Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.10.15 / БИЛГИЙН ТООЛЛЫН 6 НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР   Дэлгэрэнгүй
Хаах
2018.10.15 / БИЛГИЙН ТООЛЛЫН 6
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
  Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 07.12-18.05
Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Гал
  Аргын тооллын 10 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Гар одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Уран зургаараа Европчуудыг гайхшруулж буй зураач Э.Отгонбаяртай ярилцлаа

-ДҮРСЛЭХ УРЛАГИЙН САЛБАРТ 40 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ ОНГИРООДОГГҮЙ-

Герман улсад амьдарч уран бүтээлээ туурвиж буй Эршүүгийн ОТГОНБАЯРТАЙ эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа. Түүнтэй ярилцлага хийх цагаа товлочихоод бүтэн өдрийн турш хэвлэлд өгсөн ярилцлагыг нь уншиж, уран зургуудыг нь үзэж уран бүтээлтэй холбоотой хэдэн асуулт бэлдэв. Гэтэл Э.Отгонбаяр зураачтай уулзаж ярилцлагаа эхлүүлэхээс өмнө өнөөгийн нийгмийн талаар ямар үзэл бодолтой байдгийг нь асууж хэсэг хугацаанд ярилцав. Ингээд төлөвлөсөн асуултынхаа дагуу ярилцлагаа үргэлжлүүлэлгүй зүгээр л түүний дотоод ертөнцөөр аялахыг хүссэн юм.

Тэрээр Берлин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерын зэрэгтэй төгссөн. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан "ЗУРАГ" галерей нь Монголын урлагийн түүхэнд хилийн чанадад монгол хүний нээсэн анхны галерей юм. 1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан.

-Та Монголд хэзээ ирэв. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье гэж бодож байна?-Энэ сарын 22-нд Берлин хотод үзэсгэлэнгээ гаргана. Бүх ажлаа зохицуулж дуусчихаад долоо хоногийн чөлөө гарахаар нь нутагтаа хүрээд ирлээ. Эх орондоо ирээд гурав хонох гэж байна. Хувийнхаа хэдэн ажлыг амжуулахаар ирсэн. Жилдээ нэг удаа эх орондоо ирж бүтэн жилийнхээ энергийг авдаг. Би Монголд ирэхээрээ Гандангаар ордоггүй л дээ. Нутгийнхаа салхиар амьсгалж, хийморио сэргээчихдэг юм.

-Та Герман улсад ажиллаж амьдраад 13 жил болж байна. Энэ хугацаанд эх орон маань хөгжиж үү. Урлагийн хүн учраас хөгжил, цэцэглэлт гэдгийг бусад хүмүүсээс арай өөр өнцгөөр хардаг болов уу?-Монгол Улс хурдацтай хөгжиж байна. 2005 онд эх орноосоо явсан. Үүнээс хойш 20 гаруй удаа эх орондоо ирсэн ч гэсэн тухайн үеийнхээ төсөөллөөрөө л эх орноо хардаг. Энэ 13 жилийн хугацаанд маш олон өөрчлөлт гарч байна. Би үүнийг хөгжил гэж хэлэхгүй. Хүмүүс мөнгөнд их өөрөөр ханддаг болж, хүмүүсийн хүн чанарт эрчтэй өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа үнэт эрдэнэс, нүүрс баялаг биш шүү дээ. Байгалийн баялгийг ухаж авахад ухаан зардаггүй, техник хэрэгсэл байхад л болно. Хүнийг маш залхуу, шуналтай болгодог. Гэтэл бид чинь оюунлаг ард түмэн. Жишээлбэл, Герман улсад нүүрс л байдаг бусад байгалийн баялаг байхгүй.

Тэгэхээр 80 гаруй сая хүн толгойндоо найдаж амьдрахаас өөр аргагүй, илбийн юм шиг гэнэт баяжина гэсэн ойлголт байдаггүй. Миний бодлоор хөгжил гэдэг хувь хүн өөрөөсөө эхлэхийг хэлдэг юм болов уу. Өндөр байшин барилгууд нийслэл хотод их баригдсанаар Монгол Улс хөгжиж байна гэж ойлгож болохгүй. Тэр тусмаа манайх шиг ингэж замбараагүй барилга баригдаж буй газар.Өндөр шилэн барилгууд дэлхийн аль ч оронд байдаг энгийн л нэг зүйл. Зүгээр л хоосон орон зай. Манай улс хөгжихийн тулд системтэй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зургаан настай хүүхдүүдийг сургуульд анх ороход нь л нийгмийн гарал үүсэл буюу эцэг, эхийнх нь түрийвчнийх нь хэмжээгээр хуваачихаж байна. 10 гаруйхан жилийн өмнө ийм юм байгаагүй. Эхлээд хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэх ёстой, дараа нь өндөр төлбөртэй  сургуулиудад өгч болно. Чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд амжиргааны түвшин тааруухан хүүхдүүдийнхээ зовлонг ойлгохгүй, мэдэхгүй өснө. Миний үед бүх давхаргын айлын хүүхдүүд нэг сургуульд, нэг ангид суралцдаг байсан. Одоогийн нийгэм дахь хүмүүсийн харилцаа 10 жилийн дараа маш муухай болно. Хэн нэгнээ дээрээс харж, нийгэмшиж чадахгүй. Монголчууд өөрсдийгөө оюуны потенциалтай гэж ярьдаг. Энэ чинь худлаа биш. Хамгийн чухал нь зөв л чиглүүлэх л хэрэгтэй.otgonbayar

-ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛ УРАН БҮТЭЭЛЧ БОЛООД Ч ХЭРЭГГҮЙ-

-Монгол хүн оюуны өндөр потенциалтай гэдэг нь танд хэрхэн ажиглагддаг вэ. Та Европын олон оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гарсан учраас монголчуудтайгаа уулздаг байлгүй?

-Берлин хотод таван тивийн хүмүүс амьдардаг. Би урлагийн хүн учраас энд амьдардаг гадаад хүмүүстэй их харьцдаг. Тэгэхэд дундад улсын иргэд, Солонгос, Вьетнамчууд маш их зүтгэж, зүтгэж байж толгойдоо жаахан юм хийдэг. Уг нь их ажилсаг хүмүүс шүү дээ. Би л гэхэд хэлний авьяастай хүн биш. Германд хоёр жил амьдраад л хамгийн хүнд шалгалтыг өгөөд тэнцэж байсан. Энэ шалгалтад тэнцвэл гадаадын их, дээд сургуульд суралцах эрхээ авдаг. Бидэнтэй хамт ирсэн гадаадууд бүх хичээлдээ сууна. Гэтэл би хичээлдээ суугаагүй хэлнийхээ бэлтгэлийн төлбөрийг төлөхийн тулд ажил хийдэг байсан. Бид шалгалтаа өгөөд тэнцээд гараад ирэхэд нөгөө хэд чинь унаад нутаг руугаа буцдаг. Эсвэл өчнөөн удаа унаад л, унаад л байдаг. Уг нь энэ хүмүүс чинь тухайн улсдаа их дээд сургууль төгсчихсөн урдаа тавьсан бодлого зорилготой янз бүрийн мэргэжилтэй хүмүүс. Тэгэхэд би элдэв төрлийн зүйл бодохгүй зургаа л зурна. Хүн хоолныхоо мөнгийг тоолж чаддаг л байхад болно шүү дээ.

Монголоос 40, 50 настай өндөр мэргэжилтэн Герман хэл мэдэхгүй Берлин хотод ажилд ордог. Зургаан сарын дараа герман хүн шиг ярьж чаддаг. Монголчууд дасан зохицох чадвар сайтай. Тэр тусмаа монгол үндэстний хэл, оюуны потенциал өндөр гэдэг нь харагддаг. Европийн холбооны улсуудад үзэсгэлэнгээ гаргаад явж байхад IT-ийн салбарт өндөр зэрэглэлийн ажил хийдэг их олон хүн байна. Сард авдаг цалинг нь зах зээлийн ханшид хөрвүүлээд бодоход 20-30 мянган еврогийн цалин авч байна. Энүүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл "Монгол" гэсэн цөөхөн үндэстэн дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшихдаа очсон газартаа, нийгэмдээ байр сууриа ямар сайн эзлээ вэ гэж боддог. Германд гуйлга гуйдаг гадаадын маш олон хүн байдаг. Гэтэл гуйлга гуйж яваа монгол хүн байдаггүй. Монголчууд цоглог ш дээ. Энд тэнд цэвэрлэгээний ажил хийдэг ч гэсэн мисс шиг биеэ авч явдаг. Харин азийн өөр орноос ирсэн цэвэрлэгээний ажил хийдэг хүмүүс цэвэрлэгч шиг харагддаг. Хүнтэй юм ярьж чадахгүй харц нь дальдчаад байдаг. Монголчууд чинь зовхи нь өөдөө ард түмэн шүү дээ. Монголчуудыг жаахан хөгжүүлээд өгөхөд л амжилтад маш хурдан хүрдэг.

-Та эх орноосоо гарснаасаа хойш өөрийгөө яаж хөгжүүлэв. Хэрэв энэ хугацаанд эх орондоо байсан бол өнөөдрийн энэ амжилтад хүрсэн байх болов уу?

-Би 25 настайдаа монголоос гарсан. Хүн сайндаа л 100 насална. Тэгэхээр амьдралынхаа ¼-ийг эх орондоо амьдарч, сууриа зөв тавьчхаад ямар нэгэн соёлд уусч, даган дуурайхааргүй болсон үедээ явсан. 16 настайдаа Германд очсон хүүхдүүд мөн чанараа алдаж харахад монгол хүүхэд шиг гэвч герман хүн шиг болчихдог. Би уран бүтээлч хүн учраас дэлхийн дэвжээг сонирхсон. Тухайн үед галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй гэдэг шиг омогтой, би бүгдийг чадна, надад дэвжээ хэрэгтэй гэж боддог байсан. Ер нь уран бүтээлч хүнд өөртөө итгэх итгэл байх ёстой. Тэгж байж хүн хөгждөг байхгүй юу даа. Өөртөө итгэх итгэлгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй. Ингэж байж онгодоо сэргээж явдаг. Инженер, техникийн гэх мэт өөр салбарын хүмүүс ийм байж болохгүй байх л даа. Берлин хотод дэлхийн улс орнуудын уран бүтээлчид их амьдардаг хот л доо. Тэд нартай өөрийгөө харьцуулж үзье гэж бодоод явсан. Германд очсоныхоо дараа уран бүтээлчдийн үзэсгэлэнг их үзсэн. "Би өөр юм байна" гээд цээжээ дэлдсэн.

-Яагаад тэр вэ?

-"Би гайхамшгийг бүтээж чадна" гэж өөрийгөө хөглөж байсан. Тухайн үед халаасандаа мөнгөгүй, юу ч байгаагүй. Гэсэн ч бүгд жижигхэн харагддаг байсан. Миний уран бүтээл дэлхийгээр нэг тархсан. Гэхдээ жуулчдын сувнер шиг биш. Тодорхой хэмжээний үнэлгээтэй, дэлхийн ямар ч үндэстэн инээж байгаад авчихдаггүй. Үүгээрээ би хүндлүүлдэг.

-Том талбайд олон жижиг деталь зургийг өнгө будгаар хослуулж маш том цогц уран зургийг бүтээдэг.  Миниатюр гэх энэ урлагийг хүмүүс хэр их ойлгодог вэ?-Хүн болгонд уран зургийг хүлээж авах оюуны чадвар бүгд өөр. Гурван настай хүүхэд билэг танхай харж байхад 30, 80 настай хүмүүс тэр хүүхэд шиг харж чадахгүй. Уран зургийг хүн өөрийнхөө хэмжээгээрээ л хүлээж авах ёстой.

-Тэгэхээр таны бүтээлийг үзсэн хүн бүхэн өөр өөрийнхөө өнцгөөр хараасай гэж боддог учраас зургаа олон деталь хэсгээс бүрдүүлдэг гэж үү?-Тийм, би ийм зүйл зурсан юмаа гэж хэлэх шаардлага ч байхгүй. Урлаг судлаач нар миний тухай шүүмж бичихдээ надтай уулздаггүй. Уулзах хүсэлт тавьсан ч уулздаггүй. Би тэр хүнд "будаа" идүүлэхгүй, тэр үнэхээр урлаг судлаач хүн бол өөрийнхөөрөө л бичиг л дээ. Би илэрхийлэхийг хүссэн зүйлээ "Май" гээд өнгө будгаар гаргаад өгчихлөө. Хүн ном уншаад ойлгодог шиг, миний зурсан зургийг хэрхэн яаж унших нь тэр хүний л хэрэг. Урлаг ийм л учраас гайхалтай байдаг. Хэлбэр дүрснээс гадна өнгийг мэдрэх мэдрэмж, билэгдэл дэлхийн өнцөг булан бүрт өөр, өөр байдаг.

Би энэ уран бүтээлээрээ, өнгөний зохицлоороо ийм зүйлийг илэрхийлэхийг зорьсон гэж тайлбарлаж болохгүй, дэндүү жижигхэн байна. Дэлхийн тавцанд гарах ч шаардлагагүй биз дээ. Тиймээс би тайлбар өгдөггүй. Бие үгүй болоход уран бүтээлүүд маань л үлдэнэ. Одоогийн нийгэм, ирээдүйн нийгмийн хүмүүс дандаа л оньсого шиг тайлбар хэлж, хүн бүр өөрийнхөө өнцгөөс хараасай л гэж хүсдэг.otgonbayar

-ОДОО Л МИНИЙ ШИНЭ ҮЕ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА-

-"Туушин" зочид буудлын үүдний тахимд байдаг ханын зургийг таны бүтээл гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх. Та нэг уран бүтээлд дээр хэр удаан ажилдаг вэ?

-2013 онд "Туушин" зочид буудал байгуулагдсан, нээлтээ хийхээс нь өмнө зурж дуусгасан. Дүрслэх урлаг их сонин, хичнээн цаг зарсан гэдэг нь сонин биш. Юу хийсэн нь чухал. Би нэг уран бүтээлийг дуусгахын тулд маш их хөдөлмөрлөдөг, цаг хугацаа их шаарддаг. Нөгөө талаасаа азтай, зураг зурж байхдаа бясалгал хийж байгаа юм шиг ертөнцөөс тасарч амар амгаланг олдог. Нийгмийн хорт стрессээс хол байдаг гэсэн үг.

-Та ярилцлага эхлэхээс өмнө 40 нас хүрэх гэж байна хэмээн ярьсан. Энэ нас уран бүтээлч хүний хувьд ид оргил үе нь байдаг уу?

-Үгүй, үгүй 40 хүрч байна, амьдрал дөнгөж эхэлж байна. Хүн багаасаа өөрчлөлтийг хийх ёстой биш одоо л өөрчлөлтийг хийх ёстой. Хүн 40 нас хүртлээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй залуу насныхаа гоо сайхнаар амьдралаа чимж явдаг. Харин 40 наснаас дээш юу идэж ууж, дасгал хөдөлгөөн хийж байна уу, ямар стресс бухимдалтай амьдарч байна гэдгээс хамаарч 60, 70, 80 наслах уу гэдэг нь шалтгаалдаг. Дүрслэх урлагийн салбар бүх урлагийн хаан нь байхгүй юу. Яагаад гэхээр хүнийг амьтнаас ялгаруулдаг зүйл чинь урлаг. Хүн бол сүргээрээ амьдардаг амьтан. Хүн урлагтаа болсноороо амьтнаас ялгарсан, оюунлаг болсон. Тэр тусмаа дүрслэх урлаг бүх урлагийн эхлэл.

Хүн бичиг, үсэг сурахаасаа өмнө зурж зурсан байдаг. Энүүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл дүрслэх урлаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэж их уддаг. Дүрслэх урлагийг хөгжүүлдэг урлаг судлаач нар, уран зураг цуглуулдаг хүмүүс юм үзэж нүд тайлсан 50-аас дээш насны хүмүүс байдаг. Энэ насны хүмүүс жижигхэн зүйлийг даган баясаж хөөрдөггүй. Өөрөөр хэлбэл 20 настай хүүхдийг онгироодоггүй гэсэн үг. "Энэ хүүхэд юм дуулгана шүү. Гэхдээ ахиад 10 жил харъя" гээд 40 нас хүртлээ юу хийж бүтээхийг нь хардаг. 40 нас хүртлээ хүн өөрийгөө ойлгуулах гэж тэмцдэг. Дүрслэх урлагийн салбарт 40 нас хүрээгүй хүнийг онгироодоггүй.  Одоо л миний шинэ үе эхлэх гэж байна.

-Уран зураг сонирхдог, зураач болох гэж буй залуучуудад хандаж та юу хэлэх вэ?

-Урлаг гэдэг бусдаас онцгой байвал бишрэгддэг. Хэн нэгний явсан замаар явж болохгүй гэсэн үг. Монголд ирээд уран бүтээлчдтэй уулзаж байхад, тэднийг хэвлэлд ярилцлага өгөхөд нь сэтгүүлчид "Та  ямар стилиэр уран бүтээлээ тууривдаг вэ" гэж асуудаг нөгөөх нь "Би ийм стилиэр уран бүтээл хийдэг" гэж хариулдаг. Энэ чинь буруу байхгүй юу. Яагаад гэхээр уран бүтээлчид ямар нэгэн стильд баригдана гэдэг хэн нэгнийг дагаж байна гэсэн үг. Урлаг гэдэг чинь дандаа шинэ зам гаргахыг хэлж байгаа юм. Чи бусдаас өөр байх ёстой. Өөр байж чадахгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй.

-Өөрийнхөө сурсан мэдсэн зүйл, туршлагаа залуучуудтайгаа хуваалцдаг уу?-Би монголд хааяа ирэхээрээ лекц тавьдаг. Европт ч гэсэн лекц тавьдаг.Та анзаарсан байх би ярих дуртай онгирч байгаа юм биш. Хүн болгон аливаа зүйлийг өөр, өөр өнцгөөс хардаг. Би л гэхэд Германд очоод бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Тиймээс нэг хүнд ч гэсэн зөв ойлголт өгч, нөлөөлөл үзүүлчих юмсан гээд зөвөлгөө өгдөг. Гэхдээ хүмүүс зөвөлгөө гэж хүлээж авч байна уу эсвэл яасан онгироо юм гэж боддог уу мэдэхгүй. Өөр өөрийнхөөрөө л хүлээж авдаг байх.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН 


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Халх голын тулалдааны 80 жилийн ойн хүрээнд өрнүүлэх “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхлэв
()

Ким Жон Унийг Монгол Улсад айлчлахыг урьжээ
()

Энэтхэгт 60 хүн "Зика" вирусийн халдвар авчээ
()

Д.Бямбаа: БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон нь манай улс юм
()

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу албан ёсоор айлчлан ирнэ
()

В.Третьяк, Монголд хоккейн ордон бариулах талаар В.Путинтэй уулзжээ
()

Т.Оюун-Эрдэнэ “Буэнос-Айрес-2018” олимпийн анхны хүрэл медальтан болов
()

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа
()

Зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа
()

Жүжигчин Чоу Юн Фат өөрийн нийт хөрөнгө 714 сая ам.долларыг сайн үйлсэд хандивлана
()

Дараах чиглэлийн автобусууд өглөө 06.35-06.55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
()

2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялах магадлал өндөр
()

Таван настай хүүхэд ууланд модноос дүүжлэгдэн, осголтын байдалтай байсныг аварчээ
()

"Өнөөдрийн Монгол" олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэн дэлгэгдлээ
()

Ургац хураалт 65.5 хувьтай байна
()

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт иргэд, ААН байгууллагууд идэвхтэй оролцож байна
()

П.Ганхүү: Улсын хэмжээнд 15 мянга орчим хүн тогтмол дугуй унадаг гэсэн судалгаа гарсан
()

Өнөөдрөөс ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ өвлийн бүсчлэлд шилжинэ
()

Сингапур-гадаадад хөдөлмөр эрхлэгсдийн хувьд хамгийн таатай орон
(2018-10-12 15:53:35)

Өөрийг нь хөнөөхийг завдсан хэргийг зохион байгуулах зааврыг хэн өгснийг Н.Мадуро хэлжээ
(2018-10-12 15:52:12)

Хил дамнасан асуудлыг шийдэхэд хөрш орнуудын хууль, хил хамгаалах байгуулагатай хамтран ажиллах нь үр дүнтэй
(2018-10-12 15:40:59)

Х.Баттулга: “Гишүүний мөнгө” хэмээх тойрогт хийх хөрөнгө оруулалт 5000 дахин өссөн
(2018-10-12 15:38:07)

“Нинжин сэтгэл” кинонд нийгмийн амьдралыг харуулна
(2018-10-12 14:57:28)

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5.7 хувиар өсчээ
(2018-10-12 14:53:20)

Монгол улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
(2018-10-12 14:51:40)

Дэлхийн "Алтан цом" хүртсэн үсчин, гоо засалчдыг шагнаж урамшуулав
(2018-10-12 14:49:21)

Канад эмэгтэй шил цуглуулан 15,000 ам.доллар олж хавдрын санд хандивлажээ
(2018-10-12 14:45:52)

"Е Police" аппликейшнээр 5000 орчим зөрчлийн мэдээллийг авч хариуцлага тооцжээ
(2018-10-11 14:55:49)

Хүүхдийн тавдугаар цэцэрлэг усан сантай болов
(2018-10-11 14:54:41)

Гадаадын иргэний гээсэн их хэмжээний мөнгийг эзэнд нь олж өгчээ
(2018-10-11 14:53:49)

“Үдийн цай” хөтөлбөрийг өргөжүүлэх хуулийн төслийг дэмжлээ
(2018-10-11 14:52:08)

Хоёр Солонгос буддын сүмийг сэргээн босгоход хамтран ажиллана
(2018-10-11 14:50:57)

Өлгий хотын ашиглалтын шаардлага хангахгүй дөрвөн орон сууцыг буулгаж шинийг барина
(2018-10-11 13:27:36)

ДАСГАЛ хийхгүйгээр хэрхэн НАРИЙНХАН БЭЛХҮҮС-тэй болох вэ
(2018-10-11 11:33:17)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэнэ
(2018-10-11 11:30:51)

Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав
(2018-10-11 11:29:59)

Монгол Улсын санхүүгийн салбар тоон гарын үсгийн цахим системд шилжив
(2018-10-11 11:11:43)

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн монгол гэр экспортын нэг эх үүсвэр болж байна
(2018-10-11 11:10:52)

Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
(2018-10-11 11:03:14)

"Дэлхийн сургуулиуд Монголд-2018" боловсролын өдөрлөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно
(2018-10-11 10:43:49)

Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг Монгол Улс хангаж байна
(2018-10-11 10:39:10)

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
(2018-10-11 10:35:10)

Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 80 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо
(2018-10-10 16:39:45)

Хүүхдийн сул харааг 6 нас хүрээгүй үед нь эмчлэхгүй бол хожимдох тохиолдол бий
(2018-10-10 16:36:43)

Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна
(2018-10-10 16:34:36)

Х.Энхжаргал дарга аа, сургуулийн захирал, сумын засагтай хөөцөлдөж байхаар томчуудтай тэмцээч ээ!!!
(2018-10-10 16:33:11)

Инкубаторын 33 дахь элсэлт зарлагдлаа
(2018-10-10 16:29:27)

Хайлаастын уулзвараас Дарь эх хүртэл авто зам хийж байна
(2018-10-10 10:53:03)

Сургууль, цэцэрлэг орчмын авто замын хөдөлгөөнийг цагийн хязгаартай болголоо
(2018-10-10 10:51:26)

Хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх иргэдэд олгох эм, мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв
(2018-10-10 10:49:12)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.