Өнөөдөр ямар өдөр вэ?
2018.06.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 8 ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР   Үс засуул Дэлгэрэнгүй
Хаах
2018.06.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 8
ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
  Үс засуулбал: Нас уртасна.
Наран ургах, шингэх: 04.56-20.55
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Ус
  Аргын тооллын 6 сарын 21, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Тугчин одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
Зар мэдээ:
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
харын талын бүх төрлийн үйл хийнэ хараал жатга буцаах хар цагаан хэл ам дарах хүний амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг үзэж засал хийнэ Утас – 94950985
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
8 ханатай дан бүрээстэй сийлбэртэй гэр зарна. / бүх сийлбэр гараар хийгдсэн, тавилгатай, шалтай, шинэ гэр/ Утас 86595989
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
ТОП СКИЛ ХХК:утас 99049884 түлхүүр нь гээгдсэн бүх төрлийн хаалга цоож сэйф машин онгойлгож түлхүүр хийнэ үүнд;999049884 -Бүргэд хаалга онгойлгох, гол солих 99049884 -Цоожлогдсон авто машин онгойлгож, түлхүүр хийх99049884 -Сэйф онгойлгож түлхүү тааруулах
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Мөсний баярын НҮЦГЭН ҮНЭН

Хөвсгөлийн мөсний баярыг үзэх хүслээ энэ жил биелүүлэх боломж надад олдсон юм. Албан ёсны нэр нь "Хөх сувд 2017" олон улсын мөсний баяр. Таван жилийн зун дараалж үзэсгэлэнт далай ээж рүү зорьсон тул хүлээлт маш өндөр байв. Яг л төсөөлж байсан шиг Хөвсгөл нуур маань өвөл ч нүд алдам хэвээр аж. Тэнгэр газар нийлсэн мэт цэнхэрлэн хөлджээ. Нэг ирвэл байн байн очмоор санагдах энэ газар ид шидийн гэхэд ч багадана. Цаанаа л нэг урин дуудах мэт байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн бахдам сайхан газар билээ.

Бидний аяллын баг Улаанбаатар хотоос үүрийн гэгээтэй уралдан 06 цагт гараад 20 цагт Хатгал тосгонд хүрлээ. УБ-аас Хатгал тосгон хүрэх 895 километр зам хатуу хучилттай тул өглөө гараад орой ирдэг болсон нь тун сайхан. Тиймдээ ч жил ирэх тусам Хөвсгөл нуурыг зорих гадаад, дотоод жуулчдын тоо нэмэгдсэн сурагтай.Бид Сувдан эрэг хэмээх баазад буудаллаа. Урьдчилан захиалах үеэр гэрээс байшин нь илүү дулаахан гэх баазын эзний зөвлөгөөг дагасандаа харамссан. Учир нь ямар ч дулаалгагүй, зуны мууран байшинд бид хоёр хоногийг өнгөрүүлэх болсон юм. Ганц зуухтай боловч илч нь яндан руугаа ховх сорогдоод байгаа аятай огт дулаацдаггүй юм билээ. Бид ч яахав үстэй дээл, аяны хөнжил гээд байдаг бүхнээ нөмөрч унтаад аргалсан. Харин хажуу байшинд буудаллах гаднынхныг л ихэд өрөвдсөн дөө. Энэ байшин хоногийн 60 мянган төгрөгийн үнэтэй.Харин арай дулаан байшинтай, тохилог амралт нь хүний 60 мянгаар өдрийн гурван хоолтой хонуулдаг юм билээ.

УРАМ ХУГАЛСАН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ

Өглөө босоод орчин тойронтойгоо танилцах, өвлийн Хөвсгөл нуурыг үзэх, мөсний баяртаа явах гэх мэтэд баярлан догдолсоор бид үстэй дээл, үнэгэн малгайгаараа гоёод баяр болох газар буюу Доод модот булан руу явлаа. Энэ нь Хатгал тосгоноос дөрвөн километрийн зайтай байрлах ба тугаар тэмдэглэсэн замыг дагаж явахад хүрнэ. Баяр болж байгаа газар руу нэвтрэхэд машин бүрээс 20 мянган төгрөгийн хураамж авч байлаа.17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тул гадаад, дотоодын олон хүн иржээ. Цаг агаар ч сайхан дулаахан байв. Нээлтийн үйл ажиллагаа сүртэй болох байх гэсэн ч урмыг минь хугалав.

Ямар ч ардын урлагийн тоглолт болсонгүй, урлаг соёлын одод ч үзэгдсэнгүй. Нээлт эхэлснийг зарлах хоёр хөтлөгчөөс өөр хэн ч тусгайлан зассан тайзыг ашигласангүй. Мөн цагаасаа яльгүй хоцорч эхэлнэ лээ.Ингээд бид мөсөн хотхоноор аяллаа. Сонирхогчид болон мэргэжлийн урлаачдын бүтээсэн арав гаруй мөсөн баримлыг байрлуулжээ. Гэвч хамгаалалтгүй тул хүссэн болгон нь хүрч байсан учир орой гэхэд мөсөн баримлын ихэнх нь ямар нэг байдлаар эвдэрсэн байв.Мөсөн урлалаас хүмүүсийг хамгийн их зугаацуулж байсан нь ойролцоогоор дөрвөн метр урттай гулгуур байв. Харамсалтай нь ганцхан байсан учир байнгын урт дараалалтай. Мөсөн шагай, тэшүүрийн тэмцээнд зориулж нуурын цасыг цэвэрлэн засжээ. Ерөнхийдөө арга хэмжээ болж байгаа газрын цасыг цэвэрлээд тунгалаг мөстэй чигээр нь байлгасан бол сонирхолтой байх болов уу гэж бодогдож байлаа.Дээрээс нь ямар ч хаягжилт байхгүй тул хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Олон жуулчид ирсэн атал мэдээлэл өгөх ганц ч цэг байсангүй.Бид өдрийн хоол идэхээр нуурын эрэг дээр байрлах хоолны бололтой таваас зургаан гэрийг зорилоо. Гэвч олон улсын гэх тодотголтой арга хэмжээ тул хоол унданд санаа зоволтгүй байх гэсэн горьдлого маань бас л талаар өнгөрөв. Шорлог, загасны шөл гээд л хүссэн бүхнээ олж идэх байх гэтэл хуушуураас өөр зүйл олдсонгүй. Мөн цөөхөн хоолны гэрүүд байсан тул бүгд битүү хүнтэй байлаа.Цаа буга, цаатны урц хайсаар нэлээд явав. Хөвсгөлчүүдийн брэнд болсон цаа бугаа авчраад, урцан музей бариад гадна, дотны жуулчдын нүдийг хужирлаж болохоор санагдана. Гэвч гурван цаа буга, согтуу эзэнтэйгээ л зогсох аж. Мөн нохой чарга унах боломжтой ч, өөрөө удирдаж явахгүй сууж явах тул дэндүү уйтгартай. Нохой чаргаар нэг удаа явахад 20 мянган төгрөгийн үнэтэй.Харин мөсний баяр дээрх хамгийн зугаатай, сэтгэлд хүрсэн үйлчилгээ бол морин чарга байлаа. Морин чарганы тусгай зогсоолоос та 20 мянган төгрөг төлөөд дөрвөөс таван километр аялах боломжтой. Салхи татуулан нууран дээр чаргатай явах үнэхээр зугаатай байсан.Мөн Хатгал сумын сурагчид явуулын хогийн сав ажиллуулж байсан нь тун чиг сайшаалтай байлаа. Үүнээс гадна цагдаа, онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж, орой нь Хатгал тосгон руу орох зам дээр жолооч нарыг үлээлгэж байсан. Эхний өдрийн орой 20:30-с 22:00 цагийн хооронд галын наадам буюу бөөгийн зан үйлтэй гэсэн боловч биднийг 21 цагт очиход аль хэдийн дууссан байлаа. Бас л урам хугараад буцлаа. Ингээд мөсний баяр дээр үзэж, харах юм дуусчихлаа. Хийх юмаа олж ядан дэмий л ийш тийш холхисон хүмүүс. Гадаа олон цаг болсон тул аргагүй даарч байсан ч дулаацах, хүмүүсийг амраах урц, майхан, гэр зэргийн аль нь ч байхгүй тул машиндаа суухаас өөр аргагүй. Мөн халуун уух юм зарж буй ганц л явуулын машин байсан нь хяслантай.

МӨСНИЙ БАЯРЫН ТӨСӨВ

 Мөсний баярын энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хатгал тосгоны ЗДТГ, Хөвсгөл аймгийн ТХГ нар ажилласан. Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар 10 сая төгрөг, БОАЖЯ  10 сая төгрөгийг ерөнхий зохион байгуулагчдад олгодог байна. Харин бусад төсвийг машин бүрээс авдаг 20 мянган төгрөгийн хураамжаар бүрдүүлдэг. Энэ жил тус баярт 1500 гаруй машин 10 мянга гаруй хүмүүс оролцжээ. Ингээд бодохоор "Хөх сувд 2017: Олон улсын мөсний баяр" ойролцоогоор 50 сая төгрөгийн төсвөөр зохион байгуулагджээ. 

МӨСНИЙ БАЯРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЬЕ

"Хөх сувд олон улсын мөсний баяр"-ын үйл ажиллагаа олигтой сайжралгүй 17 жилийг ардаа үджээ. Дэлхий дахиныг дагаж монгол иргэд маань хөгжсөөр байгаа ч томоохон баяр наадмуудыг зохион байгуулагчдын сэтгэх хүрээ л огт өөрчлөгддөггүй аж.Хөвсгөл нуур болон түүний эргэн тойрны байгаль аргагүй сайхан тулдаа л тус баярыг зорьж очсон хүмүүсийг баясгаж байв. 2014 оноос олон улсын чанартай мөсний баяр болгон зохион байгуулж байгаа ч нэр нь томдсон энэ арга хэмжээнд хүмүүсийг баярлуулж, зугаацуулах зүйл тун ховор байлаа. Анх очсон бидний нүдээр нэн түрүүнд доорх саналыг дараа дараагийн зохион байгуулагчдад хүргэмээр санагдлаа:

  • Баяр болж байгаа хэсгийг хаягжуулж, болох үйл ажиллагааны хуваарь бүхий мэдээллийн самбар олныг байршуулах. 
  • Цаатан ахуйн хэрэглэлийг багтаасан урц бариад музей маягаар ашиглах. Хүмүүс урцанд орж цаатнуудын хэрэглэдэг зүйлийг харахаас гадна зургаа авахуулах боломжтой байх. 
  • Хүмүүсийг дулаацуулж, амраах зориулалт бүхий дулаан гэр, халуун уух юмтай гэр ажиллуулах. 
  • Тусгайлан зассан тайзан дээр тодорхой цагуудад ардын урлагийн концерт байнга тоглох.
  • Хоолны гэрүүдийг нэмж, хоолны нэр төрлийг баяжуулах. 
  • Тэмцээн болох тэшүүрийн талбайгаас гадна тэшүүр түрээслэж хүссэн хүн нь гулгах боломжтой талбай хэд хэдийг барих. 
  • Тэмцээн болж байгаа газарт тэмдэглэгээ хийх. Тэмцээний бүртгэл болон зарыг нэгдсэн байдлаар авах.
  • Техник технологийн сүүлийн үеийн хэрэгсэл ашиглах. 
  • Мөсөн гулгуур олныг барих. 
  • Морин чарганы уралдааны үеэрх аюулгүй байдлыг хангах. Уралдааны үеэр нэг морин чарга үзэгчид зогсож байгаа хэсэг рүү орж ирснээс нэг хүн бэртэл авсан. 
  • Орой галын наадмын дараа ёслолын буудлага буудах. Гадаа парти зохиох. 
  • Оройн цагаар мөсөн урлалын хэсгээр хамгаалалт гаргах. Шөнө очсон хүмүүс харахгүй дайрах зэргээр мөсөн урлалыг гэмтээж байсан. Тэр хавийн гэрэлтүүлгийг нэмэх. 

Дээрх бүгдийг хийхэд тийм ч их хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Багахан сэтгэл, бусдын туршлагаас суралцах чадвар, сэтгэлгээ л чухал юм. Мөсний баяр дээр үзэж, харах юм байхгүйгээс бид баярын хоёр дахь өдөр нуурын гол хэсэгт очин гулгаж, Хүслийн хадан дээр гарж, зураг авч өдрийг өнгөрөөсөн.Гэрэл зургуудыг: Б.Мөнхтулга

 

 


Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл The Mongolian Connection
()

ЗОРЧИГЧДЫН ХӨЛС ТӨЛӨЛТӨД ХЯНАЛТ ТАВИХ ХАМТАРСАН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
()

MGL-1 Fighting Championship №11 Эрдэнэт хотод
()

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
()

Замын- Үүд суманд 15 МВт-ийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
()

Ө.Энхтүвшин: “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна
()

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
()

АЙМГУУДИЙН ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЧЭЭ
()

Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил "Аварга" дээд сургуулийн мэдэлд байлаа
()

У.ХҮРЭЛСҮХ: ДОРНОГОВЬ ТӨМӨР ЗАМ, НЕФТИЙН ҮЙЛДВЭР, ЧӨЛӨӨТ БҮСЭЭ ДАГААД ХӨГЖИХ ИРЭЭДҮЙТЭЙ
()

ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХЭД СОЛОНГОС ЭМЧ НАРТАЙ ХАМТАРНА
()

Н.ЦЭРЭНБАТ: ИРЭХ ОНООС НИЙЛЭГ УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮРЭН ХОРИГЛОНО
()

ЗГ-аас гадаадад суугаа монгол иргэддээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ
()

Эрүүл мэндийн салбарынхан ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж жагсаал хийж байна
()

Төрийн ордны арын цэцэрлэг 06:00-21:00 цагт иргэдэд нээлттэй боллоо
()

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнд Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хүндэтгэл үзүүлж, туяат жагсаал хийв
(2018-06-20 20:53:13)

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна
(2018-06-20 19:13:30)

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарлаа
(2018-06-20 13:56:08)

И.Одончимэг: Монголын кино урлагийнхны олон жилийн мөрөөдөл биелж байна
(2018-06-20 13:53:29)

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
(2018-06-20 13:48:47)

АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ДАРААГИЙН ФОРУМААР “ХОТЫН УСНЫ МЕНЕЖМЕНТ, УХААЛАГ ХОТ” СЭДВИЙГ ХӨНДӨНӨ
(2018-06-20 13:42:30)

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОУИМ Б.МӨНГӨНТУУЛ ЭНЭТХЭГТ БОЛСОН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ
(2018-06-20 12:44:19)

КИМ ЖӨН УНТАЙ УТСААР ЯРИНА ГЭСЭН АМЛАЛТАА Д.ТРАМП БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭЖЭЭ
(2018-06-20 12:43:08)

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧИЛНЭ
(2018-06-20 12:40:18)

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
(2018-06-20 12:38:31)

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
(2018-06-20 12:37:10)

ЭМГЭНЭЛТ ТҮҮХ: Автогоол хийснийхээ төлөө буудуулж амиа алдсан Колумбийн хөлбөмбөгчин
(2018-06-20 12:34:22)

ЦЕГ: Жолооч нар хил нэвтрэх гэсэн 200 орчим иргэдэд саад болж, машины урдуур орж хэвтсэн
(2018-06-20 10:32:39)

ДОПИНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГУУДЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХ ТАЛААР МЭДЭЭЛНЭ
(2018-06-20 10:27:02)

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
(2018-06-19 18:03:37)

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?
(2018-06-19 18:00:46)

Шадар сайд Ө.Энхтүвшин Хоргос чөлөөт бүсэд ажиллалаа
(2018-06-19 17:56:33)

“Очир Дагинас” компани экспортын үйлдвэрээ нээлээ
(2018-06-19 16:00:57)

Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүүхдүүдтэй улс Нидерланд
(2018-06-19 15:59:08)

АМЕРИКИЙН РЭПЕР XXXTENTACION-Г БУУДАН ХӨНӨӨЖЭЭ
(2018-06-19 14:06:56)

КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
(2018-06-19 13:51:54)

Б.ОБАМА УЛС ТӨРД ЭРГЭН ИРЖ МАГАДГҮЙ БАЙНА
(2018-06-19 13:45:13)

МОНГОЛ УЛС 2030 ОН ГЭХЭД НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ЭЭРЭЭ ДУНД ОРЛОГОТОЙ ОРНУУДЫН ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД ХҮРНЭ
(2018-06-19 13:43:55)

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА
(2018-06-19 13:40:54)

ЛАОС УЛС МОНГОЛООС ХОНИНЫ МАХ, МОНГОЛ УЛС ЛАОСООС ЦАГААН БУДАА ИМПОРТЛОХЫГ СОНИРХОЖ БАЙНА
(2018-06-19 11:32:26)

МОНГОЛЫН АНХНЫ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВЫГ ТАВИНА
(2018-06-19 11:30:24)

Н.ЭРХЭМБАЯР ДИФЛИМПИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
(2018-06-19 11:27:42)

АНУ, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын үнэ тогтоолоо
(2018-06-19 11:26:01)

79-р сургуулийн хөлбөмбөгийн хаалга унаж, нэг хүүхэд амиа алджээ
(2018-06-19 11:24:16)

Трампын бодлогын дагуу 2000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ
(2018-06-18 17:12:59)

Эх орны хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй
(2018-06-18 17:10:35)

“Оюуны Ундраа” группийн хамт олон 7 га газрын бохирдлыг цэвэрлэжээ
(2018-06-18 17:08:23)

ХӨӨРЦӨГЛӨСӨН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ӨДӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ
(2018-06-18 17:02:54)

ЭЕШ ОРОН ДАЯАР 10.00 ЦАГТ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТААР ЭХЭЛЛЭЭ
(2018-06-18 16:56:02)

МУГЖ И.ОДОНЧИМЭГ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР”-ИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ
(2018-06-18 16:52:28)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.