарч байна
(2018-11-14 11:11:18)

Манай хөлбөмбөгчид Тайванийн шигшээд 2:1-ээр хожигдлоо
(2018-11-14 11:09:42)

Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулахыг дэмжлээ
(2018-11-14 11:05:06)

Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээв
(2018-11-14 11:01:45)

Европын Холбооноос Монгол Улсын төсвийн бодлогын шинэчлэлд дэмжлэг болгон 50 сая евро олгоно
(2018-11-14 11:00:30)

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна
(2018-11-14 10:57:39)

О.Насанбурмаа ФИЛА-гаас шинэчлэн гаргасан дэлхийн чансааг тэргүүлжээ
(2018-11-13 12:48:22)

Мисс Б.Энхриймаа БНХАУ-ын Санья хотыг зорив
(2018-11-13 12:43:38)

Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицатай уулзав
(2018-11-13 12:42:00)

Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
(2018-11-13 12:12:36)

Орхон аймагт ходоодны хорт хавдраар нас баралтын тоо сүүлийн гурван жилд буурчээ
(2018-11-12 12:10:20)

Нэвен Мимица:2019 онд олгох буцалтгүй тусламж нь уул уурхайгаас бусад салбарт ажлын байр бий болгохыг дэмжинэ
(2018-11-12 12:07:21)

ЭРХҮҮГИЙН НАМРЫГ ХАВАР БОЛГОСОН ӨДРҮҮД
(2018-11-12 11:41:04)

ТАНИЛЦ: ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын НЭГТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ
(2018-11-12 11:36:46)

Ц.Аззаяа "Miss Asia" тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титмийг зүүлээ
(2018-11-12 11:29:17)

Шаардлагыг биелүүлэхгүй бол бизнес эрхлэгчид татвар төлөхгүй гэдгээ мэдэгдлээ
(2018-11-12 11:27:31)

Макаод ял эдэлж буй Монгол Улсын 12 иргэн байна
(2018-11-12 11:24:18)

МСҮТ-ийн санхүүжилтийн 2 хувийг багшид зарцуулна
(2018-11-12 11:18:46)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.