Өнөөдөр ямар өдөр вэ?
2017.08.17 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25 ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР & Дэлгэрэнгүй
Хаах
2017.08.17 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25
ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР
  Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 05.54-19.59
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Гал
  Аргын тооллын 8 сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Зар мэдээ:
Барилга угсралт, засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Банк, санхүүгийн хүндрэлтэй, төслийн барилга, эсвэл санаа зовох өөр, илүү хэрэгцээтэй нь нөлөөлж байна. Бид боломжийг судалж нь эргэн төлөлт төлөвлөгөөний танд туслах энд байна. бид таныг үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээг бидэнтэй холбоо барина хүсэлт. rapi
You wish to benefit from a credit to break the deadlock caused by the banks, by the rejection of your files of request of credits .You want to benefit from a credit for the implementation of your projects; Significant capital that can grant: $ 1,000 to
Та илүү их санаа өсгөх, эсвэл төслийн өөрийн үйл ажиллагаа, цаг хугацаа явуулах нь таны хувийн асуудал шийдвэрлэх мөнгө хайж байгаа хэн, би та кредит $ 1,000-аас хүртэл өгөх боломжтой байна $ 5,000,000. Хэрэв та сонирхож байгаа бол шуудангаар холбоо бар
Та илүү их санаа өсгөх, эсвэл төслийн өөрийн үйл ажиллагаа, цаг хугацаа явуулах нь таны хувийн асуудал шийдвэрлэх мөнгө хайж байгаа хэн, би та кредит 1,000$-аас хүртэл өгөх боломжтой байна 5.000,000$. Хэрэв та сонирхож байгаа бол шуудангаар холбоо барин
You do not have the favor of banks, or better you have a project and need financing, bad credit or need money to pay bills, funds to invest on business. So if you need credit do not hesitate to contact me to learn more about my terms. Please contact me
Хууль ёсны зээл олгох явдал хэрэглэгчийн хувьд үргэлж хүндрэлтэй асуудал болсоор ирсэн бол зээл авах тухай асуудал бүр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон. Миний хувьд энэ асуудлыг боломжийн 2%-ийн хүүтэйгээр хамгийн багадаа 2000 - 5.000.000$ хувь зээл
Сайн уу, Би ноён Андрей Гуйот байна Би та бүхэн зүүднийхээ талаар саналаа өгч, санаа зовох зүйлгүйгээр мэдэгдэх боломжтой Би түргэн, ноцтой санхүүжилт авахад тань туслахын тулд энэ сайт дээр бичиж байна, Надад хэрэгцээтэй байгаа бол надад хариулахын
Сайн уу, Европ болон дэлхий даяар онцгой анхаарал хандуулдаг (Франц, Бельги, Швейцарь, Румын, Итали, Испани, Канад, Португал, Люксембург, Францын Гвиней, Реюнион , Mayotte, Guadeloupe, Мартиник, Францын Полинез, Шинэ Каледони, Монгол улс ...), Би та
You are banked, ban banking and you do not favor the Banks or better you have a project and need a Bad credit record or need money to pay bills, Funds to invest in companies. So if you need to Do not hesitate to contact me by   E-mail: andreguy
Одоо би чамайг энд байгаадаа илүү их санаа зовж байна Туслаач. Хүмүүс олон байгаа гэдгийг та мэдэх үү? Дэлхий ертөнцийг бүтээх олон төслийг хэрэгжүүлэхийг хүсдэг Мянга мянган ажлын байр бий юу? Гэхдээ санхүүгийн хувьд байхгүй байна Тэдний төсөл. Би
More worries for you now because I\'m here for you Help. Do you know that a lot of people in The world want to carry out a lot of projects that can create Thousands of jobs? But do not have the financial means to Their project. I think I\'ll hel
Сайн уу, Би ноён Андрей Гуйот байна Би та бүхэн зүүднийхээ талаар саналаа өгч, санаа зовох зүйлгүйгээр мэдэгдэх боломжтой Би түргэн, ноцтой санхүүжилт авахад тань туслахын тулд энэ сайт дээр бичиж байна, Надад хэрэгцээтэй байгаа бол надад хариулахын
Hello, I am Mr Andre GUYOT I submit a loan offer between individuals to allow you to realize your dreams without worries   I am writing my text on this site to help you get fast and serious funding,   Please answer me if you are in need so that I
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Барилга угсралт, засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Барилга угсралт, засварын ажлын төсөв хийнэ. Утас: 9533-0380
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Сато Норико: Бид монголчуудыг зүгээр л шалтгаангүйгээр хайрладаг

“Хөгшрөхөөр уйлж, инээх нь амархан болчихдог юм байна. Уучлаарай” хэмээсэн хүн бол Осака дахь Монгол Улсын Соёлын элч Сато Норико. Байгуулагдсаных нь 25 жилийн ой тохиож буй Морин хуурын чуулга, Ардын жүжигчин Ц.Батчулууны талаар ярихдаа тэрбээр баяртай, гунигтай дурсамж хуваалцсан учраас сэтгэл нь хөдөлсөн хэрэг.

Хоёр чавхдасаар хорвоог уяраах чадалтай морин хуурын аялгууг япончуудтай танилцуулж, хоёр улсын гүүр болж яваа энэ эрхэм Монголын төлөө манай зарим нэг эрх мэдэлтнээс ч илүү санаа зовнидог юм билээ.

-Та Морин хуурын чуулгатай анх хэрхэн холбогдсон бэ?

-Одоогоос 50 жилийн өмнөх Японы дунд сургуулийн сурах бичигт “Сүхийн цагаан морь” нэртэй морин хуурын домог гарч байлаа. Өргөн уудам талд сайхан аялгуу эгшиглэх шиг гүн сэтгэгдэл төрж, морин хуурыг сонсох юм сан гэж бодсон. Би 1990-ээд оноос монголчуудтай холбогдож, жилд хэд хэдэн удаа ирэх болсон.

Тэгж явахдаа морин хуурын концерт үзэж, энэ гайхамшигт хөгжимд татагдсан хэрэг. Удалгүй Морин хуурын чуулга байгуулагдаж, анхны концертоо хийнэ гэж дуулаад зорьж үзсэн. Морин хуурыг цөөхөн хөгжимчин тоглохыг олон харсан ч бүхэл бүтэн найрал хөгжмөөр эгшиглүүлэхийг сонсоод сэтгэл үнэхээр хүчтэй хөдөлсөн.

“Ямар гоё хөгжим бэ. Нөхөр хүүхдэдээ, төрөл төрөгсөд, япончууддаа сонирхуулах юм сан” гэж тэр үед бодож билээ.

-Морин хуурын чуулгыг бүрэлдэхүүнээр нь Японд тоглуулахад амаргүй байсан биз. Өнгөрсөн хугацаанд тус чуулгынхан Японд хэдэн удаа аялан тоглосон юм бэ?

-“Ардчиллыг сэрээсэн хамтлаг бий. Та япончуудад танилцуулаач” гэсэн санал энд, тэндээс гарч анх “Хонх”-ыг Японд урьж байлаа. Уртын дуучин Н.Норовбанзад, хөөмийч Сундуй, морин хуурч И.Цогбадрахын хамт, дараа нь Ц.Батчулуун багшийг таван шавьтай нь гэх зэргээр цөөн уран бүтээлчийг Японд аваачсан. Ц.Батчулуун багш хэдэн хөгжимчинтэйгөө тоглочихоод буцах гэтэл онгоцноосоо хоцроод манайд хонох болов.

Тэр сүмог сүрхий сэтгэл хөдлөлтэй үзэж байснаа гэнэт эргэж хараад “Сато гуай, та Морин хуурын чуулгыг бүрэлдэхүүнээр нь энд тоглуулчихаач дээ” гэж хэлсэн нь намайг цочроосон. Тэрбээр “Морин хуурын чуулга байгуулагдаад удаагүй байна. Улс хөгжмийн урлагийн томоохон байгууллагуудаа хэр удаан дэмжихийг мэдэхгүй. Нэгэнт байгуулсан чуулгаа тараачихалгүй, энэ урлагаа олон улсад танилцуулах сан” гэж ярьсан.

Ингээд хөөцөлдсөөр 1997 онд бүрэн бүрэлдэхүүнээр нь Японд урихаар боллоо. Тэр олон хүнийг авчрах зардал хэрхэн гаргаснаа одоо санахаас ч айж байна. Их л зовсон юм даг. Хамгийн их тус хүргэж, хөрөнгө оруулсан хүн бол миний нөхөр. Хоккайдогоос эхлээд Токио, Осака, Окинава тэргүүтэй 14 газар тоглосон.

Шикокуд очиход сүмогийн сургуульд сурч байсан, дүрэмт хувцастай түнтгэр хүү биднийг угтсан нь Дагвадорж байлаа. Тухайн үед Кёкүшюүзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням тэргүүтэй долоон монгол бөх сүмод барилдаж байсан санагдана.

Тэндхийн монголчууд Морин хуурын чуулгын тоглолт үзээд сэтгэл нь хөдөлж уйлснаа ярьсан. Хэдий санхүүгийн хувьд хүндрэлтэй ч би сэтгэл хангалуун байсан. Энэ хугацаанд тус чуулгынхан манай улсад 13 удаа очжээ.

-Хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаанд морин хуур хөгжим хэр нөлөөлсөн бол?

-Хөгжмийг ойлгоход хэл шаардлагагүй. Ялангуяа, морин хуур тийм сайхан уянгалаг учраас монголчуудыг ойлгоход бидэнд их нөлөөлсөн гэж бодож байна. Чуулгын тэр сайхан залуучууд үндэсний хувцсаа өмсөөд тал нутаг, хурдан морийг дүрсэлсэн аялгуу эгшиглүүлж, чадалтай дуучид хоолойн чадлаа гайхуулна.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг хүртэл морин хуурын аялгуун дээр уншиж байлаа. Монголд очиж үзээгүй ч концерт үзээд танай нутгийг дотроо төсөөлдөг учраас монголчуудын сэтгэлийг ойлгохгүй байхын аргагүй.

-Ингэж танай улсад олон удаа аялан тоглохдоо танд тэд багагүй сайхан дурсамж үлдээсэн биз?

-Тэдний тоглолтыг үзэх бүртээ алмайрдаг болохоор сайхан дурсамж олон бий. “Китара”, “Сантори”, “Фестиваль”, “Акрос” гээд л Японы хамгийн алдартай, орчин үеийн техниктэй танхимд тоглодог юм. Акустик сайтай танхимд тоглож буйдаа урамшиж хөөрөхөд нь би дагаад баярлана.

“Даанч Монголдоо очоод ийм сайхан танхимд тоглохгүй гэхээр тиймхэн юм. Манайд ийм танхим байгуулдаг болоосой” гэж ярихад нь хамт санаа алдаад л, тэдэнтэй яг л нэг хүн шиг байснаа санаж байна. 2011 онд Японд цунами болоход Ц.Батчулуун багш “Тэр нутагт тоглолт хийж, япончуудыг сэтгэл санаагаар дэмжих юм сан” гэж их ярьдаг байлаа.

Түүний хүсэл ноднин биелж, 500 гаруй иргэнээ цунамид алдсан Сота хотод тоглосон юм. Далайн эрэг рүү харж байгаад хэсэг уран бүтээлч “Үлэмжийн чанар”, Японы “Төрсөн нутаг”-ийг дуулахад тэнд байсан япончууд тэсэлгүй уйлсан.

Тэгэхэд далай руу салхи үлээгээд л өөд бологсдын сүнс баярлаж, ар гэрийнхэн, амьд үлдэгсдийн сэтгэл тайтгарч байх шиг, үгээр хэлэхийн аргагүй гүн сэтгэгдэл төрсөн.

-Морин хуурын чуулгын 25 жилийн ой энэ онд тохиож байна. Таны анх сонсож байснаас өдгөө хэр өөрчлөгдсөн байна вэ?

-Уран бүтээлчид нь хүнтэй сайхан харилцдаг, зөөлөн сэтгэлтэй, дөлгөөхөн хэвээрээ байна лээ. Ганц өөрчлөгдсөн зүйл гэвэл тэдний ур чадвар дээд цэгтээ хүрсэн явдал.

Нэгэн жишээ дурдахад, тэднийг “Сантори”-д тоглоход манай ханхүү үзэж, би дэргэд нь сууж байлаа. Тэрбээр эрдүү хийл тоглодог, хөгжмийн мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн л дээ. Сонсож байснаа “Сато сан, морин хуур гэдэг ямар хязгааргүй бололцоотой агуу хөгжим бэ” гэж уулга алдсан юм.

-Уг чуулгыг үүсгэн байгуулсан Ц.Батчулуун гуай өдгөө бидний дунд алга. Та тэр эрхмийн тухай дурсамжаасаа хуваалцаач?

-Хамгийн сүүлийн дурсамж санаанд буугаад нулимс урсах гээд байна. Сайн удирдагч, уран бүтээлчдэдээ эцэг шиг нь ханддаг, морин хуурыг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн байсан юм. (Уйлав) Сургуулилалт хийж байхад нь нэг удаа очтол “Юу болж байна аа” гээд л шавь нараа зэмлэж, дохиураараа ширээ цохиж байснаа “Тийм биш шүү дээ” гээд хөгжмийн зохиолын ноотнуудаа дээш шидэхэд цас шиг бударсан.

Тэр дүр зураг нүдэнд харагдлаа. Шавь нараа чин сэтгэлээсээ хайрладаг хэрнээ хэрэгтэй үедээ уурлаж чаддаг байсан. Н.Норовбанзад гуай Фүкүокагийн Азийн соёлын шагнал авахдаа түүнийг дагуулж явсан. Н.Норовбанзад гуай “Сэрүүн сайхан хангай”-г дуулахад залуухан туранхай эр түүн рүү харангаа хөгжимдөж байсан нь Ц.Батчулуун байлаа. Хөгжимчнийхөө хувьд сэтгэлд минь үлдсэн хамгийн сайхан дурсамж энэ.

Яагаад ч юм бэ, Морин хуурын чуулгынхан амьдралын минь хамгийн чухал үед хамт байж таардаг. Өнгөрсөн жил тэд Японы нэгэн сургуульд тоглож байтал “Ээж тань ухаангүй байна. Найдваргүй боллоо” гэх хэл ирсэн. Гуч гаруй хүнийг яаж орхиод явах вэ дээ гэж бодож, тоглолтыг нь дуусахыг хүлээхээс өөр аргагүй байлаа. Осакад намайг Монгол Улсын өргөмжит консулаар томилогдоход тэд бас л аялан тоглож таарсан.

-Таны бодлоор багшийнхаа орыг удирдаач Д.Түвшинсайхан хэр сайн залгаж байна вэ?

-Хамт олондоо санаа тавьж буй, уран бүтээлийн сонголтоо хэрхэн хийж байгаагаас ажиглах нь ээ, Д.Түвшинсайхан багшийнхаа өгсөн үүргийг 120 хувь илүү гүйцэтгэж, их хичээж байна. Тэрбээр тийм ч яриа хүн биш.

Хааяа ярихаараа ингэх сэн, тэгэх сэн гээд л их зөв юм хэлдэг. Бодож, санаснаа тэр бүр хэлэхгүй ч дотроо ихийг тунгааж, чуулгынхаа уран бүтээлийг сайжруулах гэж шаналж байгаа нь мэдэгддэг. Олон төрлийн ааштай хүмүүсийг ийм залуу хүн нэгтгэх амаргүй.

Нөгөөдүүл нь ч түүнийг хүндэлж, үгэнд нь ороод, Д.Түвшинсайхан ч залуучуудынхаа гаргасан зөв саналыг ажилдаа тусгаж хэрэгжүүлээд харилцан биенийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж байх шиг харагддаг.

-Та зөвхөн чуулгын ойн хүрээнд Монголд зочилж байна уу, эсвэл өөр ажлаар ирсэн үү?

-Мод тарих үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Хоккайдогийн захиргаатай хамтраад ирэх сарын 13-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах юм. Энэ ажлын бэлтгэлийг базаахаар ирсэн.

Сэтгүүлчтэй уулзсаных нэг зүйл хэлье гэж бодлоо. “Осака дахь Монгол Улсын ерөнхий консулын газар гэнэт хаагдахаар боллоо” гэж дуулаад сэтгэл зовж, энэ тухай холбогдох хүмүүстэй хэлэлцэхээр ирсэн юм.

-Осака хотод Монгол Улсын ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Би Осака дахь Монгол Улсын өргөмжит консулаар 15 жил ажилласан. Түүний дараа танай улсаас албан ёсоор Ерөнхий консулын газар нээсэн. Өнгөрсөн хугацаанд Осакагийнхон Монголыг овоо мэддэг болж, манай бизнесменүүд танай улстай хамтын ажиллагаа эхлэх гэж байлаа. Гэтэл Консулын газраа хаачихвал тэр харилцаа тасрахад хүрнэ.

Япон сунаж тогтсон урт нарийн газар нутагтай учраас ганц Элчин сайдын яам яагаад ч бүх нутгийг хамарч дипломат харилцаа явуулж чадахгүй. Тэгэхээр Кансай бүс нутагт Консулын газар байх шаардлагатай. Монголын эдийн засгийн байдал сүүлийн жилүүдэд хүнд байгаа учраас төсөвөө танаж байгаа юм билээ. “Эдийн засгийн асуудал чухал ч дипломат харилцаанаас тусад нь ойлгох хэрэгтэй” гэж япончууд ойлгож байна.

Токио дахь Монголын Элчин сайдын яам нь Японы Засгийн газар, парламенттай албаны хэмжээний үйл ажиллагааг явуулдаг бол Осака дахь Ерөнхий консулын газар ардын дипломатын үүрэг гүйцэтгэдэг. Осакагийнхон монголчуудтай эрүүл мэнд, боловсрол, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтарч байна.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байхад ийм яриа гарсанд танай улсыг төлөөлж олон жил Өргөмжит консул байсны хувьд нутаг нэгтнүүдээсээ ичиж үхэхээ шахсан. Монголчууд “Эдийн засгийн байдал сайжиртал түр хаая” гэж байгаа. Гэтэл Японд ямар нэг үйл ажиллагааг зогсоовол дахин сэргэтлээ уддаг, цаг, мөнгө их шаарддаг, хэцүү.

Хоёр улсын иргэдийн ойлголтын зөрүү гараад байна. Хамтын ажиллагаа тасарчихвал япончууд аль хэдийнэ өөр түнш олоод, Монгол руу дахин сэтгэл нь эргэтэл удна. Осакагийнхон, хот, мужийн удирдлага, бизнесменүүд “Санхүүгийн асуудлаас болж Ерөнхий консулын газраа хаах гээд байгаа юм бол бид байрыг нь үнэгүй гаргаж, унаагаар хангая. Чадах чинээгээрээ тусалъя” гэж байна лээ.

Монголчуудыг ямар ч болзолгүйгээр хайрладаг учраас л Осакагийнхон ингэж санаа зовоод байгаа хэрэг. Гадаадынхан “Түм түжигнэсэн том хот болоод ч тэр үү, Токиогийнхон ямар хүйтэн хөндий юм бэ. Харин Осакагийнхон ямар найрсаг, илэн далангүй юм бэ” гэдэг. Осака 10 их наяд 220 тэрбум долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, эдийн засгийн хөгжлөөрөө БНСУ-тай (дэлхийд энэ үзүүлэлтээр 15 дугаар байр эзэлдэг) ижил.

Тийм учраас Монголын хувьд Осакатай холбоо тогтоох нь маш их ашигтай. МИАТ-ын онгоц Осака руу нислэг үйлдэхээ больсон болоод ч тэр үү, танай улсын албан тушаалтнууд зөвхөн Токиод л очдог учраас энэ бүс нутгийн ашигтай, сайн чанарыг анзаарахгүй байгаа хэрэг.

Энэ дашрамд, Монголын удирдагчдад хандаж нэг зүйл хэлмээр байна. Японд 816 хот бий. Миний төрсөн Ямагүчи мужийн Хофү хотын дарга Мацүра Масато бол Хотын дарга нарын холбооны тэргүүн. Монгол, Японы иж бүрэн түншлэлийн харилцаанд тэр найзыг минь ашиглаач, хамтарч хэрэгжүүлмээр ажлын талаар түүнд хэлчихвэл 816 хотын удирдлагад дамжуулах боломжтой гэж дуулгамаар байна.

-1990-ээд оноос хойш та Монголын төлөө олон ажил хийжээ. Үр дүнгээ хамгийн их өгсөн нь аль вэ?

-Монголд шүдний эмнэлэг олон ч өвдөхөөс нь өмнө сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг нь цөөн учраас 25 жилийн өмнө “Энэрэл дент”-ийг байгуулсан. Тэр үед манайхаар үйлчлүүлдэг байсан хүүхэд өдгөө ч эрүүл, бүтэн шүдтэй, хүүхдээ дагуулж ирдэг болсон нь энэ ажлын үр дүн биш гэж үү.

Мөн “Шинэ Монгол” сургуульд шүдний өвчлөлөөс хамгаалах эмчилгээний төв байгуулах гэж буй. Тэр сургуулийнхан бүгд эрүүл шүдтэй болж, хожим хүүхдүүдийнхээ шүдний өвчлөлд ч анхаарна. Өвөрхангай аймгийн удирдлагатай хамтарч тус нутагт япон хэлний “Мэргэд” дунд сургууль байгуулсан. Сургууль байгуулсан нь тэр ажлын дөнгөж эхлэл байсан юм билээ.

Сурагчдадаа эрхгүй санаа зовж, байнга эргэж тойрон дэвтэр, номоор тусалж, ангиар нь Японд аваачиж, тэндээс багш авчрах маягаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй. Тэр сургуулийн анхны элсэгчид өдгөө Японд мэргэжил эзэмшээд Монголдоо ажиллаж байна.

-Гаднын хүний нүдээр Монголд өөр юу хиймээр санагдаж байна вэ?

-Хамгийн сэтгэл дундуур байдаг асуудал бол мэдээж агаарын бохирдол. Осака үйлдвэр хөгжсөн газар учраас Монгол шиг агаартай, “Утааны хот” нэртэй байлаа. Одоо бүх юм техникжээд утаанаасаа салж чадсан. Тиймээс манай туршлагыг Монголд хэрэгжүүлээсэй.

Монголд өвчлөл, тэр дундаа хорт хавдраар нас барж буй хүн олон байна. Агаарын бохирдлоос гадна монголчуудын хоолны соёлтой холбоотой байх. Би хоолны эрүүл ахуйч болоод ч тэр үү, монголчуудын буруу хооллолтод санаа зовнидог. “Энэрэл дент”-ийн нэг давхарт эрүүл хоолны газар байгуулах бодолтой.

Тэнд эрүүл хоолоор үйлчилдэг, хооллолтын тухай зөвлөгөө, лекц уншдаг, магадгүй Японоос чанартай хүнс авчирдаг байхаар төлөвлөх юм. Мөн монголчуудын эмийн замбараагүй хэрэглээнд санаа зовж байна. Тиймдээ ч хэд хэдэн эмийн сантай, эмзүйч дүүгээ дагуулж ирсэн. Монголд ямар эм шаардлагатай, аль өвчинд юуг хэрэглэдгийг дүүгээрээ судлуулж, ирээдүйд энэ салбарт хамтарч ажиллах юм.


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичиг өргөн барьжээ
()

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
()

Ихэнх нутгаар гантай байна
()

Уран үгсийн мастерууд Монголд чуулж байна
()

ИСПАНИЙН ЭРГИЙН ХАРУУЛЫН АЛБАНЫХАН 1 ХОНОГИЙН ДОТОР 600 ЦАГААЧ АВАРЧЭЭ
()

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО
()

СХД-ийн 22-р хорооны 700 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар боллоо
()

Миний нулимсыг салхи л арчина
()

Говь-Алтай аймагт хачигт халдварын тохиолдол бүртгэгдсээр байна
()

Зүүн гар тийш эргэхгүй байх зохицуулалттай өдрийг сурвалжиллаа
()

Г.Чулуунбаатар: ТНБД-ын албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилсон
()

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
()

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 241 СУРГУУЛЬД 249 593 ХҮҮХЭД СУРАЛЦАНА
()

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ 40 ОРНЫ 200 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
()

Япончуудын хэрэгцээ Биткойны үнийг 4000 ам. доллароос давууллаа
(2017-08-14 15:24:54)

Английн Премьер лигийн санаанд оромгүй эхлэл
(2017-08-14 15:22:44)

Б.Эрдэнэбулган: Үүлнээс дээш гишгэхийн гайхамшгийг уулчид л мэддэг
(2017-08-14 15:20:53)

Facebook уламжлалт телевизийн салбарыг УСТГАХ эхний алхмаа хийлээ
(2017-08-14 15:18:39)

БУРИАДЫН СЕНАТЧ АСАН А.ТУЛОХОНОВ: МОНГОЛ УЛС УЦС-АА БАРИХ НЬ ЗӨВ
(2017-08-14 15:13:18)

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
(2017-08-14 15:11:48)

XIV ДАЛАЙ ЛАМЫН ХОЙД ДҮР МОНГОЛООС ТОДОРЧ МАГАДГҮЙ
(2017-08-14 15:10:26)

САНААНД УНАХ ДЭЛ СУЛ ЗҮЙЛС...
(2017-08-13 21:27:47)

ХЕЛИКО БАКТЕРИ, ПСИОРАЗ, САХАР, В С ВИРУСТ БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ!
(2017-08-13 21:16:08)

А.Эрдэнэ-Очир: Өвөл, хаврын хахир хатууг ажрахааргүй насан дээрээ явна даа, би
(2017-08-13 20:57:33)

Эрдэмтэд секс хийхэд хамгийн тохиромжтой цагийг тогтоожээ
(2017-08-13 20:55:53)

Бохь авахдаа найрлага дахь E тэмдэглэгээг нь хараарай
(2017-08-13 20:52:49)

"БИТЛЗ"-ИЙН ХӨШӨӨ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА
(2017-08-13 20:51:00)

“ОЮУТАН ЦЭРЭГ”-ҮҮД МАРГААШ ТАНГАРАГ ӨРГӨНӨ
(2017-08-13 20:49:57)

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР САЛХИ ШУУРГАТАЙ
(2017-08-13 20:48:55)

ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БОЛНО
(2017-08-13 20:47:56)

Х.БАТТУЛГА: ДУНДАЖ ДАВХАРГЫГ БОСГОЖ ИРЭХ ХҮЛЭЭЛТ ҮҮССЭН
(2017-08-13 20:45:54)

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛДОД НИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
(2017-08-09 15:06:17)

БҮРГЭДЧИН ОХИН Н.АЙШОЛПАН АЗИЙН “GAME CHANGER” ШАГНАЛ ХҮРТЭНЭ
(2017-08-09 15:02:44)

С.БАЯР ЭХ ОРОНДОО ЭРГЭЖ ИРНЭ
(2017-08-09 15:00:59)

НЭР ДЭВШИГЧДИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГ АУДИТ, ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГА ХЯНАЖ ЭХЭЛЛЭЭ
(2017-08-09 14:57:43)

ОН ГАРСААР 86 ХҮН УСАНД ОСОЛДОН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
(2017-08-09 14:55:26)

ТАЙЛАНДЫН ХҮҮХДҮҮД МОРИН ХУУР СУРЧ, ТАЙЛАН ТОГЛОЛТ ХИЙВ
(2017-08-09 14:54:00)

ХЯТАДЫН СЫЧУАНЬ МУЖИД ГАЗАР ХӨДӨЛСНИЙ УЛМААС ОЛОН ХҮН АМИА АЛДЖЭЭ
(2017-08-09 14:52:33)

Өрөөсгөл хүр эрвээхэйг зөв устгахгүй харшилтай болно
(2017-08-08 16:52:39)

А.Эрдэнэбаяр: Үндсэн хууль нийгмийн ухамсарын толь байх ёстой.
(2017-08-08 16:48:29)

Тайхарын талд Монгол сарлагыг алдаршуулна
(2017-08-08 16:03:06)

Х.Баттулга өөрийн институтыг АН-ын “хуучин удирдагчдын цуглуулга” болговол буруу замаар орно
(2017-08-08 16:01:17)

Нэмэгдэл хоолонд давс, чихэр нэмж болохгүй
(2017-08-08 14:39:34)

Жолооны 107.000 үнэмлэх эзнээ хүлээж байна
(2017-08-08 14:37:43)

Халаас нимгэн жуулчид Монголыг “онилжээ”
(2017-08-08 14:35:39)

ТЭРБУМТАН РОМАН АБРАМОВИЧ, ДАРЬЯ ЖУКОВА ХОЁР ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦАЛЖЭЭ
(2017-08-08 14:32:13)

ӨНӨӨДӨР "ААВ НАРЫН БАЯРЫН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА
(2017-08-08 14:26:22)

ДАРЬ ЭХИЙН УУЛЗВАРААС САНСАРЫН АЮУЛГҮЙН ТОЙРОГ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ТҮР ХААНА
(2017-08-08 14:25:15)

ХАНБОГДОД ШИНЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖ, 100 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО
(2017-08-08 14:22:06)

Орхон гол сэргэж эхэллээ
(2017-08-07 17:58:37)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.