Өнөөдөр ямар өдөр вэ?
Аргын тооллын 10 сарын 20, Сугар гариг. Билгийн тооллын 1, Салхины эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07 Дэлгэрэнгүй
Хаах

Аргын тооллын 10 сарын 20, Сугар гариг. Билгийн тооллын 1, Салхины эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07 цаг 23 минутанд мандан, 18 цаг 02 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохилтой. Хяруу нах улирал 13 цаг 02 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Зар мэдээ:
24 ЦАГ 95893533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 95893533 ЦАГААР ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
94893533 24 ЦАГ БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛЫН ЦООЖ БОЛОН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 94893533 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
95893533 24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛГОНО 24ЦАГ 95893533 ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна.
http://biparedrgeno.date/7771561263083/ линкээр нэвтрэн орж registration-гэснээр орж бүртгүүлэн 4 оронтой тоог хуулж бичээд контуне дараад байхад 0,1$ цуглуулах боломж 7 хоногт 150$ олж болох үнэгүй бүртгэлтэй рекламны сайт байна. /бүртгүүлэхэд хувийн мэд
24 ЦАГААР 95033533 АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГААР ТТҮРГЭН ШУУРХААЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 цаг 94957672 түлхүүрийг нь гээгдүүлсэн хаалга онгойлж бүх төрлын цоожны гол солино 24 цагаар түргэн шуурхай найдвартай хүрч үйлчилнэ 94957672
24 ЦАГААР АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГААР ТТҮРГЭН ШУУРХААЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
95033533 24 ЦАГ БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖ ЦОЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИНЭ:95033533
24 ЦАГ 94957672 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ 95033533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
You wish to benefit from a credit to break the deadlock caused by the banks, by the rejection of your files of request of credits .You want to benefit from a credit for the implementation of your projects; Significant capital that can grant: $ 1,000 to
24 ЦАГ АВТО МАШИНЫ ХААЛГА ЭВДРЭЛГҮЙ ОНГОЙЛНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ 95033533 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
24 ЦАГ 94957672 БҮХ ТӨРЛИЙН ХААЛГА ОНГОЙЛЖ БҮХ ТӨРЛИЙН ЦООЖНЫ ГОЛ СОЛИНО 24 ЦАГ ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, сан цахилгаан ,засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Ч.Халиун: Найзаасаа зээлсэн 10 мянган ам.доллараа бодохоор одоо ч надад хэцүү байдаг

-АЖЛЫН ХӨЛСӨӨ АВЧ ЧАДАЛГҮЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА-

-Та ямар асуудлаар манай сайтад хандах болов?

-Би Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууц “Ласти таун” хотхонд ажиллахаар “Ласти Интернэшнл” ХХК-тай гэрээ хийсэн. Тэр ажлыг хийх итгэл төрсөн шалтгаан нь Дархан-Уул аймгийн Монголбанкны хэлтсийн дарга, тухайн үед хянан шалгахаар ажиллаж байсан Жамъянсүрэнгийн хэлсэнд итгэж тэр ажил руу орсон юм. Ажлаа гүйцэтгээд явж байтал “Ласти интернэшнл” компани гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Анх ярилцаж тохирсноосоо бүх зүйл эсрэгээрээ эргэсэн. Тухайн үед Жамъянсүрэн гэдэг хүн “Нэгд, манайх нэг ч төгрөгийн өр зээлгүй. Хоёрдугаарт, маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп. Тийм учраас нэг төрлийн үйл ажиллагаа хийдэг компаниасаа хөрөнгөө гаргаад, санхүүжилтээ босгоод бид барилгаа бариулчихна. Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууц учраас тухайн хүмүүсийн урьдчилгаагаар бид  гүйцэтгэлийнхээ хөлсийг төлөөд явна. Тийм учраас бидэнд итгээд, энэ ажил руу ор оо” гэж хэлээд оруулсан. Гэтэл гүйцэтгэлийн хөлсөө өгөлгүй 2 жил болж байна.

-Мөнгөө нэхэхээр ямар хариу өгдөг вэ?

-Бид эхэндээ өгнө л гэдэг байсан. Сүүлд нь “Та нар биднийг маш олон удаа хууран мэхлээд, маш хүнд байдалд оруулчихлаа, Гүйцэтгэлийн төлбөрөө төл” гээд утасдаж хэлэхээр зүй бус үгээр дайрч давшилдаг. Захирал Лхагвасүрэн нь олдохгүй байсаар жилийн дараа уулзсан юм. Биднийг баахан харааж загнаж байгаад өрөөндөө оруулсан хойноо ажилчдыг маань “Та нарыг энэ хүн юу амалж нааш нь дагуулж ирсэн бэ” гээд өөрийн дагуулж ирсэн залуутай дайрч давшилж байгаад намайг зодсон. Хоёр эрэгтэй хүнээр нэг нь нөгөөгөөрөө бариулж байгаад ар дагз руу хоёр гурван удаа цохиж, гар толгойн хойно хүртэл мушгиж байгаад түлхэж унагаад зодсон юм. Цагдаагийн байгууллагад 2016 оны аравдугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр 19-ний өдөр очсон. Сонгуультай, амралтын өдөр байсан болоод уу эрэгтэй, эмэгтэй хоёрхон эмч байсан. Эмэгтэй нь миний биед үзлэг хийгээгүй. Надаас дүү, эмч залуу байсан учраас өшиглүүлээд хавдсан хэсгээ ичээд үзүүлсэн хэмжиж авсан.  Өвдөгний хэсгийг тэр өөрөө шаардлаггүй гээд үзээгүй. Тэр залуу эмч “Та тархины зураг авахуулаад ир” гэсэн. Амралтын өдөр тул зураг авахуулах боломж байгаагүй. Биеийн байдал таагүй байж байгаад 22-ны шөнөөс доошоо цус алдаад, сар гаруйтай байсан ураг зулбасан. “Өргөө” амаржих газарт үйлчилгээ авахаар хэвтсэн боловч бүтэн 10 болход үйлчилгээ үзүүлээгүй. Эмч нь өөрийн тавьсан оношдоо эргэлзээд байсан учраас тэр.

-Ямар ямар онош тавьсан бэ?

-Савны гадуур жирэмслэлт гэсэн мөртлөө “Эмнэлгээс гарлаа” гэхэд “Цэвэрлээд өгчихдөг ч юм бил үү” гээд байсан учраас би тэр хүнд амь насаа даатгаж, үйлчилгээ авахыг хүсээгүй. Мөнхзул гэж эрүүл мэндийн дэвтэр дээр бичилт хийсэн тэр эмч миний биед нэг удаа ч хүрээгүй, дотуур үзлэг хийгээгүй, өөрөө эход хараагүй.     

-Цагдаа дээр хэдийд эргэж очив? Асуудлыг чинь хэрхэн шийдсэн бэ?

-Аравдугаар сарын 24-ний өдөр очсон. Хэрэг ирэх нь ирсэн, шинжээчийн дүгнэлт ирээгүй байна. Дүгнэлтийг чинь ирэхээр таниас тайлбар авъя гэсэн. Маргааш нь дахиад очлоо. Яасан бэ гэхэд “Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир хэргийг чинь хаачихсан гэсэн. Дүгнэлтээ үзүүлэхгүй байсан учир би Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өргөдөл бичээд орсон. Дараагийн байцаагч томилогдсон ч намайг дуудалгүй бүтэн 14 хоносон. Сураглатал өөр тийшээ шилжсэн учир дахиад байцаагч солигдсон гэсэн. Шинэ байцаагч тархи, биед үүссэн гэмтлүүдээ зургийг нь авахуулаад баталгаажуулаад, оношийг нь тодруулаад хүрээд ир. Дараа нь шинжээч томилуулаад явъя гэсэн. 

hereg

hereg

hereg

“ЦААД ХҮНЭЭСЭЭ ЧИ ОДОО ЯГ ХЭДЭН ТӨГРӨГ АВАХ ЮМ БЭ”

-Хувийн эмнэлэгт хандсан уу?

-Гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн эмч, ерөнхий мэс заслын эмч нарт хандаж үзүүлсэн. Мөн өвдөгний үений эмрай зураг авахуулаад, “Мөнгөн гүүр” эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлсэн. Тархинд бага зэргийн хавантай, бариа заслын эмчид ханд гэсэн зөвлөгөө өгсөн. Ерөнхий мэс заслын эмч нар өвдөгний холбогч эдийн урагдалт зөвхөн дурангийн хагалгаагаар эмчлэгдэнэ гэсэн. Хагалгаа хийлгэхийн тулд шинжилгээнүүд өгч,  зургаан сар хөдөлгөөн хорино, хөлөө сойно, яаралтай хэвт гэсэн. Эмч нарын оношийг байцаагчдаа өгөөд, байцаагч шинжээч эмч томилуулан Шүүх шинжилгээний хүрээнд хүргүүлсэн. Шинжээч эмч өөр дээрээ ирсэн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлтээ гаргадаг юм байна. Бүх эмч нарын бичсэн оношийг дурдсан хэрнээ “Энэ бол хөнгөн гэмтэл” гэсэн дүгнэлт гаргасан. Хөнгөн гэмтэл биш учир байцаагчдаа дахин хүсэлт гаргасан. Байцаагч ЭМЯ руу миний хүсэлтийг хүргүүлсэн гээд таван сар болсон. Тэр хооронд сэжигтэн олдохгүй байна гэсэн. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байсан. Энэ хугацаа нь дууслаа, бушуухан арга хэмжээ аваач, жирэмсэн байсныг тогтоолгох ажиллагаа явуулж өгөөч, тархи толгойны өвчин үүссэнийг үнэн зөвөөр нь тогтоож өгөөч ээ гэж хяналт тавьж байгаа прокурор дээр нь орсон. 

-Нийт хичнээн байцаагч дамжсан юм бэ?

-Гурван хэрэг бүртгэгч, гурван мөрдөн байцаагч солигдсон. Хэрэг дээр ажиллаж байгаа прокурор бүхэл бүтэн зургаан сар нэг шинжээчийн дүгнэлт хүлээлгээд, байсхийгээд хэргийг татаж үзээд байгаа мөртлөө чимээгүй байгаад байсан. Сүүл рүүгээ “Цаад хүнээсээ чи одоо яг хэдэн төгрөг авах юм бэ” гээд миний авлагын талаар яриад эхэлсэн. Ажлын бус цагаар дуудаад, тэр хүнийг чинь мөнгөө өг гэж хэлье гэсэн. Дараа нь мөн ажлын бус цагаар дуудаж, Лхагвасүрэнг байлцуулж байгаад “Та хоёр эвлэр” гэсэн.

-Өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүйг бодоход та хоёр эвлэрээгүй бололтой?

-Би энэ хүнтэй эвлэрэхгүй гэж хэлсэн. Яагаад гэхээр нэгд, энд хүний амины асуудал яригдаж байгаа, хоёрдугаарт би энэ хүнд зодуулах хэрэг хийгээгүй. Би энэ хүнд чи худалч, хүмүүсийг хууран мэхэлж байна гэж хэлсэн. Тэгж хэлсний төлөө намайг өшиглөж хайр найргүй зодсон. Дээрээс нь наад хүн чинь “Чи шүүх цагдаагаараа яваарай. Гурван жил болчихдог юм” гэж байгаад намайг зодсон. Тийм учраас би гомдолтой гэж хэлээд гараад явсан.

-Дүгнэлт нь хэзээ гарсан бэ?

-Түүнээс хойш хоёр сарын дараа хэзээ шинжээч томилсон нь тодорхойгүй, ямар ч онош, зураг хавсрагдаагүй гурав дахь дүгнэлт гарч ирсэн. Дахиад “Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна” гээд гараад ирсэн. Хамгийн анхны эмчийн онош гэнэт гарч ирээд, дүгнэлтийн гол үндэслэл болчихсон байсан. Энэ талаар Шүүх шинжилгээний хүрээлэнд гомдол гаргасан. Танай эмч намайг үзээгүй байж эмчийн онош, магадлагаагүй, “Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна” гэдэг дүгнэлт гаргасан байна. Сарангэрэл гэдэг эмч тайлбар өгөхдөө “Би үзлэг хийж, миний шавь тайлбарыг нь бичсэн. Бие нь их сайн байсан” гэсэн байсан. Эндээс будлиан гараад байгаа юм байна гэж үзээд прокурорын байгууллагад удаа дараа гомдол гаргасан. Дандаа хүлээж авах боломжгүй гэсэн тогтоолууд гарсан. Араас нь хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэр ирсэн. Саяхан Прокурор солигдлоо гэхээр нь очиж уулзахад хэрэгтэйгээ танилцаагүй байсан. Өргөдөл гомдол өгсөөр жил гаруй болох гэж байна. Энэ хугацаанд юу ажиглагдсан бэ гэхээр прокурор прокуророо, эмч эмчээ өмөөрдөг. Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн өөрсдийгөө, хэрэг бүртгэгч нь хэрэг бүртгэгчээ, мөрдөн байцаагч нар нь мөрдөнгүүдээ хамгаалдаг юм байна. Хохирогчийн эрх ашгийг хамгаалж байгаа нь нэг ч алга. Эмэгтэй хүн хоёрын хоёр эрэгтэй хүнд зодуулчихаад байхад, цаана нь байгаа мөнгөний асуудлыг л яриад байгаа юм.

-БАРИЛГЫН АЖИЛ ДУУСААГҮЙ БАЙГАА Ч ХЭДИЙНЭ УЛСЫН КОМИСС 
ХҮЛЭЭГЭЭД АВЧИХСАН-

-Таны гомдлыг яагаад цагдаа, прокурорынхон авч хэлэлцэхгүй, байнга хэрэг үүсгэхээс татгалзаад байгаа юм бол. Танд энэ талаар ямар нэгэн хардлага байна уу?

-Би хаа нэгтээгээс өгсөн үүрэг даалгавар байна гэж үзэж байгаа. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс эхлээд цагдаа, прокурор нь энэ хэргийг чимээгүйхэн дарчих гээд үзээд байна. Өөрөөр хэлбэл, дарга нарын өгсөн үүрэг даалгавар яваад байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрөөд байгаа юм. Яагаад гэхээр энэ Лхагвасүрэн гэдэг нөхөр чинь ЭМ-ийн сайд асан Цолмонтой маш их ойр дотно холбоотой. Цолмон эгчийнхээ машиныг хүртэл надад ажлын хөлсөнд шахах гээд, би аваагүй л дээ. Дээрээс нь Д.Хаянхярваа, Б.Жавхлан гишүүдийн сонгуулийн ажилд явж байсан. Уг нь барилгын ажил 100 хувь дуусаад, мэргэжлийн хяналт ажиллаад, улсын комисс хүлээж авдаг. Барилгын ажил нь одоо ч дуусаагүй байгаа. Гэтэл аль хэдийнэ барилгыг комисс хүлээгээд авчихсан, ашиглалтад өгчихсөн. Айлууд нь үлдсэн ажлуудаа өөрсдөө хийж орж байгаа. Жамъянсүрэн, Лхагвасүрэн хоёр үүнийгээ юу гэж тайлбарладаг вэ гэхээр “Мэргэжлийн хяналтыг Хаян гишүүн зохицуулж байгаа гэдэг. Лхагвасүрэн өөрийгөө УИХ-ын гишүүн Бат-Эрдэний үеэл дүү гэж танилцуулдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн нэр нөлөөгөөр хэрэг шийдэгдэхгүй байгаа юм биш байгаа гэж боддог.  

-Таны хувьд Лхагвасүрэн гэдэг хүнээс хичнээн төгрөгийн авлагатай юм бэ?

-200 гаруй сая төгрөгийн авлага бий. Зээлийн хүүтэйгээ бодвол 300 сая гаруй төгрөг болоод байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүү нь 60 гаруй сая төгрөг болсон. Хийсэн ажлын гүйцэтгэл нь 260 гаруй сая болчихсон. Дээр нь Лхагвасүрэн гэдэг хүн нягтлантайгаа намайг давхар залилсан. Үүнийг цагдаад өгөөд эрүү үүсгүүлэх гэхээр хэрэг нээхээс татгалзсан.

-Ойлгохгүй байна л даа. Та ажил хийснийхээ хөлсийг авах байтал яагаад өрөнд орж, зээл төлж байгаа хэрэг вэ?

-Анх гэрээ хийхдээ урьдчилгаа мөнгийг бэлнээр олгоно гэсэн ч олгоогүй. Мөнгө төгрөгөө яах вэ гэсэн чинь “Та өөрийнхөө боломж бололцоогоор зээл аваад ажлаа хийгээд явж байгаач ээ. Зээлийг чинь дүү нь төлчихнө шүү дээ. Барилгаа дуусчихвал бүгдээрээ маш хурдан мөнгөтэй болчихно гэсэн. Нэгэнт эхэлчихсэн юм чинь өөрсдийнхөө хөрөнгөөр ч хамаагүй хийж байгаад дуусгаад, барилгаа өгчихвөл мөнгөтэйгээ залгана. Хийсэн гэрээ байна, итгэлцэл байна. Жамъянсүрэн гэж мундаг ар тал байна. Дархан-Уул аймгийн Монголбанкны салбарын захирал хүн өөрийн албан тушаал, нэр хүндээр батлан даагч болж өгсөн болохоор тэр. Тэр байтугай Лхагвасүрэн “Танд тавьчихмаар үл хөдлөх байвал дүүдээ өгчих өө. Дүү нь зээл аваад ажлаа явуулъя” гэж байсан. Тэгэхэд нь гэр бүлийнхээ хүнтэй ярьж байгаад эд нарт өгч зээл авахуулж байснаас өөрсдөө аваад ажилчдынхаа цалинг тавиад явъя гэж бодоод зээл авсан. Би Хас банкинд 30 гаруй сая төгрөг төлөх ёстой байснаа төлөлгүйгээр, өөрт нь хэлж байгаад барилгад нь оруулчихсан юм. Дээр нь ажил гүйцэтгэлийн гэрээгээ үзүүлж, бичлэг хийснээ сонсгож байгаад хувь хүнээс 20 сая төгрөгийн зээл, найзаасаа 10 мянган долларыг нь зээлж авсан. Мөн банк бусаас унаж яваа машинуудаа барьцаалаад хоёр удаа зээл авчихсан. Зээлээ төлөхгүй байж байгаад нэг машин маань зээлэнд хураагдсан. Лхагвасүрэнгээс ажлын гүйцэтгэлийн хөлсөнд авсан “Harrier” машинаа 7 сая 800 мянган төгрөгийн өрөнд хураалгасан.

-Итгэл төрүүлж байгаад авчихсан мөнгөө эргүүлж төлөхгүй болохоор өөрт чинь нэлээн дарамт болж байгаа байх?

-Зээлийн хүү төлөхөөс илүүтэй найзаасаа 10 мянган долларыг нь, надад итгэх тэр хүний итгэлийг дэнчин тавьж байгаад зээлж авсан, одоо тэр хүний надад итгэх итгэл байхгүй болчихож байна. Найз минь 2016 оны найман сард байранд орно гэж цуглуулсан мөнгө нь. Гэтэл надаас болоод байраа авч чадаагүй. Эхлээд үнэхээр нэхдэггүй байсан. Одоо найз маань давхар биетэй, гэдэс нь томроод, өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. “Би чамаас болоод байраа авч чадахгүй байна, би байрны урьдчилгаа болгож наадахыг чинь ганцаараа цуглуулсан шүү дээ. Найз нь чамд итгээд өгсөн” гээд сүүлийн үед нэхдэг болсон. Одоо сүүлдээ найзтайгаа утсаар ч ярьж чадахаа больчихсон. Ажилчид маань цалин мөнгөө нэхээд асуудал их. Би энэ бүхнээ Лхагвасүрэн, Жамъянсүрэн хоёрт байнга хэлдэг. Эгч нь өнөөдөр тэдэн төгрөгийн зээл авлаа, ажилчдын цалинд тэдийг нь өглөө гээд юу ч нуулгүй хэлдэг байсан. Зээл авсан мөнгөнөөсөө барилгын материалаа хүртэл татаад ажлаа гүйцэтгэж байсан тохиолдол зөндөө байгаа. Мөн хамгийн харамсалтай нь хэвлийдээ эрүүл бойжиж байсан хүүхдийн амь... 

-НАДАД АМЬДРАХ ХҮСЭЛ ХҮРТЭЛ БАЙХГҮЙ БОЛСОН ТОХИОЛДОЛ БИЙ-

-Зодуулсны улмаас таны биед одоо ямар нэг өөрчлөлт ажиглагдаж байна уу?

-Тухайн үед тархины гэмтлээс үүдээд хэл ярианы чадвар муудсан. Гацаад, хэл орооцолддог байсан. Тархины бага даралт өгсдөг болсон. 2017 оны гурван сараас эхлээд хараа алдалттай болж эхэлсэн гэж эмч нар оношилж байгаа. Минийхээр нүд таллаж харанхуйлдаг болсон. Хоёр удаа гэв гэнэт тас харанхуй болсон тохиолдол байгаа. Эмч нар гэмтлээс үүдэлтэй учир судасны тодосгогчтой эмрай хийнэ гэсэн. Сураад үзэхэд 800 гаруй мянган төгрөгийн өртөгтэй юм билээ. Одоохондоо надад тийм мөнгө алга. Дээрээс нь тархины хатуу эд буюу яс нэг талаасаа дотогшоо цөмрөх маягтай хонхойсныг саяхан мэдсэн. Энэ нь тархинд цус хуралдсан юм уу түүнээс болж мэдрэл дарагдаад, тархины хатуу эд сорогддог, улмаар эмгэг үүсэх магадлалтай гэж эмч нар тайлбарлаж байна. Дээрээс нь өвдөгний үений чагтан холбоосын урагдалт. Эхлээд бага зэргийн урагдалттай гэж байсан бол одоо тасарсан гэсэн онош тавьж байна. Дурангийн хагалгаанаас өөр эмчилгээ байхгүй гэсэн.

-Таныг ингэж хохирсон байхад цагдаа, прокурорын байгууллага удаа дараа хэрэг үүсгэхээс татгалзлаа. Цаашид хаана хандахаар төлөвлөж байна вэ?

-Үнэндээ би одоо хаана хандахаа мэдэхгүй байна. Өмнө нь зургаа, долоон сард прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоход би хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг мэдээлье гэж бодсон. Гэхдээ 70 хүрч яваа хөгшин аав, ээж хоёроо намайг ингэлээ гэдгийг сонсоод хямрах байх гэж бодсон. Дээр нь надад гурван нялх хүүхэд байгаа (уйлав.сурв). Сохроод, аль эсвэл бүр өрөөл татанхай болчихвол гурван хүүхдээ ар гэрийн хэцүү байдалд үлдээх гээд байгаа байхгүй юу. Би өнөөдөр хийсэн гүйцэтгэлийнхээ хөлсийг ч авч чадахгүй, тэр улсуудад элдвээр хэлүүлж байна. Миний ээж аав хоёр хамгийн их уурлалаа гэхэд намайг “Ёстой хачин хүүхэд юм аа” гэж хэлдэг. Гэтэл би тэр хүмүүсээс п... гэдэг үгээс эхлээд маш муухай үгсийг нэрийнхээ арын дагавар юм шиг сонссон. Тэвчихэд үнэхээр хүнд байсан. Надад амьдрах хүсэлт хүртэл байхгүй болсон тохиолдол байгаа. Найзаасаа зээлсэн 10 мянган доллараа бодохоор одоо ч гэсэн надад хэцүү байдаг. Банкны зээл яах вэ, тэртэй тэргүй барьцаатай юм. Болохгүй бол миний амьдарч байгаа орон гэрийг хураагаад аваад явах байх. Надаас барьцаагүйгээр 10 мянган ам.доллараа хүүгүй зээлсэн, өнөө маргаашгүй төрөх гээд сууж байгаа найзынхаа надад өгсөн итгэлийг бодохоор маш хэцүү байдаг. Эргээд бодоход Лхагвасүрэн, Жамъянсүрэн хоёр эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, нэр хүндээр минь бүгдээрэнгээр нь хохироосон байхгүй юу. Би  тэр хүмүүсээс болоод бүх юмаа алдсан. Тэр хүмүүст би нэг их заргач хүн. Цагдаагийн байгууллага ч гэсэн тэгж ойлгож байна. Хоёр эрэгтэй хүнд зодуулчихаад эмэгтэй хүн гүйгээд байна гэдэг асуудал биш, цаана нь байгаа миний авлагатай бүх юмыг холбоод хэргийг хэрэгсэхгүй болгохыг бодоод байгаа юм. Дээрээс нь гэрчийн мэдүүлэг өгөөд, Лхагвасүрэнг өмгөөлөөд байгаа өмгөөлөгчийг би гайхдаг. Өмгөөлөгч бол өмгөөллөө л хийх хэрэгтэй. Хэрэг болсон газар байгаагүй мөртлөө өмгөөлөгч Цэцэгсүрэн нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэнд юу болсон тухай бичлэг надад байгаа. Лхагвасүрэнгийн зодож цохиж байгаа гэрэл зураг ч бий. Лхагвасүрэн, Баярхүү нар намайг зодсоныг гэрчлэх хоёрын хоёр амьд гэрч байна. Ийм байтал шийдчихье гэж ерөөсөө ажиллахгүй байна. Хэрвээ цагдаа, прокурор энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй бол би Ерөнхийлөгчид хандана. Би хохироод өнгөрөх нэг хэрэг. Маш олон хүн ингэж хохирч байна..

Д.ЭРДЭНЭТУЯА  medee.mn


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Сэтгэгдэл :
... (43.242.243.*)
2017-10-07 23:45:25

hn...zeel hezyy shyy... ta minee zeel bitgii avch bai...Yaagaad heregiig heregsehgyi bolgood bdag yum boloo
Хариулах

Шинэ мэдээ
Их уншсан
Архив
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ҮЭХ-ны даргад дэвшигчдийн нэрс тодорчээ
()

ЭНЭ САРЫН 23-НААС ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
()

ПАРА ТАЕКВОНДОЧ Х.ЭНХТУЯА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
()

АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НИЙСЛЭЛИЙН НҮГ-ЫН ДАРГА Ш.ОДОНЧИМЭГ ГАНЦХУДАГТ ХОРИГДЖЭЭ
()

Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо
()

EРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТЭРГҮҮЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БҮРДЛЭЭ
()

Мансууруулах бодис хэрэглэж, тээвэрлэж явсан иргэнийг баривчлав
()

МОНГОЛЧУУД 72 ЖИЛИЙН ӨМНӨ ТУСГААР ТОГТНОЛЫНХОО ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЧ БАЙЖЭЭ
()

ТӨРИЙН ӨМЧ ШАМШИГДУУЛАГЧДЫГ БАРИВЧЛАН ХОРЬЖЭЭ
()

В.ПУТИНЫ ДАХИН СОНГОГДОХ МАГАДЛАЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА
()

Шадар сайд Ө.Энхтүвшин тамгаа хүлээн авлаа
()

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
()

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР ТОМИЛОГДСОН Д.ЦОГТБААТАР ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ
()

Шинэ сайд нар халаа сэлгээ хийх талаар юу хэлэв
()

Азийн аварга шалгаруулах тэмцээн болно
(2017-10-19 15:52:19)

МҮЭХ тохиролцоонд хүрэхгүй бол ажил хаяна гэлээ
(2017-10-19 15:13:07)

“Хөгжлийн харандаа экспо” болно
(2017-10-19 14:37:54)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
(2017-10-19 11:46:43)

“Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ” хэрэгжүүлж байна
(2017-10-19 11:43:40)

Сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ
(2017-10-18 17:01:22)

Бага олимп маргааш Мандалговьд эхэлнэ
(2017-10-18 16:56:35)

Дүүргүүдэд Томуугийн эсрэг вакциныг хийж байна
(2017-10-18 16:45:34)

“Их хотын хямдрал”-тай худалдаа эхэллээ
(2017-10-18 16:43:13)

Шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 1,2 хувиар өсчээ
(2017-10-17 16:21:58)

Ослын шинжтэй дуудлага буурсан үзүүлэлттэй гарчээ
(2017-10-17 16:13:08)

Ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт болно
(2017-10-17 14:57:13)

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байна
(2017-10-17 14:22:35)

Тив хоорондын цомын тэмцээн Хасавюртэд боллоо
(2017-10-17 11:39:40)

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч удахгүй сонгогдоно
(2017-10-16 14:09:45)

УДЭТ-ЫНХАН “ТЭНГЭРИЙН ХҮҮ” ЖҮЖГЭЭР ҮЗЭГЧИДТЭЙ УУЛЗАНА
(2017-10-13 21:51:27)

ШИНЭ САЙД НАРЫН ХАМГИЙН ХАМГИЙН
(2017-10-13 21:47:48)

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Монголын урлагийн бүтээлүүд гэрэл зурагнаа” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
(2017-10-13 21:25:59)

2018 оны "Пёнчан"-гийн өвлийн олимпийн танилцуулах тоглолт болно
(2017-10-13 12:02:41)

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
(2017-10-13 11:59:12)

ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН БҮТЭЭЛЭЭС ЯПОН СОЁЛ, ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИЙГ ТОЛЬДОХ БОЛОМЖТОЙ
(2017-10-11 21:23:23)

М.ЦАНЛИГ СОНГОМОЛ БАРИЛДААНЫ АХМАДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
(2017-10-11 21:18:22)

Ломбардуудад нэгдсэн бүртгэлийн систем бий болгож хулгайг илрүүлнэ
(2017-10-11 21:16:21)

У.ХҮРЭЛСҮХ НИЙГМИЙН ЗАХИАЛГА МӨН ҮҮ?
(2017-10-11 21:14:59)

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАХ 11 САЙДЫН НЭР ИЛ БОЛОВ
(2017-10-11 21:13:40)

С.Амарсайхан НИТХ-ын дарга боллоо
(2017-10-10 22:22:06)

“Салаавч” Ц.Баярцогттой ярьсан гэх хурандаа нарт хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэв
(2017-10-10 22:20:29)

Тохиролцоогоор М.Энхболдын тал зургаа, У.Хүрэлсүхийн тал есөн сайдын суудал авахаар болсон байна.
(2017-10-10 21:54:41)

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН МАРГААНТАЙ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААЛАА
(2017-10-10 21:52:02)

Улаанбаатар хотын захирагч С. Батболд Москва хотын даргатай уулзлаа
(2017-10-10 21:49:52)

Японы шилдэг гэрэл зурагчид Монголд анх удаа нэгдсэн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлнэ
(2017-10-10 21:36:32)

АМЕРИКТ 53 ЖИЛ БОЛСОН МОНГОЛ ЛАМ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
(2017-10-10 21:33:46)

“ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД”-УРАН САЙХНЫ КИНОГ ОСКАРТ "СОЙНО"
(2017-10-10 21:32:31)

Бөмбөрцөгийн жүдоч Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарын амжилтыг хоёр өрөө байраар үнэлэв
(2017-10-08 15:41:22)

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД Д.МЕДВЕДЕВ, ЛИ КӨЦЯН НАР БАЯРЫН ЦАХИЛГААН ИРҮҮЛЖЭЭ
(2017-10-08 15:18:32)

ДАРХАН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА
(2017-10-08 15:15:15)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.