Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.05.25 / БИЛГИЙН ТООЛЛЫН 11 ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР Өдрий Дэлгэрэнгүй
Хаах
2018.05.25 / БИЛГИЙН ТООЛЛЫН 11
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
Өдрийн наран 5 цаг 04 минутанд мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. 
Зар мэдээ:
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Халаас нимгэн жуулчид Монголыг “онилжээ”

Батынх томоохон дэлгүүртэй. Хүний эрэлт, хэрэгцээг хангах бүх зүйл тэнд бий. Гэвч гэрийн эзэн тооцоогүй, гар султайгаас болоод гавьтай ашиг олдоггүй, бизнес нь ч өргөждөггүй, бахь байдгаараа. Бараа таваар зээлээр авах гэсэн хэнийг ч болов гонсойлгодоггүй учраас хол ойрын улс тэднийх рүү хошуурцгаана.

Ойр орчмынх нь хүмүүс Батыг дориун ашиг олдог, бизнес нь амжилттай яваа нэгэн гэж боддог. Хэрэг дээрээ тийм биш. Тэр бизнесээ өргөжүүлж, салбар дэлгүүр нээхийг хүсдэг ч үүнийгээ биелүүлэхийн тулд юу хийх ёстой, ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тухайд толгойгоо ер гашилгадаггүй. Эмгэнэлтэй, хөгтэй гэмээр амьдралтай энэ айлтай тун төстэй аж төрдөг нэг “өрх” манай улсад бий нь аялал жуулчлалынхан.

“Жуулчдад үзүүлэх, гайхуулах зүйл Монголд хангалттай бий. Үүнд түшиглэн аяллын шинэ брэнд бий болгож, хөгжүүлэх боломжтой” гэдгийг гадаадынхан хүртэл хэлдэг. Гэтэл бид тэр боломжийг бүрэн ашиглаж чаддаггүйгээс Батын нэг адил урагшгүй “худалдаачин” болж хувирав. Үүний үр дүнд халаас нимгэн жуулчид Монголыг онилох болжээ. Өөрт буй эдээ үнэд хүргэж чаддаггүй, “наймааны од”-гүй хүн бусдад хамгийн амархан олзлогддог жамтайг жуулчид юу эс андах билээ.

“Намайг Ундрал гэдэг. Би энгийн л нэг айлын охин. Надад дэлхийг тойрон аялах агуу мөрөөдөл, халаас нимгэн зовлон бий..” хэмээн эхлэх бичвэрийг фэйсбүүкээс уншаагүй хүн ховор биз. Гуравхан сая төгрөгөөр Европын таван орноор хэрхэн зугаалсан нууцаа хуваалцсан бүсгүйн нийтлэл түүнтэй ижил зовлонтой олон хүнд аялах сэдэл төрүүлсэн нь дамжиггүй.

Энэ түүхийг уншсан хүмүүсийн зарим нь “Үнэхээр боломжтой гэж үү” хэмээн гайхширч, нөгөө хэсэг нь түүний зоримог шийдвэрийг сайшааж байв. Гэхдээ дийлэнх нь гадаадад ийм хямд өртгөөр аялах боломжтой, эсэхэд эргэлзэж буйгаа эл нийтлэлийн доор бичиж, түүнийг нээлт хийчихсэн мэт хүлээж авсан нь анзаарагдав.

Угтаа энэ нь хачирхмаар, шинэ үзэгдэл биш. Ундрал шиг зовлонтой ч аялах хүсэлтэй, үүргэвчтэй аялагч дэлхий даяар олширсон, Монголд ч жилийн жилд хэдэн мянгаараа ирдэг гэдгийг албаны хүн хэлж байна. Харин бид энэ талаар төдийлөн мэдээлэлгүй нь дээрх бүсгүйн түүхийг хачирхан хүлээж авах шалтгаан болсон гэлтэй.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2015 онд хийсэн “Аялал жуулчлалын салбарын чиг хандлага ба өөрчлөлт” нэртэй судалгаагаар аялагчдын гол урсгал Ази, Номхон далайн бүсийн орнууд руу чиглэж, нийт жуулчдын 60 гаруй хувийг үүргэвчтэй аялагч эзэлж байгаа нь тодорхой болжээ. Энэ хачирхалтай “уур амьсгал” манай орны аялал жуулчлалын салбарт ч нөлөөлж, энэ төрлийн аялагч 2012 оноос эрс нэмэгдсэн байна.

Нийслэл Аялал жуулчлалын газар (НАЖГ)-ынхан Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийнхөнтэй хамтран мөн онд хийсэн “Улаанбаатар хотод аялсан гадаадын жуулчдын сэтгэл ханамж” судалгааны үр дүн үүнийг баталж буй юм. 2005 оны үед жуулчдын 10 гаруйхан хувийг эзэлдэг байсан үүргэвчтэй аялагч 2012 онд 30, 2015 онд 45 болтлоо өсчээ. НАЖГ-ын харьяа Жуулчны мэдээллийн төвийнхөн ч үүнийг баттай гэдгийг хэллээ.

Тус төвийн мэргэжилтэн Э.Золзаяа “Жуулчны улирал буюу зургаа, долдугаар сард өдөрт багадаа 200-250, бусад үед 60-100- гаад жуулчин үйлчлүүлдэг. Тэдгээрийн олонх нь ганц, хоёроороо явдаг үүргэвчтэй аялагч. Өмнө нь бүлэг жуулчин давамгайлдаг байлаа” хэмээн ярив.

Бидний нэрлэж заншсанаар үүргэвчтэй аялагч, олон улсын хэллэгээр бие даан аялал төлөвлөгч олширсон шалтгааныг МҮИС-ийн Газрын харилцаа, аялал жуулчлалын сургуулийн багш Х.Амармандах “Аялал жуулчлалын компаниудын зуучлал, үйлчилгээний үнэ өссөнтэй холбоотой” хэмээв.

Харин МУИС-ийн багш Т.Амармэргэний “Аялал жуулчлалын босго” номонд “Аялал жуулчлалын гол тоглогч буюу үйлчилгээний байгууллагууд идэвхгүй болж, үйлчилгээний чанар сулрах нь бие даан аялал төлөвлөх гол нөхцөл болдог” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудын үнэлгээ үүргэвчтэй аялагч өсөхөд их, бага хэмжээгээр нөлөөлдөг аж.

Ийм төрлийн аялагч олширсноор ямар урхагтай вэ. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг жуулчдын тоогоор дүгнэх нь учир дутагдалтай. Гэвч манайхан үүнд ач холбогдол өгдөг. Саяхан буюу наадмын өмнө гэхэд л “Энэ оны эхний хагас жилд хүлээн авсан жуулчны тоо сүүлийн 10 жилд байгаагүйгээрээ өсөв” хэмээн Гадаадын иргэн харьяатын газар болон Монголын аялал жуулчлалын холбооноос сүртэй гэгч зарлалаа. Тэдгээрийн багагүй хувийг “хэрмэл бадарчин” эзэлж буй нь гарцаагүй. Тийм байтал бид яагаад баярлах ёстой гэж.

Үүргэвчтэй аялагч хэт олшрох нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг уруу татдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар буй. Учир нь, аль болох хэмнэлттэй, бага зардлаар аялах нь энэ төрлийн аялагчдын гол онцлог юм. Жуулчны мэдээллийн төвийн дээрх мэргэжилтэн “Үүргэвчтэй аялагчид тур операторуудын санал болгосон үйлчилгээг сонгох нь ховор. Үнэтэй байна гэж шүүмжлээд хөтөч ч авдаггүй. Үнэ хямд үйлчилгээний газруудыг л сураглаж, сонгодог” гэсэн юм.

Дэлхийн аялал жуулчлын байгууллагаас гаргасан тооцоогоор аялагчдын нэг өдрийн дундаж зардал 400 ам.доллароос дээш байж гэмээнэ тухайн улсын эдийн засагт эергээр нөлөөлдөг гэнэ. Гэтэл манай улсад ирсэн жуулчид ихдээ 331 ам.доллар (өнгөрсөн оны үзүүлэлт) зарцуулдаг аж. Энэ нь 2002 оноос 178 ам.доллароор өссөн үзүүлэлт. Үүргэвчтэй аялагчид хоногийн 330 байтугай долоо хоногт 350 ам.доллар зарцуулахаас гар татдаг гэх.

Нэг баримт дурдъя. Жуулчны мэдээллийн төвд “Тайга гэстхаус” компанийн тухай мэдээлэлтэй танилцав. Нийслэл болон Хөвсгөлийн нутгаар долоо хоногийн турш аялуулах багцаа тэд 350 ам.доллароор үнэлэн, жуулчдад санал болгодог юм байна. “Бид хамгийн боломжийн, хямд хувилбараар аяллын багцаа үнэлдэг ч тэд татгалздаг. Наадмын үеэр л эрэлттэй байдаг” хэмээлээ.

Үүргэвчээ үүрээд хүссэн газартаа аялах нь хүн бүхний өмнө нээлттэй учраас “Үүргэвчтэй аялагч хүлээж авахгүй” гэж хориглож, хязгаарлах эрх бидэнд үгүй. Гэвч дэлхийн орнууд “хэрмэл бадарчин”-ы тоог хязгаарлах, тэдний халаасыг “сэгсрэх” бодлого баримталдаг аж.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбараа ийн дархлаатай болгож, төвлөрөх орлогын хэмжээ буурахаас сэргийлж байна. Жишээлбэл, Тайландад тухайн улсаас зайлшгүй хөтөч авч, аль нэг жуулчны компаниар үйлчлүүлэхгүй бол ямар ч эрх дархтай жуулчин байсан хөл тавиулдаггүй хуультай гэдгийг “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах онцолсон.

Харин бид олон жуулчин харахаараа “Аялал жуулчлал хөгжиж байна” гэж хөөрцөглөөд, гадаадынханд хөл алддаг. Үнэндээ тэдний тоо тийм ч чухал биш. Харин тэд халааснаасаа хэчнээн төгрөг гарган Монголд үлдээв гэдэг нь л гол асуудал юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга Талиб Рифай өнгөрсөн онд манай оронд зочлохдоо “Хөгжингүй оронд очихоос илүүтэй онгон дагшин байгаль үзэж, нүүдэлчдийн амьдралтай танилцах хүсэлтэй жуулчин олширсон” гэж онцолсон. Ашиглаж л чадвал Монголд аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэр ийн сануулсан юм. Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар ч жуулчид манай орныг зорьдог гол шалтгаан нь үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл болох нь тогтоогджээ.

Дэлхийн орнууд үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой байгаль хиймлээр бий болгож, жуулчдаас мөнгө “салгаж” байхад манайхан ил музейгээ тэдэнд үнэгүй шахам үзүүлсээр өдий хүрлээ. Нөгөөтэйгүүр, монгол хүний хээгүй, зочломтгой, найрсаг занг үүргэвчтэй аялагчид овжноор ашиглан, сохор зоосны ч зарлагагүйгээр Монголын хээр талаар аялах нь олширсон гэнэ.

Саяхан нэг хүн фэйсбүүктээ “Булган аймгийн төвөөс холгүй нэг айлд ороод гарлаа. 80 гарсан эмгэн, өвгөн хоёроор хоол хийлгүүлж идчихээд, орон дээр нь гараад хэвтчихсэн хоёр “шар”-тай таарлаа. Үүргэвчтэй аялагчид юм гэнэ. Магтаалын үгээр хошгируулж хоол, унаагаа гуйлгаар зохицуулдаг бололтой” хэмээн бичжээ.

Саяхан Хөвсгөл, Архангайгаар аялаад ирсэн найз минь “Энд тэнд майхан татчихсан гадаад хүн өчнөөн таарлаа. Хажууд нь жуулчны бааз байсаар атал хээр хоноглож байгаа жуулчинтай нэг бус удаа таарсан” гэв. Гадаадынхан энэ мэтчилэн дураараа дургиж, биднийг зөөлчлөх болж. Ирсэн гийчнийг хол ойр, гадаад дотоодынх гэж ялгалгүй дайлж цайлдаг сайхан уламжлал тэднийг ийн давраажээ.

Нэгэнт хилээр орж ирж буй жуулчдын халаасыг “тэмтэрч”, хэчнээн төгрөгтэйг нь шалгах бүдүүлэг тогтолцоо байхгүйгээс хойш ядаж л тэднийг зорчих унаа, чиглүүлэх хөтөч, буудаллах газраа зайлшгүй сонгодог болгох шаардлага бидэнд тулгарч байна.


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
“Хулгар шарын домог” багачуудын гар дээр очлоо
()

​Г.Гантөмөр: Өндөр үнэтэй багцаар оршуулгын зан үйл хийдэг компаниудыг цэгцэлнэ
()

ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛД ОРСОН 4 НАСТАЙ ОХИНЫ БИЕ САЙЖИРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА
()

ХҮҮХДИЙН БЭЛЭГ ХУДАЛДАЖ АВАХДАА ХАДГАЛАХ ХУГАЦААНД АНХААРАХЫГ ЗӨВЛӨВ
()

ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛД ОРСОН 4 НАСТАЙ ОХИНЫ БИЕ САЙЖИРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА
()

Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨЛСӨН ТАТВАРЫНХАА 90 ХУВИЙГ БУЦААН АВДАГ БОЛНО
()

АЛТАН ҮЕИЙН АНХНЫ БАЛЕТЧИН АЛИМААХҮҮ
()

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
()

ЗАЙСАН ТОЛГОЙ “АВРАГДЖЭЭ”
()

АНУ-аас 350 сая долларын буцалтгүй тусламж авах хэлэлцээ амжилттай боллоо
()

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ӨСГӨВ
()

ӨНӨӨДӨР ТОЧИНОШИН, ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛТАЙ БАРИЛДАНА
()

БАССЕЙН, САУН, ХАЛУУН УСНЫ ГАЗРУУДАД НМХГ-ААС ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ
()

ҮХЦ-ИЙН ГИШҮҮДЭЭР Ш.СОЛОНГО, Б.БУЯНДЭЛГЭР, Ц.НАНЗАДДОРЖ, Г.ТУУЛХҮҮ НАРЫГ ТОМИЛОВ
()

С.Баярыг II эмнэлэгт хэвтүүлжээ
()

Зөрчлийн шинэ хуулийн агуулга, хэрэгжилтэнд анхаарч өгөөч Ц.Нямдорж сайдаа
()

Да хүрээний гурван сайхан хүүхний нэгд тооцогддог байсан Нацагханд
()

С.Баярын биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болсон гэв
(2018-05-23 16:08:58)

Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компанийг хувьчилна
(2018-05-23 15:43:40)

Зууны 100 эмэгтэйг шалгаруулна
(2018-05-23 15:42:16)

Бяцхан хүүд амьдрал бэлэглэе
(2018-05-23 14:40:00)

ПУНГЕРИ ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ МАГАДГҮЙ
(2018-05-23 11:52:12)

Ш.СОЛОНГЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ДЭМЖИВ
(2018-05-23 11:49:02)

А.МАНЛАЙ : Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн
(2018-05-23 11:45:11)

“Өхөөрдөм гоёо-2018” загварын их наадам эхэллээ
(2018-05-23 11:41:10)

У.ХҮРЭЛСҮХ: ШИЙДВЭР ГАРГАХДАА ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ СОНСДОГ ЗАРЧМЫГ БЭХЖҮҮЛНЭ
(2018-05-23 11:38:29)

БААБАР: Хэрэв “Оюу Толгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно
(2018-05-22 16:59:24)

Г.Дэнзэн: Хүн өдөрт доод тал нь 6,000 алхам хийх ёстой гэж ДЭМБ-аас зөвлөдөг
(2018-05-22 16:54:27)

У.Хүрэлсүх: Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа
(2018-05-22 15:52:40)

НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ ТОГЛОЛТ ДАХИН ТАЙЗНАА
(2018-05-22 15:49:19)

Дондогдулам хатны дурсгалд зориулсан газрыг хамгаалална
(2018-05-22 09:33:52)

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ТӨРИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХЭД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ
(2018-05-22 09:24:34)

"Содон", "Москва" хороолол орчмын халуун усыг 4 сар хязгаарлана
(2018-05-21 18:17:47)

ЭЕШ-ын хуваарь гарчээ
(2018-05-21 18:16:23)

“Эс хайрлахын аргагүй ертөнц -2” үзэсгэлэн нээгдлээ
(2018-05-21 17:52:15)

Домогт их аварга Б.Түвдэндорж аварга.
(2018-05-21 17:27:48)

“ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ 2018” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
(2018-05-21 16:45:44)

Монгол орныхоо ойг хамгаалах үйлсэд сэтгүүлчид нэгдлээ
(2018-05-21 12:53:15)

“Унадаг Дугуйтай Улаанбаатар” дугуйн парад байгаль орчинд ээлтэй байхыг уриаллаа
(2018-05-21 12:48:31)

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН УУЛЗАЛТ БОЛОХ ТӨЛӨВТЭЙ ХЭВЭЭР БАЙНА
(2018-05-21 12:23:15)

У.ХҮРЭЛСҮХ: БИД ДОТООДДОО БОДЛОГЫН ЭРЧИМ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ЦАГ НЬ БОЛОХООР БАРАХГҮЙ ОРОЙТЧИХООД БАЙНА
(2018-05-21 12:22:02)

НӨАТ: 50 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО
(2018-05-21 12:17:31)

НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
(2018-05-20 18:13:28)

Монголын суу билэгтэн Япон Цэнд: "Урсаж буй усыг хараад энэ бол ус гэж сэтгэдэг хүн дэ­мий. Харин энэ бол чулуу гэж сэтгэдэг, түүнийгээ үнэм­шил­тэй нотолдог хөгжсөн оюунтай хүн хэрэгтэй
(2018-05-20 18:10:54)

ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
(2018-05-20 18:09:20)

“Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын бэлтгэл бүрэн хангагдлаа
(2018-05-19 17:59:16)

Шүүхийн иргэдийн төлөөлөгч хэдий болтол“МАНУУХАЙ” царайлах вэ
(2018-05-19 17:56:19)

ГХЯ-НЫ САЙД Д.ЦОГТБААТАР ТӨРӨЛХ СУРГУУЛИАРАА ЗОЧИЛЛОО
(2018-05-19 17:53:54)

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛАВ
(2018-05-19 17:50:47)

“Улаанбаатар марафон 2018”-д 30 мянга гаруй иргэн оролцож байна
(2018-05-19 17:47:14)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.