Өнөөдөр ямар өдөр вэ?
Хаврын тэргүүн хөх бар сарын Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр Дэлгэрэнгүй
Хаах
Хаврын тэргүүн хөх бар сарын
Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр
Зар мэдээ:
Зээлийн салбарт 8 жил ажилласан туршлагатай боллоо нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд маш найдвартай, эрх зүйн тогтолцоог бий болгоно Үйлчлүүлэгч нь илүү аюулгүй тул та асуудалтай байгаа бол банкинд үзүүлэх нөлөө, санхүүгийн хүндрэл, барилга байгууламжу
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран з
Банкны зүгээс зээл хүссэн өргөдлийн маягтаас татгалзах замаар Банкинд хүргэж болзошгүй зөрчилдөөнөөс гарахын тулд зээлээс ашиг хүртэхийг хүсч байна. Та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зориулж зээл авах, үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Байшин барих Түр
Сайн уу, хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол, би та нарт ноцтой байгаа бол маш олон төрлийн албан ёсны зээл олгоход бэлэн байна. Яагаад гэвэл энэ өдрүүдэд олон тооны мэхлэгчид байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг надтай холбоо барина уу: paulkoutchev@gmail.com.
Сайн байна уу Бид богино хугацаанд, урт хугацааны зээлийг 2,000 еврогоос 1 сая еврог хүртэл зээлдүүлж зээлдүүлэхийг хүсч байгаа хүнд нэн хүнд зээл олгодог. 3% -ийн хүүгийн хэмжээ, сумын зээлээр төлсөн жил нь тодорхой учраас би хуулийн дагуу хууль зөрчихи
Нийгмийн шуудан банк нь банк, хувь хүмүүст зориулсан Сайн байна уу, Зээл хайж байна уу? Бид маш бага хүүтэй зээлийн багцыг 2%, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 30 жил байна. Бид дэлхийн бүх улс оронд зээл олгодог. Бидний санал болгодог зээлүүдийн төр
Сайн байна уу, Би 5000 еврогийн зээлийг 1,500.000 еврогийн зээлээр нөхөн төлж чадах бүх хүмүүст зориулж олгосон. Би бас хөрөнгө оруулалт хийдэг бүх төрлийн хүмүүсийн хоорондох зээл. Би богино хугацаатай, дунд, урт хугацаанд зээлдүүлэгчтэйгээ хамтран зээ

Хэрэглэгчдийн илгээсэн зард манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн зараа ЗАР МЭДЭЭ хэсэгт орж байрлуулна уу!
Мэдээний архив

Мялзан өвчин бөхөнг сүйрүүлж хар сүүлтэд халдварлаж эхэллээ

1
2
3
4

-Байгаль орчны сайд Д.Оюунхорол, Онцгой байдлын дарга Т.Бадрал нар яаралтай арга хэмжээ авахгүй бол монгол бөхөн, янгир, хар сүүлт цаашлаад бүх тууртан мялзан өвчнөөр үхэхэд ойрхон байна-

Нүдээ нээж чадахгүй болтлоо сульдаж, туйлдсан, нуух, нулимс нь хөлөрсөн эсвэл усаар норгосон мэт гоожсон бөхөн зүрх зүсмээр дуу хоолойгоор амьсгаадан, үхлээ хүлээн хэвтэж буй дүрс бичлэг өчигдөр цацагдлаа. Зовиур, шаналантайгаар амьсгаадаж, тэнхэлгүй болтлоо халуурсан олон арван бөхөнг орон нутгийн иргэд, малчид яаж ч чадахгүй үхүүлсээр байна. Өдрөөс өдөрт уг халдвар хүрээгээ тэлж, бусад тууртан амьтан ч мялзангаар халдварлаж эхэлжээ.

Ямааны тахал буюу бог малын гоц халдварт мялзан өвчнөөр өчигдрийн байдлаар Хүйс, Шаргын говийн нутагт 700 орчим бөхөн үхээд байгааг орон нутгаас мэдээллээ. Аймаг, орон нутгийн мэргэжилтэн, нутгийн иргэдийн явж үзээгүй, хүрээгүй газарт хэдэн зуун бөхөн үхсэнийг таамаглах аргагүйг ч хэлж байв. Учир нь өвчиндөө халуурч, сульдсан бөхөн Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтайн Хөх Морьт тэргүүтэй сумд, Хүйс, Шаргын говийн нутгаар хаа сайгүй таарч байгааг байгаль хамгаалагч, нутгийн иргэд, малчид хэлж байна. Хүйс, Шаргын говь нь дэлхийд нэн ховордсон, ганцхан Монголд л үлдсэн бөхөнгийн бэлчээрийн голомт бөгөөд энэ тархац нутагт мялзангийн вирус тэр чигтээ тархсан нь тодорхой болжээ.

Үүний илрэл нь өнгөрсөн даваа гаригт дээрх нутагт гурван хар сүүлт, хоёр янгир үхсэн байсныг нутгийн иргэд албаныханд мэдээлсэн байна. Улмаар байгаль хамгаалагчид болон бусад албаныхан газар дээр нь очиж шалгахад мялзан өвчний шинж тэмдэгтэй ижил төстэй байдлаар үхсэн байсан аж. Үхсэн амьтдаас дээж авч, лабораторид илгээгээгүй байгаа ч эдгээр амьтан бөхөнтэй бэлчээр нэг учраас мялзангаар халдварласан нь ойлгомжтой хэмээн албаныхан үзэж байгаа юм. Энэ нь мялзан өвчин бусад тууртан амьтанд нэгэнт халдварласныг илтгэж байгаа бололтой.

Хүйтэнд тэсвэртэй, үхсэн малын сэг зэмд 4-7 хоног хадгалагдаж, хөрсөнд түүнээс ч олон хоног "амьдардаг" энэхүү халдварт өвчнөөр үхэж буй болон өвчилсөн бөхөнгүүд усгүйжиж тураалд орсон, хар хүрэн өнгийн чацга алдсан, салст-идээрт нус, нуух гоожсон, уруул тавхайсан, ам үрэвсэж үхэжсэн, тамирдаж, сульдсан зэрэг шинж тэмдэгтэй байгаа аж. Хар сүүлт болон янгирууд ийм шинж тэмдэгтэйгээр үхжээ.  

Бөхөнгийн сэг зэмийг төрийн дэмжлэг, туслалцаагүйгээр устгаж хүчрэхгүй байна

Ховд аймгийн Чандмань суманд аймгийн Байгаль орчны газрын даргаар удирдуулсан дөрвөн машинтай 25 хүн бөхөнгийн сэг, зэм устгах, ариутгах ажлыг хийж байгаа ч хүн хүч төдийгүй устгах, ариутгах бодис нэн дутагдалтай байгаа аж. Энэ талаар тус аймагт ажиллаж байгаа Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзоригоос тодруулахад "Хүйс, Шаргын говьд тэр чигтээ мялзангийн халдвар тархсан бололтой. Байдал маш хүнд байна. Бөхөнгийн үхсэн сэг зэмээс гадна үхлээ хүлээн тийчилж, халуурч сульдсан олон арван бөхөн байна. Сум, орон нутаг хийгээд Байгаль орчин аялал жуулчлалын яам, ОБЕГ, МХЕГ тэргүүтэй байгууллагуудаас санхүүжилт, зарим асуудлыг ойрын өдрүүдэд шийдэж өгнө гэж байгаа. Ховд аймгийн  Дарви суманд байдал хамгийн хүнд байна. Тус сумын нутагт бөхөнгийн өвчлөл, үхэл их байгаа. Ажлын хоёр хэсэг ажиллаж байгаа бөгөөд хоёрхон километрийн радиуст үхсэн 126 бөхөнтэй таарлаа. Манай аймгийн Онцгой комисс өнгөрсөн сарын 27-нд хуралдаж, тэр өдрөөсөө бөхөнгийн сэг зэмийг устгаж эхэлсэн. Одоогийн байдлаар 4.5 сая төгрөгийг устгал ариутгалд зарцуулаад байна. Бидний нэг санаа зовохгүй байгаа зүйл нь бүх малаа вакцинжуулсан учраас малд халдварлана гэх юмгүй. Манай аймгийн дөрвөн суманд бөхөн мялзангаар халдварлаж үхсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 375 сэг зэм устгалд оруулсан ч цаана нь үхсэн, үхэхийн даваан дээр байгаа хэчнээн зуун бөхөн байгааг тооцоолох боломжгүй байна" гэсэн юм. Харин Говь-Алтайн Хөх-Морьт суманд өчигдрийн байдлаар 20 гаруй хүн гурван машинтай ажиллаж байгаа аж. Говь-Алтай аймгийн долоон суманд мялзангаар бөхөн үхэж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 400 орчмыг устгалд оруулсан байна. Гэвч мөн л устгалд даруй оруулах шаардлагатай олон арван сэг зэм, халдвартай бөхөн байгаа ажээ.  

Бөхөнг эмчлэх арга байна уу?

Монгол бөхөн халдварт өвчнөөр сүйдэж байгаа нь Монголд анхны тохиолдол аж. Өмнө нь ямар нэг халдварт өвчнөөр өвдөж, ийм олноороо үхэж, үрэгдсэн удаа байхгүйг албаныхан онцолж байгаа юм. Тийм ч учраас БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ тэргүүтэй холбогдох байгууллагынхан яах учраа олохгүй, халдварт өвчин өөрөө намжихыг хүлээх аятай сандралдаж, дэмий л хэвлэлийнхэнд "Авах ёстой арга хэмжээгээ авч байгаа" хэмээж суугаа бололтой. Үнэндээ бөхөнгийн сүрэгт тохиолдоод байгаа энэ гарз хохирол, гамшгийг дарах, үхсэн амьтдын сэг зэмийг устгах улсын хэмжээний Ажлын хэсэг битгий хэл энэ ажлыг ахлах хүмүүсийг ч холбогдох газруудаас томилж, ямар нэгэн тодорхой үр дүнтэй чиглэл өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Орон нутгийн удирдлага, иргэд, малчид, байгаль хамгаалагч тэргүүтэй хүмүүс өөрсдийн идэвх санаачилга, халдварыг малд тараахаас урьдчилан сэргийлэхийн тулд бараг сайн дураараа ажиллаж байгааг эх сурвалжууд онцолж байгаа юм. Мөн мялзангийн голомт илрээд байгаа бүсүүдэд хүн хүч, санхүүжилт, халдваргүйжүүлэг, ариутгалын хангамж, бусад зардал нэн шаардлагатай байгааг дурдаж байв. Мялзангийн онцлог нь хүйтэнд тэсвэртэй учир Говь-Алтай, Ховд аймгийн халдварын голомтоос бусад аймаг, сумын мал, бусад тууртан амьтдад хүн, мал, авто тээврийн хэрэгслээр дамжин халдварлахгүй гэх баталгаа байхгүй юм. Мөн үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгахаас өмнө нохой, амьтан, шувууд идэж байгаа нь халдвар тарах нэг эрсдэл болж байна. Иймд нэн даруй арга хэмжээ авч, халдварын голомтыг дарж, устгахгүй бол дэлхийд нэн ховор бөхөнгөөс гадна бусад тууртанаа, бог малтайгаа халдварт өвчинд нэрвэгдүүлэх аюул ирлээ. Үхсэн бөхөн, бусад амьтны сэг зэмийг устгаж, сайтар ариутгах, халдварын голомтод хорио цээр тавих зэрэг хамгийн наад захын ажлуудыг ОБЕГ, МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй хариуцсан төрийн байгууллагууд санхүүжилт гарган сэтгэлээрээ хийх шаардлагатай байна.

Үүнээс гадна "Халуурч, өвчиндөө сульдсан олон бөхөн таарч байна. Өмнө нь бог малын мялзан гарах үеэр ийн халуурч, сульдсан хонь, ямаанд тарилга тариад, вакцинжуулаад эдгэрүүлж болж байсан. Тиймээс бэлчиж явааг нь биш юм аа гэхэд сульдаж, халуурсан бөхөнг эмчлэх, антибиотик тарих боломжтой. Үхэхийг нь хүлээгээд орхиод яваад байж болохгүй байх" гэж малын эмч нар ярьж байсан юм. Үнэхээр дэлхийд ганцхан Монголын тал нутагт оршдог, тоо толгой нь эрс цөөрсөн, нэн ховор бөхөнгийн сүргээ үхэхийг нь хүлээсээр суух уу, арга хэмжээ авч, цөөн хэдийг ч болтугай амьд үлдээх үү гэдгийг шийдвэр гаргагчид зөвлөлдөх цаг нь болжээ.

Энэ талаар албаныхны байр суурийг сонслоо.  

Ч.Эрхэмбаяр: Тухайн өвчний эсрэг вакцин хийлгэсэн малд халдварлахгүй Говь-Алтай аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ч.Эрхэмбаяраас мялзан өвчний талаар тодрууллаа.   

-Монгол бөхөн олноороо өвчилж үрэгдэх боллоо. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Ховд аймгийн Дарви сумын нутаг "Мөнгөн аяга" багийн нутагт үхсэн бөхөнгөөс анх дээж авч Төв лабораторид шинжилгээ хийлгэхэд мялзан өвчин гэдэг нь батлагдсан. Мөн Говь-Алтай аймгийн Хөх-Морьт, Баян-Уул, Дарви сумын нутаг Хүйсийн говь дагуу хоолойд олон зуун бөхөн хорогдсон мэдээтэй байна. Байгаль зэрлэг ан амьтныг хамгаалах, холбогдох хууль журмыг мөрдлөг болгон ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05 өдрийн А/67 дугаар тушаал/ өвчтэй мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар/-ыг баримтлан яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ өвчин монгол бөхөнд анх удаа гарч байгаа учир шийдэх арга замын хувьд багагүй бэрхшээл учирч байна.    

-Мялзан өвчин ямар замаар дамжин халдварладаг талаар мэдээлэл өгөөч?

-Мялзангийн вирүсийн халдвар ихэвчлэн ойр хавьтлаар дамжина. Халдвар авсан мал, амьтан ханиах, найтаах үед нян нь гадагшилж, агаар дуслаар бусад амьтанд халдварладаг. Амьсгалын зам халдварын тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Халдварын нууц үед вирүс нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг. Халдвар авсан мал, амьтан  5-10 өдрийн дотор доройтож үхэж байна.

-Хэрхэн эмчлэх вэ?

-Өвөрмөц эмчилгээ байхгүй. Гэвч бактер, шимэгчийн хавсарсан халдварыг эмчилж, тэтгэх сувилгаа хийх замаар хорогдлыг бууруулж болно. Гэхдээ эрүүл бүсэд халдвар дэгдсэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах нь нэн чухал.

-Малчдад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сэг зэмэнд ойртож, хүрч болохгүй. Халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Хэрэв өвчилсөн болон үхсэн бөхөнтэй таарвал тухайн орон нутгийн мал эмнэлэг үржлийн тасаг болон холбогдох газарт нь шуурхай мэдээлэл хүргэх ёстой. Тухайн өвчний эсрэг вакцин хийлгэсэн малд халдварлахгүй. Харин малдаа вакцин хийлгээгүй бол халдвар гарсан бүс нутагт шилжилт хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь үхсэн амьтны сэг зэмийн устгал, ариутгалыг зөвхөн мэргэжлийн байгууллагын хүмүүс хийх бөгөөд малчид сэг зэмэнд ойртож болохгүй гэдгийг дахин хэлье.  

Т.Бүдээхүү: Халдварт мялзан бусад амьтанд халдварлаж болзошгүй байна

-Мялзан өвчний улмаас 800-гаад бөхөн үхэж, өнгөрсөн даваа гаригт янгир, хар сүүлт зэрэг тууртан амьтад нэмж халдварлан үхсэн байна. Энэ асуудалд БОАЖЯ-ны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ховд, Говь-Алтай аймгийн зарим суманд мялзан өвчин бөхөнд халдварласан асуудалд БОАЖЯ онцгой анхаарал хандуулан бөхөнгийн сүрэг нутаглаж байгаа Монгол элсний болон Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. Уг зөвлөмжид халдварт мялзан өвчний шинж тэмдгээр бөхөн өвчилсөн голомтын хилийг тогтоож сэжигтэй, хяз-гаарлалтын эрүүл бүсүүдийг яаралтай тогтоож газрын зурагт оруулах чиглэл өгсөн байгаа. Мөн халдварт мялзан өвчний голомтын бүсүүдэд өвчилж үхсэн бөхөнгийн тоо толгойг нарийн тогтоох, голомтын болон хязгаарлалтын бүсийн  бэлчээр дэх малын бууцыг ариутган халдваргүйжүүлэх, өвчний шинж тэмдэг баттай илэрсэн амьтныг устгаж заазлах арга хэмжээг авахыг зөвлөсөн. Түүнчлэн заазалсан амьтан болгонд акт үйлдэж баримтжуулах, үхсэн, хорогдсон амьтны сэг зэмийг булаг шанд, нуур, цөөрөм, худаг зэрэгт уст цэг, малын бууцнаас хол зайтай тодорхой нэг газарт тогтоож, халдваргүйжүүлэн булшлах арга хэмжээг авахыг зөвлөмжид тусгаад байна. Газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээ авах, халдварт мялзан өвчнөөр үхсэн бөхөн болон бусад амьтдын эд эрхтэнг салгаж авах, тээвэрлэх, бусдад дамжуулах, худалдаалахгүй байх талаар иргэдэд урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж, хяналт тавих, мэдээллийг хүргэх шаардлагатайг ч зөвлөмжид тусгалаа.

-Мялзан өвчний улмаас бөхөн үхээд олон хонож байхад хариуцсан яамнаас зөвлөмж гарч байгааг хүмүүс шүүмжилж байх шиг байна. Зөвлөмж хүргүүлэхээс өөр ямар арга хэмжээ авах вэ?

-Ард иргэдийг болон холбогдох төрийн байгууллагуудыг цаг тухай бүр шуурхай мэдээллээр хангах асуудлыг мөн холбогдох хүмүүст чиглэл болгоод байна. Цаашид уг халдварт өвчин бусад амьтанд халдварлаж болзошгүй  тул  өвчний шинж тэмдэг баттай илэрсэн, цаашид амьдрах чадваргүй болсон бөхөнг  устгаж заазлах  арга хэмжээг ч авах асуудлыг ярьж байна. Монгол бөхөнд мялзан өвчин бог малаас халдварласан гэдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори тогтоосон. Өнөөдрийн байдлаар БОАЖЯ,  Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, орон нутгийн засаг захиргаа болон орон нутгийн иргэд хамтран  ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Ажлын хэсэг  үхсэн бөхөнгүүдийн сэг зэмийг цуглуулж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа. Албаны хүмүүс ийн тайлбар өгч байгаа ч дэлхийд ганцхан монгол бөхөнгийн сүргийг мялзан өвчнөөр сүйрүүлж, устгахгүйн тулд холбогдох газрууд даруй арга хэмжээ авч, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдэж, эмчилж болохыг нь аварч, нэгийг ч болтугай үлдээхийн төлөө ажиллах ёстой. 

Б.Энхмарт

Bookmark and Share
Сэтгэгдэл оруулах
Найздаа илгээх
Шинэ мэдээ
Их уншсан
Архив
"С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг Амгаланбаатар мэддэг юм байна шүү дээ. Ил болгох хэрэгтэй"
()

Петр Порошенко: Авлига бол Украйны хамгийн том асуудал мөн
()

Бейонсе, Элтон Жон нар хамтарч " Араатны хаан арслан" кионы дууг бичнэ
()

2, 7-гоор төгссөн бол энэ 7 хоногтоо амжиж татвараа төлөөрэй
()

А: Гантамир: Хотын дарга С.Батболд үндсэн хуулийг илэрхий зөрчсөн болохыг тогтоосон
()

Улаанбаатарт 9-11 градус хүйтэн
()

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокуророос албадан ирүүлнэ
()

Оросын тамирчдын хүрэл медалийг ОУОХ хурааж авчээ
()

Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
()

ЦАГДААГИЙН АХМАД Б.БАТСУМЬЯА: ИРГЭДИЙНХЭЭ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ ЯВАХАД Л СЭТГЭЛ МИНЬ СЭРГЭЖ САЙХАН БАЙДАГ
()

Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй үрийн буудайн үнийг тонн тутамд 200 мянган төгрөгөөр хөнгөлнө
()

Хүнсний 21 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зориулалтын цэгт устгажээ
()

БНСУ-ын Шорт Трекийн тамирчид алтан медалийн тоог ахиуллаа
()

Хүүхдийн болон "Цалинтай ээж" хөтөлбөрийн хоёрдугаар сарын мөнгийг олгож эхэлжээ
()

" Эрдэнэт үйлдвэр" -ийн 49 хувьтай холбоотой тогтоолыг Цэц хэлэлцэнэ
()

Энэтхэг эмч нар элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын үзлэг хийнэ
(2018-02-21 14:54:29)

Венесуэлийн метронд дэлбэрэлт үйлджээ
(2018-02-21 14:53:25)

Хятад, Монголын ЭКСПО-д оролцохоор явсан аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулжээ
(2018-02-21 14:51:10)

Канадын уран гулгагчид дэлхийн дээд амжилт тогтоолоо
(2018-02-20 12:53:30)

Трампын айлчлалын үеэр АНУ, Хятадын тусгай албаныхан гар зөрүүлсэн тухай мэдээлжээ
(2018-02-20 11:45:26)

Монголын 4 иргэний оффшор данс ил боллоо
(2018-02-20 11:36:26)

Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно
(2018-02-20 11:35:15)

Аж үйлдвэрийн салбар 1.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ
(2018-02-20 11:34:08)

ХОМ-ийн тайлан, дүн мэдээг гаргаж байна гэв
(2018-02-20 11:32:20)

Гурван насны синдром
(2018-02-19 17:30:35)

Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзэх боломжтой
(2018-02-19 11:10:45)

Пёнчан-2018: Олимпийн наадмын онцлох үйл явдлаас
(2018-02-19 11:08:27)

НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо
(2018-02-19 11:04:54)

Ядаргаа тайлах 10 арга
(2018-02-19 11:03:14)

СУДАЛГАА: Ахуйн хэрэглээний будгуудын 70% нь ХАР ТУГАЛГАНЫ агууламжтай гарчээ
(2018-02-19 11:00:41)

Монголын гурван жүдоч АНЭУ-ын нэр дээр зодоглоно
(2018-02-19 10:58:51)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
(2018-02-14 14:52:13)

Хуурамч дугаар ашигласан жолооч нарын эрхийг 3 сараар хасна
(2018-02-14 10:52:12)

АИ 92, АИ 80 шатахууны үнэ 30-100 төгрөгөөр нэмэгдсэн байна
(2018-02-14 10:51:04)

Ангела Маркель дөрөв дэх удаагаа загийн газрын тэргүүнээр ажиллах гэж байна
(2018-02-14 10:49:28)

Б.Даваажав: Турах гэж байгаа хүмүүс юм идэхээ больчихвол турна гэж буруу боддог
(2018-02-14 10:45:30)

Цагаан сараар үйлдэх ёс заншил
(2018-02-14 10:41:55)

АЛБАНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА
(2018-02-13 15:09:37)

Д.Чойжамц: Энэ жилийн нигуурыг үзвээс нохой жил сайхан жил болох төлөвтэй байна
(2018-02-13 14:58:58)

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
(2018-02-13 14:26:43)

“Морин хуур-2017” шилдгүүд тодорлоо
(2018-02-13 14:01:11)

ИЛ ЗАХИДАЛ Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батзанданд
(2018-02-13 13:48:04)

Солонгосын эмэгтэй хоккейн баг дахин ялагдал хүлээлээ
(2018-02-13 13:45:34)

Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байна
(2018-02-13 13:43:47)

104-р сургуулийн өргөтгөлийг хүлээлгэн өгчээ
(2018-02-13 13:38:49)

Д.Балдорж: БАЯНЗҮРХЧҮҮД ӨРХИЙН ЖИШИГ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО
(2018-02-13 13:34:02)

Голч дүн 2,8-аас доош бол зээлд хамрагдахгүй
(2018-02-12 13:10:42)

Х.Нямбаатар: "Стандарт" банкнаас зээлсэн мөнгө "Эрдэнэт үйлдвэр"-ийн аль дансанд орж, хэрхэн зарцуулсныг асууна
(2018-02-12 10:41:48)

“Өглөгийг хичээж, өөрийн сэтгэлээ зассан бүхэнд ээлтэй
(2018-02-12 10:24:08)

ОХУ-д онгоц сүйрч, 71 хүн амиа алджээ
(2018-02-12 10:18:44)

iNET.mn © 2008-2011 он. iNET.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ
эх сурвалжийг дурдана.