Өнөөдөр ямар өдөр вэ?
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжл Дэлгэрэнгүй
Хаах
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 4. Буд гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
 
Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Дорнод аймаг Булган сум БААРАГГҮЙ ЭРГЭЖ ОЧИХ БАЯН-ЭРХТИЙН ТЭМДЭГЛЭЛ

2018-06-01 13:08:58
1
2
3
4

"Дорнын хүлэг-2018" аялал.

Дорнод аймаг Булган сум БААРАГГҮЙ ЭРГЭЖ ОЧИХ БАЯН-ЭРХТИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чин үнэнийг өгүүлэхэд Чингис хаан, морь хоёр Монголчуудын илэрхийлэл юм. Цэцэн мэргэн ухаант өвөг дээдэс минь морио сүлдэндээ дээдэлжээ. Монгол хүн бүрийн цээжний гүнд адуу янцгааж, цэнгэлийн манлайд туурайн төвөргөөн нүргэлж байдаг.

Морио магтаж үл барму. Монголын мэргэжлийн гэрэл зурагчид нэгэн сэдвийг нарийвчлан гүнзгийрүүлэхээр барьж авлаа.

Тэр нь МОНГОЛ МОРЬ.

Нэгэн цагт биднийг ертөнцөд таниулсан морьдоо хариуд нь дэлхийд таниулахыг зорьж байгаа юм. Үүний тулд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо  төсөл боловсруулж, юуны түрүүнд зурагчдаасаа адуугаар дагнан мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Адуугаа зураглаж, нийтийн өмнө үзэсгэлэн дэлгэнэ. Ном цомог хэвлүүлнэ. Олон улсын үзэсгэлэн, уралдаанд оролцуулна.

Адуу зураглах олон талт ажил Өвөрмонголд хэзээний цэгцэрчээ. Энэ сэдвийн дор тэнд уламжлалт том уралдаан зохиогддог байна. Манай холбооны төлөөлөгчид уг уралдаанд гэрэл зурагчдынхаа бүтээлийг оролцуулж байхаар хэлэлцэн тохирчээ. Дээрээс төсөв, хандив дэмжлэггүй чөлөөт уран бүтээлч гэрэл зурагчид халаасныхаа мөнгийг нийлүүлж, унаа хөлслөн Дорнод аймгийг зорилоо.

Тэднийг нэгтгэдэг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоог төр засгаас жаахан харж үзэхэд л зурагчин бүрт дэмжлэг болж түгэх билээ. Чухамдаа түүх бичлэг улсын ажил юм. Улсын ажлыг гэрэл зурагчид "бор зүрхээрээ", сайн дураараа хийж байгаа юм...

МГЗНХ адууны төслөө наран ургах зүгээс эхлүүлье гэж Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбоонд хандахад дарга Б.Батсайхан нь уриалхан хүлээн авч, өдөрлөг зохиох газраар зуншлага арай түрүүнд эхэлсэн Булган сумыг сонгожээ.

Булган сум Чойбалсан хотын босго давахын наахна 50 км зайд, Улаанбаатар хотоос 600 км-ын алсад байрладаг. Б.Батсайхан тэрээр Дорнод аймгийн Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга мөн аймгийнхаа Хөдөө аж ахуйн газрын дарга юм.

 Монголын 3 сая адууны нэгээхэн хэсэг буюу 20 000 нь Дорнод аймгийн Булган суманд бэлчээрлэнэ. Адуугаа суртчилах нь аймгийн Хүнс, ХАА-н газар, Уяачдын холбооны чухал нэгэн ажил гэж үзэж, байгууллагаараа өдөрлөгт хүрэлцэн ирж, бүх л ажил, асуудлыг гардан зохион байгуулав.

Сум даяараа хамжилцлаа. Тохилог өргөө, тослог хоол цайгаар тавиу үйлчлэв.

-Арай ойр дөт болохоор тэр юм болов уу, манай баруун зүгийнхэн Хэнтий, Сүхбаатар аймгаас хурдны адуу их арилжаж аваачдаг. Дорнодынхон тэр аймгуудаас хурдан морь авдаг уу гэж асуувал:

 - Манай өөрийн Дорнод угшил хурдтай юм шиг байна. Тэдний морьдтой ана мана үзэж, айраг түрүү аваад л байдаг гэж байна. Зүүн гурван аймаг ижилхэн хурдтай байх нь.

Булган сумын засаг дарга Доржийн БАЗАРГҮР зурагчдын багийг угтан авч, сумаа товч танилцуулав. Хүн ам 1800, малын тоо 1 30 000 гэв. Ардын Засгийн Гэгээрлийн Яамны анхны сайд, Д.Сүхбаатарын анхны номын багш С.Жамъян гүн, морин хуураар анхны Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт Гомбодоржийн Жамъян, Улаанбаатар хотын анхны захирагч Моононгийн Баяр, анхны шүхэрчин эмэгтэй Тогоочийн Ойжины Загдхорлоо гээд Булган аймгаас дутахгүй бузгай олон алдартантай сум ажээ.

Булган сүүл гэдэг энергитэй үгтэй ижил болохоороо ийм эрчимлэг байдаг байна уу ч гэж бодогдож байлаа. Ач зээ нартаа Булган нэр өгвөл анхдагчдаар дүүрэн айл байх юм шиг бодол ч төрж байна. Дорнын хүлгийг МГЗНХ-ны дэд ерөнхийлөгч, байгалийн алдарт гэрэл зурагчин Дашийн Октярь, багш, гэрэл зураг судлаач, онолч Вандандоржийн Баттулга, Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цэрэндоржийн Батбаатар нарын жин дарсан зурагчид, Архангайн Б.Цээпил, Сэлэнгийн Ч.Батдорж нарын аймгуудын төлөөлөл оролцсон өргөн бүрэлдхүүнтэй, чадварлаг баг зураглав.

Аялалын гэрэл зурагчин, нийтлэлч  Н.Сүхбат, сүүлийн 3 жил гэрэл зурагт шунан дурласан, философич  Х.Пүрэвтогтох, дипломатич  Содномжамц, адууны болон аялалын зураг сонирхогч, судлаач  Мөнх-эрдэнэ,залуусын төлөөлөл болж мэдээний шуурхай фото сэтгүүлч Б.Бямба-очир, эмэгтэй гэрэл зурагчдаас энэ удаагийн аялалд ганцаараа байсан  “ХААН фото” студийн эзэн  Бундаа, Дорнодын гэрэл зургийн холбооны тэргүүн И.Ариунбат, ахмад гэрэл зурагчин Г.Бадамдовжид, Д. Доржхуяг, Б.Шижирболд нарын фоточид нэгджээ. 

Зурагчдыг ажлаа эхлэхэд байгаль эх хэдэн өдөр үргэлжилсэн битүү үүлээ задлан гэгээ нэмж, хураа хайрлан тоос дарж, салхиа татаж зургийн тодрол чангалж ивээв. Олон зурагчны болор дуран, хурц санамжинд хувилагдаж буусан дорнын хүлгүүд цахимаар өртөөлөн орчлонг нэлэнхүйд нь бөмбөрдөж нижигнэвэй.

Шөнө хугаслан үүрийн бүдэг бадаг гэгээн доор засаг даргын зөвлөхөөр хөтөчлүүлэн, түүний ган хүлгээр Д.Октябрь багшийн хамт баруун зүг Булган уулыг хаяалж, Баян-Эрхтийн хөндийг чиглэн хурдаллаа. Тэнд нэн түүхт уул бий гэх нь Туг уул юм. Наахантайх Норовлин уулан дээр гарахтай зэрэгцэж галт улаан нар өлмий доороос өндийлөө.

Мөн ч гайхалтай тунгалаг өглөө еэ. Хөлөнбуйр зүг, талын ирмэг, тэнгэрийн хаяанд Туг уул гурвалжлана. Хангайнхаар бол жаахан толгой юм. Гэвч цасан дуулгат оргилуудаас ч тод түүхийг хадгалаж үлджээ.

Чингис хаан аян дайнд явахдаа Хамаг монголын хараа ихт Хар сүлдээ тэр уулын оройд залснаар Туг уул гэж нэрлэгдэх болжээ. Хожмоо нэгэн үед тэр орчмын ард олон тав арван ямаатай, чөдрийн ганц хоёр мориноос өөр хөрөнгөгүй нилээд ядуурч, Сэцэн хан аймгийн Хэрлэн барс хотын чуулганд харж үзээч хэмээн өргөдөл өргөхөд бүтээлч, сүйхээтэй, хүнлэг дарга чин ван Тогтохтөр шаламгай хөдөлж, Хар сүлдний элч сүлд буюу хувилбарыг залах мэргэн санаагаа хэрэгжүүлж, Туг уулнаа Чингисийн шүтээний сүмийг байгуулж, түүнд хуримтлагдсан жасын хөрөнгөөр ядарсан албатуудаа ажилтай орлоготой болгож байжээ.

Монгол хятад урчууд шүтээний сүм барих газрыг хайж явтал хурга хариулсан хүү тааралдахаар нэрийг нь асуутал Баян-Эрхт гэж хариулж гэнэ. Тэд энэ их билэгшээлтэй нэр байна гээд тэр газарт сүмийнхээ газрын сонгосон ажээ. Орчны газар Баян-Эрхт нэрийг олов. Тэр цагаас ламын уншлага, хонхны дуу тасралгүй байсаар, 60 орчим лам эгнэж суусан дорно нутгийн төв хийд байхдаа 1937, 1938 онд лам нар нь баривчлагдаж, хийд 1939 онд буулгагдаж, чулуу, тоосго нь 1940 малын хашаа хороо руу ачигдаж дуусчээ.

 Чингисийн шүтээний сүмд цугларсан малын буян энэ цагт ч дундарсангүй. Хур хомс, айлууд зусландаа буугаагүй, мал цөөн байна гэх ч зураг авахуулахаар зориуд тавьсан аятай дуу алдам олон мал хөндийг дүүргэн байлаа. Тийм арвин түүхтэй, ийм баян малтай, саа мөнгөн Хэрлэнгийн хэсэгхэн тохойг саруул гэгээнд тултал зураглаж чадсан багш бид хоёрын аяллын төлөвлөгөө эрт өглөөгүүр биелж, идэх уухлуу ухалзалгүй, гэдэс сэтгэл өег, инээд алдангуй өнгөлөг цоглог өнжсөнийг нөхөд минь анзаараа болуу, яаагаа бол. Хөтөч ийм гоё газар авчирна гэж хэн мэдлээ. Нуга нь ногоороод, айлууд нь сувдраад, адуу мал нь багшраад ирэхээр Баян-Эрхт юу харуулдаг байх нь вэ, та минь ээ. Эргэж ирэхээ л нэг ирнэ дээ. Намсрайжавын СҮХБАТ МСНЭ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.

 Дорнод аймгийн Булган сумын алдартнуудтай танилцана уу

С. Жамъян- Гүн, Ардын Засгийн Гэгээрлийн Яамны анхны сайд, /Д.Сүхбаатарын анхын номын багш/

Гомбодоржийн Жамъян - Алдарт морин хуурч, Ардын Жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай морин хуурч,

Моононгийн Баяр - Улаанбаатар хотын анхны захирагч,

Дамдины Намсрай – Монгол Улсын Тээврийн Яамны анхны сайд, / 1940-1948 он/ шатрын спортын ууган мастер, сурын спортын мастер,

Тасрангийн Балдан – Монгол Банкны Ерөнхий Хорооны анхны дарга /1940 он/, “улсын мэргэн” харваач,цолтой, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,

Жигмидийн Алтангэрэл – Сангийн сайд /1925-1927 он /,

Сэнгийн Цэвээнсүрэн - 1924 оны анхны Үндсэн хууль батлалцсан, Мятавын Гэндэн – Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, “Эх оронч”,

Сүхбаатарын Баяр – Дорнод аймгийн дарга 1931-1934 он,

Доржийн Жигжид – Ахмад дайчин хүндэт хилчин,

Сүхбаатарын Жадамбаа – эдийн засгийн ухааны дэд доктор,

Донойн Пүрэв – Шүүх Яамны сайд 1972-1978 он, Унгар Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1978- 1981 он, хууль зүйн ухааны дэд доктор,

Алтангэрэлийн Дашнамжил – Төр нийгмийн зүтгэлтэн,

Дорнод аймгийн номын сангийн анхны үүсгэн байгуулагч. Сэдийн Дугарсүрэн – анагаах ухааны доктор, хүндэт профессор, хүний их эмч,

Пэрэнлэйсамбуугийн Дорждэрэм – химийн ухааны дэд доктор, шатрын спортын дэд мастер,

Гомбожавын Очирваань – анагаах ухааны дэд доктор, хүний их эмч, хурандаа цолтой,

Тогоочийн Ойжины Загдхорлоо – анхны шүхэрчин эмэгтэй, Монголын түүхэнд анх удаа шүхрээр буусан эмэгтэй, Самбуугийн Лхам – мото спортын мастер,

Цэвээний Жүгдэр – шатрын спортын мастер,

Шаравын Пүрэвжав - – шатрын спортын мастер,

Санк – радио спортын олон улсын хэмжээний мастер,

Жамъангийн Цолмон – буудлагын спортын мастер,

Бавуугийн Шагдар – Улсын тэргүүний сайн малчин,

Доржийн Дэндэв – анхны мянгат малчин

Жигжидийн Нина – Монгол Улсын аварга саальчин

Гомбо Оюунсүрэн - Монгол Улсын аварга малчин



Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
()

ЗТХ-ийн сайдад нэрээ дэвшүүлэхгүй гэв
()

Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томиллоо
()

Айраг суманд үерийн улмаас тогтсон усыг шавхах тоног төхөөрөмж байхгүй
()

БОГД УУЛНААС ЯПОНД АВААЧИЖ НУТАГШУУЛСАН ТАРВАГА 16 ЖИЛ АМЬДАРЧЭЭ
()

ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ЗУУ ГАРУЙ АЖИЛТАН АМИА АЛДЖЭЭ
()

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСГАЙ АГЕНТЛАГ БАЙГУУЛАВ
()

Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
()

Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
()

Я.Содбаатар сайдаар, Ц.Бат-Энх дэд сайдаар томилогдохоор яригджээ
()

ХҮНИЙ ЭС ҮХЖИХ ЯВЦЫН ХУРДЫГ ТОДОРХОЙЛЖЭЭ
()

ТӨМӨР ЗАМ НЭЭГДЭЖ, ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРЛОО
()

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчийг томилов
(2018-08-13 18:30:08)

Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ
(2018-08-13 18:28:56)

Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ
(2018-08-13 13:55:09)

Н.Амартүвшин: Залуучууд дуу хоолойгоо нэгтгэх ёстой
(2018-08-13 13:45:07)

32 МЯНГА ГАРУЙ ОЮУТАНД 75 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
(2018-08-13 13:03:44)

УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
(2018-08-13 13:02:03)

ШАНХАЙН ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН VI УРАЛДААНД О.АНУЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
(2018-08-13 13:00:48)

ЗТХЯ-НЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
(2018-08-13 12:59:25)

ХҮЧТЭЙ ҮЕРИЙН УЛМААС ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХААГДЛАА
(2018-08-12 14:35:08)

“Сэлэнгэпресс “ хөлбөмбөгийн клубын бяцхан тамирчид ”FUTURE CUP” олон улсын тэмцээнээс 2 р байр эзлэж, мөнгөн медалийн шагналыг эх орондоо авч ирлээ
(2018-08-12 12:58:43)

“ТАЙВАНИЙ ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН ТЭТГЭЛГИЙГ 292 ОЮУТАН ГАРДАВ
(2018-08-12 12:13:29)

Улаанбаатараас Сайншанд руу хөдөлсөн суудлын галт тэрэг замаас гарч унажээ
(2018-08-12 12:09:22)

186 нэрийн сурах бичгээс 24 нэр төрлийг нь шинээр хэвлүүлж байна
(2018-08-12 12:04:11)

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2018” НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
(2018-08-12 11:58:52)

“Хөл нүцгэн гүйлт”-ийн марафон Богдхан уулын аманд болно
(2018-08-10 15:39:34)

БНХАУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах 40 оюутан урилгаа гардаж авлаа
(2018-08-10 15:30:49)

Говь-Алтай аймгийн Тонхил суманд яруу найрагч Т.Очирхүүгийн шүлгэн хөшөөг босголоо
(2018-08-10 15:22:15)

Э.Мөнх-Очир: Тэр Л.Оюун-Эрдэнэ л У.Хүрэлсүхээр тоглочихлоо шүү дээ
(2018-08-10 13:55:24)

НИТХ-ын Тэргүүлэгчид зуны саруудад 7 удаа хуралдаж нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргав
(2018-08-10 13:19:40)

ХЭТ УДААН УНТАХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДГИЙГ ИХ БРИТАНИЙН ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ
(2018-08-10 13:17:44)

ОУОХ-НЫ МАРКЕТИНГИЙН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР Б.БАТТҮШИГ СОНГОГДОВ
(2018-08-10 13:13:12)

НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН 14 НАМААС 13-ЫГ НЬ БҮРТГЭЛЭЭ
(2018-08-10 13:10:03)

ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ
(2018-08-10 13:08:49)

Ц.Нямдорж: Ерөнхийлөгч бид хоёрын хооронд яс хаяна, их ч хар муур гүйлгэж байна. Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй.
(2018-08-09 19:19:35)

Н.Энхбаяр: Тархиа хөгжүүлье гэвэл хоолноос соёлтойгоор татгалзаж сурах хэрэгтэй
(2018-08-09 18:57:47)

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлнэ
(2018-08-09 18:19:43)

“ХУБИЛАЙ ХААН, МАРКО ПОЛО” ГОЛЬФИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛОВ
(2018-08-09 18:13:05)

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ “ЗӨВ АМЬДРАХ УХААН" ТӨВД АЖИЛЛАВ
(2018-08-09 18:01:03)

С.Нэргүй: Заяа таван тэнгэр оршдоггүй айл өрх, хувь хүн гэж үгүй
(2018-08-08 17:26:50)

Paparazzi сэтгүүлийн “МОНГОЛ”-оороо гоёсон тусгай дугаар худалдаанд гарлаа
(2018-08-08 17:25:20)

170 ОРЧИМ ТАЛБАЙД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ, ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО
(2018-08-08 17:23:27)

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭ ДҮРМИЙГ 11 ДҮГЭЭР САРААС МӨРДӨНӨ
(2018-08-08 17:21:49)

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТОКИО, БЭЭЖИН, ВЛАДИВОСТОКТ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭНЭ
(2018-08-08 17:20:28)

АГААР ШИГ АМЬД...
(2018-08-07 17:32:05)

14 хоногийн дотор 92 иргэнийг аварчээ
(2018-08-07 13:56:53)

Орчуулагч О.Чинбаяр олон улсын уралдааны шилдэгт багтжээ
(2018-08-07 13:55:27)

Нийслэлд 8 настай хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ
(2018-08-07 13:53:07)

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗАЛИЛАНГИЙН ҮЙЛДЛЭЭС БОЛГООМЖЛОХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЭВ
(2018-08-07 13:48:30)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.