Өнөөдөр ямар өдөр вэ?
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР Аргын тооллын: 2018.4.20, Баасан гараг На Дэлгэрэнгүй
Хаах

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2018.4.20, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.54-19.48
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Зар мэдээ:
Гэр бүлийн 5 хос дугаар зарна 88295399 88676165 88236165 88286165 88576165 88316165 88386365 88396365 88516365 88746365 88236365 88456609 88536609 88286609 88236609
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. Та бүхнийг 2 долоо хоногийн НЯРАВын компьютертэй хосолсон түргэвчилсэн сургалтанд урьж байна. Өдөр бүр элсэлт авч байна. (ажилд орох зөвлөгөө өгнө) Утас: 99101399, 96054489, 70111389 https://www.facebo
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. ТОГООЧ-НАРИЙН БООВЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. Ажилд зуучилна. Мэргэжлийн үнэмлэх олгоно. Нарийн боовны бүх төрөл, ази-европ хоол хийж сурна. Сургалт 100% дадлагаар, дадлагын явцад гарах материал
БИД ТАНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОЛГОНО. БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН БОЛОН ОФФИС МЕНЕЖЕР БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Бүх төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр боловсруулж сурна. Компьютер дээр маш сайн ажилладаг болж, хурдан шивж
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Та манай сургалтаас Хүний нөөцийн менежментийн үндсэн суурийг ойлгож авна. Ажлын байрны шинжилгээ хийж, тодорхойлолт гаргаж сурах ба хүний нөөций
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД, ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА. 7 хоногоос 1 сарын сургалтыг таны зорилгод нийцүүлж чанартай зааж сургана. Та зорилгоо тодорхойл, бусдыг бидэнд даатга. Албан ёсны сертифик
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. БАНКИНД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУС БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ. ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТООЦООЛЛЫГ КОМПЬЮТЕР ДЭЭР ХИЙЖ, ШИЙДВЭР ДҮГНЭЛТ ГАРГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ, ӨӨРТӨӨ
БИД ТАНД БОГИНО ХУГАЦААНД ЧАНАРТАЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОНО. ЖИЖИГ ДУНД АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БАЛАНС ГАРГАЖ СУРГАХ 100 % ПРАКТИК СУРГАЛТ. Нягтлан бодох бүртгэлийн анхан, дунд, гүнзгий шатны системтэй мэдлэгийг компьютер, интерактив програм
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Нөхөрлөлөөр овоглосон 5 өнгө

1
2

НӨХӨРЛӨЛӨӨР ОВОГЛОСОН 5 ӨНГӨ  


Өмнөтгөл: 


НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа Ойн төсөлд зорилтот 101 нөхөрлөл Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл гэсэн таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн хэмжээний нийт ойн долоон хувийг хариуцан хамгаалж байна. Бүр тодорхой хэлбэл, Монгол орны хөхтний ангийн 55 зүйл, жигүүртний ангийн 250-иад зүйл, мөлхөгч, хоёр нутагтны ангийн 10 зүйл энэ бүсэд багтаж байна. 

Цаашлаад загасны ангийн 40-өөд зүйл, шавжийн ангийн 34 багийн 2000 орчим зүйл, дээд буюу гууртс ургамлын ховордсон 100-гаад ургамлын зүйлийн 60 орчим нь энэхүү 101 нөхөрлөлийн хамгаалалтад байгаа юм. Энэ нь манай орны төдийгүй дэлхийн биологийн олон янз байдлын хамгаалалд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тодотгох хэрэгтэй.  

ӨНГӨ-1 

Аливаа улс орны Засгийн газрууд, тэр дундаа эдийн засгийн хөгжил дорой, буурай, дөнгөж хөгжиж буй орнуудын хувьд төрөөс бие даан хэрэгжүүлж байгаа байгаль хамгааллын үйл ажиллагааны үр өгөөж бага, үр дүн нь хангалтгүй байдаг жишээ дэлхийд цөөнгүй. Үүний оронд байгаль хамгаалах ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулбал илүү үр дүнд хүрдэг нь батлагдсан туршлага. Ингэснээр Засгийн газраас зарцуулдаг хөрөнгийг хэмнэх, цаашлаад байгаль хамгааллын салбарт, эсвэл орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах боломжтой болох зэрэг олон давуу тал гарч ирдэг.  

Улсын хэмжээнд байгалийн нөөцийн хамтын менежментийн 1629 нөхөрлөл 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж, үйл ажиллагаа явуулж байгаагийн 1218 нөхөрлөл нь 3,1 сая га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж байна. Өргөн уудам газар нутагтай, ойн баялаг нь төрийн өмчид байдаг Монгол Улсын хувьд ойг эзэнтэй болгож, тогтвортой ашиглаж, хамгаалах явдал нэн чухал. Энэ ч утгаараа төр нутгийн иргэд, малчдын хүчийг нэгтгэн ойгоо хариуцуулснаар таамагласнаас хавьгүй илүү үр дүн үзүүлж эхэлсэн. 

Монгол Улсын хувьд ойн нөхөрлөл олноор байгуулагдсанаар түймэр, хулгайн ан, мод бэлтгэл гээд хууль бус үйлдэл түүхэнд байгаагүй хувиар багассан дүн гараад байна. Хууль бус мод бэлтгэл гэхэд сүүлийн таван жилд бараг 70 хувиар буурсан мэдээтэй. Мөн 2016 онд улсын хэмжээнд гарсан түймрийн тоог 2015 онтой харьцуулахад 2,5 дахин, экологи, иргэд, аж ахуйн нэгжийн өмчид учирсан хохирол, зардал 5,8 дахин буурчээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар бодлогоор дэмжсэний, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хийсэн ажлын үр дүн. Тодорхой хэлбэл, энэхүү үзүүлэлт ойн нөхөрлөлийн хөгжлийн нэгэн өнгө болон тодорч байна. 


ӨНГӨ-2 

“Манай нөхөрлөлийн гишүүдийн хийсэн бүтээгдэхүүн энд байна. Юу сонирхож байна...Алив, энэ модон ваарыг үзээч. Жижиг нь 15 мянга, том нь 20 мянган төгрөг. Вааран дотроо хийх тариан түрүүний багцыг гурван мянгаар авч болно. Ганц ширхэг үр нь олон болж үрждэг гэдэг утгаар нь гэртээ тавибал сайн энергитэй гэж бэлгэшээдэг юм. Бас чимэг болоод аятайхан ч харагдахаар байгаа биз дээ” хэмээн эхнэр, нөхөр бололтой идэр насны хоёр бараагаа тун сүрхий сурталчилж харагдлаа. 

Тэдний хажууханд бусад ойн нөхөрлөлийнхөн модны мөчир, үндэс, тайрдас ашиглан хийсэн урлал, монгол гутал, гэрийн улавч, хүүхдийн бойтог, монгол гутал, эсгий урлал зэргийг эгнүүлжээ. Тэрчлэн зөгийн бал, цөцгий, мойлтой тос, буриад талх, ёпочка гээд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн өржээ. Өнгө өнгийн үрлэн чихэртэй андуурам хэлбэр хэмжээтэй ааруул, гишүүн ургамлаар хийсэн чанамал, хамаатал гээд тоочвол ойн нөхөрлөлийнхний хийсэн, урласан бүтээгдэхүүний жагсаалт нэлээд үргэлжилнэ. Худалдан авах, бас сонирхох хүмүүс ч их байв. Энэ нь Хэнтий аймгийн Чингис хотод өнгөрсөн намар гурван өдөр үргэлжилсэн “Нөхөрлөл хөгжил-2017” наадмын нэгэн содон өнгө энэ байсан юм. 

Наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ болон НҮБ-ын ХХААБ-ын Ойн төсөл хамтран зохион байгуулсан. “Нөхөрлөл хөгжил-2017” наадам нь нөхөрлөлийнхөн өөрсдийн хийсэн бараа, бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлага, татвар, түрээсгүйгээр борлуулах нэг том боломж байлаа. Энэ боломжийг ашиглан тэд ийн орлого олж, өрхийн төсөвтөө нэмэр хандив болохын хэрээр тогтвортой үйл ажиллагаа явуулах суурь тогтож байгаа юм. Цаашлаад нөхөрлөлийнхний орлого нэмэгдэж, амьдрал нь дээшлэхийн хэрээр байгалийн баялгаас хараат байдал нь багасдаг сайн талтай. Яг ийм зорилго, чиглэлтэй наадам, нээлттэй хаалганы өдрийг төсөлд хамрагдсан Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймагт зохион байгуулсан билээ. 

Хүний амьдралын хамгийн өндөр хэрэглээний, юугаар ч сольшгүй нөхөн сэргээгддэг баялаг бол яах аргагүй ой мод. Хүн төрөлхтөн өдгөөг хүртэл модон түүхий эдээс өөрсдийн хэрэглээний зориулалтаар 22,0-23,0 мянган нэрийн бодис, материал, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар гарган авч, амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэдэг гэх судалгаа бий. Мод бол хамгийн тохиромжтой, олзворлож боловсруулахад хялбар, экологийн цэвэр орчин бүрдүүлдэг зэрэг чанараараа бусад байгалийн баялгаас онцгой ялгардаг тул хэрэглээний хүрээ нь ч асар их. 

ӨНГӨ-3 

Ойн тогтвортой ашиглалт гэдэг ойлголт энд бас нэгэн содон өнгө болж дурдагдах учиртай. Ойгоо зөв ашиглах талаар Германаас сурах зүйл их бий. Учир нь ХБНГУ-ын ойн салбарын өнөөгийн амжилтын эх үндэс нь 300 жилийн тэртээгээс үүдэлтэй. Түүх сөхье. Бүр XVIII зууны эхэн үед амьдарч байсан уул уурхайн зөвлөх, татварын нягтлан бодогч мэргэжилтэй Ханс Карл фон Карлоуиц гэх эрхэм анх ойг хэрхэн тогтвортой ашиглах талаарх ойлголтыг гаргаж иржээ. Тэрбээр байгаль орчны тэнцвэртэй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн шударга ёсоор ойн орчин үеийн менежментийн тулгын чулууг нэрлэсэн байна. Энэ эрхмийн гаргаж ирсэн ойлголт анх дүнз мод бэлтгэлд чиглэж байв. Гэхдээ яваандаа ойн арчилгаа, үйлчилгээг хамран өргөжсөн байна. 

Дэлхийн хэмжээнд ойн менежментийг явуулахад дээр дурдсан (ӨНГӨ-1) буюу нөхөрлөлийн зохион байгуулалт, хэрэгжүүлэх механизм гол тулгуур үндэс болдог. Судалгаанаас харвал, дэлхий даяар нийт 62 улс орон ойн сангийнхаа 26 хувьтай тэнцэх хэмжээний буюу 690 сая га газар нутгийг хамтын оролцоотой ойн менежмент (ХООМ)-ийн зохион байгуулалтад хамруулжээ. Түүнчлэн сүүлийн үед ХООМ-ийн механизмд хамаарагдах ойн эзлэх хувь хэмжээ олон оронд улам тэлж, нэмэгдэж байгаа гэсэн судалгаа ч гарлаа. 

НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Үндэсний зохицуулагч Ц.Солонго: 

-Хамтын оролцоотой ойн менежменттэй холбоотой эдүгээ олон орны төр, засагт тулгараад буй нэг асуудал нь ойн нөхөрлөлүүдэд ногдуулдаг эрх, үүрэг болон хариуцлага хоорондын харилцааг зөв зохицуулах явдал болоод байна. Ерөнхийдөө, ойн нөхөрлөлүүдэд хэт олон тооны үүрэг хариуцлага ногдуулдаг атлаа хангалттай хэмжээний эрх олгохгүй байх явдал олон улсад нийтлэг байдаг. 

Товчхондоо, манай нөхөрлөлийн гишүүд ойн сандаа эргүүл хяналт хийх, түймрээс урьдчилан сэргийлэх, хууль бус мод бэлтгэлийг зогсоох, мэдээлэх гээд олон үүрэг хүлээдэг. Харин эдлэх эрх нь үндсэндээ унасан, өмхөрсөн мод, мөчир ашиглахаас хэтрэхгүй байна. Мэдээж энэ нь нөхөрлөлүүд урт хугацаанд тогтвортой байх, эсэхэд хамаатай асуудал болоод байна гэв. Нэг үгээр хэлбэл, энэ асуудал нь нөхөрлөлөөр овоглосон таван өнгийн нэг нь болж ялгарч байна. 

ӨНГӨ-4  

Судалгаанаас харахад, ой мод үндсэн ашиглалтын огтлолтод орох хүртлээ байгалийн аясаараа сийрэгжин хатаж үхсээр байдаг. Тодорхой хэлбэл, нэг га талбайгаас 50-80 шоометр нөөцийг алддаг гэсэн тооцоо ч бий. Зарим тохиолдолд түймэр, өвчинд нэрвэгдэн гамшигт өртөнө. Иймд арчилгааг моддын титэм нийлэх үеэс эхлэн үндсэн ашиглалтын огтлолт хүртэлх хугацаанд системтейгээр хийдэг. Ингэсэн тохиолдолд нэг га талбайгаас 60-100 шоометр мод авч ашиглах бололцоотой ажээ. Тэрчлэн модлогын чанар сайжирч, өсөлт нэмэгдсэнээр нэг га ойн нөөц 50-100 хувиар нэмэгддэг байна. 

Монгол орны нөхцөлд огтолсон, түймэрт нэрвэгдсэн газар, ойн цоорхой, зах хаяагаар байгалийн аясаар сэргэн ургасан залуу зулзган ойн нэгж талбайд олон тооны мод тохиолддог. Хэт шигүү ургасан өсвөрийн зулзган модод биесийнхээ өсөлт, хөгжилтөд муугаар нөлөөлж, турьгүй нарийхан диаметртэй, өндөр иштэй моддыг үүсгэдэг. Ингэснээр аясаараа сэргэн ургасан ширэнгэн ой нэлэнхүйдээ үхэж, мөхөх үзэгдэл ч цөөнгүй тохиолддог байна. 

Ойн төслийн Техникийн ахлах зөвлөх С.Андрю: 

-Монгол Улсын хувьд өнөөдөр ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд хангалттай төсөв хөрөнгө, боловсон хүчин алга.  Иймд дэлхийн бусад орны адил бид хамтын оролцоотой ойн менежмент (ХООМ)-ийг хөгжүүлэхийн тулд ойн нөхөрлөлүүдийг байгуулж, дэмжих аргачлалыг хэрэгжүүлж байна. Үнэндээ малчид, нутгийн иргэдээс бүрдсэн нөхөрлөлийн гишүүдийг ойн аж ахуйн инженер гэсэн нарийн мэргэжлээр бэлдэх боломжгүй. Иймд ойн арчилгааны ажлыг гүйцэтгэхэд төслөөс түлхүү анхаарч, нөхөрлөлийн гишүүдэд ойн аж ахуйн зарим тусгайлсан ур чадваруудыг олгох тал дээр дэмжин ажиллаж байна. Үүний нэг нь, Ойн арчилгааны 1 болон 2 дугаар хэлбэрийг хэрэгжүүлэх тусгайлсан ур чадвар юм. Бид сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн судлаач, зөвлөхүүдийн оролцоотойгоор боловсруулж, хоёр удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Үр дүн нь ч гарч эхэлсэн гэв. 

Тус төсөл уг хөтөлбөрийн дагуу ойн нөхөрлөлийнхөнд зориулсан сургалтад хамрагдсан гишүүддээ мэргэжлийн үнэмлэх олгоод байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагаас тавьж буй бүх шаардлагыг хангасны дараа нөхөрлөлүүд ойн арчилгааны ажлыг явуулах боломжтой болжээ. Үүний дүнд төсөлд хамрагдсан ойн нөхөрлөлүүд БОАЖ-ын сайдын 2017 онд гарсан тушаалаар 5000 га ойд арчилгаа хийх эрхтэй болсон юм. Арчилгааны ажил одоо Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл аймгуудийн Сум дундын ойн ангиуд болон тус төслийн орон нутаг дахь нэгжийн удирдлага, хяналт, зааварчилгааны дагуу ид хийгдэж байгаа. Ойгоо цэвэрлэх ажил ийн эхэлсэн нь нөхөрлөлөөр овоглосон хөгжлийн бас нэгэн өнгө болон тодорч байна.   

ӨНГӨ-5   

Ойн цэвэрлэгээг нөхөрлөлүүдээр хийлгэх нь бодитой дэмжлэг яах аргагүй мөн. Түүнчлэн арчилгааны ажлыг тогтмол явуулснаар түлшний модны хэрэглээний тодорхой хувийг хангана. Энэ нь цаад утгаараа агаарын бохирдлыг бууруулна, нөхөрлөлийн гишүүдийн өрхийн төсвийг хэмнэнэ гээд ашигтай тал нэлээдийг тоочиж болно. Гэхдээ цаашид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах хэмжээний суурь болж чадахгүй хэмээн тус төслийнхөн үзэж байгаа юм. 

Ойн төслийн Үндэсний зохицуулагч Ц.Солонгын яриаг дахин сонсоё. “Манай төсөл арчилгаанаас гарсан материалаар модон цавчдас хийж, нунтаглан шахаж, хорголжин түлш үйлдвэрлэх ажлыг туршилтын журмаар эхлүүлээд байна. Эхний ээлжинд бид хорголжин түлшний тоног төхөөрөмжийг ойн нөхөрлөлийнхөндөө танилцуулж, туршилтаар ажиллуулж байгаа. Хэрвээ туршилт амжилттай болбол нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах хэмжээний суурь болох учиртай” гэсэн юм. 

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хүн ам нягт суурьшсан хотуудад утаагүй шахмал түлш хэрэглэх замаар агаарын бохирдлыг багасгах асуудлыг шийдвэрлэж иржээ. Олон улсын хэмжээнд мөрдөж байгаа үзүүлэлтээр 10 хувь дэгдэмхий бодис агуулсан түлшийг утаагүй, 15-25 хувь хүртэл агууламжгай бол утаа багатай түлш гэж үздэг. Үртсэн түлшний түүхий эд нь 100 хувь модны үртэс бөгөөд ямар ч химийн гаралтай бодис ороогүй эко бүтээгдэхүүн юм. 

Шахмал түлшний давуу тал хавьгүй их. Тодорхой жишээ татъя. Гурван кг үртсэн шахмал түлшийг шатаахад дүн өвлөөр гэрийн дулаан 21 градус дулаан болох бөгөөд дөрвөн цаг шатаж, таван цагийн турш цогтой байна. Чийгшил бага байдаг болохоор хурдан асна. Нүүрснээс арав дахин бага үнс гарч, 20 дахин бага утаа ялгаруулдаг. Агаарын чанарын албанаас гэр хорооллын өрхүүдийн хэрэглээг судалж үзэхэд нэг айл жилд дунджаар 3,5 тонн нүүрс, 1,4 тонн мод түлдэг гэжээ. 

Тэгвэл нэг айлын нүүрсний хэрэглээ долоон сараар, модыг нэг жилээр тооцвол шахмал түлшийг жилд 3,5 тн хэрэглэх тооцоо гарч байна. Мэдээж хэрвээ бид нүүрсний хэрэглээг модны үртэс, цавчдасаар хийсэн шахмал түлш, хорголжин түлшээр орлуулбал агаарын бохирдол буурахаас гадна ойн нөхөрлөлийн гишүүд буюу орон нутгийн иргэд, малчдын амьжиргаа дээшлэх өөдрөг төсөөлөл бууж байгаа юм. Угтаа энэ асуудал нь ойн нөхөрлөлөөр овоглосон хөгжлийн бас нэгэн өнгө болон тодрох учиртай. 



Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
“Өхөөрдөм гоёо” наадмын бүртгэл явагдаж байна
()

Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
()

У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил
()

БОЛОРООР ШАГАЙГЧ
()

УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээг тийм амар шалгаж дуусахгүй
()

Санжмятав гуай алхаж явна.
()

"Шопениана"балетын хувцсыг сольцгооё
()

Сурах бичиг хэмээх “хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах уу
()

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
()

Я.СОДБААТАР: ОЮУТОЛГОЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ХҮСЭЛТЭЙ УЛСТӨРЧ ЛАВ БАЙХГҮЙ БАЙХ
()

С.Зориг агсны гэргий Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ
()

Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав "Хот,хотынхон" сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ
()

Хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээний шагналын сан 200 сая төгрөг боллоо
()

Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дахь хөрөнгөө бусдад шилжүүлжээ
()

Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
()

Д.СУГАРЫГ “СУГАЛАХ” БАРИМТ Б.МӨНХЖАРГАЛЫН ГЭРЭЭС ОЛДСОН УУ
()

Э.Бат-Үүл: Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь Оюутолгойг булааж авах зорилготой гадны захиалга!
(2018-04-18 16:58:23)

МОНГОЛЫН АНХНЫ ХУРАНДАА ГЭР БҮЛД ЗОЧИЛЛОО
(2018-04-18 14:35:09)

“Диско” хочит Б.Батсайханыг ТНБД-ын албан тушаалаас хууль бусаар халагдсан гэж шүүх үзлээ
(2018-04-18 14:11:15)

Эмээлтэд эзэн холбогдогчгүй, ясан овоо босчээ
(2018-04-18 14:08:25)

"ӨВӨРМОНГОЛ РУУ АЖИЛД ЗУУЧИЛНА" ГЭСЭН ЗАРД ХУУРТАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
(2018-04-18 14:07:18)

В.ПУТИН: ӨРНӨДИЙН БҮЛЭГ ОРОН СИРИЙН ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЭЛ ҮЙЛДСЭН
(2018-04-18 14:05:44)

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУУЛИЙГ 10 ЖИЛЭЭР СУНГАХ ШИЙДВЭР ГАРГАВ
(2018-04-18 14:02:03)

"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ
(2018-04-17 20:18:37)

Д.Галбаатар: Загдын Түмэнжаргал Монголын утга зохиолын нэг том давалгаа юм
(2018-04-17 17:30:52)

Осол гарах үед Баянмонгол хорооллын давхарын хийцлэлд нөлөөлсөн байж болзошгүй
(2018-04-17 17:19:23)

“ХАЙРЛАХЫН УЧИР” буюу та хэзээ хүүхдээ чин сэтгэлээсээ сонссон бэ?
(2018-04-17 13:48:28)

Хямрал хуудуутай гэрээ дагуулдаг
(2018-04-17 10:11:08)

Су.Батболд даргын он тоололд МАН цэг тавих уу
(2018-04-17 10:08:57)

500 ажлын байр зарлагдлаа
(2018-04-17 10:06:27)

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
(2018-04-17 10:02:13)

ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 500 ХҮҮХЭД БАЯРЛУУЛАВ
(2018-04-16 21:56:14)

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээ зурагдсанаар Монгол Улс ядуурчихаагүй
(2018-04-16 21:53:38)

Улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зоджээ
(2018-04-16 21:51:29)

“ГАШУУН СУХАЙТ” БООМТООР ӨДӨРТ 1100 АВТОМАШИН НЭВТЭРНЭ
(2018-04-16 21:50:14)

ХЯТАД УЛС ХОРТ ХАВДРЫН БҮХ ЭМИЙГ ИМПОРТЫН ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
(2018-04-13 12:06:48)

ҮР ТАРИАНЫ ЭКСПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭСЭН ХЭВЭЭР ҮЛДЭЭНЭ
(2018-04-13 12:04:51)

ЭЕШ-ын хуваарь гарлаа
(2018-04-12 18:39:58)

239 СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗАРТ 8.6 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ
(2018-04-12 18:36:35)

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛ, ХЯТАДЫН УЛСТӨРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ЭНЭ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ИЛААРШЛАА
(2018-04-12 11:46:47)

Улаанбаатарт бага зэргийн хур тунадастай
(2018-04-12 11:33:52)

СИРИД ЦЭРГИЙН ЦОХИЛТ ӨГӨХ НЬ БАЙДЛЫГ УЛАМ ХУРЦАТГАНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
(2018-04-12 11:31:52)

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
(2018-04-12 11:29:27)

ИНФОГРАФИК:“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга
(2018-04-12 11:28:31)

Б.ЭНХХҮСЛЭН ОЛИМПИЙН ЭРХЭЭ ӨВӨРТӨЛЛӨӨ
(2018-04-12 11:25:48)

И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгынхан Улаанбаатар хотод тоглоно
(2018-04-11 13:57:15)

16.7 сая ам.долларын санхүүжилтээр хатуу хог хаягдал боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ
(2018-04-11 13:54:40)

“Улаанбаатар Марафон-2018” тавдугаар сард болно
(2018-04-11 13:46:49)

Нийслэлчүүдэд таалагддаггүй нийслэлийн Засаг дарга
(2018-04-11 10:15:05)

ХҮНИЙГ БИШ ХҮЧИРХИЙЛЛЭЭ ЦААЗАЛ!
(2018-04-11 10:12:14)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.