
Хэн нэгэн хүнд хэрхэн яаж бэлэг сонгож өгдгөөс чинь өөрийг чинь тодорхойлж болно гэж Финляндын сэтгэл судлаачид үзжээ. Та хэн бэ?
1. Та бэлэг бэлэглэхдээ тодорхой утга санаа агуулдаг уу?
А. Тийм, тэгэлгүй яахав. 5
Б. Үргэлж тэгдэггүй, тийм ч шаардлага байхгүй. 4
В. Үгүй, энэ тухай бодож байсангүй. 3
2. Та бэлэг сонгох гэж их удаан бодож цэгнэдэг үү?
А. Тийм, энэ бол миний хувьд их чухал зүйл. 5
Б. Зарим тохиолдолд 4
В. Үгүй, авах зүйлээсээ шалтгаална. 3
3. Ямар бэлэг авах тухай та хүнтэйгээ урьдчилан ярьж тохирсон нь дээр гэж үздэг үү?
А. Тийм, юу өгөхөө урьдчилан асуусан нь дээр 5
Б. Заримдаа ч зөвлөлдөнө гэдэг тийм муу зүйл биш л дээ. 4
В. Өөрийнхөө төсөөлөл дээр тулгуурладаг. 3
4. Бэлэг хамгийн гол нь амьдралд хэрэгтэй зүйл бай ёстой гэж та боддог уу?
А. Тийм 3
Б. Заримдаа 4
В. Үгүй, бэлэг гэдэг хамгийн гол нь дурсамжтай зүйл байх ёстой.5
5. Олон жижиг салангид бэлэг хүнд өгснөөс ганц томоохон, чанартай бэлэг /хамт олноороо нийлж байгаад ч юм уу/ өгөх нь дээр гэж та боддог уу?
А. Тийм 5
Б. Зарим тохиолдолд энэ нь дээр. 4
В. Үгүй 3
6. Таны өгсөн бэлэг очсон эзэндээ таны тухай байнга сануулж байгаасай гэж та хичээдэг үү?
А. Тийм ээ. 2
Б. Зарим тохиолдолд 3
В. Үгүй дээ миний тухай өгсөн бэлгээр минь дурсдаггүй юм. 5
7. Бэлэг сонгоход үнэ чанар хоёр хамгийн чухал үзүүлэлт мөн үү?
А. Тийм 3
Б. Заримдаа 4
В. Үгүй. 5
8. Бэлэг бол ямар нэг байдлаар үүрэг хүлээлгэж байгаа явдал гэж та үздэг үү?
А. Тийм. 2
Б. Үгүй 5
В. Бүх зүйл тодорхой нөхцөл байдлаар хамаарна. 4
9. Та гэрийнхэндээ болон гэртээ тохируулж, өөрт чинь хэрэг болж байгаа бэлэг худалдан авдаг уу?
А. Үргэлж тийм байдаг. 2
Б. Үгүй 5
В. Бүх зүйл тодорхой нөхцөл байдлаас хамаарна. 4
10. Жижигхэн бэлгэнүүд нөхөрлөлийг бататгаж, харин үнэтэй, том бэлэг бол ямар нэгэн байдлаар үүрэг болгодог гэдэгтэй та санал нийлдэг үү?
А. Тийм 5
Б. Үүнд ерөөсөө анхаардаггүй. 4
В. Үгүй. 3
36 хүртлэх оноо: Та уламжлалаа хүндэлдэг, ямар нэг байдлаар бусдаас онцгойроод байхыг хүсдэггүй, амьдрал чинь бүх талаараа тогтвортой, байнгын зөв зохицолтой байдаг. Танд найдаж болно. Тиймээс ч найз нөхөд, ойр дотныхон, бүр ажлынхан чинь танд итгэж найддаг.
36-43 оноо: Та ямар нэгэн зүйлээрээ бусдаас илүү байхыг хүсдэг, үгүйдээ л тийм байна гэж харагдахыг хичээдэг. Өөрийнхөө сул тал, сулбагар байдлыг харуулахгүйг хичээхдээ хүйтэн, тооцоотой хүний дүр эсгэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ та огт тийм биш шүү дээ!!!
44- өөс дээш оноо: Таны хүсэл бол найз нөхөд, ойр дотныхныхоо бүхий л хүслийг гүйцэлдүүлж байх явдал. Магадгүй, таны хувьд хамгийн чухал зүйл бол бусдыг ойлгож, ямагт тэдэнд тусалж байх явдал байх л даа. Тэр байтугай та эргээд тэднээс ямар нэгэн тусламж дэмжлэг, хариу хүлээдэггүй. Зүгээр л тэд ямар ч үед, заримдаа өөрсдөө ч мэдэлгүй зөвхөн танд л найдаад ирэх нь танд хамгаас илүү тааламжтай байдаг бололтой.