Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.09.24 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15 НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР Дэлгэрэнгүй
Хаах
2018.09.24 / БИЛГИЙН ТООЛЛЫН 15
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
  Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.42-18.44
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Огторгуй
  Аргын тооллын 9 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Зар мэдээ:
Захиалгын Утас: 9011-1135 Тэрэлж Чанар амралт захиалга өдөр бүр авч байн Манай амралт нь Тэрэлж голын хөвөөнд буюу УБ-2-ын Зүүн хойно байрлалтай (Голын хойд талд) Чанар амралт нь нэг 150-200 хүн хүлээж авах боломжтой Өдрийн 2 хоолтой байр нь ороод нэ
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Машин оролцуулж болно. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй, шалтай, тавилгатай, сийлбэртэй гэр зарна. Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Л.Жаргалсайхан: Шувууг хайрлана, хамгаална гэдэг ядахдаа хог хаяхгүй байх мод бут тарихаас эхэлдэг

 

Шувууны Жагай хэмээн шувуу судлаачид, гэрэл зурагчдын дунд танил болсон Л.Жаргалсайхантай ярилцлаа. Гадаад харилцааны мэргэжилтэй тэрээр олон жил Гадаад харилцааны яаманд, сүүлийн 20-иод уул уурхайн компанид ажиллажээ. Хожуу шувуудтай "нөхөрлөсөн" түүнтэй шувуу гэгч амьтны сонин сайхны талаар хөөрөлдлөө. Тэр уурхайн нөхөн сэргээлтэд ажиллаж байхдаа шувууны зургийг авч эхэлсэн гэнэ.

-Шувуу харж ажиглах нь танд юу өгдөг юм бэ, та юуг нь илүү ажигладаг вэ?-Тэд хоорондоо муудалцана, тоглоно, өрсөлдөнө гээд сонирхолтой зан үйл гаргадаг. Жишээ нь энэ зургийг ажиглаарай. Модны мөчир дээр сууж байгаа хоёр шувууг Шивэр энхэт бялзуухай гэдэг. Нэг нь мөчир дээрээс доошоо тонгойж ус уудаг юмсанж. Өөд өөдөөсөө уурлаж байгаа нь суудлаа булаацалдаж байгаа хэрэг. Суух мөчрөө булаалдаж буй шувуудШувуудыг бас зүгээр л ажиглаад зураг буулгаад байдаггүй.Тэднийг судлана, уншина, бас зургийг нь сайхан буулгахын тулд гэрэл зургийн камер, дурангаа яаж ашиглах вэ гэдгийг сурдаг. Шувууны зураг авна гэдэг стресс тайлахаас гадна мэдлэг боловсролоо ч дээшлүүлэх, танин мэдэх их боломж байгаа биз. Шувуу судлахаар түүний амьдрах орчин нуур ус, мод ургамал бүхнийг таниж мэдэхээс өөр аргагүй. Хэрвээ ой мод, нууранд ямар нэгэн чимээ авиагүй, амьд амьтан байхгүй бол уйтгартай биз дээ. 
-Шувуу тун амархан үргэчихдэг амьтан. Үргээхгүйгээр гоё кадрууд буулгах хэцүү ажил байж таарна?-Шувууны зураг авах хүнд бэрх боловч өндөр сорилттой төрлийн нэг. Хөдлөхгүйгээр маш удаан тэвчээртэйгээр хүлээх болдог, дараа үргээлгүй ойртох хэрэгтэй. Шувуу болгон өөрийн аюулгүй орон зайтай. Жижиг шувууных 5-10 метр, том шувууд болох бүргэд, тас, ёл айж үргэх нь арай бага, аюулгүйн зай нь 20-30 метр байдаг гэнэ лээ. 
-Монголд хэд орчим шувуу байдаг вэ, та хэдэн шувууны зураг авсан бол?-Манай оронд 480 гаруй шувууд бүртгэгдсэн байдаг. Тоймлон хэлвэл тэдгээрийн 80-аад суурин шувуу, зусч үрждэг 200-300 нь нүүдлийн шувуу, зарим нь Монголоор зөвхөн дайран өнгөрдөг, дээр нь тохиолдлоор буюу төөрөөд, салхинд туугдаад орж ирсэн шувуууд бас бий . Би одоогоор 350 гаруй шувууны сайн, муу зураг авчихаад байгаа. 
-Шувуутай холбоотой сонин түүхээсээ хуваалцаач. Монголд Ягаан нал буюу Фламинго ирж байсан гэж дуулсан?-Шувуу судлаачдын хэлж буйгаар өмнө нь 4-5 удаа манайд бүртгэгдсэн байдаг юм билээ. Шувуу судлаач Ариунбаатар, Түвшинтөгс хоёр маань судалгаагаар явж байхдаа Архангайд Ягаан нал хараад над руу залгаж хэл дуулгасан. Хоёр жилийн өмнө л дөө. Би ч шөнөжин давхиад маргааш өглөө нь очиж зураг авч байлаа. Хөөрхөн нь ижлээсээ төөрсөн тэр амьтан тувт хунгийн сүрэг бараадаастай. Нил ягаан буюу Фламинго
Хун усан дээр хөвж байгаад урт хүзүүгээрээ ус руу шунгаж хоол тэжээлээ олдог бол Ягаан нал урт хөл дээрээ явж дээд хутгууран хошуугаараа усны бичил амьтныг шүүж иднэ. Хөвж яваа хунгуудын дунд тэр урт хөлөөрөө овс овсхийн алхалдаг нь инээдтэй харагддаг юм билээ. Зугаатай нь хун шувууд түүн рүү ихэд гайхширч хараад л илэрхий хүнийрхэж байгаа юм. Гудамжинд этгээд гаж хувцасласан хүн рүү хүмүүс яаж хардаг билээ, яг л тэр л харцаар./инээв/Ижлээсээ төөрч Монголд саатсан Фламинго
Идлэг шонхор хүн ойртохоор дургүйцэж байгаагаа, нислээ гэдгээ илэрхийлдэг. Хэрвээ толгойгоо үе үе тонгосхийлгээд уурлаж байгаагаа илэрхийлэх ч юм уу. Ийм үед бага багаар ташуулдаж алхаж зогссоор ойртож зураг авдаг. Нэг удаа шонхрын зураг авч байгаад 7-8 метр ойрхон дөхөөд оччихлоо. Ер тоосон шинжгүй шүү. Гэмтэж шархадсан юм болов уу гээд алхаад очтол хэвтээд өгсөн. Очтол дөнгөж нисч эхэлж байгаа гэнэн залуу шонхор байж. Бас хэт их идээд  цадчихсан бололтой. Залуу гэнэн идлэг шонхор
Хунг үнэнч гэдэг. Энэ бол хүмүүсийн аман яриа. Сахалт хөхбух амьдралдаа нэг удаа хосоо сонгодог. Үржлийн үедээ эр нь маш гоё өнгө зүстэй болж, дуулж бүжиглэдэг үүгээр зогсохгүй маш халамжтай эцэг гэж амьтан судлаачид бичсэн байдаг. Төө хүрэхгүй энэ бяцхан, шаламгай шувуухай манай өвлийн хүйтэнд олноор үрэгдэх боловч үржил сайтай. Зун нуурын зэгсээр ирж суурьшаад зэгсний дунд үүрээ барьдаг юм.Хайр дурлалдаа үнэнч Хөх бух
-Шувуу ер нь хэр ухаалаг амьтан бэ, ажиглаж байхад ухаалаг зан төрх гаргадаг уу?-Хүн өөрийгөө хамгийн ухаантай гэж боддог. Гэтэл тэд нарыг бид мэдэхгүй.  Одоогийн ухаалаг хүн Хомосапиенс 300 мянган жилийн өмнө үүссэн гэдэг. Гэтэл шувуу 120-150 сая жилийн өмнө үүссэн. Энэ олон сая жилийн хөгжил, байгалийн эволюцийн явц түүнийг төгс болгосон гэж би боддог. Бүх шувууд өөрийн амьдрах орон зайтай. Хэрээний овгийн шувууд гэхэд маш ухаалаг байдаг гэсэн судалгаа уншиж байсан. Идэш тэжээлээ олж байгаа хэлбэр нь тун овжин сэргэлэн амьтан шүү. Тэр тасыг дагаж хоолоо иддэг. Сэг зэмийн бараанаар хэрээ, шаазгай дараа нь том шувууд ирдэг. Идэш тэжээлээ ч хамгийн түрүүлж олно. Хөдөө хээр цайлаад босоход хэрээ л хамгийн түрүүнд ирдэг шүү дээ. Чоныг бас хэрээ үргэлж дагаж явдаг гэдэг дээ. Тэгэхээр тэр яах аргагүй амьдрах аргаа олчихсон амьтан. Хэрээ тасыг явж хоолоо идье гэж дуудаж байгаа нь
-Тэгвэл үр төлөө хамгийн сайн хамгаалдаг нь ямар шувуу бол?-Шувуу үр төлөө гайхалтай хамгаалж чаддаг. Миний мэдэхээр 5-6 арга хэрэглэдэг. Хэрвээ тогорууны дэгдээхэйг тусгаарлачихвал авах гэж янз бүрээр үзнэ. Эхлээд нисч тойроод чанга дуугардаг. Болохгүй бол далавчаа чирээд мөлхөж жүжиглэнэ. Тэр нь би шархадчихлаа гэж дүр эсгэж байгаа хэрэг. Араатан амьтад ийм үед шууд түүн рүү дайрч таарна. Тэгээд ойртох гэвэл жаахан холдож ниссээр дайснаа холдуулдаг. Эсвэл бүх өдөө өрвийлгөөд үнэгэн шогшоогоор явна. Энэ нь бас л дэгдээхэйнээсээ амьтныг холдуулж анхаарлыг нь сарниулж байгаа хэлбэр. Эсвэл далавчаа дэлгэж том болгоод айлгах гээд янз бүрийн арга заль хэрэглэдэг. Бүжиглэн тоглож буй хос тогоруу
Монголчууд ангирыг лам шувуу гэдэг. Улбар шар өнгө орсон болохоор нь тэгж нэрлэсэн болов уу. Эрэгчин нь зөвхөн эмэгчингээ ангаахай дэгдээхийгээ хамгаалдаг. Аюулыг мэдрэхээрээ хамгийн түрүүн орилж хашгирч, ойр ойрхон нисч буудаг. Үүргээ биелүүлж бусдыг сатааруулж байгаа нь тэр. Тэр хооронд нөгөөдүүл нь дайжиж оддог. Тэгэхээр тэд ухаалаг байгаа биз. -Шувууг дагаж хэр олон газар нутгаар аялсан бэ?-Би Баян Өлгийгөөс бусад бүх аймгаар очиж үзсэн. Шувуу л сонирхдог болохоор тэр юм уу байгалийн гоё үзэсгэлэнт газрыг тэр бүр анзаардаггүй дутагдалтай. Хүн сонирхдог юмандаа л анхаарал хандуулдаг гэдэг тэр байх. Тэр авсан зургуудаа 2 жилд нэг удаа эмхэтгээд шувууны зургийн цомог гаргадаг. Одоо 4 ном гаргачихаад байгаа.Ингээд хэдэн цаг ч зогсч магадгүй
-Таны анзаарснаар хамгийн их шувуутай газар?-Говийн бүрд шандуудад нүүдлийн үеэр шувууд ихээр цугладаг. Говиор нисч яваа ихэнх шувууд горхи ус бараадангаа амарч байгаа нь тэр. Дорнодын нуурууд бас шувууд ихтэй. Баруун тийшээ Ховдын Хар ус нуур байна. 
-Шувууд эхнээсээ ирээд эхэлчихсэн. Тэр холоос ирж байгаа шувууд хэр ядардаг бол, та анзаарсан уу?-Хамгийн хол нь хаа байсан Австрали, Шинэ Зеландаас, ойрхон нь Хятад Японоос ирдэг.  Андашгүй ядарсан нь илт анзаарагдана. Тэр үед нь хамаагүй ойртож үргээмээргүй, өрөвдмөөр. Шувуу судлаач Ганхуяг гээд найз маань холоос ирсэн хоёр хараацайн зураг хөөрхөн зураг авчихсан байсныг харсан юм. Тэр хоёр хоёулаа тавцан дээр буугаад нэгнээ түшээд хүзүү нь гилжийгээд унтчихсан. Ер нь жижиг шувууд нэлээн ядардаг байх.

-Тийм их ядарч туйлдан байж энд зусах гэж ирсэн жигүүртнийг манайхан сүүлийн үед бас л хайр гамгүй агнаж байна. Ялангуяа мухар сүсгийн үүднээс. Танд хэр анзаарагддаг вэ?-Манайхан зах зээлд орсноос хойш зэрлэг амьтан, шувуунд дэндүү хүнийрхүү сэтгэлээр хандаж байна. Маш олон шувууг агнаж алж байна. Уг нь үүнийг хуучны сайхан зан заншилдаа ямар сайхнаар тусгаж хамгаалж ирлээ дээ. Гэтэл орчин үед мухар сүсэг, бөөгийн шашны балгаар хайр найргүй агнаж байна. Жишээ нь ууль шувууны өд сөдийг бөөгийн зан үйлд ашиглах зорилгоор агнадаг.  Сүүлд сарьсан багваахайн үүр зарна гэсэн сургаар бас л бөөн юм боллоо.Уран шувуу гоёмсог үүрээ урлаж байгаа нь
Уран шувууны үүрийг гэхэд хүмүүс гэртээ тавьбал сайн гээд авчихдаг. Гэтэл гадаадад хийсэн судалгаагаар уран шувуу буцаж ирээд хуучин үүрнийхээ ойролцоо шинэ үүр барьдаг гэж уншсан. Уран шувуу үүрээ барихдаа хуучин үүрнийхээ олсны ургамлаас авдаг, үүрээрээ баримжаалдаг бололтой.-Ингэхэд хотын төв хэр олон шувуутай вэ?-Хотын төв, Төрийн ордны хойд талын цэцэрлэг, Гутлын 22-ын цэцэрлэгт ямар гоё шувууд ирдэг байсан гээч. Одоо ногоон байгууламж муутайгаас багассан. Гэхдээ анзаарвал 30-аад төрлийн шувуу хотод бий. Өвөлдөө манай тагт дээр Их хөх бух, Номин хөх бух, Өрний тоншголжин, ойролцоо модоор Энхэтбялзуухай, Сар, Шаазгай гээд харагдана аа.Энэ өвөл хотод нэлээн өвөлжсөн Эгэл зана (Pyrrhula pyrrhula)
-Биднийг бага байхад хавар болгон шувуунд үүр хийнэ гэж ажил байж билээ. Шувуугаа бид яаж хайрлах ёстой юм бэ?-Ноднин хавар баахан Хуруут хун ангачихсан байхад говийн нэг уурхайн залуучууд усны машинаар ус зөөгөөд багахан цөөрөм үүсгэж, ундаалж байгаа мэдээ харсан,тун сайхан санагдсан. Шинэ авто зогсоолын тэнд Хун нуур гээд карьерийн ус бий. Тэр орчмыг НБХГ, шувуу сонирхогчид нийлээд цэвэрлэдэг. Саяхан очоод ирлээ. Үнэхээр харамсмаар, тэр чигээрээ хог байсан, дотор нь малын үхсэн сэг, шар айрагны шил гээд бүх төрлийн хог байсныг цэвэрлэсэн байна лээ. Монголын шувуу хамгаалах төв гэж судлаач залуусын байгуулсан ТББ бий. Тэд маань шувууны үүр хийхийг хүүхдүүдэд заагаад хамт очиж байрлуулдаг. Шувууг хайрлана, хамгаална гэдэг бол ядахдаа хог хаяхгүй, мод бут тарьж ургуулахыг хэлэх байх даа. -Ач зээ нарыгаа дагуулж шувуу нүдлүүлдэг үү?-Хоёр зээ маань Германд амьдардаг. Шувуу сонирхдог. Шувуу хооллож байхад ирсэн хэдэн шувууны нэрийг хэдийнэ тогтоочихсон. Тэнд шувуу хооллодог, надад шувууны үүр өгч явуулдаг улс бий. /инээв/ Шувуу сонирхож судладаг хүүхэд байгальд  хайртай хүн болж өсдөг. Мэдээж  судлаач болох албагүй. Шувуу судалдаг хүн ядаж дээшээ хардаг байхгүй юу. Хотын төвд шувуу харагдахгүй л гэдэг. Гэтэл ажиглаад харвал олон шувуу бий дээ.

Өгий нуур хүн бүхний зорьж очдог газар болчихсонд Л.Жаргалсайхан гуай харамсдаг гэлээ. Тэнд ховор төрлийн хэд хэдэн шувууд ирж зусдаг байж. Гэтэл нуурын эрэг сайраа хүнд булаалгачихсан шувууд хэдийнэ дайжиж эхэлсэн гэнэ. Шувуу олж харахад хэцүү болсон байна лээ. Учир нь хүмүүс нэг удаа амраад явахаа бодохоос биш тэндэхийн эзэн амьтдыг үл ойшоодог хайнга зантай.

Тэрбээр энэ тухай "Хүн хүний сонирхол өөр. Бусдын сонирхол хообийг хүндлэлгүй яахав. Гэхдээ бодолцох зүйл бий. Дарьгангын Зэгстнууранд очоод шувуу ажиглаад сууж байтал бөөн машинтай хүмүүс ирээд архи уугаад дуулалдаад явчихсан. Магадгүй тэр дуугаа хотод караоэкэд хаана ч дуулж болно шүү дээ. Түүний оронд Монголд цөөхөн харагддаг ховор шувууг харах сайхан биш гэж үү. Тэр сайхан газар байгалийг үзэж харахгүйгээр архи уухаар л ирсэн юм гэж үү. Үлдээсэн зүйл нь баахан хог. Тэрхийн цагаан нуур бас л адилхан. Арваад жилийн өмнө ямар сайхан байлаа. Өнгөрсөн зун очиход эрэг нь тэр чигээрээ хог. Сайхан шувууны зураг авлаа ч цаана ч усны сав хэвтэж байвал ямар харагдах вэ дээ" гэсэн юм. Байгаль хамгаалагч, байгальд элэгтэй хэдэн хүмүүс тэдний хаяад явсан хогийг цэвэрлэж барах уу.Хобби нэгт нөхөдтэйгээ
Сүүлийн үед манай малчид нуур ус, булаг усныхаа эхийг тойроод зусчихдаг болсон ажээ. Энэ нь угийн гандаж байгаа дээр улам нэмэр болчихдог гэнэ. Хуучны хөгшчүүдийн тийшээ л малаа бэлчээдэггүй юм, голын эх гэсэн үгсийг одооны бид мартчихжээ хэмээв. Харин одоо хамгийн найдвартай байгаль хамгаалагч нар нь зэгс тойрсон шумуул л болж дээ. Байгаль өөрөө өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр хэмээн тэр ярьсан юм.Шувуу хотжилт байгаль экологийн аюулыг хамгийн хурдан мэдэрч байгаа амьтдын нэг. Хамгийн энгийн жишээ гэхэд тэр шилэн барилгыг тэнгэрээс ялгаж хардаггүй. Тиймээс нүүдлийн үеэр мөргөж үхэх тохиолдол цөөнгүй гардаг гэв. Намар гэхэд их сургуулийн номын сангийн шилэн барилгыг мөргөж үхсэн буурал хомноот шувууд үхжээ. Бас утаанаас болоод хотын шувууд өнгө муутай байхад хөдөөний шувууд өнгөлөг байдаг гэж ярьсан юм.  Peaknews.mn


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
АРД ТҮМНИЙ ХАНДИВААР Д.БАТМӨНХ ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
()

2013 оны 9 дүгээр сараас өмнө олгосон дипломат, албан паспорт хүчингүй болно
()

АТГ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэргээр 5 хүнийг шалгаж байна
()

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
()

ДУБАЙ ХОТОД АВТОБУСААР ҮЙЛЧЛҮҮЛЭХДЭЭ БОХЬ ЗАЖИЛЖ БОЛОХГҮЙ
()

Уран зургаараа Европчуудыг гайхшруулж буй зураач Э.Отгонбаяртай ярилцлаа
()

АНУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байна гэж мэдэгджээ
()

Нобелийн шагналт Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина
()

Хүнсний бүтээгдэхүүний өдөрлөгүүдэд 500 гаруй хүн оролцов
()

Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
()

Дэлхийн аварга Д.Сумъяа ДАШТ-ний хос хүрэл медальтай боллоо
()

Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, Аки башёд түрүүллээ
()

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын сангийн үйл ажиллагаатай танилцав
()

Б.Халиунаа Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медаль хүртжээ
(2018-09-21 14:53:47)

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзав
(2018-09-21 14:52:49)

Ерөнхий сайд чадварлаг ажилтнаа дэмжиж, хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүсээс төрөө цэвэрлэхийг үүрэг болгов
(2018-09-21 13:56:15)

Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад дахин сэргээв
(2018-09-21 13:54:53)

Америкууд цэвэр усаа хайрлаарай хэмээн захиж 875 тэрбумын тусламж өглөө
(2018-09-21 13:53:36)

Улсын хэмжээнд 85.3 мянган тонн төмс хураан аваад байна
(2018-09-21 12:07:01)

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео бараалхав
(2018-09-21 12:05:07)

Хүүхдээ хөхүүлдэг ээжүүд улам хүчтэй болдог
(2018-09-21 11:44:05)

Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно
(2018-09-21 11:33:14)

Есдүгээр сарын 21-нд болох үйл явдал
(2018-09-21 11:24:05)

Х.Баттулга: Морин хуурын аялгуу, эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрэх болтугай
(2018-09-21 11:10:43)

МИАТ ХК дотооддоо сургалт дадлагын байгууламжтай боллоо
(2018-09-21 11:07:42)

Мөнгөний бодлогын хүүг 10 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргав
(2018-09-21 11:06:42)

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 7 дугаар ээлжийн алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав
(2018-09-21 11:05:17)

Монгол-Японы эмэгтэй гэрэл зурагчдын "БҮСГҮЙ МЭЛМИЙ-2" үзэсгэлэнгээс
(2018-09-21 10:57:26)

Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Бүсгүйн мэлмий-2" үзэсгэлэн
(2018-09-20 15:07:21)

Рокфеллер: Дэлхий ертөнц их хямралын ирмэг дээр дахин ирээд байна
(2018-09-20 11:56:46)

“Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодорлоо
(2018-09-20 11:47:40)

Анивчиж буй гэрлээр уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцно
(2018-09-20 10:56:41)

НОЁН БОНДГОРЫН ЭХНЭР ЗОЛЗАЯА ДАХИН МОНГОЛЧУУДЫГ ГАЙХШРУУЛЛАА
(2018-09-20 10:49:00)

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
(2018-09-20 10:46:26)

Байнгын ачаалалтай замуудад "Yellow box" тэмдэглэгээ хийнэ
(2018-09-20 10:43:54)

Өнөөдөр ахиухан хэмжээний хур тунадас, цас орно
(2018-09-20 10:35:31)

“ДЦС-4”-д гарсан ослын шалтгааны дүгнэлт гарав
(2018-09-19 13:22:51)

Хоёр Солонгосын удирдагчдын хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ
(2018-09-19 12:13:25)

Монголын Их аваргууд Аки башёг 9 даваатай тэргүүлж явна
(2018-09-19 12:12:06)

Метан хий гаргаж авснаар түүхий нүүрснээс татгалзана
(2018-09-19 12:08:47)

Сайншанд салхин парк үйл ажиллагаагаа эхэллээ
(2018-09-19 11:11:32)

Боомтуудын хүчин чадал болон мал, махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцов
(2018-09-19 11:08:43)

Олны сэтгэл, зүтгэл, хөлс хүч шингэсэн Тосонгийн бүтээн байгуулалт
(2018-09-19 11:05:01)

Өнөө орой эрс сэрүүсч, цасан шуурга шуурна
(2018-09-19 11:00:17)

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн болно
(2018-09-18 16:48:59)

"Асах гэрэл" нэвтрүүлгийн оролцогч гэрэл зурагчид "UB TOUR BUS PHOTO" аялал хийлээ
(2018-09-18 12:54:40)

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
(2018-09-18 12:41:28)

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Цагаан ордоноос урьжээ
(2018-09-18 12:24:57)

Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэбэ Цүтомүтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцлаа
(2018-09-18 12:21:48)

Оюутнуудад хотын соёлын талаар сургалт хийнэ
(2018-09-18 12:18:34)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.