Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.06.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28 ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР Дэлгэрэнгүй
Хаах
2018.06.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
  Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 04.53-20.50
Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
Суудал: Огторгуй
  Аргын тооллын 6 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Д.Сумъяабазар: Үндэсний баялгийн санг Ерөнхий сайд толгойлбол өмчдөө илүү ойр, шийдвэр гаргах нь хурдан

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан. Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Алтны салбарт өнөөдөр тулгамдаж буй зүйл юу байна. Уг салбарыг хариуцлагажуулах, хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Нөхөн сэргээлтээ хийдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсэж байгаа. Мэдээж аж ахуйн нэгжүүд маань ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татвар, хүн амын орлогын албан татвараа төлөөд явж байгаа. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжүүд 25 хувийн татвар төлөх ёстой байдаг. Тиймээс энэ тал дээр жаахан зугтах тал руугаа байна уу гэж бодож байна.

Бид цаашид татварын шаталсан бодлого хэр оновчтой вэ, эсвэл худалдааны нэг татвартай болох юм уу гэдгээ маш ойлгомжтой байдлаар шийдэх ёстой. Дэлхийн улс орнуудад маш олон жишээ явдаг. Энэ тал руугаа авах ёстой, татвараа улс зайлшгүй авах ёстой. Ер нь хариуцлагатай байх тал руу шахна.

-Орон нутгийн иргэд нөхөн сэргээлттэй холбоотойгоор алт олборлогчдыг их эсэргүүцдэг. Энэ tan дээр цаашид салбар яамны зүгээс хэрхэн ажиллах вэ?

-Орон нутгийн иргэдийн бухимдаж байгаа зарим зүйл байгааг үгүйсгэж болохгүй. Ялангуяа, байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудал дээр онцгой анхаарах ёстой.

Аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хийгээд, байгаль орчиндоо нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна уу, үнэхээр бичил уурхайчид нөхөрлөл хэлбэрээр ороод нөхөн сэргээлтийг буцаагаад бусниулаад байна уу гэдгийн ялгааг бодитоор мэдэх ёстой. Үүний тулд яамнаас тодорхой ажлын хэсэг гаргаж байдал дээр нь очиж үзэх төлөвлөгөө гаргаж байгаа. Гэхдээ яг нарийвчилсан байдлаар урьдчилаад хэлчихээр арга чарга ихтэй болчихсон өнөө үед хариуцах хүмүүс нь зугтаах гэх зэргээр олон хүндрэлтэй зүйл гардаг.

Цаашид уул уурхайн салбар дотроо алтны салбарыг зайлшгүй үндэсний хэмжээнд дэмжиж явуулах ёстой. Г ол нь хариуцлага дутагдаад байна. Бичил уурхайг бид татвар төлдөг, нөхөн сэргээлт хийдэг, сум орон нутгийн хөгжилд тус дэмээ өгдөг байвал иргэд олон нийт бухимдахгүй. Үүнд ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана. Юм бүхнийг шинэ хууль гаргаж ажиллана гэхээс илүү орон нутаг, хүн рүүгээ чиглэж ажиллах бодлого хамгийн чухал. 

Хүнийг ажил хийх боломжоор нь хангадаг, эргээд нийгмийнхээ үүргийг ухамсарладаг тал руу явуулах хэрэгтэй. Түүнээс биш болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хуулиас боллоо гэж болохгүй. Үүнээс зайлсхийж явах ёстой.

-Монголбанкинд алт тушаахдаа иргэдээр дамжуулж байна гэсэн зүйл яригддаг. Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Татвараас зугтааж байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд сайн судлах байх. Ер нь олон шатлалтай татвар хэр зохимжтой юм бэ, энэ хүртэл та нар яв, үүнээс цааш та нар өөрөө зохицуул гэсэн ойлголтыг өгөөд байна л гэж бодож байгаа. Тийм учраас худалдааны татвар гээд нэг л татвартай болчихвол бүх зүйл ойлгомжтой болно.

-Тусгай зөвшөөрөл олголттой холбоотой асуудлаар тодруулна уу?

-Тусгай зөвшөөрөл олгох комисс шинээр байгуулагдсан. Ер нь өнгөрсөн оны 10 сард ажил авснаас хойш тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байгаа. Хамгийн оргил үедээ тусгай зөвшөөрөл газар нутгийн 45 хувьд хүрч байсан. 2008 онд 31 орчим хувь, 2018 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл газар нутгийн нэг хувь, хайгуулынх 4.7 хувьтай тэнцэж байна. Энэ дундаас гадаадын хөрөнгө оруулалттай. дотоодын аж ахуйн нэгж, мөн цэвэр 100 хувийн хөрөнгө оруулалттай гэж салгаж гаргасан.

-Цаашид сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн. Хэрхэн явагдах вэ?

-Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтаар хай-уул хийсэн талбай дээр сонгон шалгаруулалт зарлах хуультай. Өнөөдөр зургаан талбай дээр сонгон шалгаруулалт зарлах товтой байгаа. Мөн өргөдлөөр авсан талбайгаа буцаагаад сонгон шалгаруулалтаар оруулах асуудал мөн явж байна. Түүнээс өргөдлөөр талбай олгох хуулийн зохицуулалт байхгүй болсон.

Ер нь салбарыг хөгжүүлье гэж байгаа бол өргөдлийг тодорхой хэмжээнд зэрэгцүүлж явахгүй бол хайгуулын ажил үнэхээр зогсох юм байна. Би өмнөх шиг замбараагүй лиценз олгох байдлын эсрэг байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр манай ард иргэдийн санаа зовдог, бухимддаг зүйл их байдаг. Тиймээс иг. тод нээлттэй, шударга байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг л хэрэгжүүлж ажиллана.

-“Эрдэнэс Тавантолгой"-н захирал өргөдлөө өгсөн гэж байсан. Энэ нь “Эрдэнэс Монгол” дээр зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Баялгийн сан байгуулах гэж байгаатай холбоотой юу?

-Ажлаа өгөөгүй. Өргөдлөө ч өгөөгүй. Өчигдөр уулзсан. Ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулаад гарсан. Цаашид Тавантолгойн бүлэг орд дээр суурилсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинээр гэрээ хийх асуудлууд гарах тул уг гэрээг ямар дүрэм журмаар яаж зохицуулах вэ гэдгийг Ерөнхий сайдтай ярьж байж Засгийн хэмжээнд ярьж шийдвэр гаргана. Би дур мэдээд гаргаж болохгүй. Ер нь Тавантолгойн бүлэг орд нэг аж ахуйн нэгж гэдэг утгаараа биш, Монгол Улсын үнэт орд гэдэг талаас нь хандах ёстой. Тиймээс гарч байгаа шийдвэр нээлттэй ил тод байх ёстой.

Мөн “Эрдэнэс Монгол”-ыг бид баялгийн сан болгоно. Энэ нь компаниудын нэгдэл байгаа. Жишээ нь 6 стратегийн орд дээр суурилсан 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Идэвхгүй байгаа нь 4, идэвхтэй нь 7 байна. Энэ 16-аас гадна 39 орд байгаа шүү. Тиймээс төр өмч рүүгээ ойртох ёстой. Хамгийн наад зах нь 1,072 хувьцааг бид бүртгэлжүүлж, баталгаажуулна. Бүртгэлжүүлж баталгаажуулна гэхээр шууд мөнгөн хэлбэрт шилжих юм шиг хүмүүс ойлгоод байна. Энэ бол хамгийн сүүлийн үйл явц байна.

Энэ төсөл эхлээд амжилтад хүрэхийн тулд гэрээ хэлцэл хийгдэж, дараа нь үүнийг дагасан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил явна. Үүний дараа ямар хэлбэрээр хөрөнгийн бирж дээр гаргах вэ, хэчнээн хувьцааг ямар үнээр гаргах вэ гэсэн нарийн судалгаа тооцоо гарна. Энэ бүхний эцэст хувьцаа мөнгөжих хэлбэр рүү орно. Сүүлд болох ажлыг хамгийн түрүүнд авчирчхаад үржүүлээд тооны машин дээр бодоод байж болохгүй. -

-Баялгийн санг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу. Энэ сангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ер нь манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд их явж танилцсан байдаг юм билээ. УИХ-ын гишүүд Норвегийн баялгийн сангаас жишээ татсан байдаг. Энэ нь Хүний хөгжил сан. Хүний хөгжил сан дээр хөрөнгө мөнгө татан төвлөрүүлж байгаад тэндээсээ зохицуулалт хийх хуулийн төслүүд явсан байдаг. Мөн Ирээдүйн өв сангийн хуулиа бас Норвегийн баялгийн сангаар жишээ татсан.

Гэхдээ Баялгийн сан арай өөр зохицуулалтаар явна. Ер нь Демасек гэдэг бол Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бүртгэсэн бүртгэлийн хэлбэр. Норвегийн баялгийн сан гэхэд тусдаа зохицуулалтаар явдаг. Жишээ нь, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болж хуримтлал үүслээ гэхэд Норвегийн баялгийн сан 9.7 тэрбумыг сан дээрээ татаж, үлдсэн 3 хувийг нь л засаг руугаа өгдөг. Тэндээс төсөв рүүгээ ороод үйл ажиллагаанд зарцуулагдаад явдаг.

Харин 97 хувийг хуримтлал болгоод гадаадын хамгийн өндөр үнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдаж авдаг. Тэр нь бас хязгаарлалттай. Нэг хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр авдаг. Тухайлбал, Фейсбүүк, Nestle-ийн хувьцааг ч юм уу худалдаж авдаг. 9000 аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж аваад эхний топ 20 дотор өгөөжийг нь хардаг. ,Жилдээ 20-23 хувийн өгөөжтэй явж байгаа.

Харин бид хуримтлалаа шууд эдийн засаг руугаа оруулаад алдаа хийсэн шүү дээ. Үүнээс болж үнийн өсөлт явагдсан. Энэ бүхнийг Голланд өвчин гэж ярьсан. Тиймээс өнгөрсөн алдаагаа дүгнээд явах л хэрэгтэй. Ер нь хязгаарлалтууд тавьж өгөх ёстой юм байна гэсэн бодол байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайдын хүрээнд ярьж зөв шийдлээр явах ёстой. Одоо бид орлогоо олчхоод үрэн таран хийж болохгүй. Ялангуяа халамжийн бодлого огт болохгүй. Бид хуримтлал бий болгож дэд бүтэц бусад салбарт хөрөнгө оруулалт хийж өгөх ёстой.

-Цаашид баялгийн санг Ерөнхий сайд удирддаг болж, бүтцийн өөрчлөлт хийнэ гээд байгаа. Энэ тухайд?

-Бүтцийн өөрчлөлт гэхээр хүн халж солих талаасаа биш. Хувь хүн талаасаа байж болохгүй. Бид зарчим л ярих ёстой. Бид хөгжих юм уу? Тийм бол зөв зохион байгуулалтад оръё гэсэн санаа явж байгаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжийн нэгдэл буюу баялгийн сан болох ёстой. Дэлхийд амжилттай явж байгаа улс орнуудын гол нууц нь үндэсний баялгийн сантай холбоотой.

Норвегийн сангийн жишээг авахад Сангийн сайд голлох бодлогоо барьдаг, бодлогын зохицуулалт хийдэг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Төвбанк нь өдөр тутамдаа менежментийн зохицуулалт хийж явдаг байгаа. Мөн богино хугацаанд эрчтэй гарч ирсэн Үндэсний баялгийн сан гээд Казахстаныг жишээ татаж яриад байгаа. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь өндөр өсөлттэй болсон.

Казахстаны Үндэсний баялгийн сан дотор тус улсын 100 аж ахуйн нэгжээс томоохон 67-г нь оруулсан. Энэ сангаа Ерөнхий сайд нь ТУЗ-ийн дарга хийгээд бодлогоор удирддаг. Мэдээж гүйцэтгэх ажилтнууд нь мэргэжлийн хүмүүс байдаг. Эмират бас ийм жишээтэй. Ер нь бүх сангууд ийм жишээтэй байгаа.

-Та ямар хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Мэдээж “Эрдэнэс Монгол” ХХК гэхээр компанийн тухай хууль энэ тэр гээд янз бүрийн өнцгөөс нь тайлбар өгөөд байдаг. Би зүгээр Үндэсний баялгийн сан гэж байгуулаад Монгол Улсын Ерөнхий сайд энэ сангаа толгойлоод явбал өмчдөө илүү ойр, шийдвэр гаргах нь хурдан, гаднын хөрөнгө оруулагч нарт шууд итгэл төрөх маш зөв бүтэц гэж харж байгаа. 

Улс төрөөс ангид гэж гоё үг гарч ирээд байгаа. Улс төрөөс ангид 27 жил явсан. Тэгвэл Норвегийн баялгийн сан удирдаж байгаа Сангийн сайд нь манайхны яриад байгаа, гаднынхны манайд ирээд сурталчлаад байгаа ярианы хэлбэр дотор орчихсон байгаа шүү дээ.

http://www.inet.mn/ispages/isfile/2S5A2875.JPG


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Трампын бодлогын дагуу 2000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ
()

Эх орны хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй
()

“Оюуны Ундраа” группийн хамт олон 7 га газрын бохирдлыг цэвэрлэжээ
()

ХӨӨРЦӨГЛӨСӨН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ӨДӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ
()

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
()

МУГЖ И.ОДОНЧИМЭГ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР”-ИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ
()

МУСТА дуучин Г.Батсүх: Би ээжийнхээ хүрч чадаагүй өндөрт хүрч хүслийг нь биелүүлэх юмсан гэж хичээж яваа
()

НОГООН ХОТ БОЛОХ ЗОРИЛТ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫГ НЭГТГЭЖ БАЙНА
()

Н.ЭНХБАЯР ХҮЧ ҮЗНЭ ГЭВ, У.ХҮРЭЛСҮХ ҮГҮЙ ГЭЛЭЭ
()

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ИРГЭДДЭЭ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
()

ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРТ 600 ГАРУЙ ХҮҮХЭД ЭРХЭЭ ХАМГААЛАХААР ЧУУЛЖ БАЙНА
(2018-06-16 15:39:57)

УРУГВАЙН ШИГШЭЭ БАГ ХЭСГИЙНХЭЭ ХОЁРДУГААРТ ЖАГСЛАА
(2018-06-16 15:37:32)

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
(2018-06-16 15:35:42)

Эмчилгээний импорт
(2018-06-15 16:31:15)

“Арсенал”-ын фанатууд А.Головиныг авахыг Унай Эмеригээс хүсч байна
(2018-06-15 16:28:32)

GЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ӨМЧЛҮҮЛСЭН ГАЗАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОНО
(2018-06-15 16:26:14)

Дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас хоёр аймагт үер буулаа
(2018-06-15 16:25:00)

Д.Цогтбаатар: Цөмийн цэнэгийг бид цаашид байлгахыг хүсэхгүй
(2018-06-15 16:23:16)

Хан Хэнтийн хоймор хаан эзний нутгаар
(2018-06-15 15:33:42)

Би хэрхэн ажилладаг вэ? - Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
(2018-06-13 17:58:51)

“ДАШТ-2018”-ЫН НЭЭЛТЭД 20 ГАРУЙ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮРЭЛЦЭН ИРНЭ
(2018-06-13 17:56:40)

Аялал жуулчлалын гол чиглэлийг тогтоолоо
(2018-06-13 17:54:44)

Шадар сайд Ө.Энхтүвшиний танилцуулсан Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо
(2018-06-13 17:53:16)

АНУ-ын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна
(2018-06-13 17:51:18)

ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Б.БААСАНДОРЖИЙГ ТОМИЛОВ
(2018-06-13 17:49:13)

ОДОНТОЙ ЭХЧҮҮДИЙН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААНЫ АЛТАН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛИЙГ А.ДЭЛГЭРЦЭЦЭГ ХҮРТЭВ
(2018-06-13 17:47:09)

АБДУЛ КАРИМ, Т.АЮУРСАЙХАН ХОЁРЫН АЛЬ НЬ ТӨРИЙН БАНКИЙГ “ЗӨВ” ҮНЭЛЭХ ВЭ?
(2018-06-13 17:43:45)

"С.БАЯРЦОГТЫГ ХӨӨСӨН НЬ АН-ЫН ХУВЬД ГУТАМШИГ"
(2018-06-13 15:14:30)

Шадар сайд Ө.Энхтүвшин хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх шаардлагатайг онцоллоо
(2018-06-12 19:39:13)

Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайлан зөрчилгүй гарлаа
(2018-06-12 19:37:44)

Маргааш бичил хороолол болон Эх нялхсын эмнэлэг орчимд ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ хийгдэнэ
(2018-06-12 15:13:16)

МОНГОЛЫН САГСЧИД ФИБА 3Х3 ДАШТ-Д ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРАВ
(2018-06-12 15:09:54)

Сураггүй болсон бага насны хоёр хүүхдийг 5-7 хоног хайж байна
(2018-06-12 14:57:45)

Орон сууцны хорооллын өрхүүдийн усны үнийг нэмжээ
(2018-06-12 14:53:32)

МОНИ УУЛЫН ЭНГЭР ДЭХ ЭРТНИЙ БАДЕКАР ХИЙДИЙН ГЭРЭЛ, СҮҮДЭР...
(2018-06-12 12:55:18)

Хагас сайны амралтыг ажлын өдөрт шилжүүллээ
(2018-06-11 20:13:45)

Соёлын биет бус өвийн их наадмын удирдамж
(2018-06-11 20:07:30)

Хятадын анхны НАЙРАМДЛЫН МЕДАЛИЙГ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртлээ
(2018-06-11 20:05:39)

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдвөл АН-д суудлынхаа тоог нэгээр нэмэх боломж гарна
(2018-06-11 20:03:39)

Гэр хорооллын “Дэд бүтцийн төв”-ийн шав тавилаа
(2018-06-11 11:00:38)

Бөхийн холбооны маргаан баяр, наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг Шадар сайд анхааруулж хэлжээ
(2018-06-11 10:55:33)

Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, үнэргүйжүүлэх ажил гүйцэтгэлийг шалгав
(2018-06-11 10:54:08)

ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо
(2018-06-11 10:52:28)

ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙН 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРИНА
(2018-06-06 18:54:24)

ЭНХИЙН ГҮЙЛТИЙН ГАЛТ БАМБАР УЛААНБААТАР ХОТНОО ИРЛЭЭ
(2018-06-06 18:40:00)

“Урлагийн хот Улаанбаатар” төслийн уралдаан зарлагджээ
(2018-06-06 10:44:49)

Владимир Путин: Миний төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн цорын ганц төрийн тэргүүн бол Ши Жиньпин
(2018-06-06 10:43:15)

Г.Занданшатар: Сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлыг энэ сард багтаан эхлэх хэрэгтэй
(2018-06-06 10:40:30)

ДИПЛОМАТ БОЛОН АЛБАН ПАСПОРТТАЙ ИРГЭД ШВЕЙЦАРЬ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИНО
(2018-06-06 10:38:18)

НАТО-ГИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
(2018-06-06 10:37:03)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.