Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.09.24 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15 НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР Дэлгэрэнгүй
Хаах
2018.09.24 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
  Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.42-18.44
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Огторгуй
  Аргын тооллын 9 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Л.Амарзаяа: P3-ыг цоо шинэ дуу хоолойгоор эхлүүлсэн

Өнөөдөр тавдугаар сарын 1. Түүхэн хуудсыг сөхвөл "1931.5.1-нд Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, "Ленин" клубын үүд зэрэг газар радио цагаан хоолой байрлуулж, оройн 19 цагаас монгол, орос, хятад хэл дээр аялгуу бүхий дуу хөгжим, утга бүхий илтгэлүүдийг хийж өнгөрөөсөн нь өргөн олон түмэнд зориулж хийсэн манай анхны томоохон нэвтрүүлэг" байсан тухай Н.Шаравдорж, Ш.Сүхбаатар нарын бичсэн "Монголын радио түүхэн замналын товч хуанли" (УБ, 1994, 4-5 дахь тал) номд бий. Гэтэл 77 жилийн дараа 2008 оны яг энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвдашийн тушаалаар залууст зориулсан Р3 (Пий гурав) суваг нээгдэж, FM 100,9 долгионоор шууд нэвтрүүлгүүдээ сонсогч олондоо хүргэжээ. Харин өнөөдөр РЗ радио маань 10 нас хүрч байна. Уг радиогийн анхны менежер Лайхансүрэнгийн Амарзаяатай ярилцлаа.

-РЗ радио үүссэн тухай бас нэрийг тайлбарлаж өгөөч?"Р" гэдэг нь Program(Хөтөлбөр), Public(Олон нийт), Peace(Энхтайван), People(Хүмүүс) зэрэг англи үгийг илэрхийлэх бөгөөд "З" гэсэн тоо нь Монголын радиогийн гуравдугаар суваг гэсэн утгатай. РЗ радио үүссэн тухайд гэвэл тэр үед  Монголын радио Шведийн хөгжлийн агенлаг, Шведийн олон нийтийн радиотой хамтран "Радио өргөн нэвтрүүлгийг ардчиллын хэрэгсэл болгох нь" нэртэй төсөл хэрэгжүүлж байсан юм. Энэ төслийн хүрээнд бодлогын болон боловсон хүчний, техникийн гээд олон сургалт семинар, дадлагажих суралцах хичээлүүдийг Шведэд,  Монголд  хийдэг байлаа. Төслийн нэг том хэсэг нь залууст зориулсан шинэ суваг нээх. Тэгээд Монголын радиогийн 2-р суваг Хөгжим, мэдээлэл,  сургалтын "Хөх тэнгэр" радио станцынхаа FM-100,9 долгион дээр түшиглэх болсон. "Хөх тэнгэр" радио станц маань 1994.12.14-нд анх 2 цагийн нэвтрүүлэг цацаж байсан Монголын анхны хэт богино долгионы радио шүү дээ. Ерөнхий редактор А.Буйд-Ахмет, найруулагч Д.Сарангэрэл, хөтлөгч редактор Н.Оюунтунгалаг болон идэвхтэн бичигч, хөтлөгчдийг FM-ын сонсогчид санаж байгаа байх. 14 жилийн дараа буюу 2008 онд анхны FM-ынхээ 100,9 гэсэн долгион дээр Монголын радиогийн 3-р суваг Р3 мэндэлсэн түүхтэй  юм.

-Тэр үед та "Хөх тэнгэр"-ийн хөтлөгч байсан байх аа?Тийм тийм. Тэгэхэд би Монголын радиогийн Цэнгээнт нэвтрүүлгийн алба, "Хөх тэнгэр" радио станцын менежерийн ажлыг хавсарч, дуртай болохоор  хажуугаар нь хөтлөгчөө хийчихдэг байлаа. "Хөх тэнгэр"-т найруулагч Д.Сарангэрэл ах, Цэнгээнтийн "Боломж" хөтөлбөрт  хөтлөгч редактор Ж.Ариунгэрэл, Б.Жаргалмаа, Ц.Нандинцэцэг, Т.Баярмаа, найруулагч Д.Батбаяр нар ажилладаг байсан юм.

-Шинэ суваг нээнэ гэдэг нүсэр ажил байх даа?Тийм юм билээ. Шинэ суваг маань шинэ өнгө төрх, шинэ хэмнэлтэй байх ёстой гээд л үндсэн  шаардлагууд гарч ирсэн. Түүнээс гадна техникийн шинэчлэл маш чухал. Тэр үед радиогийн  техникийнхэн маань завгүй ажиллаж, инженер Т.Нарангарав, У.Зандмаа нар бараг л Р3-ын гишүүн шиг болсон доо. Монголын радиогийн болон "Хөх тэнгэр" радио станцынхаа дуу хөгжмийн фондыг түшиглэхийн зэрэгцээ гадаад дотоодын  шинээр гарч буй дуу хөгжмөөс цуглуулж эхэллээ.  Шинээр баг бүрдүүлэх дээр хэрэг мандлаа. "Цэнгээнт"-ийн охидоо өөртэйгөө хөтлөгч болгочихно гэж тооцоолж байсан маань талаар болж, Шведийн мэргэжилтнүүд"Цоо шинэ дуу хоолой дуугарах ёстой" гэж  шаардаад сандаргалаа. Хос 6 хөтлөгчийн эрэлд гарлаа даа.

-Тэгээд хөтлөгчдөө яаж сонгосон бэ?Цаг тулчихсан байдаг. Бэлдэж байсан хөтлөгчдийг маань авсангүй. Хамгийн түрүүнд Жигжидийн Ариунгэрэл "Боломж" хөтөлбөрөөсөө гарч, шинэ сувагт ирэхээр боллоо. Хэдийгээр монголын радиод сонсогчидтой болчихсон байсан ч шинэ сувагт шинэ дуу хоолой болж чадах төдийгүй бусад хөтлөгчдөдөө үлгэр дуурайл, чиглүүлэгч нь болж чадах хүн байсан. Эфирийн нэр нь Ари. Ари угаасаа мэргэжлийн сэтгүүлч,шинийг сэдэхдээ сайн, аливаад нухацтай ханддаг, маш найдвартай хөтлөгч. Ари эфирт гарч байхад санаа амар байж болно.Дараа нь Монголын радиод нэвтрүүлэгчээр дагалдан хийж байсан, монгол хэлний багш мэргэжилтэй Батбаярын Эрдэнэцэцэгийг сонголоо. Радиогоор "Номингийн цаг" нэвтрүүлэг уншиж байхыг нь сонсоход хоолой нь тунгалаг, сонсголонтой санагддаг байсан юм. Уулзаад учирлан ятгаж байж урвууллаа. Ингэж Эма гэдэг хөтлөгчтэй болсон. Эма маань их тогтуун намбатай, хэлж ярьсныг хүлээж авахдаа сайн. Эхэндээ шууд хөтлөлт хийнэ, өөрөө нэвтрүүлэг бэлтгэнэ гэхээс эмээж байсан ч дараа нь олон сайхан нэвтрүүлэгтэй болсон.Радиогийн Захидал харилцааны албаны социалогич Нямсүхийн Саранзаяа гэж охин хааяа надаар уншилт заалгадаг байсан юм. Албаны дарга Т.Батзоригоос нь гуйж байгаад, мэдээж өөрөө маш дуртай зөвшөөрсөн болохоор Сараа хөтлөгчөө багтаа авлаа.Сараа цоглог, идэвхтэй, юманд анхааралтай ханддаг, их санаачилгатай.  Эфирт дандаа инээмсэглэн ярьдаг, өөдрөг охин. 

-Тэгээд эрэгтэй хөтлөгчдөө яаж олов?Эрэгтэй хөтлөгчдийг маань радиогийн Найруулагч нэвтрүүлэгчдийн албаны дарга байсан Гаваагийн Болор эгч олж өгсөн гавъяатай хүн. Радиод найруулагчаар бэлдэж байсанБалжиннямын Батболд, Баатарын Төмөр хоёрыг, дараа нь РТДС-ийн хөтлөгчийн дамжааг дүүргэсэн Сэрээтэрийн Эрдэнэбилэг гэж залууг санал болголоо. Болдоо маань жүжигчин мэргэжилтэй болохоор ч тэрүү  их нийцтэй, хос хөтлөлтийн үед маш сайн хамтрагч байж чаддаг. Одоо Р3-ын маань продюссер хийж байгаа.Төмөрөө бас монгол хэлний багш, гэхдээ их хөгжимлөг гитар тоглоно, мэдрэмжтэй, аливааг өөр өнцгөөс харахдаа сайн. Эрка дуу цөөтэй, бүрэгдүү ч дуу хөгжмийн сонголт, DJ стиль нь сайн. Цахилгаанчин мөртлөө хоол сайн хийнэ, юм юманд сонирхоно. Хөтлөгчийн дамжааг сонирхож төгсөөгүй бол радиод орох боломжгүй шүү дээ.

-Бэлдэж байсан хөтлөгчид чинь яасан бэ?Хөтлөгч редактор Б.Жаргалмаа, Ц.Нандинцэцэг нар маань Р3-ын анхны хөтлөлт хийж тусалж байгаад Монголын үндэсний радиогийн"Цэнгээнт нэвтрүүлгийн алба"-ндаа үлдсэн. Энэ хоёрын маань үлгэр дуурайл анхны хөтлөгчдөд загвар болж, хүч зориг өгсөн гэж боддог. Шинэ дуу хоолой болж чадахгүй гэсэн бас нэг хөтлөгч нь би шүү дээ(инээв). Яагаад гэхээр өмнө нь радиогийн "Өглөөний мэнд", "Улаан шугам", "Боломж", "Цэнгээнт" нэвтрүүлгийн хөтлөгч, бас "Хөх тэнгэр" радио станцын хөтлөгч байсан болохоор сонсогчдод танил учраас РЗ-т хөтлөгч болгохоос түдгэлзүүлж, менежер болгосон. Хөтлөгчөөр ажилламаар байна гэж хирэндээ тэмцээд дийлээгүй ээ, Шведийн мэргэжилтэн Марика, Петр нар намайг ятгаад инээдтэй юм болсон. Тэгээд ч удалгүй шууд томилж, захирлын тушаал гарсан. Бидний мэддэгээр найруулагч, ФМ-ынхээр бол продюссер гэж чухал албыг Дэнзэнгийн Батбаяр хийх болсон нь Р3-ын аз байсан. Монголын радиогийн чадварлаг найруулагч Баагий маань Р3-ын дуу хөгжмийн бодлогыг маш сайн тодорхойлдог, нэвтрүүлгүүдийн эхлэл, төгсгөл, шторк, реклам хийх гээд бүхий л ажилд үлгэрлэгч, дагуулагч, удирдлагын түвшинд ч чамбай зохион байгуулагч. Удалгүй Болдын Болормаа гэж манай Р3-ын мэдээний редактортай болсон. Эхэндээ идэвхтэн байдлаар ажиллаж байсан ч хамт олондоо бол хэзээний нэг хэсэг нь. Няхуур, мэрийлттэй, үг сайн сонсоно тэр хэрээр тусгаж авахдаа сайн. Их бүтээлч сэтгэлгээтэй, радиод үнэн сэтгэлтэй. Ингээд бид чинь "Ерөөлийн ес" гэдэг багаар ажиллаж байсан даа.

-Шинэ баг бүрдүүлж ажиллах ямар байв?Өмнө нь юу хийхээ мэддэг, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байсан болохоор амар байж. Р3-т Д.Батбаяр, Ж.Ариунгэрэлээс бусад нь дандаа шинэ,  залуу хүмүүс, туршлага байхгүй. Багш, социалогич, жүжигчин, цахилгаанчин мэргэжилтэй хүмүүсийг шууд эфирийн хөтлөгч болгоно гэдэг амар байгаагүй л дээ.РЗ-ын хөтлөгчид маань редактор, найруулагч, техникч, хөтлөгчийн ажлаа хавсраад хийнэ гэсэн үг. Энэ бүгдэд сургах хэрэг гарсан. Нэвтрүүлгийн бодлого, сэтгүүл зүйн болон хөтлөх ур зүй, найруулга, техникийн асуудал гээд л... Гэхдээ манайхан аргагүй л залуу хүмүүс гэсэндээ богино хугацаанд маш хурдан суралцаж, хөгжиж, төлөвшиж, дадаж байсан. Хөтлөгчдөөрөө үнэхээр бахархдаг. Ажлын хажуугаар Эрка, Эма, Сараа нар маань Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлчийн дээд курст сураад авсан авхаалжтай залуус шүү.

-Шинэ хамт олныг удирдаж байсан хүний хувьд?Бид шинэ радиогоо нэр хүндтэй байлгах гэсэндээ өөр хоорондоо чөлөөтэй харилцан ярилцаж, бие биедээ  хэлж, сануулж, сургадаг, суралцдаг, сонсдог, талархдаг, баяр хүргэдэг "Ардчилсан хамт олон" байсан гэж боддог.Амжилт ололтыг ярихад мэдээж сайхан. Харин хөтлөгчдийнхөө эфирт гаргаж байгаа алдаа дутагдлыг менежерийн хувьд тэмдэглэж аваад өөрт нь, заримдаа бусдад нь санамж болгон хэлж өгнө. Эхэндээ энэ байдал надад ч тавгүй, бусдад маань ч дасаагүй болохоор ихэнхдээ таалагддаггүй байсан.Шведийн радиогийн тогтсон хэв маяг нь тийм, алдаанаасаа суралцаж хөгждөг юм билээ. "Хүмүүст, сонсогчдодоо дандаа сайн сайхан сэтгэгдэл төрүүлж байгаасай, миний анзаарсан дутагдал битгий мэдэгдээсэй" гэж  бодно. Алдаагаадахин давтахгүй байвал баярлана. Олон юм зэрэг сурч байгааг нь бодохоор бахархаж дандаа л урамшуулаад баймаар. Гэвч ажил бол ажил шүү дээ. Би ажлаа сайн хийвэл хөтлөгчид маань сайжирч, радио маань мэргэжлийн байж чадна гэж боддог байлаа. Р3 радио шинэ өнгө хөгтэй, шинэ юм болохоор бас янз бүрийн эсэргүүцэлтэй тулна л даа. Ихэнх нь надад хандаж хэлнэ. Магтахаасаа шүүмжлэх нь их. "Танайхан эфирт их инээх юмаа. Гудамжинд яваа биш дээ", "Ямар их дуу явуулдаг юм бэ, хөтлөгчийн хэрэг байгаа юм уу?", "Гуравхан мэдээ уншаад болоо юу?" гэх жишээтэй. Мэдээж анхаарууштай зүйлийг бол тойруу замаар хэлнэ. Ихэнхийг нь өөртөө хадгалчихна. Юм болгоныг тоочоод байвал залуу улс шантарчихна биз дээ.  

-РЗ-ын хөтөлбөрийн онцлог нь юу вэ?Бид Шведийн радиогийн загвараар ажиллаж байсан болохоор хөтөлбөр маань сонирхолтой санагддаг байлаа. Товчхондоо бол Жүрж (Orange) зураад нэвтрүүлгээ төлөвлөдөг. Манай өрөөгөөр дүүрэн жүржийн зураг. Бид хараад л ямар бүтэцтэй нэвтрүүлэг, хэн хийх гэж байгаа, ямар хугацаатай болохыг мэднэ.  Ерөнхийдөө өглөө, өдөр, оройн шоу гэсэн 3 том хөтөлбөртэй, 30 минут тутамд 3 мэдээ дамжуулна, хөтлөгчдийн бие даасан нэвтрүүлгүүд, радиогийн хит парадууд, бусад нь дуу хөгжмийн цаг байсан.Мэдээ гэхэд 3-5 минутанд багтана. Ярилцлага ч бас удаан байж болохгүй. Учир нь залуу сонсогч тогтворгүй байдаг учраас их яриа, олон мэдээг нэг дор хүлээж авч чаддаггүй гэнэ.  Харин хит дууг бол хэд ч сонссон уйдахгүй. Тиймээс дуртай дуу хөгжмийг нь харамгүй сонсгохоос гадна амьдралд хэрэгтэй, мэдүүштэй, гол нь баталгаатай, эх сурвалжтай, баримттай гуравхан мэдээг "Цомхон" булангаараа хүргэдэг байлаа. Монголын радиогийнхоо "Хурд" агентлагийн мэдээг түшиглэнэ. Бас интернэт, сайт, сонин сэтгүүлээс авна, боломжтой үедээ өөрсдөө сурвалжилна. Мэдээг бэлтгэхдээ үг сонголтонд анхаарч албаны биш, ойлгомжтой  хөнгөн үг хэллэг, богино өгүүлбэрээр бичнэ, эх сурвалжаа заавал дурдана. Мэдээний Б.Болормаа маань энэ стандартыг маш сайн баримталж сурсан даа.

-Сэтгэлээс гардаггүй тод дурсамжаасаа хуваалцаач?Олон сайхан дурсамж байна аа. Манайхан шоу, реалити үе үе хийдэг байсан. "Тамхины эсрэг хамтдаа", "УБ хотоо хир сайн мэдэх вэ?", "Бэлэг авч үзэх юмсан" гэх мэт. Заримыг нь Монголын Үндэсний телевизтэйгээ хамтраад хийнэ. 2010 он угтсан жил байсан санагдаж байна. Шинэ жил, энэ тэр гээд хөл  хөөрцөг болохтой зэрэгцээд бэлэг ч авч үзээгүй хүүхэд зөндөө байгаа тухай санааг Ари гаргасан юм. Ингээд бид "Бэлэг авч үзэх юмсан" нэртэй ганц нэг нэвтрүүлэг хийсэн чинь сүүлдээ асрах газрын хүүхдүүдэд бэлэг цуглуулах хөдөлгөөн болж өрнөсөн юм даа. Зөндөө бэлэг цуглуулсан. Сонсогчдоос, байгууллагуудаас өмсөхөө болсон, багадсан хуучин шинэ хувцаснууд, тоглоомууд, чихэр, бэлэг, өөрсдөө хийсэн гар урлал, дэлгүүрээс худалдаж авсан, хуучин шинэ  ном сэтгүүл гээд хүүхдэд хэрэгтэй, хүүхдийг баярлуулах юу байгаагаа сонсогчид маань өөрийн биеэр авчирч өгч байсан, гоё байгаа биз? "Би хүүхэд байхдаа тоглож байсан хайртай тоглоомоо аваад ирлээ.Өөрөө хүүхэдтэй болохоороо тоглуулна гэж боддог байсан чинь танай радиог сонсоод тэсэлгүй аваад ирлээ.  Нэг хүүхэд ч гэсэн бэлгэнд авч, тоглож баярлаг" гээд бамбарууш барьчихсан зогсож байсан сонсогч залууг тод санаж байна.Тэгэхэд радио ямар хүчтэй болохыг, радиогийн сонсогчид маань ямар сайхан хүмүүс болохыг мэдэрсэн.Р3-ын нэг насны төрсөн өдөр бас нижгэр болсон л доо. Сонсогчидтойгоо роликоор гулгаад  дараа нь Tedy-гийн гадаа задгай талбайд хамтдаа хамтлаг дуучидтай дуулаад л сайхан байсан. Манайхан чинь анхнаасаа л сонсогчидтойгоо их дотно. Яагаад гэвэл радиогийн гол хамтрагч, зорилтот бүлэг чинь сонсогчид шүү дээ. Хааяа бие даасан нэвтрүүлэг хийхээр ганцаараа хөтөлнө. Тэр үед хань болдог хамтрагч бол яах аргагүй сонсогч.Энэ дашрамд Р3-ын сонсогчиддоо 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.За тэгээд Монита, салхинд гарах гээд яриад байвал олон дурсамж хөврөхөөр байна. Монита гэснээс  "Хурд" агентлагийн сурвалжлагч, дараа нь ерөнхий редактор байсан Эрдэнийн Эрдэнэчимэг гэж найзтайгаа анх Монголын радиод "Монита" тоглоом тоглуулдаг байснаа Р3-ынхандаа уламжлуулсан. 2010 он угтах торгон мөчийг Монголын Үндэсний радиогоор орон даяар, мэдээж FM- 100,9 сувгаараа манай Р3-ынхан дамжуулсан юм. Тэгэхэд хүн бүхэн хүслээ хэлж байсан нь одоо бараг биелцгээжээ. Болормаа ажилдаа жинхлүүлэх юмсан гэсэн, одоо радиогийн албан ёсны  хүн болсон. Сараа гадаадад явж үзэхсэн гэж байсан, удалгүй Швед явсан гэх мэтээр.

-Шууд эфирт гарч байсан хөгжилтэй зүйл?Манай Р3 чинь Монголын FM радиод анхны хос хөтлөлтийг гаргаж ирсэн шүү дээ. Хааяа хөтлөгчдөөс маань хэн нэг нь өвдөнө, ажил гарна, хичээлд явна. Орлох хүн олдохгүй үед би хаа нэг гарчихна. Нэг удаа тийм маягаар эфирт гарлаа. Утасны дуудлага авсан чинь нэг  сонсогч "Шинэ хөтлөгч гэхэд сайн ярьж байна шүү. Хоолойг чинь сонсохоор залуухан юм шиг, яриаг чинь сонсохоор хорь гарчихсан байх" гэдэг байгаа. Тэгэхээр нь би өөрийнх нь насыг асуулаа, 16-тай гэнэ. Хариуд нь "Би чамаас эгч юм байна" гээд өнгөрсөн.  Эма, Ари хоёрын аль нэгтэй нь хамт байсан санагдаад байна. Хоёулаа микрофоноо унтраагаад түс хийтэл инээж билээ. Гэхдээ би баярласан. Эфирт гарахад миний дуу хоолой залуухан сонсогдох юм байна, сонсогчдод тоогдох юм байна гэж. Одоогоос 10 жилийн өмнө шүү дээ.

-Баярын өдөр мэндчилгээ дэвшүүлж болно шүү?Баярлалаа. Р3 сувгийг нээх гэж хүчин зүтгэж, тусалж дэмжсэн Монголын Үндэсний радиогийн удирдлага, хамт олондоо, Шведийн радиогоос ирж зааж, сургаж байсан бүх мэргэжилтнүүддээ, 10 жилийн хугацаанд Р3 радиод ажилласан, ажиллаж байгаа бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье. Хамгийн халуун дотноор хүлээн авч 10 жилийг хамтдаа угтаж байгаа сонсогчиддоо баярын мэнд хүргэе ээ.

-Ярилцсанд баярлалаа.


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
АНУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байна гэж мэдэгджээ
()

Нобелийн шагналт Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина
()

Хүнсний бүтээгдэхүүний өдөрлөгүүдэд 500 гаруй хүн оролцов
()

Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
()

Дэлхийн аварга Д.Сумъяа ДАШТ-ний хос хүрэл медальтай боллоо
()

Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, Аки башёд түрүүллээ
()

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын сангийн үйл ажиллагаатай танилцав
()

Б.Халиунаа Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медаль хүртжээ
(2018-09-21 14:53:47)

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзав
(2018-09-21 14:52:49)

Ерөнхий сайд чадварлаг ажилтнаа дэмжиж, хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүсээс төрөө цэвэрлэхийг үүрэг болгов
(2018-09-21 13:56:15)

Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад дахин сэргээв
(2018-09-21 13:54:53)

Америкууд цэвэр усаа хайрлаарай хэмээн захиж 875 тэрбумын тусламж өглөө
(2018-09-21 13:53:36)

Улсын хэмжээнд 85.3 мянган тонн төмс хураан аваад байна
(2018-09-21 12:07:01)

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео бараалхав
(2018-09-21 12:05:07)

Хүүхдээ хөхүүлдэг ээжүүд улам хүчтэй болдог
(2018-09-21 11:44:05)

Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно
(2018-09-21 11:33:14)

Есдүгээр сарын 21-нд болох үйл явдал
(2018-09-21 11:24:05)

Х.Баттулга: Морин хуурын аялгуу, эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрэх болтугай
(2018-09-21 11:10:43)

МИАТ ХК дотооддоо сургалт дадлагын байгууламжтай боллоо
(2018-09-21 11:07:42)

Мөнгөний бодлогын хүүг 10 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргав
(2018-09-21 11:06:42)

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 7 дугаар ээлжийн алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав
(2018-09-21 11:05:17)

Монгол-Японы эмэгтэй гэрэл зурагчдын "БҮСГҮЙ МЭЛМИЙ-2" үзэсгэлэнгээс
(2018-09-21 10:57:26)

Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Бүсгүйн мэлмий-2" үзэсгэлэн
(2018-09-20 15:07:21)

Рокфеллер: Дэлхий ертөнц их хямралын ирмэг дээр дахин ирээд байна
(2018-09-20 11:56:46)

“Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодорлоо
(2018-09-20 11:47:40)

Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцно
(2018-09-20 10:56:41)

НОЁН БОНДГОРЫН ЭХНЭР ЗОЛЗАЯА ДАХИН МОНГОЛЧУУДЫГ ГАЙХШРУУЛЛАА
(2018-09-20 10:49:00)

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
(2018-09-20 10:46:26)

Байнгын ачаалалтай замуудад "Yellow box" тэмдэглэгээ хийнэ
(2018-09-20 10:43:54)

Өнөөдөр ахиухан хэмжээний хур тунадас, цас орно
(2018-09-20 10:35:31)

“ДЦС-4”-д гарсан ослын шалтгааны дүгнэлт гарав
(2018-09-19 13:22:51)

Хоёр Солонгосын удирдагчдын хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ
(2018-09-19 12:13:25)

Монголын Их аваргууд Аки башёг 9 даваатай тэргүүлж явна
(2018-09-19 12:12:06)

Метан хий гаргаж авснаар түүхий нүүрснээс татгалзана
(2018-09-19 12:08:47)

Сайншанд салхин парк үйл ажиллагаагаа эхэллээ
(2018-09-19 11:11:32)

Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцов
(2018-09-19 11:08:43)

Олны сэтгэл, зүтгэл, хөлс хүч шингэсэн Тосонгийн бүтээн байгуулалт
(2018-09-19 11:05:01)

Өнөө орой эрс сэрүүсч, цасан шуурга шуурна
(2018-09-19 11:00:17)

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн болно
(2018-09-18 16:48:59)

"Асах гэрэл" нэвтрүүлгийн оролцогч гэрэл зурагчид "UB TOUR BUS PHOTO" аялал хийлээ
(2018-09-18 12:54:40)

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
(2018-09-18 12:41:28)

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Цагаан ордоноос урьжээ
(2018-09-18 12:24:57)

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэбэ Цүтомүтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа
(2018-09-18 12:21:48)

Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
(2018-09-18 12:18:34)

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ӨМӨЗО-д айлчилж байна
(2018-09-17 10:44:07)

Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо
(2018-09-17 10:42:14)

НӨАТ-ын сугалаанаас нэг азтан 10 сая төгрөг хожлоо
(2018-09-17 10:36:04)

Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар 2018” бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов
(2018-09-17 10:29:11)

Ослын бодит байдлыг харуулсан үзүүлэн сургалт болно
(2018-09-17 10:27:26)

Энэ бямба гарагт автомашингүй өдөр болно
(2018-09-17 10:25:29)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.