Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.07.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28 ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР   Үс засу Дэлгэрэнгүй
Хаах
2018.07.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
  Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.09-20.51
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Гал
  Аргын тооллын 7 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 28, Гөрөөсөн толгой одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Н.ЭРДЭНЭБАЯР: ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРЧ ЧАДСАН

2018-05-15 18:49:39

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, АУ-ы доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

- Цусны хэрэгцээ шаардлага хэр их байгаа бол. Танайд захиалга хэр их ирж байна?

- Сүүлийн хэдэн жилийн хэрэглээнд анализ хийвэл 2006-2011 онд цус цуглуулалт жил бүр 4,5 хувь, хэрэглээ нь мөн адил 5 орчим хувийн өсөлттэй байсан. 2012-2016 оны тоогоор энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл цус цуглуулалт жил бүр 9,5 хувь, үйлдвэрлэл, захиалгын хэмжээ 10,0 хувь болсон.

- Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?- Жилд 80 гаруй мянган эх төрж байна. Үүнээс үүдэлтэй төрөлтийн цус алдалтын хүндрэл өсөх хандлагатай. Мөн автын осол, гэмтлийн шалтгаантай цус цусан бүтээгдэхүүний захиалга өсөж байна. Халдварт бус өвчин ялангуяа зүрх судас, хавдрын өвчлөлүүд ихсэж, илүү залуужих хандлагатай байна. Эдгээр нь хэрэгцээ нэмэгдэх гол хүчин зүйл.

Төрөлтийн цус алдалт, автын осол, гэмтлийн, зүрх судас хавдрын өвчлөлүүдийн шалтгаантай цус цусан бүтээгдэхүүний захиалга өсөж байна.Нөгөө талаас шинэ технологиуд эрүүл мэндийн салбарт нэвтэрч, нутагшиж байна. Монгол улсад 1990-ээд оны сүүл үеэс бөөр шилжүүлэн суулгаж эхэлсэн бол 2012 оноос эхлээд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэллээ. Энэхүү мэс заслын үед авч, өгч байгаа хоёр хүнд хоёуланд нь цус зайлшгүй хэрэг болдог онцлогтой. Жирийн үед 14 хоног цуглуулах цусыг хоёр дахин нэмж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж байж элэг шилжүүлэн суулгах ажиллагааны бэлэн байдлыг хангах, яг тохирох бүтээгдэхүүнийг бэлтгэх шаардлага тулгардаг.Тухайн улсын эрүүл мэндийн салбарын түвшин, үзүүлж байгаа тусламж үйлчилгээтэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байдаг. Өмнө нь "зөвхөн O (I) бүлгийн цустай хүн л донор болдог" гэдэг ойлголттой байсан бол одоо өөрчлөгдөж, бидний ярьж хэвшсэнээр дөрвөн бүлгийн цус тухайн бүлэгтээ илүү тохирдог, эмчилгээний үр дүнтэй, хурдан илаарших тус дэмтэйг эрдэмтэн судлаачид тогтоон, дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөөд байна. Жишээ нь, элэг шилжүүлэн суулгахад тухайн хүнд тохирсон цусны бүлгийг нарийн тодорхойлох, 10 донороос цус авлаа гэхэд 1-2 нь л таарч, бусад нь таарахгүй байх тохиолдол ч бий.

-Та бүхэн шинэ технологиудыг хэр нэвтрүүлж байна вэ?-Манай хамт олон өндөр хөгжилтэй орнуудын цусны албанд хэрэглэдэг орчин үеийн, шинэ технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эдгээр технологиудыг нутагшуулах ажлуудыг үр дүнтэй хийж байна. Тухайлбал АХБ-ны "Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр V" төслийн хүрээнд ЦССҮТ болон орон нутгийн 26 салбар төвүүдийг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангахаас гадна байрны засвар шинэчлэл, дотоод үйл ажиллагааны  урсгал зохион байгуулалтыг стандартын дагуу болгон шинэчлээд байна.

Яг манай төвийн хэмжээнд нийтдээ 15-16 цоо шинэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд 2017-2018 онд эдгээр технологийг нутагшуулах ажлыг хийж байна. Ингэснээр цус цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал олон улсын түвшинд хүрч чадлаа.Өмнө нь "зөвхөн О (I) бүлгийн цустай хүн л донор болдог" гэдэг ойлголттой байсан бол одоо өөрчлөгдөж, дөрвөн бүлгийн цус тухайн бүлэгтээ илүү тохирдог гэдгийг баталсан

Та нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь насыг авардаг гэдэг нь нэг хүнээс авсан цуснаас улаан эс, сийвэн, ялтаст эсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн яг тухайн бүтээгдэхүүн хэрэгтэй хүмүүсийн эмчилгээнд хэрэглэгдэгтэй холбоотой. Сүүлийн жилүүдэд нэвтэрч буй шинжлэх ухаан хөгжил дэвшлийн ачаар 2013 оноос бид аппаратны тусламжтайгаар нэг хүнээс нэг удаад зургаан нэгж ялтаст эсийн бүтээгдэхүүн авах боломжтой болсон. Элэг шилжүүлэн суулгасан хүнд 10 нэгж ялтаст эсийн бүтээгдэхүүн авах захиалгыг өмнө нь 10 донороос бэлтгэдэг байсан бол одоо хоёр донороос л бэлтгэх боломжтой болсон. Энэ нь эмчилгээний үр дүнд ч сайн нөлөөтэй. Хүн бүрийн дархлаа тогтолцоо өөрийн онцлогтой.

Гэтэл элэг шилжүүлэн суулгахын тулд тухайн хүний дархлааг дарангуйлах эмчилгээ хийдэг тул 10 өөр хүний бүтээгдэхүүн сэлбэснээс 2 донороос бэлтгэсэн бүтээгдхүүн илүү ач холбогдолтой байдаг байна.Мөн бид 2016 оноос эхлэн цус цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологийг нэвтрүүлсэн. Энэ технологийн нэвтрүүлснээр ялангуяа олон удаа цус сэлбүүлэх шаардлагатай өвчтнүүдийн эмчилгээнд чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл олон хүний цус сэлбүүлснээр тухайн өвчтөнд эзэн биеийн эсрэг урвал үүсэх, үл тохироо үүсэхээс сэргийлдэг.

-Цус цусан бүтээгдэхүүнийг удаан хадгалах боломжгүй гэдэг. Үүнийг технологийн аргаар шийдсэн болов уу?-Бидний бэлтгэж буй бүтээгдэхүүний хадгалалтын технологи ч мөн шинэчлэгдэж байна. Тухайлбал; Улаан эсийн бүтээгдэхүүнийг өмнө нь 21-35 хүртэл хоногийн хугацаанд хадгалах боломжтой байсан бол даршлах уусмалыг сайжруулснаар одоо 42 хоног хүртэл хадгалж байгаа нь дэлхийн жишиг хугацаа юм. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг өмнө нь 3 сараас нэг жил хүртэлх хугацаанд хадгалдаг байсан бол одоо

-80 хэмд хоёр жил хүртэл хадгалах боломжтой болсон. Цаашид энэ хугацааг 5 жил хүргэх боломжтой. Нуулгүй хэлэхэд 2016 он хүртэл бид ахуйн зориулалттай хөлдөөгчид хүртэл хадгалдаг байсан. Одоо улсын хэмжээнд зориулалтын хөргөгч, хөлдөөгч ашигласнаар хадгалалтын хүчин чадал төвийн хэмжээнд 3, улсын хэмжээнд 5 дахин нэмэгдээд байна. Ингэснээр цус цусан бүтээгдэхүүний нөөц нэмэгдэх, бэлэн байдлыг хангах боломжтой боллоо.Ингэснээр цус цусан бүтээгдэхүүний нөөц нэмэгдэх, бэлэн байдлыг хангах боломжтой боллоо.Цус цусан бүтээгдэхүүний хадгалалтыг сайжруулах ялангуяа урт хугацаагаар хадгалах боломжгүй, нөөц үүсгэдэггүй ялтаст эсийн бүтээгдэхүүнийг үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон судалгаа хийгдэж байна. Энэхүү эс нь хүний цусанд 12 хоног тутам шинэчлэгдэж байдаг бөгөөд дунджаар тасалгааны температурт 5 хоног л хадгалах боломжтой байдаг.

Сүүлийн жилүүдэд энэхүү бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалан эмчилгээний үйлчлэл үзүүлдэг био-идэвхт нэгдлийг ялган, эмчилгээнд хэрэглэх боломжийг судласан талаарх эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдээд байна. Бидний хувьд улаан эсийг хөлдөөж хадгалах технологийг 2016 онд нэвтрүүлээд, нутагшуулж эхэлсэн. Ялангуяа ховор бүлгийн цусыг глицеринжүүлэн -80 хэмд хөлдөөгөөд, 5-10 жилийн дараа хэрэв тэр ховор бүлгийн цус яаралтай хэрэг болсон үед тусгай технологиор гэсгээн  хэрэглэх боломж бүрдчихээд байна.Мөн бас нэг чухал технологи нэвтрүүлсэн нь цус цусан бүтээгдэхүүний эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологи байна.

Энэхүү технологи 2003 оноос анх Францад нэвтэрсэн бөгөөд 2012 оноос АНУ, Канадад нэвтэрч, FDA-ийн зөвшөөрөл авсан байдаг. Харин Монгол Улсад 2016 онд нэвтэрсэн. Яагаад бид шинэ технологийг хамгийн сүүлд нэвтрүүлэх ёстой гэж. Энэ мэт олон шинэ технологи, сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олноороо бахархаж байдаг юм.

-Өндөр технологи энэ мэтээр нутагшуулахад зардал хэр их гарч байна?-Мэдээж орчин үеийн өндөр технологийг дагаад өндөр зардал гардаг. Цусны алба 1994 оноос эхлэн нэг удаагийн хэрэгсэл рүү шилжсэн байдаг бөгөөд бид цус цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг онцгойлон анхаарч ажилладаг. Дээр дурдсан шинэ технологиудын нэвтрүүлэх, нутагшуулахад төслийн хүрээнд нийлүүлсэн нэг удаагийн кит, хэрэгсэл чухал байсан бөгөөд эдгээрийг тогтвортой авч явахад төсөв нэмэгдэх зайлшгүй шаардлагатай.

Нөгөө талаас жил бүр цус цусан бүтээгдэхүүний захиалга, донорын тоо нэмэгдэж байгаа нь зайлшгүй донорын  сургалт сурталчилгааны зардал, цус цуглуулах, үйлдвэрлэх уут хүүдий, шинжилгээний урвалж бодис гэх мэт бодит зардлууд багагүй нэмэгдэж байна. Зарим богино хугацаатай хадгалдаг, импортоор оруулж ирдэг урвалжуудыг дотоододоо бэлтгэх боломж юу байна гэдэг дээр эмч мэргэжилтнээ сургахаар судалж байна. ЭМЯ-наас энэ асуудал дэмжлэг үзүүлэн төлөвлөгөөндөө тусгаад байна.

-Цус цуглуулах төвүүд хэр хангалттай байна вэ?- ДЭМБ-аас 1 саяас дээш хүн амтай томоохон хотуудад 6-8 цус цуглуулах төв байж шаардлагатай цусны нөөцөө бүрдүүлэх боломжтой гэж зөвлөдөг. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд ЦССҮТ, 26 цусны салбар төвүүдийг оролцуулан нийт 140 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна. Бид 2015 оныг хүртэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд  суурин  1 төв, явуулын 1 багаар тус тус цус цуглуулдаг байсан бол одоо БГД, СБД (хуучин төв), БЗД-ийн шинэ төв гээд нийт 3 суурин төв болон шаардлагатай үед явуулын 2 багаар цус цуглуулдаг болоод байна. Нэгж хугацаанд 30 гаруй донороос зэрэг цус цуглуулах боломжтой болсон.

Мөн алслагдсан Багануур дүүрэгт 1 төв байгаа бөгөөд удахгүй Налайх дүүргийн цусны салбар төвийг дахин сэргээн шинэчлэн эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр цусаа өгөхийг хүсч буй ачтан доноруудадаа хүрч үйлчлэх, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, ая тухтай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.Улсын хэмжээнд ЦССҮТ, 26 цусны салбар төвүүдийг оролцуулан нийт 140 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна.Цаашдаа ХУД, СХД зэрэг олон хүн амтай газруудад шинэ төв байгуулах шаардлага байна.

Тухайлбал СХД-ийн нэг иргэн цусаа өгөхийн тулд хотын түгжрэлээс шалтгаалаад цусны төв хүртэл явах, буцахад хамгийн багадаа хоёр цаг зарцуулна. Цусны төв дээр 30 орчим минутыг зарцуулдаг Үүнээс яг цус өгөхөд ердөө 6-8 минут л болно. Хэдийгээр тухайн хүн цусаа өгч, хэн нэгэнд амьдрал бэлэглэе гэсэн сэтгэл байвч түүнд хагас өдрийг зориулна гэдэг хүндрэлтэй. Энэ талаас нь аваад үзвэл зайлшгүй олон төв бий болгох шаардлагатай. Хамтарч ажиллах үүсгэл санаачлагууд байна. Бид НЗТГ-т хүсэлт тавьсан байгаа. Ойрын 2-3 жилд цус цуглуулах шинэ төвүүд ажиллуулах үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нийт 20 орчим эмч мэргэжилтэн шаардлагатай гэсэн тооцоог хийсэн.

-Орон нутагт эмнэлгийн шаардлагаар цус хэрэг болно гэхээс илүүтэй аваар гэх мэт гэнэтийн осолтой холбоотой цусны хэрэгцээ гарах болов уу. Үүнд бид хэр бэлтгэлтэй вэ?-Аймаг, сумдыг холбосон зам ихэнх нь хатуу хучилттай болсон нь сайхан ч үүнийг дагаад автомашины аваар ослын тоо нэмэгддэг. Цусны албанд ялангуяа орон нутгийн түвшинд удаан хадгалах бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх их чухал.

Тайван үед зарцуулсан 1 төгрөг гамшиг онцгой байдлын үед зарцуулах 10 төгрөгтэй тэнцдэг гэж үздэг. Тиймээс цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бид мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн түшинд цус цуглуулалтыг 2 дахин нэмэгдүүлэхээр үүрэг даалгавар өгөөд байгаа.Дэлхийн улс орнуудад ч энэ талаар төрөөс нь онцгойлон анхаарч, дэмжиж ажилладаг.ЦССҮТ-ийн хувьд 2013 оноос Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж удаан хадгалах бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн.

Ялангуяа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Иймд Засгийн газраас цусны 2 төв байх шаардлагатай гэж үзсэн учраас шинэ төвийг барихаар шийдвэрлэсэн. Бид хуучин төвийн хоёрдугаар давхрыг ЭСҮТ-д балансаас балансад шилжүүлэн өгсөн бөгөөд нэгдүгээр давхартаа Цус цуглуулах төв болон Цусны нөөц төвийг шинэчлэн зохион байгуулаад байна.Бид шаардлагатай бүтээгдэхүүнийг аймгууд уруу тээвэрлэх, аймаг хооронд тээвэрлэх боломж нөхцлийг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй анхаарч шаардлагатай хадгалах, тээвэрлэх саваар бүрэн хангаад байна. Түүнчлэн жил бүр алсын явуулаар аймгуудад очиж цус цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж, ажиллагсадаа чадавхжуулах, холбогдох заавар, удирдамжуудаа шинэчлэн ажилладаг.

-Газар хөдлөлтийн улмаас үймээн дэгдвэл цусны доноруудтайгаа хэрхэн холбоо барих вэ?-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зайлшгүй бэлтгэсэн байх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг баталсан байдаг бөгөөд  цусны донорын холбогдох зарим мэдээллийг цахим болон хард хэлбэрээр хадгалдаг. Энэ бол мэдээллээ сэргээх нэг боломж. Утсан харилцаа байхгүй болсон үед хэрхэн ажиллах талаар ажиллагсаддаа дадлага сургалт явуулж, бэлтгэхэд анхаарч байна.Саяхан Непаль улсад томоохон газар хөдлөлт болж нэлээд сүйрэл бий болсон.

Энэ үеэр үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэлийг сонсож байлаа. Газар хөдлөлтийн дараа цусаа өгөх хүмүүсийн дараалал хиймлээр үүсдэг, шаардлагагүй байхад цусаа өгье гэсэн хандлага илүүтэй байдаг юм байна. Энэ нь хүмүүсийн сэтгэл зүй, шашин шүтлэг, соёлтой шууд холбоотой. Хүн ямар агуу вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Авахаасаа өгөх нь ерөөлтэй гэдэгчлэн монголчууд ч ийм сэтгэлтэй. Миний хувьд монголчууд амны билгээс ашдын билэг гэдэгчлэн ийм гамшиг осол битгий гараасай л гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа.

\'САЙН ДУРЫН АВЛАГАГҮЙ ЦУСНЫ ДОНОРЫН ЭГНЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН КАМПАНИТ АЖИЛ\' 



Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
ТҮРҮҮЛЖ, АЙРАГДСАН ХУРДАН МОРЬДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАА
()

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРВААЧДАД ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
()

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭ ЦОЛТНУУДАД ЦОЛ, ТЭМДГИЙГ НЬ ГАРДУУЛЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ
()

МОНГОЛ УЛСЫН 23 ДАХЬ АВАРГААР Н.БАТСУУРЬ ТОДОРЛОО
()

Шигшээ тоглолтын эрхийн төлөө Англи Хорваттай тоглоно
(2018-07-11 22:03:48)

Дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулна
(2018-07-11 22:02:04)

Монгол наадам үзэхээр Дээд монголчууд 30-уулаа иржээ
(2018-07-11 22:00:43)

Ш.МӨНГӨНШАГАЙН ЗАЛУУ ЗЭЭРД ТҮРҮҮЛЖ, ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЭВ
(2018-07-11 21:56:55)

ХОЁРЫН ДАВАА ӨНДӨРЛӨЖ, МАРГААШ ГУРВЫН ДАВААГААР БАЯР НААДАМ ҮРГЭЛЖИЛНЭ
(2018-07-11 21:54:38)

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
(2018-07-11 21:53:37)

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
(2018-07-11 21:52:34)

Х.БАТТУЛГА: МОНГОЛ НААДАМ БОЛ БҮХ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ, ОЙЛГОЛЦЛЫН БАЯР
(2018-07-11 21:48:45)

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СУРЫН ТАЛБАЙД ЗОЧИЛЖ НУМ ЭВШЭЭЛГЭЖ СУМ ТАВИВ
(2018-07-11 21:47:23)

ЯПОНЫ ЗАРИМ МУЖИЙН СУУРИНГУУД ҮЕРТ АВТЖЭЭ
(2018-07-06 13:54:01)

МОНГОЛ ТУУРГАТНЫ СОЁЛ, УРЛАГИЙН ИХ НААДАМД ГАДААДЫН 200 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО
(2018-07-06 13:13:57)

БНСУ-ЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ТЭЭВЭРЛЭГЧ НЭМЭГДЭХЭД ТИЙЗИЙН ҮНЭ 20-40 ХУВИАР БУУРНА
(2018-07-06 13:11:42)

Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцов
(2018-07-05 21:18:57)

Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав
(2018-07-05 21:17:28)

“РИО ТИНТО”-ГИЙН ДАВХАР ЦОХИЛТ БУЮУ МАН ӨГӨӨШ ҮМХЭВ ҮҮ
(2018-07-05 14:32:21)

Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ
(2018-07-05 14:30:02)

Шадар сайд Ө.Энхтүвшин Япон, Хятадын сайд нарыг хүлээн авч уулзлаа
(2018-07-05 14:28:19)

Олон Талт Нээлттэй Хэлэлцүүлэгт өргөнөөр оролцоно уу
(2018-07-05 14:27:12)

Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна
(2018-07-05 14:24:33)

Самар идэх нь эр бэлгийн эсийг эрс сайжруулдгийг туршилтаар баталжээ
(2018-07-05 14:17:36)

Улаан загалмайчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд дуу хоолойгоо хүргэж байна
(2018-07-05 14:16:37)

АЯЛАЛ гэдэг мэдээллийн дарангуйллаас ангид ертөнц
(2018-07-05 14:10:27)

ДОЛООДУГААР САРЫН 9, 10-НД БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА
(2018-07-04 15:09:00)

Хэнэггүй малчдын үнэгүйдсэн амь
(2018-07-04 14:36:28)

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут Бэлтгэлд гарсан бөхчүүдээ эргэлээ
(2018-07-04 14:34:13)

Их Наран хутагт: Хөл толгойгоо олдоггүй байж хүнийг яасан дураараа шүүмжилдэг юм бэ
(2018-07-04 14:32:31)

Нөхөн болон дахин сонгуулийн 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ
(2018-07-04 14:31:06)

"Зөвхөн картаар үйлчлүүлье" аяны хүрээнд иргэдэд карт бэлэглэлээ
(2018-07-04 14:29:36)

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчтэй уулзлаа
(2018-07-04 14:27:57)

Азийн сайд нар Улаанбаатарт чуулж байна
(2018-07-03 18:39:00)

Шадар сайд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ
(2018-07-03 18:37:34)

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
(2018-07-03 18:34:30)

АНУ-д суугаа фото сэтгүүлч Э.Эрдэнэбаярын "Амьдрал Миний Дуранд" гэрэл зургийн үзэсгэлэн удахгүй нээгдэнэ
(2018-07-03 18:27:38)

Ч.Галсан: Урсгал чиглэл хөөцөлдсөн зохиолч нэртэнгүүд олигтой юмнууд байдаггүй
(2018-07-02 20:06:50)

Хамгийн их эрсдэлд орох магадлалтай НАЙМАН улсад Монгол багтжээ
(2018-07-02 17:24:21)

Замыг хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөв
(2018-07-02 17:24:14)

ОРОС-ИСПАНИЙН ТОГЛОЛТЫН ДАРАА В.ПУТИН ИСПАНИЙН ХААНТАЙ УТСААР ЯРЬЖЭЭ
(2018-07-02 13:25:50)

БИДЭНД АМРАХ ЦАГ БАЙХГҮЙ ГЭЖ ХОРВАТЫН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ МЭДЭГДЖЭЭ
(2018-07-02 13:23:56)

ДАШЧОЙЛИН ХИЙДЭД 19 МЕТРИЙН ӨНДӨРТЭЙ МАЙДАР БУРХАН ЗАЛАРЛАА
(2018-07-02 13:19:56)

МОРИН ХУУРЫГ 300 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧ ДЭЛХИЙ ДАХИНАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА
(2018-07-02 13:16:51)

В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН УУЛЗАЛТЫГ 2000 СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
(2018-07-02 13:14:10)

Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
(2018-07-02 13:13:04)

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
(2018-07-02 13:08:38)

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ҮЗЭХЭЭР ОХУ-Д ОЧИЖ БУЙ ЖУУЛЧДЫН ТООГООР ХЯТАД УЛС ЭХНИЙ ГУРАВТ ЖАГСАВ
(2018-06-26 13:28:49)

Төрийн тахилгат хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
(2018-06-26 13:27:08)

БАЙНГЫН ХОРООД МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2017 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
(2018-06-26 13:25:08)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.