Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.07.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28 ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР   Үс засу Дэлгэрэнгүй
Хаах
2018.07.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
  Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.09-20.51
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Гал
  Аргын тооллын 7 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 28, Гөрөөсөн толгой одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

АЯЛАЛ гэдэг мэдээллийн дарангуйллаас ангид ертөнц

 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул сумын нутгаар аялсан фото тэмдэглэл - 

Улаанбаатар хотоос зүүн тайгын Цаатан иргэдийг хоёрдугаар сард зорьсон фото аяллын замд Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын нутгийг анх дайран өнгөрөх үед өвөрмөц мэдрэмж төрж билээ. Өвөрмөц гэдэг нь нүдэнд харагдах ертөнц буюу нутгийн байгаль, сумын байшин барилга, орчны хэв маяг сонирхолыг минь татсан юм.Тухайн үед аялалын хугацаа, төлөвлөгөөний дагуу зөвхөн дайраад гарсан төдий тул аялал жуулчлалын ажил эрхэлдэг, гэрэл зураг сонирхдог миний хувьд тус сумд нь 1-рт сонирхолтой баримтат зураг авч болох 2-рт жуулчинд зориулсан аялалын шинэ хөтөлбөр боловсруулж болох гэсэн сэдэл төрсөн тул яалт ч үгүй заавал дахин тухтай очих хүсэл тээгээд буцсан билээ. Энэхүү хүсэл маань ч удахгүй биелэв. 5, 6-р сард хоёр ч дахин аялах боломж тохиож энэхүү бяцхан фото тэмдэглэлийг бичлээ.Эхний аялал Орос, Хятадын гэрэл зурагчидтай хамтарсан аялал байсан бол 2 дахь аялал маань Япон гэрэл зурагчинтай, 3 дахь нь бүр Герман гэрэл зурагчинтай аялал байлаа. Сүүлийн хоёр аялалын 2-р сарынхаас ялгаатай нь урин дулаан болж, цэцэг навч дэлгэрсэн дэлгэр зуны цаг төдийгүй, хугацааны хувьд ч урт, олон шинэ танил, шинэ мэдээллийг агуулсан аялал болов.  Тэмдэглэлээ "TIME TRAVEL" гэж нэрлэсэн нь анх очиход төрсөн "өвөрмөц" мэдрэмж маань дараагийн аялалуудаар бүр илүү "ер бусын" гэх тодотгол нэмж болохоор "Цаг хугацаагаар аялагч" мэт сэтгэгдэл төрүүлсэнд оршино. 

ЦАГААННУУР СУМ

 Хоёр дахь аялалаар Цагааннуур сумын төвийн Эрдэнэ ахын "guest house"-т хэд хоноглов. Анхны аялалаар энэ сумын модон байшингууд өвөрмөц хэв маягтай ч нэлэнхүйдээ жигд, олон ижил байшингаас бүрдсэн нь эртний ч юм шиг, өөр ертөнц мэт санагдаж билээ. 1956 оноос загасны үйлдвэр, улсын агнуурын аж ахуйг түшиглэн суурин болтлоо хөгжсөн "Цагааннуур суурин" нь 1985 оны  АИХ-ын зарлигаар Рэнчинлхүмбэ сумын газар нутгаас тусгаарлагдан "Цагаан нуур сум" болон өргөжжээ.Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын хамгийн хойд захын цэг Их Саяны нурууны Монгол шарын даваа орших ба сумын төв нь Улаанбаатар хотоос 1,048 км алслагдан оршино. Сумын газар нутгийн 90% нь уул тайга, ян сарьдаг бүхий таг, тайга, ойт хээрийн бүс учир нутгийн зам багагүй бартаатай. Тиймээс ч хуучны орос тэргүүд түлхүү харагдана. 
Аяллын дундуур алдарт Тэнгис, Шигшид (Шишгид гол)-д ч очиж амжив. Цэнгэг усны хамгийн дээд махчин загас гэгдэх Дэлхийд ховор, гайхамшиг болсон "Тул" загас энэ голд л өдгөө хамгийн их байдаг. Зургаадугаар сарын 15-аас 10 дугаар сарын эхэн хүртэлх загасчлалын хуулиар зөвшөөрөгдсөн хугацаанд гадны олон орноос жуулчин, загасчид зорин ирдэг аж. Нэг жуулчин зөвхөн энэ бүсэд нэвтрэхийн тулд 1,000$ төлдөг гэх. Энэ мэтчилэн энэхүү сумын нутгаар аялах хугацаанд модон байшингууд, хуучны орос тэргүүд, сумын иргэдийн амьдралын хэв маяг, загасчлал, ан агнуур, худалдаа наймааны ертөнц гэх мэт нь өвөрмөц, ер бусын байлаа. Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгЦагааннуур сумын Шуудан, Холбооны байрЦагааннуур сумын иргэдийн орон сууцЦагааннуур сумын иргэдийн орон сууцЦагааннуур сумын Хаан банкны байрЦагааннуур сумын Захиргааны байр1960 онд баригдсан албан конторХармай багийн малчин Баяраагийн өвөлжөөндЦагааннуур сумын Төрийн банкны байрЦагааннуур сумын Соёлын төвийн байрЦагааннуур сумын Хармай багийн нутагтЦагааннуурын өглөөШишгид голШишгид гол

ДАРХАДЫН ХОТГОР

Улаан Уул сум, Хорьдол сарьдгийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уул (3,089м)Гурав дахь аялалаар Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдын байгалийн  болон ахуйн зураг авах боломж түлхүү гарав.  "Дүүрэнгийн өвөр" гэх газар зусаж буй Лхагва ахын "guest house"-т хоноглож байх үед урдхан дэнж дээр нь тухайн багийн хүүхдүүдэд зориулсан шинэ цэцэрлэгийн нээлт таарч, орой нь үдэшлэгт оролцох боломж гарав.Үдэшлэг болж буй газар хоёр, гурван км орчим зайтай гэсэн учир Лхагва ахыг гуйж 69-аар нь хүргүүлэв. Одод түгсэн шөнийн эзгүй талын дэнж дээрх ганц байшин. Гадаа нь хуучны УАЗ-469, пургон болон мотоциклүүд эгнээстэй. Бүжгийн дундуур залуучууд, бүсгүйчүүд нь гадаа, дотор энэ тэнд болзоотой. нэг тийм өвөрмөц орчин байлаа.Айлд камерны хөлөө үлдээгээд очсон учир шөнийн гаднах орчины зураг авч чадаагүй, мөн таних танилгүй, ганцаарахнаа камертай нөхөр бүжигчдийн дунд жуулчин шиг байсан нь жаахан тийм ч энэ орчины мэдрэмжийг мэдэрсэн нь сайхан дурсамж байлаа. Улаан-Уул сумын нутаг Хөх эрэгУлаан-Уул сумын нутаг Хорьдол сарьдгийн нурууДархадын хотгорЛхагва ахын зусланРэнчинлхүмбэ сумын нутаг Дүүрэнгийн өвөр"Дүүрэнгийн өвөр"-ийн үдэшЛхагва ахын том хүү БилэгдэмбэрэлЛхагва ахын бага хүү ТүмэндэмбэрэлЛхагва ахын бага охин ШинээЛхагва ахын гэргий Баяраа болон 2 охинЛхагва ахын хүргэн Гомбо, Дархадын 9 цагаан адуутай. Дархадын цагаан адуу нь хүйтэнд тэсвэртэй, хүч тамир ихтэй гэдэг юм билээ.Шинэ цэцэрлэгийн нээлтэд зориулсан үдэшлэгШинэ цэцэрлэгийн нээлтэд зориулсан үдэшлэгШинэ цэцэрлэгийн нээлтэд зориулсан үдэшлэгНам гүм ой, уул толгод, ус мөрөн, өглөөний манан, цэцэгс,шувууд мэдээллийн дарангуйллаас ангид ертөнц
            

 

ТАЙГА & ЦААТАН

 Монгол орон нь Ази тивийн төвд дэлхийн хоёр том гүрэн болох БНХАУ, ОХУ-тай хиллэн оршдог бөгөөд хойд хэсэгт нь Сибирийн тайга, өмнөд хэсгээрээ төв Азийн үзүүр дайрч өнгөрдөг ба энэ хоёрын бие биедээ шилжих шилжилтийн зурвас нутаг болдог.  Сибирийн тайгатай хил залган орших Монгол орны хамгийн хойд хэсэг болох Хөвсгөл аймгийн Цагааннуур сум. Цагааннуур сумын баруун, зүүн тайгад одоогийн байдлаар 54 өрхийн 237 цаатан иргэн, 1,970 толгой цаа буга маллан амьдарч байгаа ажээ. Газар нутгийн ихэнх хувийг уул тайга, ян сарьдаг бүхий таг, тайга, ойт хээрийн бүс эзэлдэг гэдэг.Мөрөн хотын орон нутгийн төв музейн мэдээллээр Хөвсгөл аймгийн байгалийн  таг, тайга, ойт хээрийн бүсэд ирвэс, хүрэн баавгай, буга, хандгай, аргаль угалз, янгир, шүлүүс, хүдэр, халиу, булга, гөрөөс, сойр, сойсор, хойлог, хилэм гэх мэт 66 зүйлийн хөхтөн, 245 зүйл шувуу, 33 зүйл загас, 4 зүйл хэвлээр явагч, 4 зүйлийн 2 нутагтан амьдардаг байна. Зөвхөн Хөвсгөл аймагт  монгол орны сээр нуруутан амьтдын 52.9%, ховордсон амьтадын зүйл бүрдлийн 50.6% нь амьдарч байна. "Монгол орны улсын улаан ном"-д орсон 31 зүйл, нэн ховор 10 зүйл, ховор 18 зүйл амьтан байна.      Монгол Улсын үндэсний цөөнхийн хамгийн бага төлөөлөл болох цаатан иргэд, монгол орны хамгийн зэлүүд гэж хэлж болох тайгын онгон дагшин байгаль.Технологийн хөгжил, мэдээллийн дарангуйлал, тансаг хэрэглээнд төөрсөн бидний амьдралаас тэс ангид жинхэнэ "МИНИМАЛИСТ" амьдрал энд байв. Зүүн, Баруун тайгын аялалаар Цаатан Даваажав, Алтай, Батмөнх нартай танилцан сайн найзууд болж С.Ганбат зайран, Сайнцэцэг удган гэх мэт хүмүүстэй танилцан, ярилцах боломж тохиов. Анх тайгыг зорихдоо цаатан хүмүүс бусдыг ховсддог гэх яриаг олон сонссоны дээр бөө, зайран хүмүүсийг ширүүн зан ааштай гэх ойлголттой байв. Харин тайгад очиж эдгээр хүмүүстэй уулзаж танилцсанаар бөөгийн шашин, тайгын амьдрал, тайгын амьтад, цэцэг ургамал, байгал гэх мэтийн талаар мэддэггүйгээ мэдэж, дахин очих, илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзлэлтэйгээр "цаг хугацааны аялал"-аа түр өндөрлүүлэв.Тэмдэглэл бичсэн Ж.Баярмагнай

 
 

 

 


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
ТҮРҮҮЛЖ, АЙРАГДСАН ХУРДАН МОРЬДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАА
()

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРВААЧДАД ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
()

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭ ЦОЛТНУУДАД ЦОЛ, ТЭМДГИЙГ НЬ ГАРДУУЛЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ
()

МОНГОЛ УЛСЫН 23 ДАХЬ АВАРГААР Н.БАТСУУРЬ ТОДОРЛОО
()

Шигшээ тоглолтын эрхийн төлөө Англи Хорваттай тоглоно
(2018-07-11 22:03:48)

Дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулна
(2018-07-11 22:02:04)

Монгол наадам үзэхээр Дээд монголчууд 30-уулаа иржээ
(2018-07-11 22:00:43)

Ш.МӨНГӨНШАГАЙН ЗАЛУУ ЗЭЭРД ТҮРҮҮЛЖ, ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЭВ
(2018-07-11 21:56:55)

ХОЁРЫН ДАВАА ӨНДӨРЛӨЖ, МАРГААШ ГУРВЫН ДАВААГААР БАЯР НААДАМ ҮРГЭЛЖИЛНЭ
(2018-07-11 21:54:38)

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
(2018-07-11 21:53:37)

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
(2018-07-11 21:52:34)

Х.БАТТУЛГА: МОНГОЛ НААДАМ БОЛ БҮХ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ, ОЙЛГОЛЦЛЫН БАЯР
(2018-07-11 21:48:45)

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СУРЫН ТАЛБАЙД ЗОЧИЛЖ НУМ ЭВШЭЭЛГЭЖ СУМ ТАВИВ
(2018-07-11 21:47:23)

ЯПОНЫ ЗАРИМ МУЖИЙН СУУРИНГУУД ҮЕРТ АВТЖЭЭ
(2018-07-06 13:54:01)

МОНГОЛ ТУУРГАТНЫ СОЁЛ, УРЛАГИЙН ИХ НААДАМД ГАДААДЫН 200 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО
(2018-07-06 13:13:57)

БНСУ-ЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ТЭЭВЭРЛЭГЧ НЭМЭГДЭХЭД ТИЙЗИЙН ҮНЭ 20-40 ХУВИАР БУУРНА
(2018-07-06 13:11:42)

Шадар сайд Ө.Энхтүвшин олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй санал солилцов
(2018-07-05 21:18:57)

Ерөнхий сайд ӨМӨЗО-ны удирдлагыг хүлээн авч уулзав
(2018-07-05 21:17:28)

“РИО ТИНТО”-ГИЙН ДАВХАР ЦОХИЛТ БУЮУ МАН ӨГӨӨШ ҮМХЭВ ҮҮ
(2018-07-05 14:32:21)

Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ
(2018-07-05 14:30:02)

Шадар сайд Ө.Энхтүвшин Япон, Хятадын сайд нарыг хүлээн авч уулзлаа
(2018-07-05 14:28:19)

Олон Талт Нээлттэй Хэлэлцүүлэгт өргөнөөр оролцоно уу
(2018-07-05 14:27:12)

Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна
(2018-07-05 14:24:33)

Самар идэх нь эр бэлгийн эсийг эрс сайжруулдгийг туршилтаар баталжээ
(2018-07-05 14:17:36)

Улаан загалмайчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд дуу хоолойгоо хүргэж байна
(2018-07-05 14:16:37)

АЯЛАЛ гэдэг мэдээллийн дарангуйллаас ангид ертөнц
(2018-07-05 14:10:27)

ДОЛООДУГААР САРЫН 9, 10-НД БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА
(2018-07-04 15:09:00)

Хэнэггүй малчдын үнэгүйдсэн амь
(2018-07-04 14:36:28)

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут Бэлтгэлд гарсан бөхчүүдээ эргэлээ
(2018-07-04 14:34:13)

Их Наран хутагт: Хөл толгойгоо олдоггүй байж хүнийг яасан дураараа шүүмжилдэг юм бэ
(2018-07-04 14:32:31)

Нөхөн болон дахин сонгуулийн 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ
(2018-07-04 14:31:06)

"Зөвхөн картаар үйлчлүүлье" аяны хүрээнд иргэдэд карт бэлэглэлээ
(2018-07-04 14:29:36)

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчтэй уулзлаа
(2018-07-04 14:27:57)

Азийн сайд нар Улаанбаатарт чуулж байна
(2018-07-03 18:39:00)

Шадар сайд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгтэй нягт хамтрах хүсэлтээ илэрхийллээ
(2018-07-03 18:37:34)

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
(2018-07-03 18:34:30)

АНУ-д суугаа фото сэтгүүлч Э.Эрдэнэбаярын "Амьдрал Миний Дуранд" гэрэл зургийн үзэсгэлэн удахгүй нээгдэнэ
(2018-07-03 18:27:38)

Ч.Галсан: Урсгал чиглэл хөөцөлдсөн зохиолч нэртэнгүүд олигтой юмнууд байдаггүй
(2018-07-02 20:06:50)

Хамгийн их эрсдэлд орох магадлалтай НАЙМАН улсад Монгол багтжээ
(2018-07-02 17:24:21)

Замыг хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөв
(2018-07-02 17:24:14)

ОРОС-ИСПАНИЙН ТОГЛОЛТЫН ДАРАА В.ПУТИН ИСПАНИЙН ХААНТАЙ УТСААР ЯРЬЖЭЭ
(2018-07-02 13:25:50)

БИДЭНД АМРАХ ЦАГ БАЙХГҮЙ ГЭЖ ХОРВАТЫН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ МЭДЭГДЖЭЭ
(2018-07-02 13:23:56)

ДАШЧОЙЛИН ХИЙДЭД 19 МЕТРИЙН ӨНДӨРТЭЙ МАЙДАР БУРХАН ЗАЛАРЛАА
(2018-07-02 13:19:56)

МОРИН ХУУРЫГ 300 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧ ДЭЛХИЙ ДАХИНАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА
(2018-07-02 13:16:51)

В.ПУТИН, Д.ТРАМП НАРЫН УУЛЗАЛТЫГ 2000 СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
(2018-07-02 13:14:10)

Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
(2018-07-02 13:13:04)

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
(2018-07-02 13:08:38)

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ ҮЗЭХЭЭР ОХУ-Д ОЧИЖ БУЙ ЖУУЛЧДЫН ТООГООР ХЯТАД УЛС ЭХНИЙ ГУРАВТ ЖАГСАВ
(2018-06-26 13:28:49)

Төрийн тахилгат хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
(2018-06-26 13:27:08)

БАЙНГЫН ХОРООД МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2017 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
(2018-06-26 13:25:08)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.