Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.09.24 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15 НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР Дэлгэрэнгүй
Хаах
2018.09.24 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
  Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.42-18.44
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Огторгуй
  Аргын тооллын 9 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Д.ДАВААХҮҮ: Монголчууд дэлхийн талыг эзлэхдээ явган яваагүй юм шүү дээ

1
2

Төв аймгийн Баянцогт сумын нутагт газар газрын уяачид хаяа дэрлэн бууж, улсын наадамд шандас сорих хүлгүүдийнхээ уяа, сойлгыг тааруулж байна. Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуайг "Хоймор" булангийнхаа зочноор урьж, ярилцахаар тийш зорьсон юм. Морь уях эрдэм ухаанаараа өнөө цагийн уяачдыг өнгөлөн, аавынхаа үргэлжлэл болж яваа түүнтэй хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэе.

 -Уяа эвлэг, морьд хурдан, сайхан зусаж байна уу, Та. Улсын баяр наадам хаяанд ирлээ. Морьдынх нь уяа, сойлго хэр живхэрч байна вэ?-Сайхан зусаж байна аа. Монгол даяар цаг зуурын бэрхшээлтэй тулгарлаа. Гэхдээ санасныг бодвол гарз багатай давлаа шүү. Энэ жил 10 гаруй морь уяж байна.-Таныг энд нүүж ирээд сар гаруй болж байгаа гэж дуулсан. Газрын гарц сайн байгаагаас энд зусав уу, эсвэл Баянцогт танд ээлтэй нутаг уу?-Уг нь зуншлага сайхан байгаа болохоор нь ийшээ ирсэн юм. Харин санамсаргүй их ерөөлтэй зүйл тохиолдлоо. Би 1978 онд анх удаа морь уясан юм. Тэгсэн энд морь уясан жил улсын наадамд их нас маань түрүүлж, нэгийг нь аман хүзүүджээ. Түүнээс хойш 40 жил өнгөрч. Тэгээд л морио энд уяхаар шийдсэн хэрэг. Тэр үед улсын морийг уядаг байлаа шүү дээ. 1977 онд морин тойруулгаас азарга түрүүлгэсэн. Тухайн үед улсын наадамд их насны морийг магнайдаа тоосгүй хурдлуулах уяачийн эрэлд гарч л дээ. Би рентген-техникчийн ажилтай байв. Тэр жил Анагаахын дунд сургуульд элссэн юм. Намар нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, дэслэгч генерал Ж.Жамьян гуай дуудаад "Аавтай чинь уулзъя" гэснээ дагуулж ирэх үүрэг өглөө. Аавдаа газарчилж, уулзуултал их насны морь түрүүлүүл гэдэг байгаа. Хоёр дүү минь нялх байсан учир аав "Миний хүү уя. Аав нь зааж, зөвлөе" гэлээ. Тэгээд л би сургуулиа орхиж, улсын морь анх уяж байв. Би тэгэхэд 28 настай байлаа. Аав минь сайн уяач байсан даа.-Аавынхаа итгэлийг алдах вий гэж өөрийгөө голсон уу. Улсын морийг танаар уяулах гэлээ гэж хүмүүс дургүйцээгүй юү?-Аав минь 50 нэлээд гарсан байв. Тиймээс залуу хүнийг сургах нь зүйтэй гэж бодсон бололтой юм. Би аавынхаа заавар зөвлөгөөгөөр морио сайн давхиулсан.Би таван настайгаасаа хурдны морь унасан, шаггүй барилддаг байсан юм. Аймаг, сумын наадамд овоо дээгүүр барилддаг байлаа шүү дээ. Аймгийн арслан цол хүртэж явсан. Гэтэл манай морь улсад түрүүлдэг байгаа. Сайн нь муугаа давдаг юм болохоор би мориндоо дарагдсан даа. Тэгээд л бөхөөр хичээллэхээ больсон. Аавдаа зарагдана. 160 км холоос тэмээ ачаатай явдаг байв. Тэр минь л миний бүх амьдралын замыг зааж өгсөн юм болов уу. Миний явах зам байсан юм байлгүй. Хүн бүр морь хурдлуулаад байж чадахгүй шүү дээ. Тэгээд ч морь, бөх хоёр тэс ондоо. Морь бол дөрвөн цагийн эргэлтэд байдаг. Аргадаж, сайхан байлгаж байж л өөрийнхөө хүссэнд хүргэнэ. Тэгэхээр морь уралдуулж, хажуугаар нь бөхөөр хичээллэнэ гэж саналтгүй. Ер нь хүн дурласан юмныхаа төлөө л явдаг юм. Дургүй бол хэчнээн хүчлээд ч нэмэргүй. Та хэд сурвалжлагчийн ажил хийгээд өнөөдөр намайг "байцааж" байгаа чинь мэргэжилдээ дуртайнх биз дээ.-Бөх, морь хоёр тохирдоггүй гэх нь бий. Та эмээгээд больсон хэрэг үү?-Тэр үед мэддэггүй байжээ. 1972 онд манай хээр морь улсад түрүүлж, би аймгийн арслан цол хүртсэн. Хүрэн азаргаа авахдаа л энэ тухай мэдэж байв. Барилдаж байхдаа төрийн наадамд морио айрагдуулсан хоёр л хүн байдаг юм. 1940 оны хавьцаа шиг санагдаж байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат "Боохой" хэмээх Д.Данзан үзүүрлэж, морь нь улсад аман хүзүүдсэн. 1974 онд талийгаач Ж.Мөнхбат гуай Д.Цэрэнтогтох аваргатай тунаж үлдээд үзүүрлэж, соёолон нь түрүүлсэн. Морь, бөх хоёрыг би том тогоотой зүйрлэдэг. Тэр том тогоон дундаас аливаа зүйлийг бөөнөөр нь шүүрдэж авах хэцүү л дээ.1982 онд байна уу даа, Ж.Мөнхбат аваргад би хүрэн азаргыг нь түрүүлүүлж өгсөн юм. Гэтэл талийгаач "Бөх, морь хоёр нэг дор байдаггүй гэнэ. Чи наад хүрэн азаргаа ав" гээд өгсөн юм. Ламд үзүүлэхэд нь морь, бөх хоёрынхоо нэгийг сонго гэсэн юм билээ. Би ч яахав, "Намайг морьтой болгодог яасан сайн лам" бэ л гэж бодсон. Хойтон жил нь Мөнхбат аваргад Даваажаргалыг заяасан юм билээ. Сонин байгаа биз. Тэр азаргыг надад өгөөгүй байсан бол тийм зүйл болооч уу, үгүй юү. Тиймээс л би том тогоо гээд байгаа юм. Зарим хүн "Энэ худлаа ярьж байна" л гэх байх. Тэгээд ч би бөхөөр дагнасан бол төдийлөн өндөр амжилт гаргаж чадахгүй байсан.-Ингэхэд танаар уяулах улсын морийг хэрхэн сонгодог байв. Үндэсний шигшээ багийг сонгохдоо газар газрын сайчуулыг цуглуулдаг. Түүн шиг л шилж, сонгодог байв уу?-Халхын голын болон Дэлхийн II дайнд монгол морь оролцсон шүү дээ. Хоол бага иддэг, бие сайтай, чадал, тэвчээртэйгээ харуулсан хэрэг. ЗХУ-ын маршал Г.К.Жуков дэлхийн II дайнд ялсаныхаа дараа "Монгол адуу агуу юм байна" гээд мэдээ хүргүүлэх гэсэн байдаг. Гэвч өөрийн орны мориор мэдээ хүргүүлэх ёстой гээд бусад нь зөвшөөрөөгүй гэдэг. Тэгээд сүүлд нь сайжруулж, чацыг нь томруулъя гээд Дон үүлдрийн адуу хойноос авчраад, Жаргалантын сангийн аж ахуйг бий болгосон юм гэнэ лээ. 1950 онд тэр үүлдрийн хээр азарга улсад түрүүлсэн. Түүнээс хойш 4-5 адуу түрүүлсэн. Гэвч техник хөгжөөд ирэхээр морины хэрэгцээ багасаж, сайжруулж байсан адуугаа Батлан хамгаалах яаманд өгсөн гэсэн.Дараа нь оросууд морин тойруулга байгуулжээ. Сүүлд, 1966 онд Оросоос дөрвөн азарга орулж ирсэн. Хоёрыг нь манайд бэлэглэх зорилготой. Тэгж л улсын наадамд эрлийз морь уралдуулж эхэлсэн түүхтэй. Мөн улсын нэр дээр морь уралдсан юм. 1970 он хүртэл морио түрүүлүүлж чадаагүй. Анх морин тойруулгын адууг Төв аймгийн Баянжаргалан сумын Донойдоогийн Гал гэдэг хүн 1971 онд уяж, шүдлэн үрээ түрүүлүүлсэн байдаг. Дараа нь Самдан гэдэг хүн дөрвөн адуу, мөн Гарамжав уяач нэг азарга түрүүлүүлсэн байдаг юм. Түүний дараа жил би уясан. Би улсын наадамд морин тойруулгын 13 адууг түрүүлүүлж байжээ.-Энэ нь шинэ цагийн монгол адуу гаргаж авах эхлэл байж. Гэтэл наадамд хэл ам гарахаар мүмүүс морьдоо морин тойруулгынх гэчих гээд байдаг талтай болчихлоо.-Тийм адууг хурдлуулах чиглэлээр л ашиглана уу гэхээс манай Монголын газар нутагт таардаггүй юм. Эрлийз адууг хэчнээн өвсөөр тэжээх вэ гээд л асуудал их. Манай адуунд морин тойруулгын тав дахь үе байна. Уг нь цэвэр үүлдэр угсаа сайжруулж, уралдуулах нь зөв санагддаг. Би ч олныг уралдуулж явсан. Хавтгайруулж л болохгүй. Даанч манайхан сүүлийн үед луйвардаад байгаа биз дээ. Уяачид цөм сайн хүн. Гэхдээ өөрийгөө авч явах чадалтай байх ёстой гэж боддог. Урьдаар нэр, алдар олох гэх нь буруу. Нэг аандаа чадна, хоёр дахиа чадахгүй. Хорвоогийн хууль гэж бий. Гурван үеийн хулгайч гэж байдаггүй. Харин гурван үеийн сайхан бөх бий. Үүнийг л ойлгох хэрэгтэй.-Үүнээс улбаатай юу гэмээр, эрлийз азаргагүй айл бараг л үгүй боллоо. Монгол банхар устахдаа тулаад байгаа шиг яваандаа морь үгүй болох нь гэх айдастай хүн олширсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?-Тэр үнэн шүү. Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх адууг амьдаар нь хил давуулахгүй гэсэн шийдвэр гаргасанд их баярладаг. Ер нь хүн, нохой, адуу гурав хүйсийн холбоогүй ч нэг үндэснээс гарсан болов уу гэж боддог. Их амархан ижилсдэг биз дээ.-Сүхбаатарын адуу хурдан гэх зэргээр нутаг бүрийн адуу онцлогтой. Тэр юундаа байдаг юм бэ?-Хүнээр бодъё л доо. Удаан хэрнээ цуцдаггүй хүн гэж бий. Түргэн мөртлөө амархан цуцдаг нь ч бий. Мал, хүн хоёр ялгаагүй. Сүхбаатарын адуу аргагүй хурдан. Тэр хавь тал газартай. Тиймээс арьс нимгэн төрдөг юм. Харин уул, устай газрын адуу арьс зузаантай. Байгаль тэгж төрүүлсэн хэрэг биз. Оросуудыг хар л даа, майга хөлтэй хүн байдаггүй. Мод нь хүртэл тэгшхэн. Гэтэл манайхан өөр. Тэгэхээр хүн нь хүртэл тэгж төрдөг байх гэж санадаг юм. Гэхдээ хангай нутагт хурдан адуу бий. Зүүн зүгийн нэг жилийн унаганаас арван хурдан адуу гаргахад баруунаас 1-2 адуу гарах зэрэг цөөн л болохоос Монголыг хурдгүй гэж болохгүй.Удам, угшил гэж бий. Арьс нимгэн байж хөлс нь хурдан гардаг. Эвсэлтэй байдаг юм. Бөхчүүдийг гэсэн хар л даа. Арьс зузаантай бөхчүүд ямар хөдөлгөөнтэй билээ. Жижигхэн атлаа шаламгай бөхчүүд бий.-Сүүлийн жилүүдэд морины уралдааныг болиулах нь зүйтэй гэх хүн цөөнгүй байх боллоо. Хүүхдээр морь унуулах нь буруу гэж шүүмжилж байна. Бүх л амьдралаа морьтой холбосон хүний хувьд Та үүнийг юу гэж боддог бол?-Нэг хэсэг хүн гадаад, дотоодоос мөнгө авдаг юм уу даа, Монголын соёлоор оролдох боллоо. Хүн өөрөө юмыг бүтээх ёстой. Гэтэл одоо Солонгосын баахан кино үзэж байна. Тэр хэнд хэрэгтэй юм. Түүний фанат болчихлоо.Би таван настайгаасаа морь унасан. Тухайн үед гараанаас зурхай руу явахдаа зүүрмэглэсэн юм гэнэ лээ. Ирэхдээ зүгээр л байсан гэдэг. Хамгийн сүүлд, 1963 онд Төв аймгийн 40 жилийн ойгоор 1000 гаруй морь уралдахад 13-тай унасан. Манай морийг унах байсан хүүхдийн гэдэс нь өвдөөд, би унасан хэрэг. Мориндоо хүнддээд сүүлээсээ 37-д орсон, хөгийн юм шүү.Би сүүлийн 43 жил адуу малласан. Дунд нь 1969 онд л нэг удаа завсарлажээ. Эр хүн болсных морь унах шиг сайхан юм байхгүй. Гэхдээ хүн бүрийн санаа ийм биш байх л даа. Яахав дээ, одоо машин, мотоцикл, дугуй гээд олон техник гарчихаар аргагүй биз. Түүнийг дагаад уяач нараар тоглох улс олширч, монгол хүнийг ахуй, соёлоос нь хөндүүрээд байна л даа. Уг нь Улаанбаатарт морь унуулдаг клуб байгуулах ёстой юм. Бид хэзээ ч мориноос хөндийрч чадахгүй. "Монголчууд дэлхийн талыг эзэлсэн" гээд л онгирдог биз дээ, бид. Явган яваагүй юм шүү дээ. Тамгалсан туурай нь мориных л байхгүй юу.-Морин спорт уяачдын холбооныхон ч эв дүйгээ ололцохгүй байгаа нь үүнд нөлөөлөөд байна уу гэж боддог юм.-Нэг хэсэг бидний ахуй, ёс заншлыг үгүй хийх гэж үзсэн шүү дээ. Түүнийг манайхан алзахгүй даваад гарсан. Тиймээс уг холбоог Галын Баттөмөр гэдэг хүн хамтарч, байгуулах эхлэл тавьсан юм. Би боловсрол нимгэнтэй,Баттөмөр л холбоог өдий зэрэгт хүргэсэн. Холбооны үйл ажиллагаа давгүй сайн байгаа. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй ажил хийлээ, мэдэх нэг нь мэдэх л байх. Монголын хурдан морины түүхийг Гиннесийн номонд бичүүлсэн. Тийм ч учраас М.Энхболдыг магтдаг юм. Даанч хоорондоо муудалцаад, Засгийн газраа огцруулаад арчаагүйтээд байх боллоо. Гишгэсэн мөрөө эргэж хардаггүй, ойрхон ухаантай хүнд бол энэ их хэцүү.УИХ-д 60 гаруй суудал авахад нь морь их нөлөөлсөн шүү. Өнөөдөр морины буянаар төрийн бүх л дээд цолыг авч байна. Үнэнийг хэлэхэд манай холбоонд том хатиг гараад байсан юм. Энэ бүхэн таван жилийн өмнөөс эхэлсэн. Голдуу цолноос үүдэлтэй. Гавьяа хүртэх гэх нь тэр хүний зөв. Гагцхүү арга нь зөв байх ёстой. Өнөөдөр цол олгох нь дэндүү хавтгайрлаа. Морин спортыг хөгжүүлэхийн тулд л цол хүртээдэг юм, уг нь.Би л гэхэд 11 жил морь уяж байж, 1989 онд анх удаа алдарт уяач цол авч байсан. Аравхан хүн тэр цолыг авахад аавтайгаа хамт хүртсэн. Тэгэхэд үнэхээр сайхан байж. Гэтэл өдгөө төрийн наадамд хүн бүр цол авдаг боллоо. Угтаа баатар болчихсон хойно нь баатар болгох гээд байх хэрэггүй баймаар. Чамайг ярилцлага авсны дараа өөр нэг сурвалжлагч ирж, намайг яриулаад дэмий биз дээ. Хүн уншихгүй. Түүнтэй л ижил хэрэг л дээ.Морины хийморь гэж их чухал зүйл байдаг юм. Мянган тэмээ цуглуулахад цөөн хүн очно. Мянган хонь тууж явахад хэн ч очихгүй. Харин 100 адуу цуглуулчихсан байхад хажуугаар нь өнгөрсөн хүн бүр очдог юм. Зөв байх л дутагдаад байна даа.-Энэ тухай ярихаар эрлийз, Монголынх гэдэг талцал руу орохоос аргагүй. Холбооны үйл ажиллагааг доголдуулах хамгийн том шалтгаан нь энэ байх?-Юмыг дандаа луйвардаж, ашиг хонжоо хайсан "золбин улс" холбоонд нэлээд орж ирсэн юм. Тэдний л хийж байгаа ажил. Ялгахаас авахуулаад бэрхшээл олон. Одоо үүлдэрлэг байдал, сэрвээний өндрийг нь харж байгаа. Тэгэхээс ч өөр аргагүй. Энэ гүү ямар удамтайг ярьдаг болохоос түүнийг нь нотлох баримт бичиг байхгүй. Үүнийг нарийн болгох л хэрэгтэй.-Үүний уршгаар орон нутгаас улсын наадмыг зорьж ирэх уяач цөөрсөн гэдэг.-Монголд 300 гаруй сум байна. Дор бүрнээ морь уралдуулж наадах ёстой. Гэтэл үүнийг нь цөөрүүлчихэж байгаа юм. Уг нь морин тойруулга байгуулж, эрлийз адууг тусад нь уралдуулах ёстой. Даанч манай уяачдын жудаггүй зангаас болж ийм зүйл өрнөж байна.Би хувьдаа эрлийз адууг наадмын өмнө уралдах ёстой гэж санагддаг юм. Тэгэхгүй бол хүмүүс эрлийз морио хөтөлж очоод, хасагдвал сүүлд нь уралдуулдаг. Аз тохиож ялгахгүй уралдуулбал тэгээд л дуусаа. Энэ мэт олон юм байна аа, гол нь зөв л явах хэрэгтэй. Юу болоод байгаа юм бүү мэд дээ, авсан цолыг нь ажил буруу хийлээ гэж хурааж байна. Тийм ямар хууль байдгийг мэдэхгүй. Буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Номыг нь мэдэхгүй болохоор ойлгохгүй юм даа.-Та морь шинжихдээ хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?-Таван цулыг нь харж, арьсыг нь шинждэг. Цус нь холдсон байвал сайн даа. Морьтой яг л хүн шиг харьцах ёстой юм. Шинжинд нь тааруулж уях хэрэгтэй. Үүнийг бид насаараа хичээгээд ч төгс сурахгүй. Сурсан хүн ч байхгүй. Хэдэн түрүү авсан бус, морь эндүүлээгүй, хөлийг нь авдаггүй хүнийг л сайн уяач гэдэг юм. Би морь эндүүлсэн нь бага, хөл авсан нь арай олон. Долоо, найман морины хөл авсан байх. Дээхнэ үеийн уяачид наадамд яваад ирэхэд нь "Амар сайн явав уу" гэж асуудаг байсан. Харин уяач хүн "Мэнд сайхан ирлээ" гэдэг байв. Энэ их чухал үг шүү. Мэнд сайхан ирлээ гэвэл яаж уралдаад, хэдэд хурдалсныг нь асуух учиртай. Мундаг байгаа биз дээ. Одоо ч тухай бүрт нь зурагт, радиогоор мэдээлдэг болчихсон, залуус үүнийг ойлгохгүй нь аргагүй.-Бэл бэнчинтэй хүмүүс хурдан удмын адуу худалдаж аваад, уяачаар уяулж түрүүлүүлээд цол авч байна. Энэ нь уяачийн хөдөлмөрийг ч үнэгүйдүүлж байх шиг санагддаг юм.-Уяач хүн бол морийг түрүүлгүүлсэн хүн. Эзэн хүн бол түрүүлгэсэн хүн. Ийм хоёр заагтай. Түүний учрыг олох ёстой юм. Аяндаа болох байх гэж боддог. Эзэн, гүйцэтгэсэн хүнд ямар цол өгөх ёстой юм гээд. Хуучнаар бол эзэн нь спорт хорооны дарга, уяач нь дасгалжуулагч юм. Тиймээс аль нь цол авах ёстойг мэдэхгүй. Хүнээр морио уяулж байгаа хүн олон байх шиг байна. Бидний үеийнхэн хоцорсон болохоор зах зээлийг мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр нийгэм нь хүнд, их хэцүү болчихож. Үүнд хүнийг буруутгаж боломгүй. Бидний хувьд гишгэсэн мөрөө эргэж харах ёстой. Гэтэл манай залуучууд урьтаад эрхээ эдлэх гэх юм. Уг нь үүргээ гүйцэтгээд, дараа нь эрхээ эдлэх ёстой биз дээ. Наад зах нь тэтгэвэрт гарсан хойно нь хүмүүсийг үнэгүй эмчлэх ёстой байхгүй юү. Даанч манай нийгэм буруу тийш яваад байх юм. Тэр хүн байгаа биеэ улсынхаа төлөө зарсан. Гэтэл хуучин машин шиг л аашлах юм. Нийгэм тийм байх ёсгүй биз дээ. Хэрэггүй гээд тэтгэвэрт гаргаж байгаа атлаа үх гээд хаяж байгаагаас өөрцгүй байгаа биз.-Хүмүүс ч уралдуулах гэж бус, зарах гэж морь тэжээдэг болж. Угшил сайтай, шинэ цагийн монгол адуу бий болгох нь бизнес болоод байх шиг.-Би их хөдөлгөөнтэй байсан. Худлаа хэлж, хулгай хийж, хүн алаагүй ээ. Бусдыг нь бол хийсэн. Аав минь нэг удаа "Хүнд худлаа хэлж адуу зарав" гэдэг байгаа. Би ч "Яадаг юм" л гээд өөрийгөө зөвтгөнө биз дээ. Тэгсэн "Нэг айлыг арван жил балладаг юм шүү" гэсэн. Жишээ нь, би манай хурдан удмынх гээд морь зарчихлаа гэж бодъё. Авсан хүн маань өнөөхийгөө уралдуулна биз дээ. Удамгүй юм чинь яаж давхих юм бэ. Тэгэхээр нь Даваахүү гуай ч арай худлаа хэлэхгүй дээ, надад л явахгүй байна гээд азарга тавиад төлийг нь хараад хэвтчихнэ. Үр нь ч явахгүй. Тэр хооронд хэдэн жил шаардагдах вэ. Болоогүй ээ, тэр хооронд үр удмыг нь бусдад зарна. Нэг хүнээр тоглочихож байгаа биз дээ. Хүмүүс үүнийг ойлгодог юм уу даа, мэдэхгүй. Хүн шударга л явах ёстой юм. Өнөөдрийн ойр зуурын зүйл бол тусгүй л дээ.-Таны хэлсэнчлэн манайхан Монгол ахуй, соёлоосоо улам хөндийрөөд байгаа нь яах аргагүй үнэн. Эд хэрэглэл нь бүрэн айл байтугай морь унадаг хүн ч цөөрчээ. Үүнийг Та анзаарч л байгаа байлгүй.-Бага байхад мотоциклоор адуу хөөсөн хүнд арга хэмжээ авдаг байлаа. Тиймэрхүү зөв юм хийж байсан нийгмийг одоо захиргаадалт гээд байх шиг байна. Уг нь захиргаагүй хүн байж болохгүй л дээ. Хэн нэгэн хүн ахмадууд, эх орноосоо том байж болохгүй. Ард талаа байнга хар гээд байгаа чинь энэ шүү дээ. Манайхан цөмөөрөө дарга болох санаатай болчихож. Тэнгэрлэг хүмүүсийн зан биз дээ л гэж зөвтгөх юм. Би алдсандаа харамсдаг. Олсондоо урамшдаг. Хүн нөхөрлөсөн нөхрөө хэзээ ч мартаж болохгүй. Гишгэсэн мөрний чинь нэг хэсэг шүү дээ. Гэтэл өдгөө эсрэгээрээ, морь нь хурдлахаар жигтэйхэн сүрхий болчихно. Үгүй бол холдчихно. Тийм хүнийг хэн гэх вэ.-Та олон наадамд морь уясан. Мартагдашгүй дурсамж үлдээсэн нь хэзээнийх байв?-Анхны зүйл мартагдах биш дээ. 1972 онд их насны 382 хүлэг уралдсанаас манай хээр морь түрүүлсэн юм. Тэр их сайхан санагддаг. Түүнээс өмнө бас 1954 онд манай өөрийн зээрд хязаалан улсын наадамд айрагдсан, 1965, 1966 онд М.Даш гэдэг хүний азаргыг айрагдуулсан гээд надад ч олон сайхан баяр байдаг юм. Алийг нь сайхан гэх вэ дээ. Гэхдээ төр улсынхаа наадамд 11 морь айрагдуулаад, аавтайгаа сууж байсан минь аргагүй сайхан даа. 1985 оны наадам юм даг.-Аав тань таныг байнга л магтаж, урамшуулдаг байсан биз?-Нэг их магтаж байгаагүй ээ. "Энэ яахав их тэнгэртэй хүн дээ" л гэснээс өөрөөр магтаж байгаагүй. Тэр нь магтаалын дээд байсан байх. "Азтай юм байгаан, морь уяж сурах болоогүй" л гэдэг байсан. Морь хазаарлах хэцүү гэж доош нь хийнэ шүү дээ.-Гэхдээ хүнд өөрийгөө тоох үе байдаг шүү дээ.-Би дандаа л аавтайгаа явдаг байсан. Мэдэхгүй ч байсан мэддэг хүн дэргэд байсан учраас баян, сайхан байжээ. Ааваас хойш бүх зүйл толгой дээр буусан. 1993 онд аав минь ойчсон юм. Тэр жилийн улсын наадамд цолмон халтар азарга минь аман хүзүүдсэн. Тэгэхэд их баярлаж билээ. Хойтон жил түрүүрүүлээд өөртөө урамшсан.-1997 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Сандагдоржийн оонон хар азарга улсын наадамд тоосоо өргөсөн гэдэг. Наадамчин олон тэр тухай одоо болтол ярьдаг. Та тэр жил наадамд дөрвөн азаргаараа Оонон харыг тэлж уралдсан юм уу. Эсвэл уралдааны явц тэгж өрнөсөн хэрэг үү?-Юм хийсэн хүнийг л гоочилдог юм. Бараг 20 жил өнгөрчихөөд байхад хүмүүс янз бүрээр л ярьдаг. Сандагдоржийн хар азаргыг мордоход нь үзэхэд арай тарган байсан л даа. Уг нь аймагтаа дархлагдсан босоо азарга. Гэхдээ манай азарганууд ч түүнээс дутахааргүй, дандаа л улсад түрүүлж айрагдсан байв. Уралдааны явцад Г.Батхүү толин хулаа дагасан юм. Далангийн хойноос хар азарга гараад ирлээ л гэж байна шүү. Би ч ард нь манай цолмон халтар гарч ирэх ёстой доо л гэж санасан. Гар утсаар холбогдтол "Бараан цамцтай хүүхэдтэй морь араас нь гарч ирлээ" л гэдэг юм. Тэгээд л нийлээд уралдчихсан. Алдар толгойн энгэр дээр цолмон халтар суусан. Оонон харын араас нь өндөр зул дайрч түрүүлсэн. Харин цолмон халтар есөд орсон. Түүнийг тэлсэн гэдэг юм. Тэр чинь уралдааны хууль шүү дээ.Оонон хар уг нь их хурдан буян байсан даа. Анхны Их хурдад тавд орсон. Түүнээс хойш улсад ирээгүй. Хэнтий хурдан буян ихтэй атлаа түрүүгүй байсан. Тиймээс Г.Батхүүгийн толин хул, Ц.Цэнгэлийн саарал азаргыг уяж, түрүүлүүлж байлаа. Түүнээс гадна Өвөрхангай, Булганд ч том л буян хийсэн дээ, би.-Нэгэн хэвлэлд өгсөн Г.Батхүүгийн ярилцлагыг уншиж байхад "Даваахүү гуай тэнгэр шинжээд өнөө жилийн наадамд бүгээн зүсмийн адуу түрүүлэх нь гэсэн. Тэгээд хул азарга маань түрүүлсэн гэж байсан". Та тэнгэр хангайг ажаад, болох явдлыг урьдчилан таадаг хэрэг үү?-Тэр нь ч юу юм бэ. Тэр жил манай хоёр азарга их хурдан байсан юм. Г.Батхүүгийн хул азаргатай хамт уяж байлаа. Хул азарганы уяа сайхан таараад, манай хоёрынх нэг л болдоггүй ээ. Тэгээд би "За чи гэр барь. Танай хул азарга түрүүлэх гээд байна" гэсэн юм. Өнөөх маань "Наадам ч болоогүй байхад би яаж гэр барих юм бэ" гэж зовж байгаад л алга болсон. Наадмаас хоёр, гурав хоногийн өмнө юм уу даа. Тэгсэн 10-нд нь манай дэргэд таван ханатай гэр барьчихлаа. Тэгээд л хул азарга түрүүлсэн юм. Миний тэнгэр шинжинэ гэж юу байхав дээ, дамшиглаж л байхгүй юү.-Тэгэхээр та өөрийнхөө уясан азаргыг түрүүлнэ гэсэн итгэлтэй байсан байх нь ээ?-Уяа нь их таарсан морь галзуурч, таараагүй нь энддэг юм. Давхих өвчин тусдаг юм. Түүнийг л сайн уях гэдэг юм. Г.Батхүүгийн толин хул яг л тийм байсан.-Уралдааны өмнөх өдрийн хоолыг тааруулна гэдэг чухал байх аа?-Морь уях чинь оосорлохоос л эхэлдэг юм. Анхнаас нь л хүнтэй харьцаж байгаа юм шиг байх ёстой.-Морь эзнээ олно гэдэг юм билээ. Хэчнээн хурдан хүлэг байлаа ч уяач нь муу байвал давхидаггүй. Танд тийм хүлэг бий юу?-Олон бий. Засгийнх, хүнийх, өөрийнх гээд. Миний аавын хэлдгээр азтай хүн гэдэг шиг л байх. Хурдан адууны уяаг тааруулна гэдэг хэцүү. Хүн нэг насандаа ингэж чадахгүй. Дөхүүлээд л нэр авч байгаа юм.-Ялангуяа азарганы уяа, сойлго тааруулах бэрх. Эцэг мал болохоор тэр байх.-Азарга, их нас хоёр нь түрүүлбэл тэр наадмыг авсан гэдэг юм шүү дээ. Хэцүү шүү. Хазуулна, өшиглүүлнэ. Адуу нас насаараа өөр. Тэр бүгдэд л тааруулах учиртай. Уяж байхад чадаж байгаа юм шиг мөртлөө шал худлаа байх нь бий. Залуу байхад ахмад уяач нарын морь ярихыг их сонсоно. Дандаа л болохгүй юм ярьдаг байсан. Тэгэхэд нь би төрийн наадамд морь нь түрүүлж, айрагдчихаад байхад яасан билэг дэмбэрэлгүй юм гэж боддог байлаа. Гэтэл надад тэр нь ирчихээд байна. Өнгөрсөн хойно нь цэцэн хүн их олон гарч ирнэ гэдэг энэ дээ.-Таны уяан дээрээс хэчнээн морь айраг, түрүү хүртээд байна вэ?-Төрийн наадамд уяан дээрээс азарганы 14, их насны долоон түрүү авсан. Их хурдад хоёр азарга түрүүлсэн. Бусад айраг, түрүүгээ мартчихаж. Улсын наадмаар 70 гаруй морь түрүүлж, айрагдаа биз. Энэ ч тоолдог эд биш ээ. Тэгээд ч би энэ талаар ярих дургүй.-Яагаад тэр вэ. Цагаан хэл ам тусчихна гэж цээрлэдэг байх нь уу. Улсын баяр наадамд нэг уяан дээрээс дээд гурван нас түрүүлгүүлсэн хүн ховор гэх юм?-Хүн магтаал даадаггүй юм. Муулахыг бол даана шүү. Цагаан хэл ам гэж байна. Тэр чинь магтуулж байна гэсэн үг. Хамгийн гол нь хүн зөв санаатай, түмэнтэйгээ гэмгүй явах хэрэгтэй. Би 1980 онд улсын баяр наадамд дээд гурван нас түрүүлгэсэн. Онгирч байгаа юм биш, ийм амжилт ховор. Түүний дараа жил Ховд аймгийн Дарви сумын Д.Түвдэн их нас, соёолон түрүүлүүлсэн. Уяан дээрээс нь олон морь түрүүлсэн өөр хүн мэдэхгүй.Монгол төрийн наадамд нэг зуунд дээд гурван нас түрүүлгэсэн хүн байдаггүй юм. Миний аав ганцаараа юм шүү. Хоёр зуунд түрүүлгэсэн хүн нь миний шавь Г.Батхүү. Харин гурван үедээ төрийн наадамд морь айрагдуулсан хүн нь Өвгөн ноён Пүрэвжав. Үүнийг Өвгөн ноён өөрөө үзсэн шүү.Манайх малын буянаар дөрвөн үеэрээ төрөөс цол авсан. Миний өвөг Галтын Мөнх гэдэг хүн 1950 онд Монгол Улсын 24 дэх сайн малчин болсон. Үнэмлэх нь надад бий. 1989 онд аавтайгаа хамт алдарт уяач болж байлаа. Хамгийн анх 10 уяачид олгоход нь аав бид хоёр хүртсэн юм. Би 1996 онд манлай уяач болсон. Миний хүү алдарт уяач.Азаргыг төрийн наадамд гурван үеэрээ түрүүлүүлсэн айл нь Өвгөн ноён, манайх л байна даа. Эрийн гурван наадам бол Монголын том өмч. Би төрийн хэрэг гэж санадаг юм. Эд байхгүй бол бид өөр гүрний, ондоо соёлыг л дагах байх. Бидний хувь заяа болгож үлдээсэн юм болов уу гэж санадаг.


Бэлтгэсэн: Г.Цэцэг, Б.Буяндала

 

 


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
АНУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байна гэж мэдэгджээ
()

Нобелийн шагналт Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина
()

Хүнсний бүтээгдэхүүний өдөрлөгүүдэд 500 гаруй хүн оролцов
()

Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
()

Дэлхийн аварга Д.Сумъяа ДАШТ-ний хос хүрэл медальтай боллоо
()

Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, Аки башёд түрүүллээ
()

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын сангийн үйл ажиллагаатай танилцав
()

Б.Халиунаа Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медаль хүртжээ
(2018-09-21 14:53:47)

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзав
(2018-09-21 14:52:49)

Ерөнхий сайд чадварлаг ажилтнаа дэмжиж, хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүсээс төрөө цэвэрлэхийг үүрэг болгов
(2018-09-21 13:56:15)

Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад дахин сэргээв
(2018-09-21 13:54:53)

Америкууд цэвэр усаа хайрлаарай хэмээн захиж 875 тэрбумын тусламж өглөө
(2018-09-21 13:53:36)

Улсын хэмжээнд 85.3 мянган тонн төмс хураан аваад байна
(2018-09-21 12:07:01)

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео бараалхав
(2018-09-21 12:05:07)

Хүүхдээ хөхүүлдэг ээжүүд улам хүчтэй болдог
(2018-09-21 11:44:05)

Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно
(2018-09-21 11:33:14)

Есдүгээр сарын 21-нд болох үйл явдал
(2018-09-21 11:24:05)

Х.Баттулга: Морин хуурын аялгуу, эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрэх болтугай
(2018-09-21 11:10:43)

МИАТ ХК дотооддоо сургалт дадлагын байгууламжтай боллоо
(2018-09-21 11:07:42)

Мөнгөний бодлогын хүүг 10 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргав
(2018-09-21 11:06:42)

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 7 дугаар ээлжийн алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав
(2018-09-21 11:05:17)

Монгол-Японы эмэгтэй гэрэл зурагчдын "БҮСГҮЙ МЭЛМИЙ-2" үзэсгэлэнгээс
(2018-09-21 10:57:26)

Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Бүсгүйн мэлмий-2" үзэсгэлэн
(2018-09-20 15:07:21)

Рокфеллер: Дэлхий ертөнц их хямралын ирмэг дээр дахин ирээд байна
(2018-09-20 11:56:46)

“Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодорлоо
(2018-09-20 11:47:40)

Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцно
(2018-09-20 10:56:41)

НОЁН БОНДГОРЫН ЭХНЭР ЗОЛЗАЯА ДАХИН МОНГОЛЧУУДЫГ ГАЙХШРУУЛЛАА
(2018-09-20 10:49:00)

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
(2018-09-20 10:46:26)

Байнгын ачаалалтай замуудад "Yellow box" тэмдэглэгээ хийнэ
(2018-09-20 10:43:54)

Өнөөдөр ахиухан хэмжээний хур тунадас, цас орно
(2018-09-20 10:35:31)

“ДЦС-4”-д гарсан ослын шалтгааны дүгнэлт гарав
(2018-09-19 13:22:51)

Хоёр Солонгосын удирдагчдын хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ
(2018-09-19 12:13:25)

Монголын Их аваргууд Аки башёг 9 даваатай тэргүүлж явна
(2018-09-19 12:12:06)

Метан хий гаргаж авснаар түүхий нүүрснээс татгалзана
(2018-09-19 12:08:47)

Сайншанд салхин парк үйл ажиллагаагаа эхэллээ
(2018-09-19 11:11:32)

Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцов
(2018-09-19 11:08:43)

Олны сэтгэл, зүтгэл, хөлс хүч шингэсэн Тосонгийн бүтээн байгуулалт
(2018-09-19 11:05:01)

Өнөө орой эрс сэрүүсч, цасан шуурга шуурна
(2018-09-19 11:00:17)

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн болно
(2018-09-18 16:48:59)

"Асах гэрэл" нэвтрүүлгийн оролцогч гэрэл зурагчид "UB TOUR BUS PHOTO" аялал хийлээ
(2018-09-18 12:54:40)

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
(2018-09-18 12:41:28)

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Цагаан ордоноос урьжээ
(2018-09-18 12:24:57)

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэбэ Цүтомүтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа
(2018-09-18 12:21:48)

Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
(2018-09-18 12:18:34)

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ӨМӨЗО-д айлчилж байна
(2018-09-17 10:44:07)

Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо
(2018-09-17 10:42:14)

НӨАТ-ын сугалаанаас нэг азтан 10 сая төгрөг хожлоо
(2018-09-17 10:36:04)

Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар 2018” бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов
(2018-09-17 10:29:11)

Ослын бодит байдлыг харуулсан үзүүлэн сургалт болно
(2018-09-17 10:27:26)

Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
(2018-09-17 10:25:29)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.